Thursday, September 30, 2010

2010 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛД ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ӨРТӨГ МАГАДГҮЙ УНАНА

2010 оны эхний хагас жил удахгүй дуусч байгаа ба хэлэлцээрээр төмрийн хүдрийн үнийг улиралаар тогтоохоор тохиролцсон байна. 3 их уурхай 3 улиралын урт хугацааны гэрээний үнийг өсгөх хүсэлтийг дэвшүүлсэн. Харин гангийн үйлдвэр шаардлагыг хүлээн авч нийтлэг үнэ тогтооход бэрхшэээлтэй, учир нь түүний өөрийн өртөг нэмэгдэх болон дараахь зайлшгүй дутагдал хүчин зүйлээс шалтгаална. Сүүлийн 2 сарын байдлаас харахад төмрийн хүдрийн бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурсаар байгаа билээ. 2 талын дарамт шахалтан доор 2010 оны сүүлийн хагас жилийн импортын төмрийн хүдрийн үнэ ямархуу чиг хандлагатай байх мөн аль талын шалтгаан нөлөөлөх зэрэг талаар хологдох салбарын эрдэмтэн судлаач урьдчилан таамаглал анализ хийсэн байна.
Үнэт цаас (32,20,-1.92,-5.63%)ган төмрийн салбарын судаач Chong Gangyong
Q3 бэлэн хүдрийн уналт, Q4 урт хугацааны гэрээний уналт
Хамгийн сүүлийн төмрийн хүдрийн урт хугацааны гэрээний үнэ тогтоолтын дүрмээр Пүши төмрийн хүдрийн үнийн үзүүлэлт ирэх улиралын үнийг тогтоох баримт болно. Харин Пүши төмрийн хүдрийн үзүүлэлт болон одоогийн бэлэн хүдрийн чиг хандлага адил байгаагаас ирээдүйн урт хугацаат гэрээний үнэ аажмаар бэлэн бүтээгдэхүүн болж байна.
Пүши төмрийн хүдрийн үнийн үзүүлэлт 2010 оны 3-5 дугаар сард дунджаар 1 тн нь 159 долларь өнгөрсөн улиралаас 33%-иар өссөн үзүүлэлт гарч байна. Энэ өссөн үзүүлэлтээс харахад улсын дотоодын 3-р улиралын урт хугацаат гэрээний үнэ ойролцоогоор 1 тн нь 147 доллар болж, боомтын үнийг давж 160 долларт хүрэх тооцоотой байна. Өнөөгийн байдлаар бэлэн хүдрийн үнэ ойролцоогоор 1 тн нь 151 доллар байгаа ба урт хугацаат гэрээний бэлэн бүтээгдэхүүний үнэ 3-р улиралд гарахаар байна.
3-р улиралын бэлэн байгаа төмрийн хүдрийн үнэ цаашид ч буурах хандлагатай байгаа ба Пүши төмрийн хүдрийн үнийн үзүүлэлт болон бэлэн байгаа хүдрийн чиг хандлага үндсэндээ нэгдмэл байна. Иймээс 3-р улиралын дундаж үнээр 4-р улиралын төмрийн хүдрийн урт хугацааны гэрээний үнийг бодоход 4-р улиралд үнэ зайлшгүй буурахаар байгаа билээ.
Хятадын Арилжаа гүйлгээ үйлдвэрийн хүчийг нэмэгдүүлэх төв ийн төмрийн хүдрийн судлаач He Rongliang :
Бэлэн байгаа төмрийн хүдрийн үнийн уналт хэвийн байдалд орох тухай
Импортын төмрийн хүдрийн үнийг судлаж юуны түрүүнд бэлэн хүдрийн болон хэлэлцээрийн хүдрийн үнийн уялдааг тодорхой болгох шаардлагатай байна. Сүүлийн үеийн байдлаас харахад хэлэлцээрийн хүдэр болон бэлэн хүдрийн уялдаа холбоонд багахан өөрчлөлт орсон байдал бий болжээ. Олон төрлийн хэлбэрийг дагаад харилцан эвлэрэлд хүрсэн хэлэлцээрийн хүдрийн хэлбэр гарч ирж хэлэлцээрийн хүдэр үе шаттайгаар богиносож ингэснээр хэлэлцээрийн хүдэр бэлэн хүдрийн зах зээлийн дагагч болж энэ нь ирэх 1,2 жилдээ ноёрхохоор байдал харагдаж байна. Уурхай монополь давуу байдлаа ашиглаж илүү ашиг олох боломжтой, гэхдээ гангийн үйлдвэр ялангуяа томоохон гангийн үйлдвэр урт хугацааны хамтын ажиллагаанаас эхлэж зайгаа тавьж өгөх болно. Харин хэлэцээрийн хүдэр бага, бэлэн хүдрийн үнээс бага байх нь бодит байдал юм. Учир нь хэлэлцээрийн хүдрийн давуу тал бол эрсдлийг зогсоох. Түүний үнэ бэлэн хүдрийн үнээс бага байх нь зах зээлийн хэвийн үзэгдэл юм.
Иймээс бэлэн хүдэр хэлэлцээрийн хүдрийн чиг хандлагыг тодорхойлох гол түлхүүр болно. Бэлэн хүдрийн нөлөө бага үндсэндээ зөвхөн зах зээлийн бодит шаардлагад нөлөөлөх боломжтой.
