Tuesday, January 18, 2011

Тархи цэнэглэх дасгал нь оюуны чадамжийг 40 хувиар нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр тусмаа долоо хоногийн дотор тархиа цэнэглэх боломж бүрдсэн байна.
Шотландын Эдинбург их сургуулийн Амьд бие судлалын төвийн профессор Марк Литхиосийн үзэж буйгаар тархи нь олон тооны булчингаас тогтдог тул дасгал хийснээр хөгжүүлэх боломжтой гэнэ.

Тэрбээр "BBC" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа туршилтад хамрагдсан 100 хүний "IQ"-гийн төвшин 40 хувиар нэмэгдсэнийг өгүүлжээ. Судалгааны үр дүн сайн дурынхныг туршилтад хамрагдахаас өмнө нотлогдсон гэнэ.

Ингээд тархиа цэнэглэх дасгалуудтай танилцъя:

Даваа гариг: Оройн хоолондоо тослог ихтэй загас идэх хэрэгтэй. Ажилдаа явган эсвэл дугуйгаар яваарай. Хэрвээ ийм боломжгүй бол урьд нь хэрэглэж байгаагүй унаа хөлөглөж болно.

Мягмар гариг: Шинэ үгсийг цээжлэ. Энэ үгсээ өдөр тутмын яриандаа хэрэглэж заншвал илүү үр дүнтэй.

Лхагва гариг: Бясалгалын хичээлд суу. Шинэ хүмүүстэй танилцаж яриа өрнүүлээрэй.

Пүрэв гариг: Энэ өдөр ажилдаа явахдаа шинэ замаар яваарай. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг үзэж сонирх.

Баасан гариг: Согтууруулах ундаа болон кофе агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Худалдаа хийхээр гарахдаа авах зүйлийнхээ жагсаалтыг цээжлэ.

Бямба гариг: Шүдээ угаасныхаа дараа нүдээ анин шүршүүрт ороорой. Чихэнд сонин сонсогдох ч үр дүнтэй арга.

Ням гариг: Үгийн сүлжээ бөглө. Үүний дараа богино замын явган аялал хийх нь тохиромжтой.

Б.Болортуул
www.olloo.mn-ээс............

Wednesday, January 12, 2011

Caйхан жил, Муухай жил

Нийтийн он тооллын нэгэн он өнгөрлөө. Бай­даг л жил, манай эриний өмнөх 1000 онд ч байсан, манай үеэс хойшоо 1000 жилийн дараа ч байх тийм л мөчлөг.

