Friday, October 15, 2010

Танд хэрэгтэй нилээд хэдэн зөвлөгөө

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.


4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Wednesday, October 6, 2010

ДЭЛХИЙН ГАН ТӨМРИЙН НИЙГЭМЛЭГ ОЙРЫН ХОЁР ЖИЛДЭЭ ГАН ТӨМРИЙН ХЭРЭГЦЭЭ НЬ ӨМНӨХ ТААМАГЛАЛААС ДАВНА ГЭЖЭЭ

Олон улсын ган төмрийн нийгэмлэгийн хэлснээр, энэ жил дэлхийн ган төмрийн хэрэгцээ 13,1% -р өсч 1,27 тэрбум тоннд хүрсэн. Өмнө нь 8,4% -аар өснө гэж таамаглаж байснаас өндөр гарсан, түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх хэмжээнээс өндөр гарсан.
Европ болон хөгжиж байгаа эдийн засгийн хэрэгцээ өмнөх таамаглалаас өндөр, шинээр барисан агуулах, түүнчилэн засгийн газрын идэвхижүүлэлтийн арга хэмжээ зэргээс ашигтай ажиллаж чадсан. Үүнээс гадна уг нийгэмлэгийн хэлснээр , шинээр гарч ирж буй эдийн засгийн хэрэгцээ нь үргэлжлэн сайжирч, энэ нь бас өмнөх таамаглалыг хурдасгасан.

Уг нийгэмлэг 2010 онд Хятадын ган төмрийн хэрэгцээ 6,7%-аар өсч 579 сая тонн болно гэж урьдчилан тооцолж байгаа. Хятад 2009 онд ган төмрийн хэрэглээний хэмжээ их хэмжээгээр буюу 24,8%- аар өссөн. Гэвч , засгийн газар орон сууцны зах зээлийн хөөрөгдөлийг намжаах арга хэмжээ авснаар, түүнчилэн ган төмрийн үйлдвэрлэлийн хэмжээг хянан барих арга хэмжээ үргэлжлүүлэн авч байгаа. 2010 оны үлдсэн хугацаанд тооцоолсоноор Хятад нь дэлхийн хамгийн том ган төмрийн зах зээлийн хэрэглээний хэмжээ өсөлтийн хурдыг мэдээж удаашируулж байгаа болно.

Дэлхийн ган төмрийн нийгэмлэгийн тооцоолсоноор, 2011 онд Дэлхийн ган төмрийн хэрэгцээ амжилт эвдэн 1,34 тэрбум тоннд хүрэх буюу 5,3%-аар өснө гэж таамаглаж байна.