Зах зээлийн олон хүчин зүйлээс харахад сүүлийн хагас жилийн төмрийн хүдрийн үйлдвэрт үзүүлэх нөлөө их байгаа. Цаашид олон улсын зах зээл ган төмрийн бүтээгдэхүүнд өндөр шаардлагыг тавих хандлагатай. Төмрийн хүдрийн үйлдвэрлэлтийн хэмжээ дотоодод эдийн засгийн өндөр өрсөлдөөнд орсноор барилга, машин техник гэх мэт чухал ган төмрийн хэрэглээний салбаруудыг туйлдалд оруулж хэрэглээний өсөлт буурсан байна. Сүүлийн хагас жилийн сүүл үеэс өдрийн боловсруулаагүй гангийн үйлдвэрлэл 1600000 тн орчим болж байгааг харахад энэ нь цаашид дэлхийн ган төмрийн хэрэгцээ хэвийн байдалдаа орохыг харуулж байна.
Гэхдээ сүүлийн хагас жилд Европ, Хойд америкийн өндөр хөгжилтэй орнууд болон эдийн засгийн хямрал буурай хөгжилтэй орнуудад нөлөөлж бүр доройтолд оруулж байна. Өнөөгийн байдлаас харахад сүүлийн хагас жилд Европын холбоо, Хойд америкийн бүс нутгийн ган төмрийн хэрэгцээ тогтмол өсч байгаа нь Зүүн азиийн ялангуяа Хятадын боловсруулаагүй гангийн үйлдвэрийг хэвийн ажиллагаанд оруулах хандлагатай байна. Иймээс сүүлийн хагас жилийн дэлхийн ган төмрийн хэрэгцээ их хэмжээгээр өсөх боломжгүй гэсэн үзэгдэл харагдаж байна.
Сүүлийн хагас жилийн бэлэн хүдрийн чиг хандлагыг харахад аажмаар өсөж хэвийн байдалд орно гэсэн урьдчилгаа тооцоо байна.
Сүүлийн хагас жилд эдийн засгийн эргэлтийг дагаад, хөрөнгө оруулалт багассанаар ган төмрийн бүтээгдэхүүний хэрэгцээг багасгаж мөн ган төмрийн бүтээгдэхүүнд шигшигдэх байдал тулгарч хязгаартай үйлдвэрлэл явуулах зэрэг хүчин зүйлүүд ган төмрийн хэрэгцээний тал дээр сүүлийн хагас жил өмнөх хагас жилийхээс дутуу байх ингэснээр хүдрийн үнэ эхний хагас жилийн түвшнээс бага байх нөхцөлтэй байгаа.
ЛанГө ган төмрийн судалгаа мэдээллийн төвийн судлаач Ши Сүнмин:
Холбогдох доод газруудын дэмжлэг байгаа хэдий ч 4 сарын юаны өсөлтийг давахад бэрх байгаа эь урьдчилсан байдлаас харагпаж байна. Энэ нь импортын төмрийн хүдрийн үнийн өсөлтийг их хэмжээгээр нэмэгдүүлэх хандлагатай байна. 3 их уурхайн хүдрийн үнийг өсгөх шаардлага тавьсны үндсэн дээр ойрын өдрүүдэд холбогдох газрууд бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа бөгөөд түүн дундахь нарийн холбоо уялдааг орхигдуулах үзэгдэл харагдаж байна. Юаны өсөлт импортын худалдаа наймаанд ашигтай ба манай улсын хувьд төмрийн хүдрийг хамгийн ихээр импортлогч улс билээ. Харин өсөн нэмэгдэж байгаа импортын хүдрийн үнэ дотоодын ган төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг мухардалд оруулж байгаа юм. Олон улсын төмрийн хүдрийн хэлэлцээр амжилтанд хүрээгүй нь юаны ханшийг тогтворжуулж нэг талаас дотоодын ган төмрийн аж ахуй нэгжид өөрийн өртөг өндөртэй дарамтыг зохицуулж байна. Юаны өсөлтийн 3%-иар бодоход ган төмрийн үйлдвэр 4,5 доллараар бага түүхий эд ашиглах тооцоо бий. Ингэснээр мөн төмрийн хүдрийн экспорт улсын мөнгөний өсөлтөнд нөлөөлөх асуудал үүсч байна.
Үүнэс гадна дотоодын ган төмрийн үйлдвэр хэрэгцээг хангах байдлыг ажиглаж харахад хэдийгээр улсын эрчим хүч хэмнэлтийг биелүүлэхгүй байгаа ч богино хугацаанд бүх л ган тамрийн үйлдвэрийн хэмжээг их хэмжээгээр багасгаж чадахгүй, мөн түүхийн эдийн хэрэглээний хүрээг ч багасгаж чадахгүй байдал харагдаж байна. Иймээс урьдны чиг хандлага үзүүлэлтийг харж судалснаар төмрийн хүдрийн зах зээлийн үнэ 1 тн нь 1000 юаньд хүчи дархлаажиж байна.
Ерөнхийд нь дүгнэхэд сүүлийн хагас жилийн төмрийн хүдрийн үнэ 2009 оны түвшинд хүрч чадахгүй, зах зээл дээр бүхэлдээ үе шаттайгаар эогэлтэнд орох ба гэхдээ энэ зах зээлийн өсөлт хязгаартай бөгөөд төн оны дунд өмнөх үеийн өндөр өсөлтийг давж гарахад бэрх төдийгүй 2010 онд дотоодын ган төмрийн салбарыг ”өөрийн өртөг өндөр” жил болгож байгаа юм.

