Wednesday, April 20, 2011

Mercedes- Benz Actros маркийн дизелээр ажиллах чиргүүлтэй, ачааны машин

Ирээдүйг сэтгэсэн, тэргүүний шийдэлтэй,технологийн хүчинд өндөр үр ашигтай эрчим хүчинд хэмнэлтэй
Юу ачсан, мөн их ачих нь Actros-ийн хувьд таны тээвэрлэлтэнд хамгийн боломжтой, хэрэглээний сонголт болно. Actros бол Mercedes тээвэр худалдааны зориулалттай машины дунд хамгийн тохиромжтой өндөр зэрэглэлийн машин болно.
Чанараар найдвартай, өртөгөөр их ашигтай
Чанараар найдвартай, өртөгөөр их ашигтай байгаа нь Actros маркийн машин тээврийн салбарт нэр төрийн баталгаа болно. Actros маркийн машины бүх системд Blue Tec –р нэрлэсэн SCR байгальд ээлтэй технологоор тоноглож, бүх хэсэгт нь буюу аль нэг хэсэгт нь нь бүх техникийн үзүүлэлт тэргүүний шийдэлтэй.
Mercedes- Benz OM500 маркийн моторын гаргалт болон түлш зарцуулалт нь бага
• Хамгийн дэвшилтэт технологи дизелээр ажиллах моторыг ашигласнаар Тайваны 4-р хугацааны машины хий гадагшуулах болон дуу чимээг шинжлэх шинжилгээний журмын хатуу шаардлагыг хангасан байна.
• Хорт хий ялгуурлах нь бага, түлш зарцуулалт нь бага, машины хариу үйлдэл нь хурдан, аялах үзүүлэлт нь сайн.
• V6-н элеткрон удирдлагатай дизелээр ажилладаг мотороос шууд буудаж эргэлдэн ачаалал өгөх болон хөргөгч, моторын хүч ихтэй, удаан зорчиход эргүүлэх хүчтэй байх.
• Бүтцийн үзүүлэлт нь өндөр, моторын жин бага, түлш зарцуулалт бага.
• Электроноор удирдах ганц насосын түлш буудах нь оновчтой байдаг юм.
• 4-н калапантай технологи нь хамгийн хурдан, өндөр ашигтай хийг оруулж гаргаж, халахаас үүсэх гэмтэлийг бууруулж, түлшийг сайн ажиллуулна.
Mercedes- Benz цоо шинэ технологи: Blue Tec
• Blue Tec зуун давсан цоо шинэ технологи болно. Тэр нь Mercedes- Benz-н SCR байгальд ээлтэй технологоос гаралтай, моторын түлшээс гаргасан бохир хийг хязгаарлах болно.
• Мотороос бохир хий гаргахад Adblue нь ажиллаж азотын хүчлийг азот болон ус болгох урвалыг үүсгэнэ.
• Blue Tec технологитой мотор нь ашигтайгаар түлш хэрэглэх бөгөөд моторын морины хүчийг нэмэгдүүлж, хар утаа болон бохир хий ялгаруулахыг бууруулж, түлш идэхийг багасгана.
• Удаан хугацааны арчилгаа нь зардалыг хэмнэх бөгөөд моторын түлшэнд гамтай.
Adblue банк
• Mercedes- Benz-н Blue Tec систем моторын хаягдал хий гадагшлуулах шаардлагатай үед Adblue-н банкийг угсарч өгнө.
• Adblue нь үнэргүй, хоргүй шингэн бөгөөд бензин нэмэх адил амархан байдаг.
Цоо шинэ дэвшилт, эдийн засгийн найдвар,зөөлөн хатуу болон зорчих зогсоход санааны аяаар.
Хоёрдогч үеийн PowerShift гар болон автомат хурдны хайрцаг, тусгайлан 5 төрлийн загвараар ажиллах ямар ч замд аялахад хялбархан, түлшинд ашигтай байдаг.
• Хоёрдогч үеийн PowerShift гар болон автомат хурдны хайрцагт өөр өөрөөр мацах болон супер арааны давуу талтай байгаа нь тохилог, аюулгүй ба эдийн засгийн тал дээр илүү дэвшилтэй болж, зорчих болон тээвэрлэх компанид бүх төрлийн ачаа тээвэлэлтийн шаардлагыг хангасан байна.
• Хялбархан араа солих тохиргоо болон машины бие дайвалзахыг мэдрэгч нь богино хугацаанд зүгтгэх хүчийг зогсоох бөгөөд хурдны хайрцагийн доргилтыг бууруулдагаар хоёрдогч үеийн PowerShift гар болон автомат хурдны хайрцаг хүчин чадал их, ажиллуулахад хялбархан, түлш хэмнэх давуу талтай юм.
Том дэлгэцтэй хянагч самбар
• Цоо шинэ шийдлийн том дэлгэцтэй хяналтын самбар нь заагчтай /ган төмөр шигтгэсэн заагч болон тоон заагч/, тунгалаг үсэг тодрогч буюу өнгөний тохиргоотой, хурдны хайрцагын арааны байр, 5 төрлийн зорчих загварын гэрлэн дохиотой юм. Тэдгээр нь бүгд тод тунгалаг байна.
Тормозны систем
• Агаараар тормозлох: агаараар тормозлох таваг ашиглан, хөргөх тал сайн байдаг . ZEIT нь автомат тохиргоотой.
• Ухаалаг тормозны систем болон ABS ба ASR: ухаалаг тормоз болон ABS/цоожлогдохоос хамгаалах систем/ ба ASR /гулгахаас хамгаалах систем/ нь ачааллын тархалт, замын байдал, тормозны элэгдэл зэргийг үндэслэн оновчтойгоор удирдах болно.
• Туслах тормоз: моторын хий гадагшлуулан тормозлоход хаалт болон арын тормозртой, энэ машины нэмэлт тормоз бөгөөд ZEIT –г удаан хугацаар ашиглах машины тээвэрлэлтийн өртөгт ашигтай.
Агаарын дүүжин
• Actros маркийн машины хойд тэнхлэгт агаарын дүүжин төлөвлөж тогтвортой байдлыг батлав.
• Actros 1841LS 4×2 маркийн чиргүүлийн толгойд хурдны редукторын Н6 хойт тэнхлэгийг /8, 10 дугуйтай чиргүүл болон ачааны машинд Н8 хойт тэнхлэгийг / угсран хурдыг цоожлох үүрэгтэй.
• 2644 LS маркийн 10 дугуйтай чиргүүл/хоёрдогч тэнхлэгийг 4-н калапантай / болон 2544L маркийн 8 дугуйтай ачааны машинд 3-р тэнхлэгт өргөлттэй байж, энэ нь машины эргэлдэх радиусыг багасгаж, машин барьхад хялбархан болжээ.
• 2544 LS 2544L маркийн 8 дугуйтай чиргүүлийн 2-р тэнхлэг нь эргэлдэх бөгөөд 2-р тэнхлэг нь эргэлдэх явцад дугуй нь элэгдэлийг багасгав.
Өндөр зэрэглэлийн гадар тал, эрхэмсэг жолоо, сайжуурласан хүнд ээлтэй кабинь
Цоо шинэ Actros маркийн машины жолоочийн кабиньд олон талын хүмүүст зориулсан шийдэл тоноглол нь холын аянд тав тухтай ажлаа гүйцэтгэхэд тус болно.
Машины хаалганы удирдлага
• Машины хаалга нь гэрлэн дохиотой удирдлагатай бөгөөд энэ нь жолооч зорчих явцдаа цоожлох, цонх болон хажуугийн толио тохирулах гэх мэт үйлдлийг хийж болно.
• Бөмбөлөг агааржуулагч нь машины шил уурших буюу цантахаас хамгаалан цонхыг тунгалаг байлгаж, халаалт,агааржуулагч нь жолоочид гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Цоо шинэ нарны хаалт
• Саруул бас аюулгүй.
• Адилгүй материалаар хийсэн нарны хаалт нь Actros-г цоо шинэ орчин үеийн шийдэлтэй болгожээ.
Дугуй хэлбэртэй жолоочийн суудлын хажуугийн нарны хаалт
• Дугуй хэлбэртэй жолоочийн суудлын хажуу талын нарны хаалт стандарт шийдэл нь хурц гэрэл болон халуун агаараас тусгаарлаж, хурц гэрэлд жолоо барихад аюулгүй, тав тухтай байдлыг хангав.
Хажуугийн хяналтын толь
• Цоо шинэ шийдэлтэй хяналтын толь нь доргио бага, тоос буртаг бага суух сайн талтай.
Агаар дамжуулах хэсэг
• Үзэсгэлэнтэй мөртлөө агаарын урсгалын дагуу хийгдсэн аюулгүй, түлшинд хэмнэлтэй.
Telligent ухаалаг машины удирдлага
• Машины нумыг өргөх буюу буулгах, чиргүүлийг холбох буюу салгах, ачааны машин ачаа бараагаа ачих буюу буулгахад хялбархан болов.
• Товчлуур нь гэрлэн дохиотой тул жолооч гэрэл муутай харанхуй газарт удирдахад хялбархан болов.
Actros хатуу чанартай дам нуруу
• Машины рам дам нурууг хүйтэнд боловсруулан үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлттэй ган төмөр материалаар үйлдвэрлэсэн бөгөөд жингийн хувьд хөнгөнөөр шийдлээр хийгдэж, зэврэхээс хамгаалах будаг түрхэж өгсөн бөгөөд маш удаан эдэлгээтэй болно.
• Машинд 50мм тутамд тогтогч нүх гаргаж, ачааг ачихад дөхөм болгожээ.
• Доргилтоос хамгаалах төхөөрөмж болон өмнө арын тэнхлэгийг тэнцвэртэй гагнасан Actros-н нумын дам нуруу нь доогуур байж, ачааллыг даахад сайн болсон.
Цоо шинэ Actros маркийн машины жолоочийн кабинь
• Том оврын L хэмжээний кабиньд шатахаас тусгаарлах материал, мөн өнгөний зохицол нь хүмүүст дээд зэрэглэлийн сэтгэгдлийг төрүүлнэ.
• Энгийн шалаас аваад ижил зэрэглэлийн машины 1,285мм өндөр кабиньд гадна дотроос онгойлгодог агуулах зэрэг олон юм тавих газартай саруул орон зай нь жолоочийн хамгийн их хүслийг хангасан байна.
Олон үйлдэлийн руль буюу жолоо
• Жолоог хамгийн их тохирлуулах өндөр нам нь 66мм, хажуу тийш 10-с 42°байж жолоочийн тав тухтай байдлыг хангажээ.
• Жолоон дээр байрлуулсан товчлуур нь хөгжмийн чанга сул, хяналтын самбарын тохиргоо болон үйлдэл ажиллагааг тогтоох зэрэг тохиргоо хийхэд аюулгүй байдлыг хангасан байна.
Дээд зэрэглэлийн тав тухтай ор
• Дээд зэрэглэлийн материалаар хийсэн ор нь тохирлуулах тулгууртай байж, орны бат бэх чанар нь унтахад тав тухтай байдлыг хангасан байна.
• Орны толгойн хэсэгт дэрний өндөр намыг тохируулж болох бөгөөд хананд нь гэрэл болон цагийг байрлуулсан байна.
Кабиньд өлгөх хэрэгсэл
• Кабиний таазанд 2 ширхэг 42см урттай өлгүүрийг байрлуулж, юм хатаахад дөхөм болгосон.
Шинэ загварын тоглуулагч
• Шинэ загварийн CD, AM / FM тоглуулагчийн дуу өсгөгч, AUX оролттой MP3 тоглуулагч .
Telligent ухаалаг мотор удирдах систем
• Машины зорчиж байгаа байдлаас тохиромжтой түлшний шаталтийг тооцоолж, зөв дизелийн хэмжээ болон цилиндр бүрийн шаардах түлшний буудах цагаар хамгийн их хүч гаргалт, хамгийн бага түлш зарцуулах болон утаа гаргахыг батална.
Telligent оюунлаг электрон удирдах систем
• Электрон удирдах системийг удирдлагын хэлхээгээс бүрэлдэж, хянан шалгах, удирдах болон материал цуглуулах бөгөөд ашгийг дээшлүүлж, нөөц бэлтгэл болгов.
Telligent оюунлаг арчилгаа засварын систем
• оюунлаг арчилгаа засварын систем нь машины байдлаас үндэслэн товлосон хугацаатайг өөрчилж тэр даруй арчилгаа хийлгэх, автоматаар буруу тохиолдол арчилгаа хийхэд асаж, арчилгааны өртөгийг бууруулна. машины арчилгааны цаг болон тоног сэлбэг ашиглах хугацааг уртасгана.
Mercedes- Benz Actros маркийн дизелээр ажиллах чиргүүлтэй машины үзүүлэлт
Машины марк 2644 LS 2544 LS
Овор 6×2 ар тэнхлэгээр мацах,3-р тэнхлэгээр өргөх /10 дугуйтай/ 6×2/4 ар 2-р тэнхлэгээр эргэлдэх, 3 –р тэнхлэгээр мацух /8 дугуйтай/
хэмжээ Тэнхлэгийн зай мм 4.650/3.300± 1.350/ 3.900/2.550± 1.350/
Нийт урт мм 6.860 6.390
Нийт өргөн мм 2.495 2.495
Нийт өндөр мм 3.250 3.190
Өмнө өргөлтийн урт мм 1.440 1.440
Ар өргөлтийн урт мм 770 1.050
Жин Өмнө тэнхэлэг КГ 7.100 7.100
Ар тэнхэлэг КГ 19.000 18.600
Машины нийт КГ 26.000 25.000
Холболтын нийт КГ 43.000 43.000
Мотор Марк OM501LA
Хэлбэр V6-н элеткрон удирдлагатай дизелээр ажилладаг мотороос шууд буудаж эргэлэн ачаалал өгөх болон хөргөгч

