Tuesday, June 22, 2010

2009 онд Хятадын импортын төмрийн хүдэр

2009 оны төмрийн хүдрийн үнийн хэлэлцээр: 2009 оны 5 сарын 25-нд шинэ Ниппон болон Rio хэлэлцээр хийхдээ 2009 оны урт хугацааны гэрээний үнэ 32.95%-аар буурсан бөгөөд хятад тал энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч дахин үнэ буурах шаардлага тавьсан. 2009 оны хувьд Хятад талаас уул уурхайн компаниудтай хийсэн хэлэлцээр үр дүнгүй болсон. Тиймээс хятадын ган төмөрлөгийн үйлдвэрүүд түр зуурын үнээр урт хугацааны гэрээг үргэлжлүүлж байгаа бөгөөд гэхдээ хэлэлцээр үр дүнгүй байгаагаас хоёр тал гэрээг цуцалж болно. Ийм асуудал хэлэлцээрийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй юм. 2008 онд төмрийн хүдрийн үнийн хэлэлцээрт Бразил, Австрали хоёр улсын үнэ өөр өөрөөр тогтоогдсон бөгөөд 2009 онд бусад талаар уламжлалт урт хугацааны гэрээний жишгээр хийгдсэн.
Импортын хэмжээ эрс нэмэгдэж, төмрийн хүдрийн эрэлт нийлүүлэлт боломжийн болсон. 2009 оны 1-11-р сард хятадын импортын төмрийн хүдрийн хэмжээ 566,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38,2%-аар өссөн байна. 2009 оны импортын төмрийн хүдрийн хэмжээ 610-620 сая тонн хүрэх урьдчилсан тооцоо байна. 1-11-р сарын хятадын импортын төмрийн хүдрийн хэрэгцээний өсөлт 13%-аар өссөн болон улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 7.7%-аар өссөн байгаа нь олны анхаарлыг татахаар байгаа. Энэ нь хятадын төмрийн хүдрийн импорт болон дотоодын үйлдвэрлэлд бүтэцийн өөрчилөлт орж байна.
2009 оны 1-11-р сарын Хятадын дундаж агуулга 25%-тай түүхий төмрийн хүдрийн үйлдвэрлэл 779,63 сая тонн, бүтээгдэхүүн болсон хүдрийн үйлдвэрлэл 296,25 сая тонн, импортын төмрийн хүдэр 566,09 сая тоннтой нэмвэл нийт 862,34 сая тонн байгаа. 1-11-р сарын үйлдвэрлэлийн хэрэгцээ 789 сая тонн байсан бөгөөд нийлүүлэлт 70 сая тоноор илүүдэлтэй байсан нь нийлүүлэлт харьцангуй боломжийн байсан нь харагдаж байна.
Импортын үнийн огцом хэлбэлзэл: 2009 онд Хятадын импортын төмрийн хүдрийн үнийн 2008 оны хэлбэлзэлтэй байдал үргэлжилж байсан ч өөрчилөлтийн хэмжээ багассан. 2009 оны 1,2-р улиралд бэлэн төмрийн хүдрийн үнэ урт хугацааны гэрээний үнээс бага байсан бөгөөд үнэ ойролцоогоор 60-80 ам.доллар/тонны хооронд хэлбэлзэж байв. Боомт дээрхи Австралын урт хугацааны гэрээний үнэ 70-80 ам.доллар/тонн, Бразил үнэ 80-100 ам.доллар/тонн байсан.
2009 оны 3, 4-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлт хурдсан, ган төмөрлөгийн зах зээл өсөлттэй болж, ган төмөрлөгийн үйлдвэрлэл нэмэгдэн, боомт болон үйлдвэрийн агуулахын үлдэгдэл бага хэмжээтэй байж, агуулахын хэрэгцээг хангах үйл ажиллагаа эрчимжин, төмрийн хүдрийн хэрэгцээ эрс ихэссэн. 2009 оны сүүлийн 4 сард бэлэн төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсч, 12-р сарын үнэ сүүлийн 16 сарын хамгийн өндөр үзүүлэлт CIF125 ам.доллар/тонн болж 2009 оны эхэн үеэс 56%-аар өссөн байна.
Бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн эзлэх хувь эрс нэмэгдэв. 2009 оны бас нэг анхаарал татсан өөрчилөлт нь хятадын импортын төмрийн хүдрийн худалдааны төрөлд өөрчилөлт орж, улам олон хятад компаниуд өөрсдөө эсвэл шаардлагаар хуучин урт хугацааны гэрээ хийж жилд нэг удаа үнэ тохирдог тогтолцооноос татгалзаж эхлэв. 2009 оны 1-11-р сард бэлэн бүтээгдэхүүний худалдааны аргаар импортолсон бараа хятадын төмрийн хүдэрт нийт 60%-ийг эзлэх болов. Энэ үзүүлэлт 5 жилийн өмнө ердөө 38% байсан.
VALE, RIO, BHP хувьд өнгөрсөн жилүүдэд, тэр тусмаа 2008-2009 онд 3 том уул уурхайн компанийн бэлэн бүтээгдэхүүний зах зээлд хийсэн борлуулалт их хэмжээгээр өссөн. 2009 онд RIO компани Хятад руу экспортлох бүтээгдэхүүнийхээ 20-30%-ийг бэлэн бүтээгдэхүүний аргаар хийсэн тооцоо байгаа. 2009 оны 1-11-р сард худалдааны компаниар дамжин орж ирсэн төмрийн хүдрийн харьцаа 47%-д хүрсэн нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ үзүүлэлт 2008 оны мөн үед 32% байсан байна. Үнийн хэлэлцээр амжилтгүй болж уламжилалт урт хугацааны гэрээний тогтолцоо нь ээдрээтэй эдийн засгийн орчинд, бэлэн бүтээгдэхүүний худалдааны аргыг илүүтэйгээр сонгох болсон. Өөрөөр хэлбэл 2009 онд Хятадын төмрийн хүдрийн зах зээл урт хугацааны гэрээ голчилдог хэлбэрээс бэлэн бүтээгдэхүүний хэлбэр лүү хазайж байна.
Импортын төмрийн хүдрийн баяжмал, хорголжин баяжмалын хэмжээ эрс өсч байна. 2008 онд хятадын импортын sintering баяжмал (0,8-6,3мм) 23,6%-аар өссөн бөгөөд импортын хэмжээ 15%-ийн өсөлтөөс давсан байгаа нь төрөл тус бүрээс хамгийн их өсөлттэй байгаа. 2009 оны хувьд өөрчилөлт бий болсон буюу sintering баяжмалын импорт голлох бүтээгдэхүүн хэвээр байсан ч хорголжин болон түүнийг хийдэг төмрийн хүдрийн баяжмалын өсөлт мэдэгдэхүйц өссөн байна. 1-11-р сард хятадын импортын төмрийн хүдрийн баяжмал (≤0.8мм) 64 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 74,8%-аар өссөн, хорголжин 27,37 сая тонн, 45%-аар өсөлттэй байв. Харин sintering баяжмалын хувьд 33.9%-аар л өссөн байгаа нь нийт өсөлтийн 38%-аас бага байв. Төмрийн lump хүдрийн хувьд 34%-ийн өсөлттэй байсан. 2009 онд Хятадын импортын sintering баяжмалын эзлэх хувь 2008 оны 67%-аас буурч 64% болсон байна. Хорголжин баяжмал, төмрийн хүдрийн нунтаг баяжмалын эзлэх хувь өссөн нь 2008 онтой харьцуулахад хятадын ган төмөрлөгийн үйлдвэрүүд өртөгөө багасгахад биш, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон байна.
Энэтхэгийн төмрийн хүдрийн гаалийн татварын бодлого: 2009 оны 4-р улиралд бэлэн төмрийн хүдрийн үнэ эрс нэмэгдсэн нь энэтхэгийг гаалийн татварын бодлогоо өөрчилөх алхам хийхэд хүргэсэн буюу 2009 оны 12 сарын 25-наас төмрийн нунтаг баяжмал татваргүй байсанг 5% болтол өсгөсөн байна. Төмрийн lump хүдрийн гаалийн татвар 5% байсныг 10% болгосон байна. 2008 оны 12 сарын 7-нд төмрийн хүдрийн үнэ багассанаар Энэтхэгийн засгийн газар нунтаг баяжмалын 7%-ийн татварыг тэглэж, lump-ийн гаалийн татварыг 15%-аас 5% болтол багасгасан. 2009 оны 12-р сард бэлэн төмрийн хүдрийн үнэ 2008 оныхоос 71%-аар өссөн бөгөөд Энэтхэгийн энэ татварын бодлого үнийн өсөлтөд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, мөн 2010 оны үнийн өсөлтийн таамгийг улам нэмэгдүүлж буй.