Friday, September 24, 2010

ЭРСДЭЛ, ЭРСДЭЛ, ЭРСДЭЛ

Self assessment methods of risк
Хувь хүний эрсдэл тооцох аргууд (Self assessment methods of risk)Хүнийг тэнэг гэдэг нь доорд үзэж, элэг доог хийсэн хэрэг бус түүний цаад мөн чанарт нуугдан байгаа харанхуй хэсгийг зааж буй хэрэг юм гэж нэгэнтээ Японы алдарт зохиолч, монголч эрдэмтэн Шиба Рёотаро гуай хэлжээ. Хүн угаас тэнэг, ухаангүй бус аливааг мэдэхгүй, сайтар таниагүйн зовлонгоос болж зорилгоо умартдагийг энэ эрдэмтэн онож харжээ. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л аливаа үйл явцыг мэдэхгүй, чадахгүйн зовлон их байж.
Гэтэл хөгжлийн түүхийн сүүлийн 200 жилд мэдэх чадахын гай их болсон гэж хэлэхэд таарна. Гэвч хүн төрөлхтөн үүнийг зөвшөөрөхгүй, тэрээр улам ихийг мэдэж, бүгдийг өөрийн хяналтад байлгахыг хүснэ. Үүний тод нэгэн жишээ бол эрсдэл юм. Түүхийн аль ч хэсэгт эрсдэл үргэлж хүний сул, эсвэл давуу тал байсан. Эрсдэл нь нэг бол сайн, эсвэл төсөөлшгүй сөрөг үр дагаврыг авчирдаг. Харин орчин үеийн шинжлэх ухаан энэ тухай бичихдээ: “Аливаа үйл явдал, үзэгдлийн үр дагаврыг урьдчилан тооцож, түүнийг өөрийн зорилгод ашиглах боломжийг эрсдэлийн удирдлага олгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрсдийн үйлдлээс гарах үр дагаврыг урьдчилан тооцож тухайн нөхцөл байдалд давуу байдал олж авах боломжийг бий болгожээ. 2005 оны 9 сард NEW SCIENTIST сэтгүүлд хүн төрөлхтөнд ач холбогдол бүхий 10 шинжлэх ухааны нээлтийн тухай санал асуулгын дүн гарчээ. Дэлхийн шилдэг 50 их сургуулийн багш, эрдэмтэд, судлаачдын дунд явуулсан судалгааны дүнгээр “эрсдэлийн удирдлага” 5-р байрт буюу ардаа Эйнштейний харьцангуйн онолыг орхисон хэрэг болов. Санал асуулгад оролцогсдынхоор: “эрсдэл бол зөвхөн хүмүүсийн ухамсарт байдаг зохиомол зүйл. Аливаа үйл явдал, түүнээс үүсэх үр дагаврыг үнэлэх хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой. Өнгөрсөнд хүмүүс өөрсдийн үйлдлээс үүссэн сөрөг үр дагаврыг тодорхой бус байдалтай холбодог байсан бол одоо өөрийн боломжийг үнэлж үр дагаврыг тооцох чадвартай болсон” гэжээ.Эрсдэлийн шинжлэх ухаанч судалгааны түүх 1654 онд Паскалийн “тоглоомын онол”-оор эхэлсэн гэж хэлэхэд болно. Тэрээр Ферматай цуг “магадлалын онол”-оор судалгаагаа улам гүнзгийрүүлсэн бол 1800 оноос “олон тооны онол”, “хэвийн тархалт”, “статистик тооцооллын арга” гарснаар, мэдээлэлд тулгуурласан оновчтой шийдвэрийн тухай “Бессийн теорем” эрсдэл тооцох эхний алхам хийгдэв. ХХ-р зууны дунд үеэс эрсдэл тооцох асуудал менежментийн шинжлэх ухаантай холбогдсон аж. Улс гүрэн, байгууллага, хувь хүн өөрсдийн зорилгод хүрэхийн тулд байнга хичээж, тасралтгүй хөдөлмөрлөдөг. Энэ нь хаа сайгүй эерэг үр дүнд хүрэхийн тулд тохирсон шийдвэрүүдийг олж, сонгох хэрэгцээ үргэлж байдаг гэсэн үг юм. Хүйтэн дайны үед АНУ-д эрсдэлийн шинжлэх ухааны судалгаа өргөн тархсаныг ЗХУ-тай холбон тайлбарладаг. Карибын хямралын үед хэзээ оросууд бидэн дээр атомын бөмбөгөө хаях, пуужингаа харвах бол гэж толгойтой болгон эрсдэл тооцож суусан гэж хошигнодог. Тэр үеэс л эрсдэлийн менежментийг бүх салбарт хэрэгжүүлэх үйл явц хүчээ авсан аж.