Хамгийн их хүч HP/rpm 435 HP/rpm
Хамгийн их эргүүлэх хүч Nm /rpm 2,100Nm(214kgf-m) / 1,080 rpm
Хий гаргалт c.c 11,946 c.c
Үзүүлэлт Хамгийн их хурд km / h 121 121
Мацух чадал tanθ% 38.2 38.2
Хамгийн бага эргэлдэх радиус 8.00 9.00
Эргэлдэх Конс хэлбэр Автоматаар тохирлуулга
Ар тэнхэлэг 1-р Мацух тэнхлэг, Н8 Эргүүлэх тэнхэлэг
Ар тэнхэлэг 2-р Даагдах тэнхэлэг, чирүүл Мацух тэнхлэг, Н8
Ар тэнхэлэг араа 2.929 2.929
Банкиний хэмжээ болон хэлбэр 400Л түлш усыг илгагч 450Л түлш усыг илгагч
Adblue банкин хэлбэр 85Л 40Л
Хурданы хайрцаг
Хэлбэр PowerShift гар болон автомат хурдны хайрцаг
Араа Урагш 12 араа, Хойш 4араа
Арааны харьцаа 14.90 - 1.00
Хойшлох арааны харьцаа Lo - 14.90、Hi - 2.65
Өргөх систем Өмнө тэнхэлэг Нумд доргилтоос хамгаалах ба тэнцүүр
Ар тэнхэлэг Хийн тогтовортой өргөлт, 3-р тэнхэлэгийн өргөлт Хийн тогтовортой өргөлт
Эргэлдэх систеийн хэлбэр LS 8 эргэлтийн шарик болон эргүүлэх чиглэл
Тормозын систем Гол Хийн даралттай, ZEIT-н автомат тохиргоо, ABS ба ASR, налуу эхлэлтийн туслах систем
Гар Хийн даралттай пүрш
Туслах Моторын хийн гаргалтын хаалт,тормоз
цахилгаан Аккумулятор 12V X 2 / 165 AH
Цахилгаан үүсгүүр 28V A С / 80A
дугуй өмнө 315 / 80 R22 5 (90 X 22 5)
Ар 315 / 80 R22 5 (90 X 22 5)
Стандарт даалдах тоног төхөөрөмж Цонх, автомат цонх,хяналтын толь, хөргөгч,CD тоглуугагч, MP3 оролт,цоож,жолооочийн суудлын бариул,жолоочийн хажуу суудлын бариул,олон үйлдэлийн жолоо, ухаалаг машины мэдэлээллийн систем,машины аяллын тэмдэглэл,электрон хурд хязаарлагч,хурд тогтогч,машиныгадна нарныхаалт,дуут хонх,нөөц усан сан,мананы гэрэл,хурданы хайрцагийн хөргөгч,,ажлын гэрэл,багажийн хайрцаг
Сонгон даалдах тоног төхөөрөмж PTO хүч хуваарлах төхөөрөмж