Дэлхийн наранд хамгийн ойр дая­лах мөртлөө хойд хагаст нь өвөл болдог тэр л байрлал. Мөрөөрөө урсах он жилүүдэд сайхан ба муу­хай гэх нэрийг бид л өг­дөг. Хүмүүс өөрсдөө сай­хан муухай яваагаасаа, сайн ба муугаар төсөөлс­нөөсөө болоод жил гари­гийг ээлтэй ээлгүйгээр нь дуудсаар ирсэн юм. Хоо­рондоо алалдаж алалд­чихаад тэр цаг үеэ дайн дажин авчирсан он жи­лүүд гэж нэрлэнэ. Өөрт хожоо гараагүй цагийг хоосон ядуугаар нь дууд­на. Чи өчигдөр хожиж болсон юм, өнөөдөр тэр хожиж болно оо доо. Өчиг­дөр чиний ялах ээлж таарахад олон таван үг­гүй ингэх л учиртай юм шиг хүлээн авч байсан даа. Өнөөдөр өрсөлдөг­чийн чинь ялах ээлж ирэ­хэд "ингэх ёсгүй" мэт юунд гасалдаг нь юу билээ. Төгс бус юм зөндөө. Бидний оршин буй сан­сар угаасаа тийм бүтэц­тэй. Бидний үйлийн үрийн хэмжээ төгс орших бол­золд хүрээгүй учраас зов­лон-жаргал хэмээх хоёр талтай орчлонд төрсөн. Гэхдээ ихэнхдээ "шударга бус"-ын тухай бидний тө­сөөлөл өөрөө шударга бус учраас тийм санагдаж байгаа юм. Уралдсан зуун чавганцын зөвхөн нэг нь л "шударга урал­даан боллоо" гэж бодно. Хоёрт орсон хөгшинд ба­риа яльгүй холдсон, эсвэл ойртсон гэх дургүйцэл үүснэ. Нарийн яривал үлдсэн 99-д нь ядаж л "уралдааны зам зо­хис­гүй" байсан талаархи гом­дол үлдэнэ. Бид насан туршдаа жаргал эрсээр, хайсаар дуусдаг. Өнгөрсөн хойно залуу байсан, хүүхэд бай­сан бүх юм жаргалтай санагдана. Өнгөрсөн хой­но сайхан байсан нь мэ­дэгдвэл юуных нь жаргал байх юм бэ. Янаг амра­гийн явдал дуусаад олон жил болсны хойно ор­газм нь болсон мэт бо­догдвол ямар байх билээ. Жаргалтай байна гэж бодох л өөрөө жаргал шүү дээ. Өглөө босоод тэнгэр харж "Мөн сайхан өдөр болох нь ээ" гэж сэтгэл сайхан болох, зү­гээр л инээмсэглээд зө­рөх, баяр­лаж талархсан сэт­гэл нүдэнд дээр нь асах хүнд "Зүгээрээ хө, миний оронд чи байсан бол бас л ингэх л байсан шүү дээ" гэж хөөр дүүрэн хэлэх, хэдэн найзууд цуг­лаад ирэх зун цөмөөрөө тий­шээ явцгаая гэж хөөрөл­хөөд, үнэхээр л тэдэн­тэйгээ орчлонгийн сайх­ныг үзэн нүд сэтгэл бая­саж яваа мэт болоод ирэх, саяхан боссон ба­рил­гыг "Яасан сайхан байшин бэ" гэж бахдах, дэлгүүрт ороод "Ямар гоё дэлгүүр вэ" гэж бая­сах... ердөө л энэ шүү дээ. Оройд нь хүршгүй аз жар­гал гэж хаа байгаа юм бэ? Чамаар дүүрэн л бай­на шүү дээ. Зовлонтой байна гэж бодох л зовлон шүү дээ. Зовлон гэдэг нь... өглөө босоод "Энэ тэнгэрийн байж байгаа царайг, өөд­лөхгүй бололтой" хэмээн гонсойх, аргагүйн эр­хэнд хүнд юм өгчихөөд "Хайран хөрөнгө минь нохойн хоол боллоо доо, энэнээс ч эргүүлж авна ч гэж байхгүй дээ" хэмээн гол харлах, инээсэн хүн хараад "Үхсэндээ инээ­сэн юм бол, аягүй бол намайг дооглож байгаа даа" хэмээн уурсах, сай­хан барилга хараад "Хү­мүүс ийм байшин бариад байхад миний байж бай­гааг" хэмээн гансрах, сай­хан дэлгүүр хараад өө­рөө тийм дэлгүүргүй гэж бодохоос үхмээр са­наг­дах...ердөө л энэ шүү дээ. Зовлон гаднаас ирээд, хэн нэгэн чамд учруулаад байгаа нь хаа­на вэ? Бахдан сайшааж бай­гаа юм болгоныг чинь чиний хүсэл мөрөөдөл юм байна гэж Бурхан ойлгоно. Чамд нэг л өдөр тэднийг бэлэглэх болно. Чи хүн баярлуулах дуртай юм чинь чамайг хаа ха­маагүй хүн ирээд баяр­луу­лах л болно. Хараад баярлаж байсан тэр ба­рилга, нүдийг чинь мя­лааж байсан дэлгүүрийг бурхан чамд бэлэглэх л болно. Учир нь чи түүнд дуртай байсан юм. Харин үзэн ядаж бай­сан юмыг чинь Бурхан чамаас ямагт зайлуулна. Чи өглөгт дургүй учраас хэн ч чамд өглөг өгөхгүй, Чи сайхан барилгыг үзэн ядсан учраас чамд сай­хан байшин хэзээ ч ног­дохгүй. Чи баян хүнийг үзэн яддаг юм чинь чамайг хэзээ ч баян болгож "зовоохгүй" нь лав. Тансаг дэлгүүр