2009 оны 1-11-р сарын Хятадын төмрийн хүдрийн эрэлт нийлүүлэлтийн тоон үзүүлэлт /сая тонн/
Хугацаа Төмрийн хүдрийн эрэлт Дотоодын үйлдвэрлэл(25% түүхий хүдрээр тооцоолсон) Импортын хэмжээ Эрэлт нийлүүлэлтийн зөрүү

2009 оны 1 сар 57,49 15,38 32,65 -9,46
2009 оны 2 сар 63,31 22,11 46,74 5,54
2009 оны 3 сар 69,15 23,45 52,08 6,38
2009 оны 4 сар 66,61 23,10 57,00 1,349
2009 оны 5 сар 72,68 24,91 53,46 5,69
2009 оны 6 сар 76,05 31,64 55,32 10,91
2009 оны 7 сар 77,61 29,21 58,08 9,68
2009 оны 8 сар 78,90 29,14 49,68 -0,08
2009 оны 9 сар 76,67 32,46 64,55 20,34
2009 оны 10 сар 78,83 31,87 45,47 -1,49
2009 оны 11 сар 71,70 32,98 51,07 12,35
Нийт 789,00 296,25 566,10 73,35

Улс бүрийн импортын төмрийн хүдрийн боомт дээрхи дундаж үнэ /$/тонн/
 Улс 2004 он 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 оны 1-11 сар
  Австрали 42.8 54.5 57.8 76.3 121.6 75.9
  Бразил 62.3 70.8 72.9 97.2 148.2 86.9
  Энэтхэг 80.7 76.3 64.5 98.8 147.4 63.1
 Өмнөд африк 61 66.8 65.1 83 131.0 80.4
  ОХУ 92.2 97.2 63.9 105.6 167.1 74.4
  Казакстан 62 84.7 72.3 82.2 138.9 71.7
  Украйн 102.2 103.2 81.2 118.4 177.1 81.5
  Перу 73.2 88.4 64.2 79.8 206.7 99.4
  Канад 111.1 119.3 95.1 114.9 127.2 68.7
  Венесвели 78.1 80.82 74.3 109.1 185.0 80.1
  Чили 79.6 84.2 74 98.2 154.2 72.2
  Иран 74.6 69.4 60.8 98.7 166.8 75.9

Wednesday, June 16, 2010

2010 оны 6-р сарын 13-ны Оросоос импортоор Хятадад орж ирсэн 1/3 коскжих нүүрсний үнэ

Аль улс   Орос 1/3 коксжих нүүрс

Үзүүлэлт M(AR) ≤9.2%max
ASH(ADB) ≤8.6%max
VM(Vdaf) ≤39.3%
S(ADB) ≤0.37%max
G≥88, Y≥16MM
Үнэ 1400 юань, боомт дээрхи үнэ
Бараа солилцох нөхцөл Боомтоос өөрөө авах

Tuesday, June 15, 2010

Хятадын төмрийн хүдрийн талаар зарим тоонууд

Хятадын төмрийн хүдрийн хэрэглээ /жилээр,сая тонн/
Pig iron/Төмрийн хүдрийн хэрэглээ/Хэрэглээний өсөлт/Импортын төмрийн хүдэр/Хэрэглээнд импортын эзлэх хувь
2001 он 145,41 232,66 11.4% 92,31 39.7%
2002 он 167,65 268,23 15.3% 111,49 41.6%
2003 он 202,35 323,75 20.7% 148,19 45.8%
2004 он 251,66 402,65 24.4% 208,07 51.7%
2005 он 330,40 528,65 31.3% 275,24 52.1%
2006 он 404,16 646,65 22.3% 326,30 50.4%
2007 он 469,45 751,12 16.2% 383,67 51.0%
2008 он 470,67 753,07 0.2% 443,65 58.9%
2009 онE538,00 860,80 14.3% 615,00 71%