Mercedes- Benz Actros маркийн дизелээр ажиллах чиргүүлтэй, ачааны машины үзүүлэлт
Машины марк 1841 LS 2544 L
Овор 4×2 ар тэнхлэгээр мацух, 6×2 ар тэнхлэгээ мацух 3-р тэнхэлэгээр өргөх /8 дугуйтай/
хэмжээ Тэнхэлэгийн зай мм 3,600 6,750(5.400± 1.350)
Нийт урт мм 5.815 10.990
Нийт өргөн мм 2.495 2.495
Нийт өндөр мм 3.250 3.270
Өмнө өргөлтийн урт мм 1.440 1.440
Ар өргөлтийн урт мм 770 2.500
Жин Өмнө тэнхэлэг КГ 7.100 8.500
Ар тэнхэлэг КГ 11.500 17.500
Машины нийт КГ 18.000 26.000
Холболтын нийт КГ 35.000 46.000
Мотор марк OM501LA
Хэлбэр V6-н элеткрон удирдлагатай дизелээр ажилладаг мотороос шууд буудаж эргэлэн ачаалал өгөх болон хөргөгч

Хамгийн их хүч HP/rpm 408 HP(300KW)/1.800rpm 435 HP/(320KW)/1.800rpm
Хамгийн их эргүүлэх хүч Nm /rpm 2,000Nm(214kgf-m) / 1,080 rpm 2,100Nm(214kgf-m) / 1,080 rpm
Хий гаргалт c.c 11,946 c.c
Үзүүлэлт Хамгийн их хурд km / h 124 121
Мацух чадал tanθ% 43.4 38.2
Хамгийн бага эргэлдэх радиус 7.45 11.10
Эргэлдэх Конс хэлбэр Автоматаар тохирлуулга
Ар тэнхэлэг 1-р Н6 нэг хурд багасгагч Н8 нэг хурд багасгагч
Ар тэнхэлэг 2-р чирүүл
Ар тэнхэлэг араа 2.846 2.929
Банкиний хэмжээ болон хэлбэр 400Л түлш усыг илгагч
Adblue банкин хэлбэр 85Л 95Л
Хурданы хайрцаг
Хэлбэр PowerShift гар болон автомат хурдны хайрцаг
Араа Урагш 12 араа, Хойш 4араа
Арааны харьцаа 14.90 - 1.00
Хойшлох арааны харьцаа Lo - 14.90、Hi - 2.65
Өргөх систем Өмнө тэнхэлэг Нумд доргилтоосхамгаалах ба тэнцүүр
Ар тэнхэлэг Хийн тогтовортой өргөлт, 3-р тэнхэлэгийн өргөлт Хийн тогтовортой өргөлт
Эргэлдэх систеийн хэлбэр LS 8 эргэлтийн шарик болон эргүүлэх чиглэл
Тормозын систем Гол Хийн даралттай, ZEIT-н автомат тохиргоо, ABS ба ASR, налуу эхлэлтийн туслах систем
Гар Хийн даралттай пүрш
Туслах Моторын хийн гаргалтын хаалт,тормоз
цахилгаан Аккумулятор 12V X 2 / 165 AH
Цахилгаан үүсгүүр 28V A С / 80A
дугуй өмнө 315 / 80 R22 5 (90 X 22 5) 315 / 65 R22 5 (11.75 X 22 5)
Ар 315 / 80 R22 5 (90 X 22 5)
Стандарт даалдах тоног төхөөрөмж Цонх, автомат цонх,хяналтын толь, хөргөгч,CD тоглуугагч, MP3 оролт,цоож,жолооочийн суудлын бариул,жолоочийн хажуу суудлын бариул,олон үйлдэлийн жолоо, ухаалаг машины мэдэлээллийн систем,машины аяллын тэмдэглэл,электрон хурд хязаарлагч,хурд тогтогч,машиныгадна нарныхаалт,дуут хонх,нөөц усан сан,мананы гэрэл,хурданы хайрцагийн хөргөгч,,ажлын гэрэл,багажийн хайрцаг
Сонгон даалдах тоног төхөөрөмж PTO хүч хуваарлах төхөөрөмж

Нүүрсийг БНХАУ-д ямар төрлүүдэд хэрэглэдэг вэ?

Нүүрсийг хэрэглээгээр нь дулаан гаргах нүүрс, металлургийн нүүрс гэж ангилдаг бөгөөд дээрхи төрлүүдийг БНХАУ-д ямар зориулалтаар хэрэглэдэг, зориулалт бүрийн үзүүлэлт ямар байдаг талаар хүснэгт 1-ээс харна уу.
№ Хэрэглэх салбар Хятадад хэрхэн хэрэглэдэг Хятадад шаарддаг стандарт
Дулааны нүүрс 1 Цахилгаан станц Нүүрсний хэрэглээ 370гр/kw-h, нүүрсний дулааныг цахилгаан болгодог. Илчлэг: 5800-5600 ккал/кг, хамгийн бага хэмжээ: 5200 ккал/кг
Дэгдэмхий чанар: 24 var-аас их, хамгийн бага хэмжээ: 22 var
Aar: 14r-ээс бага, хамгийн их хэмжээ: 20r
Mt, ar: 11-ээс бага, хамгийн их хэмжээ: 18
Хүхэр: 0.8-ээс бага, хамгийн их хэмжээ: 1
2 Уурын хөдөлгүүрт машин механизм Нүүрсний хэрэглээ 100 кг/10000тн-км Тусдаа ном байна.

3 Барилгын материал Цементийн салбарт хамгийн их, дараа нь шил, тоосго, ваар 4500 ккал/кг-аас дээш илчлэгтэй, Үнсжилт 30-аас бага, Хүхэр 2-оос бага, ямар төрлийн цементэд хэрэглэхээсээ шалтгаалан дэгдэмхий бодисын шаардлага өөр өөр байдаг
4 Энгийн үйлдвэрийн зууханд Том цахилгаан станцаас гадна төрөл бүрийн үйлдвэрийн зууханд тодорхой хэмжээгээр хэрэглэдэг. Ном байгаа
5 Ахуйн хэрэгцээнд Энэ хэрэгцээ нь багаагүй хувь эзэлдэг Энгийн
6 Металлургийн үйлдвэрт Sinter хийхэд утаагүй нүүрсийг бага хэмжээгээр хэрэглэдэг. Холиж хэрэглэдэг. Металлургийн үйлдвэр бүр өөр өөр шаардлагатай байдаг.
металлургийн нүүрс 1 Нүүрсийг коксжуулдаг үйлдвэрт 1,3 тн металлургийн нүүрсийг хэрэглэн 1 тн коксжсон нүүрс гаргадаг. Ер нь 7000—аас дээш илчлэгтэй, хөөлт сайтай нүүрс хэрэглэдэг.
2 Төмөрлөгийн үйлдвэрт Төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг нь коксжсон нүүрс байдаг учир хэрэгцээ их байдаг. Ном байгаа.

Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ, экспорт, импортын хэмжээ

Хятадын нүүрсний салбарын дотоодын зах зээлийн эрэлт нийлүүлэлт, түүний цаашдын ирээдүйг харвал 2008 онд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учраас дээр дурдсан зохицуулалтыг хийсэн ч байж болох бөгөөд харин 2009-2011 онд эрэлт нь нийлүүлэлтээсээ их байх төлөв байгаа. Түүнчилэн хятадын дотоодын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүү улам ихсэх прогноз байгаа учраас энэхүү орон зайнд гадаадын экмпортлогчид нүүрс нийлүүлэх боломж ихтэй. Өөрөөр хэлбэл Монголын нүүрс экспортлогчидод хамгийн ойр зах зээл Хятадад нүүрс нийлүүлэх боломж улам ихсэж байгаа гэж хэлж болно.

Үнийн санал
Коскжсон нүүрс чанар үзүүлэлтээсээ шалтгаалан ихэвчилэн хоёр төрөл байгаа. Интернэтийн эх сурвалжаас авсан мэдээллээс харвал 2009 оны 12 сарын 11 байдлаар Хятадын зарим бүс нутагт байгаа татвартай үнийг доорхи хүснэгтээс харна уу.
Бүс нутаг Нэр Үзүүлэлт Үнэ(Юань/тн) Тайлбар
Шинжиан 2-р зэрэглэлийн металлургийн нүүрс C>82%,A<13%,V<2.7%,S<1%,Mt/%<5% 1350 Үйлдвэрээс гарч буй татвартай үнэ
ӨМӨЗО-ын Үхай 2-р зэрэглэлийн металлургийн нүүрс C>85%,A<13.5%,S≤1.0%,V≤1.9%, 1300-1400 Машин дээрх татвартай үнэ
ӨМӨЗО-ын Бугат 2-р зэрэглэлийн металлургийн нүүрс C>85%,A<13.5%,S≤1.0%,V≤1.9%, 1300-1400 Машин дээрх татвартай үнэ
Гансү мужын Чинюань 1-р зэрэглэлийн металлургийн нүүрс C>87%,A<12%,S<0.6%,V<1.5%,Mt<5% 1600-1700 Үйлдвэрээс гарч буй татвартай үнэ
Гансү мужын Чинюань 2-р зэрэглэлийн металлургийн нүүрс C>86%,A<13%,S<0.8%,V<1.5%,Mt<8% 1500 Үйлдвэрээс гарч буй татвартай үнэ
Мэдээллийн эх сурвалж www.umetal.com
Харин Хятадын бүс нутгаар нь хуваасан 2009 оны 12 сарын 10—ны байдлаар үнийн мэдээллийг доорхи хүснэгтээс харна уу. Үүнд:
Бүс нутаг Нүүрсний зэрэглэл Үнэ(Юань/тн)
Зүүн бүс нутаг Шанхай 1-р төрөл 1700-1750
2-р төрөл 1650
Хуай Бэй 2-р төрөл 1700
Ү ши 2-р төрөл 1650-1700
Пин шиан 2-р төрөл 1650
Тун Лин 2-р төрөл 1650
Жэн жиан 2-р төрөл 1650
Жин Дэ жэн 1-р төрөл 1700
Лин Жин 2-р төрөл 1650
Зи Бо 2-р төрөл 1650-1700
Жи нин 2-р төрөл 1650-1700
1-р төрөл 1800
Чиндау 1-р төрөл 1800
Дун А 1-р төрөл 1800
Хойд бүс нутаг Тан шан 1-р төрөл 1750-1800
2-р төрөл 1700-1750
Шижиа жуан 2-р төрөл 1700
Дандан 2-р төрөл 1700
Янтай 2-р төрөл 1700
Тиэнжин 1-р төрөл 1700-1750
Линфэн 1-р төрөл 1750
2-р төрөл 1650
Тай юань 2-р төрөл 1650
Чанжи 2-р төрөл 1600
Хунтун 2-р төрөл 1700
Төв урд бүс нутаг И Чан 2-р төрөл 1650
Ан Ян 2-р төрөл 1650
Жи юань 1-р төрөл 1680
Пин дин шан 2-р төрөл 1680-1700
Жау Дун 2-р төрөл 1600-1650
Шиан Тан 2-р төрөл 1650-1700
Лоу Ди 2-р төрөл 1600
Зүүн хойд бүс нутаг Чи Тай Хэ 2-р төрөл 1600-1650
Жилин 2-р төрөл 1650
Дан дун 2-р төрөл 1650-1700
Шэн ян 2-р төрөл 1650-1700
Ин Көү 2-р төрөл 1700
Баруун хэсэг Вэй Нан 2-р төрөл 1550
Хан Чэн 2-р төрөл 1550
Ү хай 2-р төрөл 1300-1400
Бугат 2-р төрөл 1350-1450
Ши зүй шан 2-р төрөл 1500
Да Хуан Шан 3-р төрөл 1150
Чун чин 3-р төрөл 1400
Пан жи Хуа 2-р төрөл 1450
Вэй Юань 2-р төрөл 1400
И Бин 2-р төрөл 1400
Гүй Ян 2-р төрөл 1500
Лью Пан шүй 2-р төрөл 1450-1500
Күн Мин 2-р төрөл 1450-1500

Wednesday, April 13, 2011

Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн технологийн талаар товч

Хятад улсын эдийн засаг хөгжих тусам технологийн шинэчилэл хурдасч, шинэ технологийг тасралтгүй хэрэглэсээр ирсэн. Тйимээс хятадад хэрэглэж буй технологийг танилцуулахын хамт, энэ технологи нэвтэрснээр нүүрсний зах зээлд яаж нөлөөлж буй товч дурдая. Үүнд:
• Бэхжүүлэх аргаар коскжуулах технологийн нөлөө
Хятад улсын томоохон коскжуулах үйлдвэрүүд эртнээс тодорхой хольц хэрэглэн косксжуулах технологи ашиглаж байсан. Дэгдэмтгий бодис ихтэй нүүрсний хувьд 25%-ийг нь л эзэлдэг байсан бөгөөд коксжих чанар бүхий нүүрсний эзлэх хувь их өндөр байдаг. Эдгээр нүүрсийг хольсны дараа хатаан үнсжилт нь 25% орчим болдог. Харин ойрын хугацаанд Хятад шиг өндөр хөөлттэй нүүрсний олдоц багатай улсад шинээр ашиглалтанд орж буй коскжих үйлдвэрүүд энэхүү бэхжүүлэх технологийг ашиглаж буй. Энд хийн нүүрсний хольц 65% хүртэл өссөн бөгөөд хольсны дараа хатаан үнсжилт нь 29-34% болдог. Энэ технологи нь дэгдэмхий бодис өндөртэй, бага хөөлттэй нүүрсний хэрэглээг жилд 30 сая тонноор ихэсгэж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлага буй. Энэхүү хандлага нь хуучин бага хэрэглээтэй байсан дэгдэмхий бодис өндөртэй, бага хөөлттэй нүүрсний хэрэглээг металлургийн зах зээлд төмөрлөгийн үйлдвэрүүдэд их хэмжээгээр бий болгосон нь нүүрсний зах зээлийн бүтэцэд маш том өөрчлөлтийг авчирч байгаа.
• CFB технологийн зуух ашигласны нөлөө
CFB шатаах технологи нь ойрын 20 жил хөгжиж буй нүүрсийг цэвэрлэн шатаах технологи юм. Энэ технологи нь хэрэглэгдэх хүрээ өргөн, шаталтын ашигт коэффицент өндөр, азотын исэл ялгаруулалт бага, бага өртөгтэй шохойн чулуун зууханд хүхрийг ялгадаг, даацын хэмжээ их, даацын хурд их гэсэн давуу талтай. Энэ технологи нь дэлхийн түвшинд олноор хэрэглэгдэж буй, олон цахилгаан станц энэ технологийг ашиглаж буй. Энэ технологи нь бага өртгөөр хэрэгждэг ч хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөө нь хамаагүй ээлтэй, чанар муутай түүхий эдийг хэрэглэж болдогзэрэг ерөнхий үзүүлэлтүүдээрээ давуу талтай. Одоогоор хятадад 100-200 мянган КВ-ийн CFB зуухны технологи хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд 200-300 мянган КВ болох хөгжлийн түвшиндээ яваа гэж хэлж болно. Одоогоор Хятадын Сичуан Байма жишиг цахилгаан станц 300 мянган КВ-ийн CFB зуухтай технологи бүхий цахилгаан станц барисан.
Ер нь CFB технологи нэвтэрснээрээ зах зээлд нүүрсний төрлийн ялгаа гэдэг ойлголтыг багасгаж байгаа бөгөөд цахилгаан станцууд өөрсдийн нөөц бололцооноосоо хамаарч хамгийн ойрхон байгаа уурхайгаас түүхий эдээ авч буй. Тйимээс тээврийн зардал өндөртэй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвараа нэг алхмаар алдаж байна гэж ойлгож болно.
• Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи

Уг технологи Шэнжоу технологийн компаниас бүтээн гаргасан Хятадад ганц байгаа гадаад дотоодын олон хэрэглэгчийн талархлыг хүртсэн, одоогоор 10 төрөл , хэмжээтэй байгаа технологи юм. Уг тоног төхөөрөмжийг Хятадын 24 муж, гадаадад АНУ, ОХУ, Индонез, Филлипин, Хойд Солонгос, Монголд борлуулсан. Давуу тал нь:
• Баяжуулах нарийвчлал сайтай
• Ус хэрэглэхгүй
• Адил хүчин чадалтай нойтон баяжуулалтын 1/5-1/10 Хөрөнгө оруулалтын өртөг нь
• Үйл ажиллагааны зардал багатай, найдвартай, ойролцоогоор 1 тонн нүүрсийг баяжуулах өртөг 2 юань байдаг
• Хэмнэлттэй
• Ээдрээтэй үйлдэл байхгүй
• Эзлэх талбай багатай
• Хөрөнгө оруулалт хурдан
• Тоосжилт бага, хүрээлэн буй орчинд ээлтэй
• Хаягдал багатай, нүүрс угаах технологитой харьцуулахад нүүрсний шаар багатай
• Тоног төхөөрөмжийн угсралт хялбар, хугацаа бага ордог.
• Амархан элэгддэг сэлбэг бага, эвдрэл бага, үйл ажиллагаа нь харьцангуй тогтвортой.


• Нүүрсийг ашиглах томоохон технологийн хөгжлийн нөлөө
Ойрын жилүүдэд нүүрснээс шингэн түлш, этонол гаргах технологи нэвтэрснээр Хятадын нүүрсний томоохон группууд эдгээр төслийг хэрэгжүүлэхээр судлах болсон. Хэдийгээр хятадын хөгжил шинэчилэлийн хороо уг төслүүдэд тавих зохицуулалт их байгаа буюу одоо хэрэгжиж буй жишиг төслүүд амжилттай хэрэгжсэний дараа бусад групп компаниудыг нэвтрүүлэхийг шаардаж байгаач олон байгууллага төслийг эхлүүлж байгаа. Нүүрсний технологийн хүрээлэнгийн судалгаагаар томоохон нүүрсний группууд уг зах зээлийг ирээдүйтэй гэж үзэн нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийг эхлүүлсэн болон эхлүүлэх тал дээр хөрөнгө оруулалтын хэмжээ аль хэдийнэ 100 тэрбум юаний хүрээнд очсон байна. Энэ явцаараа 2020 онд шингэн түлш гаргах төслүүдэд нийт 400-500 тэрбум юаны хөрөнгө оруулалт орох буюу жилд 50 сая тонн шингэн түлш гаргана гэж тооцоолж буй. Шэнхуа групп 2007 оны сүүл үед шингэн түлш гаргах жишиг үйлдвэрт хөрөнгө оруулж эхэлсний дараа бусад үйлдвэрийн салбарыг дагуулж байгаа бөгөөд 2020 онд 50 сая тонн шингэн түлш гаргана гэж төлөвлөж буй. Шууд бус аргаар шингэрүүлэх технологийг ашигласнаар 1 тонн шингэн түлш гаргахад 4 тонн нүүрс хэрэглэнэ.

"Шанхайгаар аялах нь" номын тухайд

Миний бие “Шанхайгаар аялах нь” номыг бичиж Шанхай хотын талаарх мэдээллийг цуглуулан олны хүртээл болгохдоо та бүхэнд аялал жуулчлалаар дамжуулан танин мэдэхүйн сан хөмрөгийг тань тэлж, хятадын европ гэгдэх Шанхай хотын амьдралын хэв маягтай өөрсдийнгөө харьцуулаасай гэж бодсон билээ. “Шанхайгаар аялах нь” ном Шанхай хотын талаар олон арван аялал жуулчлалын газруудыг танилцуулахаас гадна 2010 онд зохиогдож буй Шанхайн Экспогоор аялахад тань хөтөч болж чадах гарын авлага болох болов уу.

Шанхайгаар аялагч танд хэлэхэд Шанхай үнэхээр уйдахааргүй, мартагдашгүй, гайхамшигт хот юм. Шанхайчуудын урлагт хайртай учир олон арван орчин үеийн урлагийн галлерей, уран зургийн урлангууд Шанхайд төвлөрсөн байдаг. Ингээд Шанхайгаар аялахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй бол гэж та бодож байгаа байх. Өнгөц аялая гэвэл хамгийн багадаа 2-3 хоног хэрэгтэй болов уу. Тиймээс та Шанхай хотыг зорихоор шийдсэн бол энэхүү бяцхан номоор хөтөч хийн, өөрийн сонирхож буй газартаа заавал очиж үзэж, Шанхай хотын гайхамшигтай танилцаарай.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр улаан аялал жуулчлал, томоохон цанын бааз, амралт зугаалгын цогцолбор газрууд, энгийн зоогийн газраас эхлээд өвөрмөц шийдэл бүхий хуучин, шинэ Шанхайн өнгө төрхийг илэрхийлсэн ресторан зоогийн газар, орчин үеийн урлагийг гайхамшигтайгаар хослуулсан Мо Янь баар зэрэг нь хойч үедээ зөв хүмүүжил, үзэл суртлыг залуучуудын сонирхдог арга хэлбэрээр нь дамжуулан сурталчилж, хотдоо олон жуулчдыг татан дэлхийд нэр хүндтэй “Экспо-2010” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авч чаджээ.

Уг номонд орсон агуулгыг товч дурдвал:
1. Шанхай хотын тухай
2. Шанхайн экспо 2010
3. Зочид буудал
4. Шанхай хотын гайхамшигууд /дүүрэг бүрээр/
5. Шилдэг их сургуулиуд
6. Шилдэг эмнэлгүүд
7. Хавсралт

Ингээд “Бээжингээр аялах нь” номын маань цуврал болох “Шанхайгаар аялах нь” номыг шимтэн уншиж, шинэ санал бодол шүүмжээ бидэнд харамгүй илгээнэ гэдэгт итгэж байна.
Энхтайваны Хулан

2009 ОНЫ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ, 2010 ОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР

2009 ОНЫ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ, 2010 ОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР
Энэ өмнө нь хийж байсан хуучин судалгааны ажлууд юм. Хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Энэ жил чинь хүн бүр л нүүрсээр амьсгалж байна....

