Sunday, July 31, 2011

Уул уурхайн компанид ажилласан чинь....

Миний бие өмнө нь Хятад компанид ажиллаж байсан бөгөөд 2009 оны 9-р сараас нэгэн Монголын уул уурхайн компанид орж ажиллаж эхлэв. Ингээд энэ 2 жилийн хугацаанд нилээд их зүйл мэдэж авлаа. Тэр талаараа ажиллаж эхэлж байгаа, тэр тусмаа олон улсын худалдаа чиглэлээр ажиллах гэж байгаа залуучуудтайгаа санал бодлоо хуваалцах гэж энэ жаахан зүйлийг бичиж байна.

Хятадад төгсөөд ирсэн төгсөгчид Хятад байгууллагад орж ажиллах уу Монгол байгууллагад орж ажиллах уу гэж бодож байвал хэрэв та Монгол хүн бол Монгол байгууллагадаа ажиллаж үзэхийг зөвлөж байна. Учир нь Хятадууд бидний Монгол хэлийг л ашиглахыг боддог. Биднийг сургаад итгэл найдвартай өөрийн талын хүн болгоё гэж ерөөс боддоггүй, итгэл найдвар байхгүй тул ирээдүй бас бага л гэсэн үг. Харин Хятад байгууллагад та дураараа шахуу, чөлөө зав ихтэй, бага юм хийгээд их цалин авч байгаа юм шиг санагдах нь ойлгомжтой. Ингээд нэгэн хувийн хэвшлийн уул уурхайн компанид ажиллаад олж авсан туршлагаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

Би энэ уул уурхайн компанид ороод өмнө нь Монгол байгууллагад ажиллаж үзээгүй бас танихгүй орчинд болоод ч тэрүү жаахан сандардаг л байлаа. Ер нь хүн томоор сэтгэвэл том амжилтанд хүрдэг шиг байна. Харин уул уурхайн салбар бол томоор сэтгэх шаардлагатай салбар. Зүгээр нэг нүүрс зарах гэж байгаа зүйл биш. За ингээд ажилд ордог эхний өдөр Хятадаар урилга бич гэсэн заавар өгөхөөр нь тийм компанийн ийм хүнийг манай компанид ирэхийг урьж байнаа гээд биччихсэн чинь нүүр нүдгүй загнуулав. Ингээд л эхний өдрөөсөө авахуулаад суралцаж эхлэв.

Нэгдүгээрт, Хамгийн сайн ойлгосон зүйл бол шийдвэр гаргах түвшний удирдлагын хүнтэй ойрхон ажиллах маш их туршлага цуглуулж чаддаг, бас кариер ахихад чухал, бас дээрээс нь өөртөө ч сэтгэл хангалуун байдаг юм байна. Тэгэхээр та шийдвэр гаргах түвшний хүнтэй л харьц, дундаа өөр менжер зэрэг хүнийг оролцуулах ямар ч шаардлага байхгүй. Учир нь шийдвэр гаргах түвшний хүмүүс бүгд шилдэг менежерүүд байдаг, тэднээс сурах зүйл ихтэй, тэд хамгийн хурдан, хамгийн ухаантай нь байдаг.Тэгэхээр та ч гэсэн тийм л болно гэсэн үг.

Хоёрдугаарт, Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулгын тал дээр маш сайн анхаарч бас суралцах хэрэгтэй. Албан бичиг, тайлан байнга бичих хэрэгтэй учраас энэ бэлтгэлээ хангасан бол мэдээж илүү оноо авна, бэлтгэлээ хангаагүй бол сайн суралцах хэрэгтэй. Мөн гадаад хэл бол таны заавал эзэмших зүйл. Монголд л гэхэд яг ижилхэн чадвартай хүмүүс нэг нь гадаад хэл эзэмшисэн, нөгөө нь эзэмшээгүй байхад цалингийн ялгаа 1 сая төгрөг наад зах нь байх жишээтэй. Тэгэхээр манайхны хамгийн их гаргадаг зүйл бол албан бичиг дээр юм, билээ, бөлгөө гээд найраглал биччихдэг. Бас агуулгаа логик дараалалгүй хаа хамаагүй бичдэг.