Түүнчлэн хувь хүний төвшинд эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх судалгаа нэлээд урагшилжээ. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын зорилго, түүнд хүрэх зорилтууд, тэдгээртэй уялдсан өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг гол (инструмент) арга хэрэгсэл нь хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэг талаас эрсдэлийн менежментийг байгууллагын ажилчдын төвшинд хэрэгжүүлснээр мотиваци, урамшуулал, хяналт, …. эдгээрийг хэрэгжүүлэх удирдлагын ажил хөнгөрсөн гэж үзэж болно. Нөгөө талаас ажилчдын хөдөлмөрийн бүтээмж хэд дахин дээшилжээ. Хувь хүний төвшинд эрсдэл тооцно гэдэг нь бидний ухаан орсон цагаас аливааг таних гэсэн оролдлого, сэтгэлгээтэй холбоотой үйл ажиллагаа юм. Харин орчин үеийн системчилсэн, эрсдэл тооцох аргуудыг хэрэглэснээр бидний ертөнцийг үзэх үзэл, амьдралыг цэгнэх уламжлалт шалгуурууд нь улам боловсронгуй, ойлгомжтой болж, бидний амьдралд эерэг үр дагавар авчрах нигууртай. Өөрөөр хэлбэл сайхан ба муухай, шударга ба шударга бус, зөв ба буруу, ашигтай ба ашиггүй, г.м эсрэг тэсрэгийн шалгуурууд өөрчлөгдөж оронд нь эрсдэлд шалгуурууд бий болно гэсэн үг юм. Хувь хүний эрсдэл тооцох аргуудын тухай олон эх сурвалж, материал бий авч энэ удаад онцлох дараах аргын талаарх мэдээллийг та бүхэнтэй хуваалцахаар сонголоо. Давуу байдлын дэс дараалалын арга. Энэ арга нь (орос. приоритетный метод; англи. priority method) буюу аливаа үзэгдлийг ямар нэг шалгуураар онцолж дэс дугаарлан үнэлэхийг хэлж буй юм. Энэ аргыг ажлын байр болон хувийн амьдралд хэрэглэх нь эерэг үр дүн авчирдаг. Жишээ болгож нэгэн тохиолдолыг авч үзье. Та өөрийн дотнын хүмүүстэйгээ ширээ тойрч эсвэл толины өмнө суугаад таны амьдралыг өөрчилж болох 10 эрсдэлийн талаарх жагсаалт гаргана. (цахим буюу MS excel дээр хийвэл илүү тохиромжтой) Дараа нь үүссэн эрсдэл бүрээс гарч болох үр дагаврыг төсөөлж дэлгэрэнгүй бичнэ. Ингээд 10 эрсдэлээ (10аас ч илүү байж болно) 1-10 хүртэл таны амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдлоор нь дугаарлаж, тодорхой дараалалд оруулна. 1-р эрсдэлээс гарах үр дагавар нь таны амьдралыг шууд өөрчилнө. Харин 10-р эрсдэл нь бага зэрэг, эсвэл бараг мэдэгдэхгүй өнгөрч болох юм. Иймэрхүү маягаар үнэлгээ өгч дугаарласан жагсаалтыг хэвлэж аваад өдөр бүр өөртэйгөө аль болох ойр байлгах хэрэгтэй юм. Дараа нь эрсдэлд дүн шинжилгээ хийнэ. (цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр шаарддаг учраас ихэнх хүмүүс үүнийг дүн шигжилгээг амьдралд хэрэгжүүлэх дургүй байдаг). Дүн шинжилгээний хэсэгт надад тохиолдсон, бусад хүмүүст элбэг тохиолдох үйл явдлыг жишээ болгон авъя. Компьютер юунаас ч юм бүү мэд ажилгүй болох, хард дээр байсан мэдээллүүд үүнээс болоод устсан. Хард дээрээ бид маш олон мэдээллийг хадгалдаг шүү дээ. Миний хувьд нэлээд хэдэн сарын өмнө миний амьдралын 5 жилийг харуулсан гэрэл зургууд, 6 жилийн турш хийсэн судалгааны ажил гэх мэт мөнгөөр үнэлшгүй олон файлууд устсан үйл явдал тохиолдсон юм. Иймэрхүү явдал надад ч бус олон хүнд түгээмэл тохиолддог юм билээ. Юуны өмнө дараах хүснэгтийг зурах хэрэгтэй. Эрсдэлийн нэр: компьютерын хард диск ажилгүй болох,Дэс дарааллын дугаар: 1Эрсдэлийн хүчин төгөлдөр хугацаа: 2010.05.28Эрсдэлийн тохиолдох магадлал (доод, дунд, дээд): дунд зэрэгЭрсдэлийн тодорхойлолт, түүний үр дагавар: Хард диск эвдэрснээр 5 жил хийсэн судалгааны ажил устгагдсан. 10 жилийн туршид авахуулсан гэр бүлийн, найз нөхдийн, сургуулийн, аяллаар явсан зэрэг 20 гб зураг устсан. 5 жил хийсэн судалгааны ажил үгүй болсноор судалгааны ажлыг ахиж эхлэх, практик туршилтуудыг дахин хийх шаардлага гарсан. Нийт өртөг нь 6 сая төгрөг болно. Эрсдэлийн шалтгаан: 1.Вирус, гаднын вирустэй флэш диск хийснээс болсон,2.