Оршил: 2009 он бол коскжих нүүрсний өртөг болон ган төмөрлөгийн үйлдвэрийн эрэлтийн давхар хязгаарлалттай байв. Косксжих нүүрсний зах зээл хэлбэлзэл ихтэй байж 7-8-р сар, 11-12-р сард үнэ 2 удаа дээд цэгт хүрсэн. 2009 оны цагаан сарын өмнө ган төмөрлөгийн үйлдвэр бүтээгдэхүүнээ нөөцлөх шаардлагатай байснаас коскжсон нүүрсний үнэ тэнгэрт хадан 1800 юань/тн болсон ч, ган материалын үнэ аажмаар буурч, ган төмөрлөгийн үйлдвэрүүд нүүрсний үнийг буулгах шахалт үзүүлж байв. 7-р сард ган төмөрлөгийн зах зээлд дахин үнэ огцом өсөх үзэгдэл болж, төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэ өсөн, тэр тусмаа барилгын материалын үнэ өссөн. Энэ үед гангийн үйлдвэрлэл өсөх хирээр коксжсон нүүрс, коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг нэмэгдэн, нүүрс коскжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нийлүүлэлт хангалтгүй болж үнэ өсч байв. Тиймээс коскжсон нүүрсний үнэ тасралтгүй өсч, ган хайлуулах үйлдвэрүүд харин зах зээлийн энэ өөрчилөлтөөс үнэдээ өөрчилөлт оруулав. 8-р сарын сүүлээр ган төмөрлөгийн үнийн ихээхэн хэмжээний өсөлтийн дараа үнэ нь огцом буурч түүнийг дагаж коскжих нүүрсний үнэ бага багаар буурсан. Харин 4-р улиралд нунтаг нүүрсний үнэ, тээврийн шалтгаанаар коскжсон нүүрсний үнэ ихээр өссөн байгаа. 2009 оны нүүрсний зах зээлийн үргэлжлэл дээр 2010 оны 1-р сард металлургийн нүүрсний зах зээлийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь үнэ ерөнхийдөө өсөх хандлагыг бий болгож, ойролцоогоор дотоодын коскжсон нүүрсний үнэ 100-150 юанаар өсөх таамаг байна.
Нэг. Түүхий нүүрсний үйлдвэрлэл өсч, цэвэр импортын нүүрс өмнөх жилүүдийн тоог давсан байна.
2009 оны металлургийн нүүрсний үйлдвэрлэл 409.75 сая тонн, нийлүүлэлтийн дутагдал 30.46 сая тонн болсон нь Шаншигийн нүүрсний бодлогыг өөрчилсөнтэй холбоотой. Шанши бол металлургийн нүүрсний гол үйлдвэрлэгч бөгөөд ихэнх газрын уурхайнууд үйлдвэрлэлээ зогсоосноор металлургийн нүүрсний үйлдвэрлэл эрс багассан байгаа.

Гаалийн мэдээнээс үзвэл 1-11-р сард нүүрсний импорт 109.43 сая тонн, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 190,5%-аар өссөн. 11-р сард нүүрсний экспорт 1.43 сая тонн, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.7%-аар буурсан байна. 1-11-р сарын нүүрсний экспортын хэмжээ 20.33 сая тонн, өмнөх жилээс 50.4%-аар буурсан. 1-11-р сарын нүүрсний цэвэр экспортын хэмжээ 89.1 сая тоннд хүрсэн байна.
Шаншигийн коксжсон нүүрсний группын мэдээгээр, 1-р сарын 1-ээс зарим бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. Коксжсон нунтаг нүүрсний тэвшин дээрхи татвартай үнэ 1125 -аас1215 юань/ тонн болгосон. Rich coal-ийн тэвшин дээрхи татвартай үнийг 1210-аас 1330 юань/ тонн болсон. Lean coal-ийн тэвшин дээрхи татвартай үнэ нь 900-960 юань/ тонн болсон байна.
2009 оны 10 сарын Хятадын нүүрсний импортын үзүүлэлт


2009 оны 10-р сарын Хятадын нүүрс импортлогч улсын үзүүлэлт


улсууд Сарын хэмжээ тонноор Сарын үнэ доллороор Нийт хэмжээ тонноор Нийт үнэ доллороор)
Австрали 1,386,757.50 191,300,753 18,734,732.43 2,536,155,442
Монгол 379,721.00 25,314,966 3,301,266.02 197,294,142
ОХУ 168,255.20 21,002,162 1,397,572.56 191,700,790
Канад 149,288.88 21,114,454 2,915,387.44 411,789,411
индонез 93,226.00 11,999,395 1,373,010.48 157,423,201
Шинэ зеланд 35,227.50 6,072,167 243,200.37 36,008,078
Энэтхэг 0 0 0.53 532
Казакастан 0 0 120 7,790
Колумб 0 0 14.12 2,510
АНУ 0 0 63,085.76 9,404,098
Чүнин 0 0 0.518 912
Малайз 0 0 35,575.08 4,289,933
Бүгд 2,212,476.08 276,803,897 28,063,965.31 3,544,076,839
-48.34% -47.87% 8.26% 8.20%

[www.umetal.com] 2009-11-26 09:35:45.0

Хятадын импортын хэмжээ нэмэгдсэн нь гол 3 шалтгаантай гэж салбарын мэргэжилтэнгүүд үзэж байна. Үүнд:
1. Япон зэрэг хөгжингүй орны нүүрсний эрэлт эрс багассанаар Австрали улс нүүрсний борлуулалтын зах зээлийн зорилтот зах зээлийг Хятад болгон өөрчилж, Хятадын зах зээлд хүч түрэн орж ирсэн. 2009 оны 1-9-р сард Хятад улс Австралиас импортолсон нүүрсний хэмжээ 32.34 сая тонн, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 29.93 сая тонноор өссөн буюу 12.4 дахин өсчээ.
2. Хятадын Шанши мужийн эрдэс баялагийн нөөцийг эмхлэх ажлын хүрээнд, нүүрсний уурхайнуудад стандарт тогтоон, жижиг уурхайг хаах бодлого баримталж эхэлсэн бөгөөд, энэ явцад үйлдвэрлэлийн хэмжээ тодорхой хувиар багасч, гадаадын зах зээл энэхүү орон зайг нөхөх шаардлага тулгарсан. Шанши мужийн түхий нүүрсний үйлдвэрлэл 2009 оны 1-9 сард 414.5 сая тонн байсан бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.9%-аар буурсан байна. Шаншигийн угаасан нунтаг нүүрс 1-11-р сард 32.25 сая тонн буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.42%-аар буурсан байна. Үүнтэй уялдан Шанши мужийн нүүрсний нөөцөд тулгуурлан байгуулсан томоохон үйлдвэрүүд нүүрсээ өөр бүс нутгаас авч, өөр бүс нутгаас авч байгаагаас тээврийн зардал нэмэгдэн, хятадын дотоодын нүүрсний үнэ харьцангуй нэмэгдсэн, улам ч нэмэгдэх хандлагатай байгаа.
3. Мөн 2009 оны сүүлийн хагас жилд дотоодын ган төмөрлөгийн зах зээл өсөлттэй байсан, үйлдвэрлэл тухайн жилийн хамгийн өндөр үзүүлэлт дээр байсан нь металлургийн нүүрсний хэрэгцээг нэмж байв.