Албан бичгийн орчуулга тал дээр утгыг нь дөхүүлээд дөхүүлээд орхичихдог. Яг бигээр харилцаж байгаа тохиолдолд яг одоо болон одоо гэдгийн ялгаа цаад талдаа маш өөрөөр очдогийг маш сайн анхаарах хэрэгтэй. Монголоор дарга чинь гарын үсэг зурсан бичиг Хятад, англи дээр яг ижил байх шаардлагатай, тэгэж байж л дараагийн алхам тодорхой болох тул мэдэхгүй зүйлээ мэддэг хүнээс нь асуугаад заавал тухайн утга, агуулгыг нарийвчилан гаргах хэрэгтэй.

Гуравдугаарт, хувийн зохион байгуулалт их чухал. Аль ч газрын захирал дарга нар бусдаас эрт ирж, бусдаас орой ажилаасаа тардаг гэдгийг та анзаарсан уу. Тэгэхээр та хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Жишээ нь уулзалт дээр заавал тэмдэглэлийн дэвтэр, үзэг, нэрийн хуудасыг байнга биедээ авч явахаас гадна, суух алхаа гишгээ, эрэгтэй бол гутлаа арчисан эсэх, эмэгтэй бол хумс хуруу, нүүр царай гээд бүгдийг анхаарах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Томилолтоор явж байгаа үедээ хэрэгтэй байж болох бүх бичиг баримтыг файлаар авах, уулзалтын өмнө хуучин ярилцаж байсан бүх мэдээллийг сэргээж харах хэрэгтэй болов уу. Томилолтоор явж байхад эрэгтэй хүмүүсийг архиар шахах явдал элбэг, энэ үед эхнээсээ л татгалзвал сайн, үгүй бол дараагийн удаа үгүй гэх эрхгүй болно гэсэн үг. Томилолтоор явж байх үедээ цүнхэндээ утасны цэнэглэгчээ байнга хийж явж бай. Гадаад дугаараа цэнэглэхээ бас мартав аа. Эс бөгөөс дуудлага хүлээж авч чадахгүй. Мөн орой бүр тайлангаа хийж байвал танд ч амар, Монгол дахь ажлын хүмүүс чинь ч сэтгэл хангалуун байна.

Хэрэв та эмэгтэй бол хамт томилолтоор яваа эрэгтэй хүмүүстэй ямар ч тохиолдолд зай барих нь зүйтэй. Хэрэв Хятадад томилолтоор явж байгаа бол Далай ламын зурагтай сонин зэргийг буудалдаа орхиж болохгүй. Юмыг яаж мэдэх вэ юманд орооцолдох ч юм билүү. Мөн тухайн зорчиж буй орны ёс заншил, соёлыг сайн судалж, байнга хүндэлж бай, олон хүнтэй танилцаж өөрийгөө сурталчилж бай.

Тавдугаарт, Гэрээ хэлэлцээрийн үед урьдчилаад стратегиа боловсруул. Тэгээд хэлэлцээрийн явцад өөрийгөө хамгаалж болох бүх үг өгүүлбэрийг толгойдоо болж өгвөл цаасан дээр буулга. Тэгээд өөрийнхөөрөө үзэлцээд л бай, бүр болохгүй бол уурлаад гарч явж ч болно, гэртээ харилаа гээд онгоцны тийз захиалж өгөхийг хүсч ч болно. Бүр болохгүй бол түр завсарласны дараа дахиад эхлүүлэх хэрэгтэй. Эцэст нь таны зорилго бол хүссэн заалтандаа хүрэх явдал, зорилгодоо хүрэхийн тулд дуулах, уйлах, уурлах, тэр ч байтугай нугарч байсан ч сонин биш. Тэгээд хэлэлцээрт хүрч л таараа, түүний дараа бүх ярьсан хэлсэн зүйлийг гэрээндээ оруулж чадвал та амжилтанд хүрлээ гэсэн үг. Харин зарим нэг зүйлийг мартаад дараа нь ярилцаад хоёр тал зөвшөөрвөл шууд цаасан дээр албан бичгээр ч болов авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь гэрээнээс бусад бүх зүйл зүгээр л яриа, цаасан дээр бичигдээд тамгалсан гарын үсэгтэй зүйл л тохиролцсон заалтад ордгийг хатуу анхаар.