3 том төмрийн хүдрийн нийлүүлэгчийн үйлдвэрлэлийн хэмжээ /хорголжингийн хамт, сая тонн/
Хугацаа VALE RIO BHP нийт
2006 он 1 улирал 64,00 28,67 22,50 115,17
2006 он 2 улирал 73,16 33,32 26,12 132,60
2006 он 3 улирал 78,20 35,74 25,00 138,94
2006 он 4 улирал 77,15 35,05 25,45 137,65
2007 он 1 улирал 75,90 32,24 23,02 131,16
2007 он 2 улирал 82,01 37,11 25,94 145,06
2007 он 3 улирал 89,32 36,39 26,00 151,71
2007 он 4 улирал 78,20 38,91 25,75 142,86
2008 он 1 улирал 84,84 37,37 28,42 150,63
2008 он 2 улирал 89,21 41,86 29,92 160,99
2008 он 3 улирал 98,12 42,40 29,82 170,34
2008 он 4 улирал 72,85 31,76 29,36 133,96
2009 он 1 улирал 49,74 31,65 28,19 109,57
2009 он 2 улирал 61,94 45,16 27,05 134,15
2009 он 3 улирал 72,30 47,51 30,11 149,92

Sunday, June 13, 2010

Хятад улс 2012 оноос эхлэн нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулдаг үйлдвэр аж ахуй нэгжид татвар ногдуулах төлөвтэй байна.

Хятадын Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамнаас хамтран байгуулсан ажлын хэсгээс судалгаа явуулсны эцэст “Хятадын нүүрс төрөгчийн татварын системийн ерөнхий төсөл” гэсэн нэртэй тусгай сэдэвт илтгэлийг нийтлэсэн байна.
Уг ажлын хэсгийн үзэж байгаагаар Хятад улс нүүрс төрөгчийн татварыг авч эхлэх хамгийн тохиромжтой хугацаа нь 2012 он байх ажээ. Энэ татварыг эхний ээлжинд үйлдвэр аж ахуй нэгжид ногдуулах юм байна. Харин одоогийн байдлаар хувь хүнээс уг татварыг авахгүй байхаар болжээ.
Саяхан Хөгжил Шинэтгэлийн хорооны нэгэн мэргэжилтний мэдэгдсэнээр Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамнаас хамтарсан ажлын хэсгийн зүгээс нүүрс төрөгчийн татварын системийн боловсруулах судалгааны ажил үндсэндээ дууссан бөгөөд Бүх улсын ардын их хурлаар хянуулах л үлдээд байгаа ажээ. Нүүрс төрөгчийн татвар гэдэг нь, бүтээгдхүүнийг үйлдвэрлэн боловсруулах явцад ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн их багаас шалтгаалан ногдуулах нэг төрлийн байгаль орчны татвар юм.
Холбогдох мэргэжилтнүүдийн тайлбарлснаар, манай улс одоогоор нүүрс хүчлийн татвар ноогдуулахдаа дараах хэм хэмжээг баримтладаг юм байна. Үүнд: үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад ашиглаж байгаа нефть химийн шатахуунаас байгаль орчинд шууд ялгаруулж байгаа нүүрс хүчлийн давхар исэл. Уг татварыг төлөгч нь байгаль орчинд уг хийг ялгаруулж байгаа байгууллага болон хувь хүн байдаг ажээ.
Байгаль орчныг хамгаалах яамны ажлын хэсгээс, нүүрс хүчлийн давхар исэлийг тонн тутамд нь 20 юаны татвар ноогдуулах ба, 2020 оны 50 юань болтол өсгөх санал дэвшүүлж байгаа аж. Тухайлбал : нүүрс тонн тутам, нефть тонн тутам, байгалийн хий куб метр тутам нь тус бүр 11,17,12 юаны нүүрс хүчлийн хийн татвар ноогдуулах юм байна.
Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамны гаргасан судалгааны илтгэлд олон улсын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан, Хятад улсаас нүүрс хүчлийн хийд ноогдуулдаг татварын хөнгөлт үзүүлэх нөхцөл зэргийг үндэслэн уг татварын системийг боловсруулах ажээ. Хорт утааны ялгарлыг багасгах, нүүрс хүчлийн давхар ислийг буцаан ашиглах технологийг идэвхтэй нэвтрүүлж тодорхой стандартын болзлыг хангасан аж ахуй нэгжийг уг татвараас хэлтрүүлэх буюу хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Хятад улс үзэхдээ одоогийн байдлаар ард олны амжиргаа төдийлөн сайн биш байгаа байдлыг харгалзан үзэж жирийн ардын амьдралд хэрэглэгдэх нүүрс болон байгалийн хийнээс ялгарч байгаа нүүрс төрөгчийн давхар исэлд татвар ногдуулахгүй байхаар болжээ.
Нүүрс төрөгчийн давхар ислийн татвар нь ямар байгууллагад шилжих талаар орон нутаг, төв, төв болон орон нутаг хамтарсэн гэсэн 3 янзын хувилбарыг дэвшүүлээд байгаа ажээ.. Эдүгээ Хятад улсын орон нутгийн татварын орлого хэт бага байгааг харгалзан үзэж, орон нутгийн засаг захиргааны идэвхийг дээшлүүлэхийн төлөө уг татварыг төв болон орон нутаг хамтран авч 7:3-ын харьцаагаар хуваах төлөвтэй байна.
Хятадын Хөгжил Шинэтгэлийн хороо, Сангийн яамны судалгааны илтгэлд дурдсанаар төвийн сангийн орлогод төвлөрүүлэн хураасан татвараас эрчим хүч хэмнэх, шинэ энерги, нөхөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шинэ технологийн гаргах зэрэг чиглэлээр явагдах төслийн ажлуудыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм байна.