Интернетээс дүү рекламын программ суулгаснаас болж хэт их ачаалал өгч хард шатсан,3.Компьютер хулгай авсан,4.Өрөөнд гал гарсан,5.Хард элэгдэлд орж эвдэрсэн,Эрсдэлийг багасгах төлөвлөгөө: 1.Сайн антивирус программ суулгах,2.Зөөврийн хард диск худалдаж авах, худалдаж автлаа файлуудыг ДВД дискэнд хуулж хадгалах,3.Windows auto backup тохируулах, 4.Нөөц флэш дээр файлуудыг хадгалж найдвартай газар хадгалах,5.Шинэ хард авахын тулд сар бүр 10 мянга хадгалах,Эрсдэлд хэрэгжүүлэх төлөвлөгөө:1.Эвдэрсэн хардыг үнэлэх,2.Нөхөн сэргээж болохгүй тохиолдолд шинэ хард авах,3.Нөөц мэдээлэл хадгалагчаас бүх устгагдсан мэдээллүүдийг сэргээх,Эрсдэлийн зардал:1.Шинэ зөөврийн хард худалдаж авахад 120 000 төгрөг,2.Шинэ хард авахад 40 000 цуглуулах,Эрсдэл үүссэн шинж тэмдэг:Хард дискнээс мэдээлэл авах боломжгүй болсон. Энэ бол эрсдэл бууруулах төлөвлөгөө юм. Үүнээс гадна та эерэг үр дүнтэй эрсдэлүүдийг иймэрхүү загвараар тооцоолж хүч нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж болно. Болох магадлалыг өсгөх үүднээс урьдчилж тооцох нь хамгийн зөв арга байдаг. Энэхүү аргын үр дүн нь та зөвхөн нэг удаа эрсдэл тооцоод зогсохгүй тодорхой хугацаанд давтамжтайгаар экспресс анализ хийж байвал илүү болохыг анхаарна уу. Хоёрдугаар арга буюу take 5 .“Take 5” бол аливаа эрсдэлийн үнэлгээний үндсэн зарчим юм. Энэ аргад суурилсан тэмдэглэлийн дэвтрийг олон байгууллагууд менежментийн гол арга хэрэгсэл болгон хэрэглэдэг. Арга маань маш энгийн учраас хэрэглээ нь өргөн тархсан юм. Энэ арга нь 5 алхмаас бүрдэх бөгөөд ойролцоогоор 5 минутад дүн шинжилгээ хийх бололцоог олгодог учраас англиар “take 5” буюу монгол хэлэнд орчуулснаар “зогс 5 минут” гэж нэрлэнэ. Аливаа байгууллагад ажилчдаас үүсэх эрсдэлийн хүчин зүйлийг багасгах үүднээс тодорхой хэмжээний үйл ажиллагааны зохицуулсан (хуулийн заалт, тогтоол, шийдвэр, тушаал, дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын тусгай дүрэм, үйлчилгээний стандарт, г.м) дүрмийг боловсруулдаг. Гэвч практик дээр ажилчид маань сөрөг үр дагавар гарахыг мэдсээр байж эрсдэлтэй алхам хийх нь тохиолддог. Энэ арга нь хувь хүний хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлийг байгууллагын төвшинд 90% бууруулдаг тухай Английн HSE компанийн судалгаа тогтоожээ. Бид хэдийгээр ухаант амьтад боловч зарим тохиолдолд бидэнд тохиолдох амьдралын бодит байдлыг үнэнээр ойлгох чадваргүй болдог бөгөөд үр дагаврыг нь тооцоогүй шийдвэр гаргах нь олонтаа ажээ. Харин аливаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс харснаар дүн шинжилгээ хийх боломж бүрдэх бөгөөд ингэснээр бид олон сонголтоос хамгийн тааламжтайг нь энэ аргын тусламжтайгаар сонгож чадах юм. Цаашид ойлгомжтой байх үүднээс хоёр нэр томьёог тайлбарлах хэрэгтэй. Үүнд: -Аюул гэдэг нь хор уршиг, хохирол бүхий сөрөг үр дагавартай айвал зохих үйл явдал, -Эрсдэл гэж аюул тохиолдох магадлалын хэмжээ (high risk, low risk) Алхам нэг. Аюулыг тодорхойлох,Танд нөлөөлөх гадаад ба дотоод хүчин зүйлсийг тооцох алхам болно. Гадаад ямар ажил хийдэг, ажлын байранд ямар үүрэг гүйцэтгэдэг, хэний удирдлагад ажилладаг, Таны гүйцэтгэж буй ажил хууль, журамд хир нийцэж буй, үйлчлүүлэгчид ямар хүмүүс байна, тэдний шаардлага таны ажилд саад болж байна уу, хуульд нийцэж буй эсэх г.м харин дотоод хүчин зүйл нь таны сонирхол, гэр бүлийн байдал, эрүүл мэнд зэрэг таны амьдралд нөлөөлхүйц аюулыг тодорхойлох юм. Алхам хоёр. Аюулыг хайж илрүүлэх,Энэ шатанд таны тодорхойлсон аюулуудаас аль нь тохиолдох магадлал үүссэн байна, эсвэл таны гаргасан шийдвэр 1-р алхамд тодорхойлсон аюултай холбогдож буй эсэхийг та хайж илрүүлэх ёстой. Алхам гурав. Эрсдэлийн үнэлгээ,Нэг ба хоёрдугаар алхамд илрүүлсэн фактуудад тулгуурлан дүгнэлт хийхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл тохиолдох магадлал ямар байна? Гарах үр дагавар, түүний үнэлгээг (зэрэглэл тогтоож эрэмбэлнэ) хүснэгтэд (Зураг №1.) байрлуулна. Бага буюу ногоон өнгө, эрсдэл бага боловч асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.