үзээд чи зовлонд учирч байсан болохоор тэнгэр чинь чамайг улам зовоохгүйн тулд тийм дэл­гүүртэй болох замыг ямагт тойруулна. Муу хүн энд ч байна, тэнд ч байна хэмээн бид бухимддаг. Санаа нь бол "сайн хүн болох миний бие оршин байгаа хор­воод муу хүн байгаа нь зохисгүй" гэсэн гаргалгаа. Үнэхээр муу хүн байдаг нь үнээн, гэхдээ муу хү­ний тухай бидний тодор­хой­лолт өөрөө төгс биш уч­раас илүү олон муу хүн байгаа мэт харагддаг нь бас үнээн. Муу хүн оршин байгаад бүү бухимд. Тэр ондоо нэг муу хүнээ да­рах гэж төрдөг юм. Дараа нь яах бол гэж үү? Өөр нэг муу хүн ирээд дараад өгдөг юм. Эргэн тойрноо хараарай, тийм л байгаа. Сайхан жил, муухай жил гэж угаасаа байхгүй. Чи яаж хүлээж авч бай­гаагаас л болж байгаа юм. Чи бусдын юмыг зү­гээр авч болно гэж боддог төдийгүй авдаг бол нэг л өдөр чиний юмыг бусад хүмүүс зүгээр авах л болно, харин тэр өдөр уйлахгүй байх чухалтай. Амьдралын агшин бү­рээ жаргал болго. Нэрс­ний үрээр чацаргана тарь­даггүй. Зовлонгийн үрээс жаргал ургахгүй. Жаргалын үрээс л жар­гал төрнө. Улам жарга­хын тулд, үрийн үрд жаргахын тулд одооноос жарга. Жаргалын үрийг хаанаас ч битгий хай, чамаар дүүрэн. "Ямар нэгэн зүйл хаа ч байхгүй бол тэр зөвхөн чамд л байгаа гэсэн үг" хэмээн гэгээн мэргэд сургасан юм. Чиний жаргалыг хэн ч булаахгүй, хэн ч хороох­гүй. Хүний зовлонг бу­лааж болдоггүйяа даа. Түүн шиг аз жаргалыг ч бас булаах аргагүй. Аз жаргал нь булаагдашгүй болохыг Гэгээрэх хэмээн буддистууд хэлдэг. Энэ зуур бидний сэт­гэлд хорвоог орхин одсон сайн сайхан хүмүүс минь санаанд бууж байгаа. Хагацал хэцүү, учирч баяссаны маань нөгөө тал нь юм шүү гэж ухаа­ран бодлоо ч хэцүү. Зуур­дын сансрын үндсэн дүрэм нь төрлөө орхих. Амьд бүгд түүний дотор Гэ­гээрсэн Буддагийн ээж ч, Шаг­жаамунь ч өөрөө үүнийг туулсан гэдгийг бодлоо ч хэцүү. Гэхдээ тэд маань энэ удаагийн өвчин зов­лон­той, түвэгтэй, магадгүй жаахан буруу эхэлсэн байж болох амьдралаа орхин дахин шинээр эх­лэхээр явсан юм. Баяр хөөр дүүрэн хорвоод хөг­шин байдлаар хэт удаан явах нь тээртэй санаг­даад, хүүхэд болж, дэгж дэрвэмээр санагдсан байж мэднэ. Тэд чамд туслах, чамайг хайрлах илүү боломжтой төрөл олох гэж явсан ч байж болно. Бид энэ орчлонд хэн хэнээ танихгүй мэ­дэхгүй төрөөд бие биенээ олж хайрлан, эцэг эхээс ч дутахгүй халамжаар бие биеэ өлгийдсөөр хорвоог үддэг тавиланг бодохуйяа хаана зангидсан хайр энэрлийн үр хөврөл, хэ­зээ тавьсан тангарагийн биелэл билээ хэмээн бо­догдохгүй байна гэж үү? Орхин одсон сайн сай­­хан хүмүүс маань дүрсгүй жаахан хүүхдийн дүрээр, эсвэл цаанаа л нэг сэтгэлд сайхан санаг­дах танил, андын төр­лөөр бидэнтэй үргэлж л уулзан учирч яваа. Бид харин таньдаггүй юм. Огт танихгүй мөртлөө үгийг нь сонсоод л баймаар, бүр дагаад явчихмаар, хамаг байдаг юмаа бэлэг­лээд баймаар хүн зөндөө л таардаг шүү дээ. Тийм ч учраас Бурхан Будда " урьд өмнөх тоолш­гүй олон төрөлдөө бид цөм хань ижил, ах дүүс, эх үр болж явсан барилдлагатай. Хүн бү­рийг чи садан төрлөө гэж бодон хайрлаж бай" хэ­мээн учирласан билээ. Ойр дотныхноо хайрла, тэд урьд урьдын сайхан хайраа үргэлжлүүлэх гэж учирсан юм. Огт танихгүй хүмүүсийг ч хайрла, бид бие биедээ хайртай явс­наа санахгүй л байгаа юм. Хорвоо үргэлж сайхан байсан. Галаар буцалж, галав юүлж байхдаа ч тэр. Үлэг гүрвэлийн сүүлчийн өдөр нь сүүн тэжээлтний эхний өдөр байсан юм шүү. Энэ хорвоод төрсөн жил ч сайхан. Ээлжээ дуусгасан нэг нь хэл ам­гүй буцсан байсан юм. Энэ хорвоогоос явах жил ч сайхан, ээлж нь ирсэн хэн нэгэнд зай чөлөө нь үлдэх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин. Нийтлэлч Б.Цэнддоо.