Thursday, June 10, 2010

Өвөрмонголын нүүрсний ордын талаар....

Хятад улсаас хуучирсан технологийг шахах бодлогын дагуу, энэ хэдэн жилд Өвөрмонгол нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг үргэлжлүүлэн баталгаажуулахаар болж, нүүрсний үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоог багасгахаар болов.
Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг болохын хувьд ойрын жилүүдэд Өвөрмонголын нүүрсний салбарын хөгжил хурдацтай үргэлжилж байгаа бөгөөд 2009 онд түүхий нүүрний олборлолтын хэмжээ 600 сая тоннд хүрч Хятадад 2-т орж байна.
Өвөр монголын засгийн газраас ойрын хугацаанд гаргаж буй журмаас харвал, Өвөрмонгол нүүрсний олборлолтын хурдацтай хөгжилд хяналт тавих хандлагатай байгаа буюу доогуур түвшиний, үйлдвэрлэлийн хэмжээ багатай боловсруулах үйлдвэрлэлийг хязгаарлах гэж байгаа. Үүнд: Өвөрмонгол одоо байгаа нүүрсний байгууллагуудыг эд баялаг, хөрөнгийн хэмжээгээр нь шалгуур тавин дэмжиж, хамтран дахин нэгдэх зэрэг аргыг ашиглан, нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрсний групп компаниудыг хөгжүүлэх гэж байгаагийн зэрэгцээ, нөхцөл хангасан газруудад зохион байгуулалттай бүс нутгийн нүүрсний байгууллага группуудыг байгуулагдахаар дэмжиж байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэгтгэх зэрэг аргаар, Өвөрмонгол 2015 оны үед нийт өөртөө засах орны хэмжээнд одоогийн байгаа 350 илүүтэй байгууллагын тоог багасган 180 орчим компани болгож, одоогоор шинээр олборлож эхэлсэн уурхайн амны тоог 500-ийн хэмжээнд тогтвортой барихаар төлөвлөж байна.
Цаашид Өвөрмонгол нүүрсний байгууллагууд болон цахилгаан станц, металлургийн үйлдвэр, химийн үйлдвэр, зам тээврийн байгууллагуудтай харилцан хамтын ажиллагаатай хамтран ажиллахыг дэмжин ажилласаар байх бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хамаарал бий болгон зах зээлд бий болгох өөрчилөлтийн чадварыг нэмэгдүүлэх тал дээр чармайн ажиллаж, өртөгийг буулгах юм.
6-р сарын 1-нд, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 20 сая тонн бүхий Өвөр Монголын Бүленда нүүрсний орд үйлдвэрлэлээ явуулж байна. Ойрын хугацаанд, Нүүрсний салбарт нүүрсний амны хэмжээ бага, аюулгүй ажиллгааны түвшин бага, баялгийн ашиглалт муу зэрэг асуудлын эсрэг Өвөрмонгол Хятад улс даяар хамгийн эхэнд “Хаах арга хэмжээг цэгцлэх”, “технологийн өөрчилөлтийг нэгтгэх” бодлого явуулж буй. Нүүрсний уурхайн нийт тоо 2005 оны 1378-аас цэгцлэгдсэнээр одоо 501 болгосон, өөрөр хэлбэл 877-гоор багссан. Хаагдсан уурхайн хэмжээ 64%-д хүрсэн буюу 2 жилээр түрүүлж төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Технологийн өөрчилөлтийг нэгтгэх явцад, Өвөрмонгол нийт 80 тэрбум юань зарцуулж, нэг амнаас жилд олборлох хэмжээ дунджаар 140 мянган тонноос 1 сая тонн хүртэл нэмэгдсэн, нүүрсний гарцын хэмжээ 35%-аас 90%-д хүрсэн байна.