Дунд буюу шар өнгө, эрсдэл дунд зэрэг учраас эрсдэлийг хуваах, тараах (эрсдэлийг хэн нэгэнтэй хамт үүрэх, эсвэл өөр хүнд шилжүүлж болно.) эсвэл гарах эрсдэлийг арилгах тал дээр ажиллана.Цэнхэр буюу аюул илэрсэн үе, үйл ажиллагааг түр зогсоож байдлыг хяналтад авах хэрэгтэй.Улаан буюу бодит аюул, энэ үед холбогдох албан тушаалтан, удирдлагад мэдэгдэж ажлыг хийхээс татгалзах, эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авна. Зураг №1. Эрсдэлийн үнэлгээний хүснэгт 1-р тохиолдлын жишээ дээр.Бага Бага боловч арилгах шаардлагатай. Жишээ нь: компьютерын антивирүс программын хугацаа 1 сарын дараа дуусна. Хугацааг сунгана. Дунд Компьютер дээрх мэдээллийг зөөврийн мэдээлэл хадгалагчид (флеш, зөөврийн хард, CD-R, DVD, BLUE-RAY, ) хадгална. БолгоомжлохКомпьютерт мэдээллийн Backup тохируулга хийнэ Back up тохируулга хийх, эсвэл хард дискны мэдээллийг дахин хадгалдаг нөөц диск, сервертэй холбох, вирүс орох болон бусад эрсдэлийг үгүй хийх, Firewall тохируулга хийнэ. АюултайВирүс илэрсэн учир антивирус программаар хайлгана. Вирүстсэн тохиолдолд компьютерыг унтрааж мэргэжлийн хүнд хандана. Алхам дөрөв. Урьдчилан сэргийлэх,Энэ алхамд эрсдэлийг зайлуулах аргуудыг ашиглах бөгөөд зайлшгүй тохиолдолд аль болох өөрөө 100% эрсдэл хүлээхийг хичээх хэрэггүй бөгөөд аюулаас татгалзах аргуудыг хайж олох чухал. Онолын хувьд дараах аргуудыг хэрэглэдэг -эрсдэлээс бултах, -эрсдэлийг тусгаарлах, -эрсдэлийг хуваах гэх мэт аргууд байдаг. Эдгээрийн ерөнхий агуулгыг дараах зарчмаар тодорхойлсон байдаг. Үүнд: •өөрийн хөрөнгөөс давсан зүйлд эрсдэл хийж болохгүй,•жижиг зүйлийн төлөө томоор эрсдэл хийж болохгүй,•эрсдэлийн үр дагаврыг урьдчилан таах хэрэгтэй,Алхам тав. Аюулыг гэтлэх,Аюулыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэрэглэсэн учир та өөртөө итгэлтэйгээр аюулыг хэрхэн гэтлэн давах аргаа олсон үе юм. Эрсдэлийг тодорхойлж гэтлэх арга замыг тодорхойлсон учир үйл ажиллагааг аажим эхэлж бүгдийг хяналтад байлгана. Гарсан аюулыг өөрөө гэтлэн давсан, эсвэл бусдын тусламжтайгаар давж гарсан эсэхийг тодорхойлох нь сүүлд танд эрсдэлтэй дахин учрахад бэлэн байх туршлага болно. Практикт “зогс 5 минут” хүснэгтийн бүтэц дараах байдалтай байдаг. №Дэс дараалал Авч хэрэгжүүлэх арга хэмжээ1Аюулыг тодорхойлох -Флешнээс, Интернэтээс, Сүлжээгээр компьютер вирүстэж хард дээрх мэдээлэл устана.2Аюулыг хайж илрүүлэх -Флешээр найзаасаа мэдээлэл хуулах шаардлагатай байна3Эрсдэлийн үнэлгээ -Флешнээс вирүстэх магадлал өндөр “болгоомжлох” арга хэмжээг авна.4Урьдчилан сэргийлэх -Флешээр бус цахим шуудангаар мэдээлэл авахаар болов5Аюулыг гэтлэх -Цахим шуудангаар авлаа. Эрсдэлийн удирдлага үргэлж байгууллагын үйл ажиллагааны амжилттай холбоотой байдаг учир энэ салбарт хөрөнгө, нөөцийн тодорхой хувийг зарцуулах зайлшгүй бөгөөд үргэлж эерэг үр дүн дагуулна. Ялангуяа ажилчдын төвшинд эрсдэл тооцох эдгээр аргуудыг хэрэглэх нь хууль, дүрэм, журам тогтоохоос илүү үр дүнтэйг судалгаа харуулдаг. Зарим байгууллагуудад “зогс 5 минут” аргыг хэрэглэх нь эрсдэлийг бууруулаад зогсохгүй ажилчдын хооронд туршлага солилцох шинэ боломжийг бий болгодог байна. Хэрвээ та удирдагч бол ажилчдаараа дээрх хүснэгтийг бөглүүлж доторх мэдээллийг цуглуулснаар ажилчид тань юу хүсдэг, юунаас айдаг, та өөрөө ямар удирдагч болох, цаашид ямар удирдлага илүү үр дүнтэй байх, байгууллагаа хэрхэн сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухаг хэрэгсэл болно.