Хятадын сvvлийн 2 жилийн нvvрсний импортын харьцуулалт хvснэгтээр
(хэмжих нэгж: тонн)
2008 оны 1-9 сар 2009 оны 1-9 сар
улсын нэр Сая тонн эзлэх(%) улсын нэр Сая тонн эзлэх(%)
Вьетнам 14.31 44.2 Австрали 32.34 37.7
Индонез 9.13 28.2 Вьетнам 17.38 20.3
Монгол 2.86 8.8 Индонез 14.85 17.3
Австрали 2.40 7.4 Орос 8.96 10.5
Хойд солонгос 2.05 6.4 Монгол 4.51 5.3

Цаашдын хандлага:
Хятадын түүхий нүүрс үйлдвэрлэгчдийн дунд гарч буй шинэ хандлага нь нүүрсний үйлдвэрлэл хятадын баруун бүс нутгаас бусад нүүрс багатай бүс нутаг руу тээвэрлэх чиг хандлага ажиглагдаж буй. Одоогоор Хятадын Шанши (陕西), Шанши (山西), Өвөр монгол, Шинжиан зэрэг томоохон түүхий нүүрс үйлдвэрлэгчид томоохон цахилгаан станцыг бариулж байгаагийн хамтаар нүүрсийг коксжуулах, шингэн нүүрс гаргах төслүүдэд хөрөнгө оруулж буй.
Харин зүүн бүс нутгийн томоохон түүхий нүүрс үйлдвэрлэгч Шандун, Анхуй, Жиансү мужын нүүрс нь дэгдэмтхий чанар нь өндөр учраас, нүүрсний орд газраа түшиглэн, ойролцоо бүс нутагт нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц, шууд бэхжүүлэх аргаар коскжуулах технологи ашиглан шинэ үйлдвэр бариулж байна. Илчлэг багатай нүүрсний хувьд CFB зуухыг ашиглах нь их байгаа.

Monday, April 11, 2011

"Бээжингээр аялах нь" номын тухай


Энэхүү ном нь Бээжин хотоор аялаггчидад тэдэнд хэрэгтэй бүхий л мэдээллийг эмхэтгэн гаргасан ном юм. Бид Бээжин хотын түүх соёлын дурсгалт газруудыг Хориотой хот, Тиан Ан Мины талбай, Цагаан хэрэм, Зуны ордон зэргээр төсөөлдөгч, эдгээрээс гадна олон зуун түүх соёлын үзвэрүүдтэй. Бээжинд үзэх зүйл маш их, тэдний төрөл зүйл маш олон учраас ч Хятаддаа түүх соёлын хамгийн их өв уламжлалтай хотуудын нэг яах аргагүй мөн юм. Энд олон арван бүрэн бүтнээр нь хадгалж авч үлдсэн сүм хийд, эртний цамхагууд байдаг ба тэдний орчин тойроныг маш сайхан цэцэгжүүлэн засварлаж авч үлдсэн байдаг. Тиймээс бид энэхүү номондоо хятад улсын иргэдээс гадна гадаадын иргэдийн олноор очиж үздэг гол гол түүх соёлын үзвэрийн тухайд монголчууд маань очиж үзээсэй гэсэн үүднээс товч танилцуулсан билээ.

Орчин үеийн Бээжин хот нь дээр дурдсан түүх соёлын үзвэрүүдээс гадна орчин үеийн өндөр өндөр барилгууд, дэлгүүр, зах, олон сайхан шөнийн үзэмжээрээ бид бүхний нүдийг булаадаг билээ. Тиймээс монголчууд бид Улаанбаатраас хөдлөхөөс авхуулаад буудаллах зочид буудлаа сонгох, Бээжинд очоод аль түүх дурсгалын газруудаар явж үзэн, ямар ямар дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээт бараагаа авч болох талаар, мөн амтат хоолны газар, анхилам цайны газрууд, Бээжингийн топ 10 сургууль, шилдэг эмнэлгүүд, залуучууддаа Бээжин хотын баар цэнгээний газруудыг ч мөн товч танилцуулахад гэмгүй боловуу гэж бодсон юм. Эдгээрээс гадна энэхүү номд маань онгоц галт тэрэгний цагийн хуваариуд, даатгалын компаниуд, анхаарах зүйлс, болон хамгийн хэрэгцээт 150 өгүүлбэр байгаа болно.

Түүнчлэн тухайн улсын түүх соёлыг илтгэн харуулдаг арвин баялаг үзвэртэй музей, урлаг соёлын газрууд, сүм хийдүүд, Бээжинчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг бүхий л газрыг энэхүү номдоо багтаахыг хичээсэн билээ.

"Бээжингээр аялах нь" ном маань Бээжин хотод зорчих Монгол хүн бүхний хамгийн сайн туслагч болж, уншигчдын ажил, цаг хугацаа, мөнгийг хэмнэхэд бага ч болов тус болох болно гэдэгт найдаж байна.

Одоогоор монгол хэл дээр Бээжин хотын тухай танилцуулсан эмхэтгэл хэвлэгдээгүй байгаа тул энэхүү эмхэтгэлээс цааш олон олон чанартай эмхэтгэлүүд гарна гэдэгт найдаж байна.

Хятадын нүүрсний зах зээлийн талаар - 2009 оны мэдээлэл

Хятадын нүүрсийг хэрэглээгээр нь 2 ангилдаг. Үүнд: дулааны нүүрс болон металлургийн нүүрс. Дулааны нүүрсийг шууд хэрэглэх боломжтой бөгөөд хамгийн их хэрэглээ нь цахилгаан станц, төрөл бүрийн үйлдвэрүүд, ахуйн хэрэгцээнд болон барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэж буй.

Хятадын эрчим хүчний салбарын гол түүхий эдийн зах зээлд ерөнхийдөө нүүрс хангалттай, газрын тос дутмаг, бага хувийг нь хийн түлшээр хангах бүтэц оршин тогтнож буй. Тиймээс Хятадын эрчим хүчний салбарт нүүрс ойрын жилүүдэд зонхилох түүхий эд хэвээр байх нь ойлгомжтой.

Харин хятадын нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо, дотоодын үйлдвэрлэлийг харвал 2008-2009 онд нүүрс үйлдвэрлэгчид эрс багассан. Энэ нь Хятадад нүүрсний уурхайнуудад өнгөрсөн жилүүдэд их аваар осол гарснаас Засгийн газрынх нь зүгээс нүүрсний уурхайнуудад тодорхой стандарт тогтоож, стандартад нийцээгүй уурхайн үйл ажиллагааг зогсоосноор уг салбарын үйл ажиллагаа ихээхэн жигдэрсэн боловч дотоодын үйлдвэрлэл нь тодорхой хувиар багасч дотоодын хэрэгцээг хангах үүднээс экспортын хэмжээ эрс нэмэгдсэн.

Мөн Хятадын нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой хятадын нүүрсний экспорт эрс багасч, импорт эрс нэмэгдэж буй. 2003 оны экспортын хэмжээ 93.88 сая тонн байсан бол 2008 онд 45.43 сая тонн болсон бөгөөд цаашид экспорт багасах хандлагатай байгаа. Харин Хятадын нүүрсний импортын хэмжээ 2003 онд 10.76 сая тонн байсан бол 2008 онд 40.78 сая тонн болсон байна.