Хүний амьдралаа гэж

Нэгэн энгийн айлын 2 охины талаар бодож санаснаас бичье гэж бодлоо. Охидыг Нараа, Сараа гэдэг. Нараа айлын том гэхдээ сурлага сайтай, идэвхитэй, хаана ч байсан амьдралаа аваад явахаар охин. Харин сараа бол хэдийгээр тийм онц сурдаггүй ч маш сэргэлэн, хэний ч эвийг олчдог бас л дажгүй охин. Тэд сайн эцэг эхийн буянд гадаадад сургууль төгсөөд хүнтэй суугаад одоо нэг нэг хүүхэдтэй. Гэхдээ Тэдний амьдрал бусадтай л адил жаргал, зовлон ээлжлээд л, тэд жаргалтай байх еедээ ээж аавдаа талархаад л , жаахан тиймэрхүү байх үедээ өмнө нь төсөөлж байснаас амьдрал өөр болохыг хоорондоо ярилцдаг.

Сараа эгчээсээ арай эрт гэрлэсэн, өөрөөсөө арай боломжийн амьдралтай айлын бэргэн болсон. Гэвч хадмуудтайгаа амьдрана. Мөнгөтэй хүмүүс л юм болсон хойно жаахан мөнгөндөө харамчдуу, даанч нөхөр нь тийм ч амьдралд биеэ даагаагүйгээс ч үү Сараа охин хадмуудтайгаа амьдарсаар л... Мэдээж хэцүү үе байна, гараад явчмаар ч санагдана, гэхдээ л айлын бэр болсон хүн тэвчээд л амьдраад байна. Хадмууд нь харин Сараагийн эцэг эхтэй харьцаа тун гайгүй, тийм болохоор гэр бүлийнхэндээ юу ч ярихгүй, хааяа Нараатай сэтгэлээ онгойтол ярилцана. Түүнд хамгийн хэцүү нь нөхөр нь биеэ даагаагүй, амьдралдаа гээд ямар нэг зоригтой алхам хийдэггүй, бас санаачилгагүй. Учир нь эмэгтэй хүн бүр сайн нөхрийн тулах түшиг доор сайхан амьдрана даа гэж хүнтэй суухаасаа өмнө мөрөөддөг, тиймээс ч яараад суучдаг.

Харин хадмуудтайгаа амьдардаг Сараа санхүүгийн хувьд ачаалал арай бага, цалин буухаараа түүгээрээ ээждээ хааяа бэлэг аваад өгчихнө. Аавдаа хааяа дуртай Х.О-г нь ч аваад өгчихнө. Өөрөө ч гэсэн 2 сард нэг удаа шоппинг хийчихнэ. Нуулгүй хэлэхэд хааяаа Сараа яагаад ийм хүнтэй гэрлэсэндээ гайхдаг, гэхдээ нэгэнт гэр бүл болчихсон хүүхэдтэй хүн хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө гэж бодоод л хоолой хөндүүр болвол шүлсээ залгиад л амьдарана даа.