Monday, September 20, 2010

БРАЗИЛ УЛСАД ШИНЭЭР ОЛДСОН ТӨМРИЙН УУРХАЙ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ УУРХАЙ

Бразил улсын Мато Гроссо мужын засгийн газрын өнгөрсөн 3 дахь өдөр буюу Лхавга гарагын мэдэгдэлээр,энэхүү мужын бүс нутагт 11,5 тэр бум тоннын нөөц бүхий 41%-ын төмрийн агууламжтай асар том хэмжээний орд газар олдсон байна. Хэрэв уг уурхайн энэ хэмжээний нөөцтэй нь батлагдвал Бразил улсын Companhia Valedo Rio Doce,CVRD компаниас (албан болон албан бус тоогоор 7,1 тэр бум тоонын нөөцтэй дэлхийн хамгийн том уурхай) нөөцөөрөө тэргүүлж дэлхийн хамгийн том уурхайгаар тодрох юм байна.
Тухайн муж нутгийн албаны хүний мэдэгдэж байгаагаар хэрэв уурхайг бизнесийн хөгжилд оруулах боломжийг тодруулах юм бол нь 3-5 жилийн хугацаа шаардлагатай юм байна. Мөн уг уурхай нь 4,3 тонн нөөц бүхий фосфат байх магадлал тун өндөр байгаа юм байна.
Barclays PLC банкны хөрөнгө оруулалтын аналистийн мэдэгдэж байгаагаар, уг орд нь ийм их хэмжээний нөөцтэй нь батлагдвал, ач холбогдол нь маш өндөр бөгөөд дэлхийн төмрийн зах зээл дэхь урт хугацааны тогтвортой тайван байдалд тодорхой хэмжээний нөлөөг үзүүлэх нь гарцаагүй болоод байгаа юм.
Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр энэхүү бүс нутгийн 70км квадрат газарт дахь хайгуул хийх эрх нь гагцхүү Бразилийн Банкны ерөнхийлөгч Daniel Dantas эзэмшидэг Бразилийн global mining company байдаг юм байна.

3ТОМ УУЛ УУРХАЙН КОМПАНИ ХЯТАД УЛСТАЙ САРЫН ҮНЭ ТОГТООХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА.

Хятад улсын уул уурхайн толгой компани ВүКуан группийн дэд ерөнхийлөгч Фэн Гүй Чуан энэ нэг дэх өдөр хэлэхдээ, 3том уул уурхайн компани Хятад улстай сарын төмрийн баяжмалын үнийг тогтоох хэлэлцээр байгуулахыг хүсч байгаа, гэхдээ Вүкуан групп харин урт хугацаанд байж чадах хэлэлцээрийн үнийн бүтцийг хүсч байна. Учир нь урт хугацааны хэлэлцээрийн бүтэц нь зах зээлийн илүү ээдрээтэй байдал болон импортын эрсдэл нэмэгдэх зэрэг байдлаас хамгаалахад байгаа юм.
Тэрээр 2010 онд Хятадын импортын лекцийн үеэр хэлэхдээ, ойрд нэг явган яриа гарсан байна. Тэр нь уул уурхайн үнийг улирлаар тогтоодог үнийг сараар тогтоодог болгосон нөхцөлд, хэрвээ үнэхээр ингэж шилжиж чадвал, зарим утгаар авч хэлвэл импортын төмрийн баяжмал худалдааны хувьцаатай нэг их том ялгаагүй болно гэжээ.
“ Одоо уул уурхай бол хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж байгаа, гэвч гол нь Хятадын ган төмөрлөгийн холбоотой хийх хэлэлцээрийн үр дүнг харах хэрэгтэй”. Фэнгүйчуан хурлын үеэр илэрхийлэхдээ, “Гэхдээ бид урт хугацаанд байж чадах хэлэлцээрийн бүтэцтэй байхыг хүсч байна. Урт удаан байх тусмаа сайн байна. Ингэж чадвал бараа бүтээгдэхүүний тээвэр зууч болон тээвэрлэлтийг зохицуулахад амар болно гэжээ.
Төмрийн баяжмалын бэлэн барааны үнэ өнгөрсөн жилийн дундаж үнээс их хэмжээгээр нэмэгдсэн. Бразилийн төмрийн баяжмалын тал болох VALE5.SAVALE.N, Австралийн BHP.AXBLT.Lболон RIO.AXRIO.L энэ жилийн 4дүгээр сард мэдэгдэхдээ жилийн үнэ тогтоох бүтцийг орхиж, улирлаар үнэ тогтоох хэлбэр лүү шилжинэ гэжээ.
Фэнгүйчуан хэлэхдээ, 2010 оны урт хугацааны хэлэлцээрийн бүтэцийн тайлалыг дагалдаад, суурь бэлэн барааны индекс улирлаар үнэ тогтоох хэлбэрт тогтож, төмрийн баяжмалын санхүүгийн хэлбэрийн нөлөөлөл гүн гүнзгий байж хамгийн түрүүнд зах зээл улам ээдрээтэй болон, индекс магадгүй удирдлаганд орж, ашиг завшаан хайх хэлбэрээс гарахад хэцүү болж, үнийн хэлбэлзэл улам их болж, улам дэврэгдэнэ гэжээ.