2009 онд Хятадын нүүрс импортлосон хэмжээ 100 сая тоннд хүрч, 2010 онд урдчилсан тооцоогоор олон улсын нүүрсний үнийн өсөлт хятадын эрэлт хэрэгцээг хязгаарлах ба Япон, Солонгос, Европ, Энэтхэгийн эрэлт хэрэгцээ буцаж хэвэндээ орсноор Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээний өсөлтийг багасгах юм. Урьдчилсан тооцоогоор 2010 онд дэлхийн коксжсон нүүрс далайгаар тээвэрлэх гадаад худалдааны хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 6%-иар өсөн, дулааны нүүрсний гадаад худалдааны хэмжээ 3%-аар өснө. Коксжсон нүүрс импортлогч улс болон дулааны нүүрс импортлогч улс үндсэндээ ган төмөр үйлдвэрлэгч том улс учир нүүрсний далайн тээвэрлэлтийн хэмжээний өсөлт нь дэлхийн ган төмөр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний өсөлтийн нөхцөлтэй уялдан, урьдчилсан тооцоог давах магадлалтай

Нүүрсний төрлөөр нь хуваавал, бүх төрлийн нүүрсний импорт нэмэгдсэн бөгөөд түүн дотроо металлургийн нүүрс, энгийн утаатай нүүрсний импорт хамгийн ихээр нэмэгдсэн байна. 2009 оны 1-9 сарын байдлаар нүүрс тус бүрийн импортын хэмжээг доорхи хүснэгтээс харна уу (сая тонн).
Blind coal Коксжих нүүрс Энгийн утаатай нүүрс Бусад нүүрс
2008 оны 1-9 сар 16.31 5.26 8.2 273
2009 оны 1-9 сар 26.03 25.92 23.07 1144
Өсөлтийн хэмжээ 9.72 20.66 14.87 871
Өсөлтийн хувь 59.6 392.8 181.3 319

Sunday, April 10, 2011

Дэлхийн нүүрсний зах зээлийн талаар-1

2.1 Дэлхийн нүүрсний зах зээл
Нүүрсний дэлхийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлтөөс нэлээд шалтгаалдаг. Дэлхий жил бүр 70-80 орчим сая хүнээр нэмэгдэж байна. Олон улсын эрчим хүчний холбооны мэдээгээр, 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс бараг 60 хувь нь хотын оршин суугчид байх гэнэ. Харин эрчим хүчний дэлхийн хэрэглээ 26.5 тэрбум тонноор нэмэгдэх аж. Тээврийн сүлжээ сайн хөгжиж байгаа тул шинэ эрин зуунд нүүрсний салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нүүрс бол өрсөлдөх чадвартай эрчим хүч аж. Нүүрсний жилийн хэрэглээний өсөлт нь нефтээс хоёр дахин их байгаа юм.

Нүүрсний дэлхийн худалдаа санхүүгийн хямралаас үл шалтгаалан 2007-2008 онд 23 сая тонноор нэмэгдэж, 930 сая тоннд хүрч байлаа. Харин нүүрсний үнийн хувьд 2009 оны эхний хагас жилд 2008 оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар буурсан байна.

2009 оны 11 сарын 27-ны байдлаар дулааны нүүрс Өмнөд африкийн Richard Bay боомт дээр 68,85 ам.доллар, Австралийн Newcastle боомтийн үнэ 81,03 ам.доллар, европын DEC ARA боомт дээр 78,12 ам.доллар байгаа нь цаашид өсөх хандлагтай байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, 2030 он хүртэл дэлхийд коксжсон нүүрсний томоохон экспортлогчид нь Австрали, Канад болон АНУ байх гэнэ. Индонез болон ОХУ хоёр нийлүүлэлтээ нэмэгдүүлж, харин Хятад болон ВьетДэлхийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлс
1. Дэлхийн эдийн засаг сайжирч нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Урьдчилсан тоо баримт үндэслэн энэ жилийн дөрөвдүгээр улиралд дэлхийн эдийн засаг 0.7% нэмэгдсэн буюу дөрөвдүгээр улиралд хумигдсан чиг хандлага гарч байна. Дэлхийн эдийн засгийн нааштайгаар эргэсэн өвлийн нүүрс нөөцлөх хөдөлгөөнд олон улсын нүүрсний эрэлт хэрэгцээ нааштайгаар эргэж байна. Ялангуяа ази номхон далайн бүс нутагт, Энэтхэг болон Хятадаас гадна импортын хэмжээ харьцангуй их Солонгос, Япон зэрэг улсын эрэлт хэрэгцээ бас сэргэж амь орж байна. 2009 оны 10 сард Солонгосын чулуун нүүрсийн импортын хэмжээ 11.5% нэмэгдсэн байна.
2. Өвлийн улирал болоход дэлхийн хойд хагасын онцлогоос нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. 10 сард дэлхийн хойд хагасын агаарын темпратур буурдаг улиралын онцлогоос шалтгаалж нүүрсний хэрэгцээ нэмэгдсэн байна.
3. Австралийн нийлүүлэлтийн хэмжээ буурсан байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт цаг агаарын байдлаас болж боомтод ачаалал үүссэн зэргээс болж, Австралийн зүүн хэсгийн боомтын чулуун нүүрсний экспортолсон хэмжээ буурсан байна. Австралийн хамгийн том Newcastle боомтын нүүрс гаргасан хэмжээ 2009 оны 10 сард 2150.000 тонноос буурч 1550.000 тонн болсон байна.

COACH-ийн 3 коллекцийн америк дахь үнэ хэд вэ?






Охид бүсгүйчүүдийн дуртай COACH брэндийн шинэ коллекцууд Америкт хэд гэж байна вэ?

Friday, April 8, 2011

Хятад улс, Хятад хүний тухай

Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ?
Манай Монгол улсаас хамгийн ойр бид бүгдийн өдөр бүр харицах шаардлага гардаг зах зээл бол Хятад улс. Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ? гэхээр төрөл бүрийн сэдэв хөндөн ярилцаж болно л доо. Тэгэхээр эдгээр сэдвүүдээс өөрийн бодлоо хуваалцая.


1. Хятад орон гэж ямар улс вэ?
http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D2%AF%D0%B3%D0%B4_%D0%9D%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D1%85_%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4_%D0%90%D1%80%D0%B4_%D0%A3%D0%BB%D1%81
Дээрхи линкээс мэдээлэл авч болно. Гэхдээ миний хувьд товчхон ДҮГНЭХЭД МАНАЙ ХӨРШ ОРОН, МАШ ТОМ ЗАХ ЗЭЭЛТЭЙ, ЭНЭ НЬ БИДНИЙ ХУВЬД АСАР ТОМ БОЛОМЖ, гэхдээ бид тэднээс азтай улс. Бид тэднээс суралцах зүйл их байгаа учраас Хятад хэл сурч байгаа залуустаа хэлэхэд Хятадуудыг түүх соёл, юутай ийтэй нь сайн судлаарай гэж захия.
2. Хятад хүн ер нь ямар вэ?
Бас л миний бодлоор Хятад хүн гэхээр л өмхий муу санаатай тийм муу хүн бишээ. Би 10 жилийн турш төрөл бүрийн л Хятадуудтай харилцаж явлаа. Надтай харилцаж байсан Хятадууд сайн хүн нь олон шүү. Ингээд Хятадууд сайн чанараас нь дурдвал,
- Хөдөлмөрч- нийгэм нь тэднийг хөдөлмөрлүүлдэг, үгүй бол үгэйгүй хоосон л хэвээрээ байна
- Түүх соёлоо хүндэлдэг- аугаа их түүх соёлтой улс, харин бид ч гэсэн дутахааргүй түүхийг бүтээсэн үндэстэн мөртлөө тэдэнтэй харьцуулахад түүхээ мэддэг залуус цөөн байна.
- Холыг хардаг- тэр тусмаа томоохон бизнес эрхэлдэг улсууд нь
Муу чанараас нь хэлвэл:
- Хувийн соёл муутай: өмхий амтай, гэртээ куртиктай суудаг, чанга ярьдаг, хуруугаа чичилдэг
- Хулхи юм их хийцгээдэг, тэрийгээ бас зарцгаадаг- гайгүй юм байх нь байна, харин гадны улсын бүтээлтэй харьцуулахад хэзээч гүйцдэггүй
- Дуурайна гэж чигтээхэн- энэ сайн ч байж магадгүй, муу ч байж болно. Гэхдээ хүний юмыг авч ашиглахдаа зөвшөөрлийг нь авах хэрэгтэй.
- Шар толгойтой улсуудыг хараад чигтэйхэн хөөрнө... Монгол гэхээр мэддэггүй ч юмуу нэг л ойшоохгүй. Харин хэрэгтэй бизнесийн түнш бол мэдээж хөл алдаад гүйнэ л дээ.

Үргэлжлэл бий