Харин Нараа бол арван жилийнхээ хүүхэдтэй суугаад нэг хүүхэд гаргасан. Тухайн үедээ түүнтэй суухуу гэж их л эргэлзэж байгаад зориг гаргаад суучихсан. Хадмууд нь танихгүй хүн шиг л жилдээ нэг цагаан сараар уулзана. Нэг бодлын амар ч юмуу, альваа явдалд оролцохгүй, өөрсдийнхөөрөө амьдрана. Гэхдээ л хүн л юм чиний Нараад байр хэрэгтэй, машин хэрэгтэй. энэ бүгдийг Нараагийн эцэг эх охиныхоо төлөө тэдэнд гаргаж өгсөн. Хоёр охин алагчилсандаа биш өрөвдсөндөө л. Нараагийн нөхрийн хувьд биеэ даасан, илүү дутуу зангүй, энгийн л нэг залуу, гэхдээ ажилдаа л яваад байдаг нэгэн цагаан зангиат. Тэдний амьдралын хувьд хэрэгцээ мундахгүй, тэр бүгдийг өөрсдийн хүчээр давах гэж хичээнэ.

Нараагийн эцэг эх хүргэндээ шаардлага жаахан өндөр. Бизнес хийгээч, өөрсдөө амьдралаа сайжруулаач гэж Нараагийн ээж өдөр болгон шахуу л Нараад үглэнэ. Тэгэхээр нь Нараа тэрийг нь нөхөртөө хэлэхээр нөхөр нь би зүгээр суугаагүй ажлаа хийгээд л байгаа биз дээ. яасан яадаргаатай юм, намайг яалгах гээд байгаа юм гэнэ. Харин Нараа бас л түүнтэй суухаасаа өмнө сайхан амьдрана л гэж бодсон, хайр сэтгэл энээ тэрээ гэж боддог байсан, гэтэл тэдний амьдрал санхүүгээс болж бас л зовлон жаргал ээлжлээд л .....

Энэ хоёр бүсгүйн амьдрал бүсгүй хүний амьдралын нэгээхэн л хэсэг, хүн бүрийн амьдрал өөр гэхдээ л гэр бүл гэж ер нь юу юм бэ түүний аврахын тулд ер нь яах ёстойн бэ? Хүн бүр энэ талаар боддог, гэхдээ л ихэвчилэн хэрэлдээд эсвэл нэг нэгэндээ тунирхаад л өнгөрдөг. Гэр бүл яг л цэцэг тарихтай адил, өдөр бүр услаад, хааяа бордох хэрэгтэй,наранд гаргах хэрэгтэй. Тэр тусмаа бүсгүй хүн эрэгтэй хүний хайр халамж, түшиг тулгыг маш их хүсдэг, гэтэл жинхэнэ амьдрал дээр хаана ч тийм юм байдаггүйм шигээ.. Энэ яг бодит байдал л юм даа. Та бүгд юу гэж бодож байна??

Tuesday, June 8, 2010

Ulsunuu gej

Хүн ер нь их сонин амьтан юмаа...Энгийн байхдаа турна эд нар гээд өлсөнө гээд ярих юм. Яг өлсөөд ирэхээрээ уур нь хүрээд байх юм. Гэхдээ эргээд бодоход өлсөж байсан үе их гоё байдаг. Тэгэхээр хааяадаа сардаа 1-2 удаа 24 цагаар өлсөх хэрэгтэй шигээ. Хатуужил сууна, бас гэдэс дотроо цэвэрлэнэ. За ингээд өлсөх зааврыг өгье.

Зөвхөн ус л ууна, уухдаа 3 л орчимыг нэг өдөрт уувал боломжийн. Өөр идэх юм идэж, цай ууж болохгүй. Дахин анхааруулахад чихэр, боов, самар, хоол аль нь идэхгүй шүү. 24 цаг юм идэхгүй байсны дараа шууд учир зүггүй юм идэж болохгүй шүү. Эхлээд 5 ширхэг шинэ ногоон байцааны навч, 2 ширхэг лууванг түүхийгээр нь сайн угаагаад иднэ. Дараа нь 30 минутын дараа улаан лооль жигнээд, жигнэсний дараа хальс нь хуулраад ирэхээр, хальсыг нь хуулж аваад иднэ. Учир нь байцаа, лууван таны ходоодыг цэвэрлэж байгаа юм. Харин улаан лоольны хальнаас нь бусад нь биед 100% шингэдэг өөрөөр хэлбэл таны биеийг бүрэн сэргээнэ.

За ингээд өлсөсний дараа байцаа ямар гоё амттай байдаг гэж санана. Та бүгдэд туршаад үзэхийг хүсч байна. Ингэснээр давуу тал гэвэл, үнэгүй гэдэс дотроо цэвэрлэн, гоо сайхнаа сэргээж чадах юм.