Үүний дараа, үйл ажиллагааны илүү ашиг улам хэцүү болон хувирч, хэлэлцээрийн үнэ болон бэлэн барааны үнэ унах байдал байнга давтагдаж, импорт алдагдалтай болно. Үүнээс гадна импортын эрсдэл их болж, импортлож байгаа аж ахуй нэгжид авч хэлбэл, худалдан авах үнийг тогтоож чадахгүй болохоос гадна, худалдахад мөн адил үнийн үналтаас болж ашгийн талын алдагдлын эрсдэлүүд үүсч болзошгүй.
Tэрээр мөн танилцуулахдаа, одоогийн байдлаар Вүкуан жил бүр Хятадын зах зээлд ойролцоогоор 66%-ийн агуулгатай төмрийн баяжмал 20сая тонныг нийлүүлдэг. Үүнд дотооддоо үйлдвэрлэсэн бараа 5-6сая тонн, харин Вүкуаны зорилго “12-5”буюу 2011-2015 оны хооронд дотоодод үйлдвэрлэж байгаа төмрийн баяжмалын нийлүүлэх хэмжээг жил бүр 10сая тонн болгоход байна гэжээ.
Вүкуанын талаар болон Вүкуан дотоодод дахин нэгдэж байгаа амжилтын талаар тэрээр хэлэхдээ” Мэдээж чадна, гэхдээ зах зээлийн нөхцлийг харах хэрэгтэй” гэжээ.
Үүнээс өмнө нэгэн шинжээч хэлэхдээ, Хятад улс 2011 онд ган төмөрлөгийн хэрэгцээ энэ жилийн урьдчилсан тооцоонд тэмдэглэгдсэн 613сая-625сая тонноос дахин нэмэгдэнэ. Үүн дээр Энэтхэгээс ирж байгаа нийлүүлэлт багасч байгаа нь, төмрийн баяжмалын үнийг хөөрөгдөж, урьдчилгаа тооцоогоор ирэх 12 сард төмрийн баяжмалын үнэ одоогийн үеийн 140 ам доллараас тонн бүр нь 200 ам доллар болж өснө.

Thursday, September 16, 2010

ХЯТАД УЛС ОРОС УЛСАД 6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ӨГЧ, НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТАЛ ДЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛОВ

Хятад улс Орос улстай ойрын хугацаанд Оросын алс дорнодын бүс нутгийн хот болох Благовешченск хотод эрдэс баялагийн тал дээр хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулав.
Хэлэлцээрт зааснаар, ирээдүйн 5 жилд Хятад улс нь Орос улсаас жил бүр 15 сая тонн нүүрс авах бөгөөд цаашид 20 жилд импортоор авах нүүрсний хэмжээг нэмэн 20 сая тонн болгох юм. Хятад улс харин Орос улсад нийт 6 тэрбум долларын зээл олгож байна.
Нүүрс нь Хятадын цахилгаан станц болон ган хайлуулах үйлдвэрийн гол түүхий эдийн 80%-ийг эзэлж байгаа бөгөөд Хятад одоогоор Монгол болон Австралийн баялагийн импортыг ихэсгэх байдлаар урт хугацааны хэрэгцээгээ хангаж байна. Орос улсын статистикаар 2009 онд Хятад Орос улсаас импортолсон нүүрсний хэмжээ 15 дахин нэмэгдэж, 12.09 сая тоннд хүрч, Хятадын гадаадаас худалдан авдаг эрдэс баялгийн 10%-тай тэнцэж байна. 2010 оны эхний хагас жилд, Хятад Оросоос худалдан авсан нүүрсний нийт хэмжээ 6 сая тоннд хүрч, Орос улс Хятад улсын гол нүүрс импортлогч орны нэг болов.
Orient Securities Ltd-ийн нүүрсний шинжээч Ү Жиэ хэлэхдээ: “Хятад улс хөрш зэргэлдээ орнуудын эрдэс баялгийн импортыг дэмжсэнээр эрдэс баялгийн аюулгүй нийлүүлэлтийг баталгаажуулахад чухал стратегийн ач холбогдолтой. Зөвхөн тохиромжтой өсөлтийг бодолцон, уг худалдааны гэрээ нь Хятадын дотоодын нүүрсний зах зээл болон үнэд томоохон нөлөө үзүүлэхгүй.” гэжээ.
Уг компанийн харилцагчийн мэдээллээс харахад, 2009 онд Хятад улс хөрш зэргэлдээ Орос улсаас импортолж буй нүүрсний үнэ тонн тутам нь 87 доллар, Австралиас импортоор авсан нүүрсний тонн тутмын үнэ 111 ам.доллар байна. Хятадын хувьд Орос улс аль хэдийнэ Австрали, Индонез, Ветнамын дараахи 4 дэхь нүүрсний нийлүүлэгч улс болсон байна.
Хэлэлцээрт хоёр тал хамтарсан компани байгуулах, хамтарч Оросын алс дорнодын Амур мөрний (хар мөрний эрэг) хэсгийн эрдэс баялгийг хамтран ашиглах зэрэг агуулга орсон байгаа. Түүнчилэн Оросын тал геологийн эрэл хагуулын ажлыг хурдасгах, баяжуулах болон дэд бүтцийн барилгажилт тал дээр Хятадын Шэнхуа групптэй хамтрана.