Wednesday, November 2, 2011

Өнөөдөр төрсөн янзан бүрийн замбараагүй бодол



Хорвоогийн “Би” бүр давтагдашгүй цорын ганц ертөнц, тэгвэл чи өөрийнхөө зан чанар, мөн чанарыг олсон уу? Ойлгосон уу?  Хүн бүр тухайн цаг үедээ, мөч бүрдээ бодол санаа өөрчилөгддөг, хийх үйлдэл хувирдаг, зан ааш ч хувьсдаг, харин зан чанар, мөн чанар бараг хувирдаггүй.
Яг одоо “Би гэж хэн бэ?” гэж өөрөө өөрөөсөө асуухад нэг иймэрхүү л бодол орж ирж байна.  Мэдээж эцэг эхийн хайр энэрэлд дутах зүйлгүй өссөн,  тухайн үеийн чанартай боловсролыг эзэмшсэн, гадаадад тодорхой хугацаанд байж, биеэ даан, хэл сурч, дээд боловсролтой, дайчин, идэвхитэй айлын ганц, гэхдээ эрхэлж хэлээ хазахыг мэдэхгүй нэгэн. Энэ бол зүгээр л дипломат Би.
Харин миний мөн чанар юу вэ? Зарчимч, хариуцлагатай, шударга. Яг үнэндээ шударга гэдэгт жаахан эргэлзэж байна. Хүмүүс яг үнэндээ өөрсдийгөө шударга л гэдэг гэхдээ өөрийнхөө болон өөрийн талд байгаа эрх ашгийг хамгаалахын тулд зорилгодоо хүрэхийн тулд шударга бус үйлдэл болон шударга бус хандлага байнга гаргаж байдаг болохоор үүнд би ойрын үед эргэлздэг болсон.
Үүнтэй холбоод хэлэхэд  Яг үнэндээ өнөөдрийн байдлаар би өөрийгөө маш их голж байна. Юм бичих гэж нилээд суусан ч эмх замбараагүй бодол, хий хоосон манан дунд л байгаад байна. Жишээ нь хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч байгаам шиг, удирдаж чадахгүй байгаа юм шиг, гараас үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл цаана нь миний албан тушаалаасаа буух вэ гэсэн айдас, мөн хариуцлагыг ухамсарлаж эхэлсэн сэтгэл зүй хойно нь нуугдаж байна.  Гэхдээ ер нь би юу хүсээд байгаан бэ? Кариер үү? Мөнгө үү? Яг юу вэ? энэ бол эцэстээ сэтгэл ханамж. Тэгвэл яавал сэтгэл ханамжинд хүрэх вэ? Хүмүүсийн хүндлэлийг хүртвэл, мөнгө сайн олбол. Гэхдээ энэ бүгд чинь шунал шүү дээ, өөрөөр хэлбэл долигонол, алт мөнгөний шунал. Нөгөө талаас нь тунгаавал, хүн өндөр сэтгэл ханамжийн түвшин дээр хэзээ ч удаан байдаггүй. Энэ бүгд юун баахан зөрчилдөөнтэй эмх замбараагүй агуулга вэ? Хэн мэдэх вэ, ийм бодол санаа хүн бүрд л байдаг байх, байх ч ёстой байх.
Энэ замбараагүй бодлын дараа сэдэвтээ орьё. Гэхдээ дээрхи замбараагүй бодол маань надад юу гэж хэлсэн бэ гэхээр шунал хүний мөн чанарт оршиж байдаг, ямар ч зүйлийг сайн муу талаас нь тайлбарлаж болдог. Муу мөн чанарыг олж харж байнаа гэдэг маань хариуцлага байгаагийн шинж, санаа зовж байна гэсэн үг.
За хариуцлагын талаар нэмж хэлэхэд миний бодлоор хариуцлагатай байна гэдэг маань мундаг байна гэсэн үг биш, харин мундаг хүн болохын тулд хариуцлага биш өөр ур чадвар ч юмуу тийм зүйл хэрэгтэй болов уу. Харин мундаг байхад хариуцлагагүйгээр мундаг болж ерөөсөө болдоггүй шигээ.


Тэгэхээр ерөөсөө зорилгоо л өөдрөгөөр хараад бичье л дээ. Ойрын хугацаанд бол залуусаа бэрхшээл бүрийг өөрийн зориг тэвчээр, оюун ухаан, арга мэхээрээ давах ёстой.  Яаж вэ гэхээр ухаан санаагаа төвлөрүүл, цагаа сайн ашигла, зорилгодоо хүрэх тактикуудаас суралц.
Дунд хугацаанд бол хэл ус сур, эрдэм мэдлэгээ дээшлүүл, олон хүүхэдтэй болж, тэднийхээ хүмүүжилд анхаар, эрүүл мэндээ торд.
Урт хугацаанд, хийсэн амжилтуудаа нэгтгэ, олныг баярлуул, олонд таларх, сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдар.
Ингээд хараад байхад хүн зөв сайхан амьдрах л хүний амьдралын утга учир, үнэ цэнэ юм даа.