Хүндэтгэсэн Iron Flower

2009 онд Хятадад коскжих нүүрс, төмрийн хүдэр яасан бэ...

2009 он бол коскжих нүүрсний өртөг болон ган төмөрлөгийн үйлдвэрийн эрэлтийн давхар хязгаарлалттай байв. Косксжих нүүрсний зах зээл хэлбэлзэл ихтэй байж үнэ 7-8-р сар, 11-12-р сард үнэ 2 удаа дээд цэгт хүрсэн. Тухайлан хэлбэл:
- 2009 оны Цагаан сарын өмнө ган төмөрлөгийн үйлдвэрүүд бүтээгдэхүүн нөөцлөхөөр яарснаас коскжих нүүрсний үнэ 1800 юань/тн болтол өсч гэтэл ган төмөрлөгийн зах зээлд уналт болж уг үнэнд шахалт үзүүлэв. Үүнээс коскжих нүүрсний үнэ 3-р сард 1450 юань/тн болов.
- 5-р сард ган төмөрлөгийн зах зээл сайжирч, ган төмөрлөгийн төрөл бүр нь 100-200 юанаар өсөн, жижиг үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, коскжсон нүүрсний хэрэглээ эрс өссөн. 2-р зэрэглэлийн коскжсон нүүрсний үнэ 1600-1650 юань, 1-р зэрэглэлийн төмрийн хүдрийн үнэ 1720 юаниар үйлдвэр дээр хүрэх үнэтэй байлаа.
- 6-р сард ган төмөрлөгийн төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ган төмөрлөгийн компани болон косксжуулах үйлдвэрийн агуулахын үлдэгдэл эрс багасч коскжсон нүүрсний эрэлт нь нийлүүлэлтээсээ их, металлургийн нүүрс үүнийг дагаад харьцангуй өндөр үнэтэй байж зарим төрлийн нүүрс зах зээл дээр дутагдалтай байсан тал Шаншигийн коскжсон нүүрсний холбооноос нүүрсний үнийг 60 юаниар өсгөхийг санал болгов. 6-р сарын туршид нийт нутгуудаар коссжих нүүрсний үнэ 60-70 юаниар өсч, 2-р зэрэглэлийн металлургийн коксжих нүүрсний үнэ 1700 юань, 1-р зэрэглэлийн металлургийн коксжих нүүрсний 1800 юаниар үйлдвэр дээрхи үнэ байлаа.
- 7-р сард ган төмөрлөгийн зах зээлд дахин үнэ огцом өсөх үзэгдэл болж, төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэ өсөн, тэр тусмаа барилгын материалын үнэ өссөн. Энэ үед гангийн үйлдвэрлэл өсөх хирээр коксжсон нүүрс, коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг нэмэгдэн, нүүрс коскжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нийлүүлэлт хангалтгүй болж үнэ өсч байв. Тиймээс коскжсон нүүрсний үнэ тасралтгүй өсч, ган хайлуулах үйлдвэрүүд харин зах зээлийн энэ өөрчилөлтөөс коксжих нүүрсний үнийг 6-р сарын үнээс 60 юаниар нэмэгдүүлсэн.
- 8-р сарын дунд, сүүл үеэр ган төмөрлөгийн үнийн ихээхэн хэмжээний өсөлтийн дараа үнэ нь огцом буурч түүнийг дагаж коскжих нүүрсний үнэ бага багаар буурсан. Харин 4-р улиралд нунтаг нүүрсний үнэ, тээврийн шалтгаанаар коскжсон нүүрсний үнэ ихээр өссөн байгаа. Далайн эргийн зүүн хэсгийн гангийн үйлдвэрүүдийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 1900-2000 юань/ тонн-д хүрсэн.

Өнөөдөр их сайхан өдөр болох шинжтэй

Өнөөдөр би өөрийн блогоо нээлээ-2010.06.09. Бүгд миний дуртай тоонууд.., Одоо өглөө 8.08 болж байна. Бас л миний дуртай тоо. Өчигдөр би хятад сайт дээр блогоо нээсэн.., энэ бүгд утга учиртай. Энэхүү блогийг нээсэн гол зорилго маань маш энгийн та бүгдтэй өөрийн бодол санаагаа солилцож зарим нэг шинэ мэдээллээр хангахыг л хүссэн юм. За ингээд ажилдаа орьё.