Техник импортоор худалдан авах гэрээн дээр анхаарах зүйл бол техник үзүүлэлтийг маш нарийн тохирох хэрэгтэй. Мөн үйлдвэрлэж гараад боомт дээр хүлээж авахаасаа өмнө заавал тодорхой үнийн дүнг үлдээх явдал. Үгүй бол замдаа гэмтэж хэмхэрлээ гэхэд мөнгөн дүн л үлдээгээгүй бол та худалдагч талаараа нөхүүлж чаддаггүй. Бас ашиглах зааварыг авах, сургалтыг авах хэрэгтэй. Үгүй бол тэд ямар ч гэмтэл гарлаа гэхэд та нар буруу ашигласан гэдэг үгээр амыг чинь таглана. Баталгаат хугацаа техник дээр өгөхдөө яг аль хэсгийг, хэдий хоногт засах гэдгийг нь заахгүй бол дараа нь энэ гэж хэлээгүй, тэр гэж ярилцаагүй гээд хэдэн сараар баталгаа өгөхгүй алга болно ш дээ.

Бас нэг чухал зүйл бол техник худалдан авалт хийхэд үнийн хямдыг нь хараад сонголт хийхээр тэдний сэлбэг нь маш их хэрэглээд дараа нь үнэтэй техникээсээ хэцүү болдог. Тэгэхээр худалдан авалт хийхээсээ өмнө хурдан элэгдэх сэлбэгийг сайн судлах нь зүйтэй.

За хуулийн талаасаа бол арбитрын заалт чухал байхаас гадна ихэвчилэн гэрээ байгуулсан газар шийдвэр гүйцэтгэдэг тул интернэтээр хийж байгаа гэрээний гэрээ хийсэн газрыг Улаанбаатар гээд бичиж байх нь зүйтэй.

Зургадугаарт, та өөрийнхөө хэрэгцээг дарга удирдлагууддаа байнга мэдрүүлж бай, тэгэж байж л та үнэд орно, хэрэгцээ шаардлагатай болно. Гэхдээ ингэж байгаа нь гээд гэнэт ажлаа тасдаад алга болж мэдээж болохгүй шүү. Гэхдээ хааяа чөлөө авч байх нь зүгээр л дээ. Тэр үед захиралууд чинь нээрээ чамгүйгээр ажил удаашраад байгааг ойлгоно, хувийн амьдралд чинь анхаарна.

Долоо, Хувийн байгууллага бол хувийн байгууллага. Юу гэсэн үг вэ гэвэл чамаас сайн хүн гараад ирлээ, чи хэрэгцээгүй боллоо бол маргааш нь шууд л чамайг халж чадна. Мөн чамайг ахиж дэвшиж байна уу, хаана ямар алдаа гаргах бол гэдгийг олон нүд алхам дутамд чинь харж байгаа тул хэрэв би энэ ажлаасаа гарвал яах вэ гэдгээ байнга бодож явах хэрэгтэй болов уу. Харин улсын байгууллага бол улсын байгууллага, та маш илт алдаа л гаргааг.үй бол байж л байна, харин таны ажил мэргэжилдээ ахиж байна уу эсэх нь ерөөсөө сонин биш.

Найм, мэдээж ажил хийж байгаа хойно загнуулна, гүтгүүлнэ. Энэ бүгдэд бухимдах хэрэггүй, амь биш заяа биш, та чадвартай л бол Монголд ажлын байр хаа сайгүй байгаа хойно. Тэр тусмаа манай уул уурхайн салбарын дарга нарын амнаас байнга л мал, тэнэг , п гэсэн үг урсана шүү дээ. Тэрэнд та зочирдох хэрэггүй. Учир нь тэд хөдөөгүүр үг хэлээрээ ойлгодоггүй малуудтай ажилласаар байгаад хотод орж ирээд бас бидэнтэй тэгэж харилцдаг юм. Гэхдээ та чадваргүй бол та өөртөө санаа зовж, өөртөө цаг гарган, бусдаас илүү ажилла. Гүтгүүлсэн бол бүх юм цаг хугацааны шалгуураар нотлогдоно.

Ес, та хүн юм хойно ажиллаж байтал ядрана, сульдана. Энэ үед ажлын цаг дууслаа л бол ажлаа бүү бод, гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөө. Ер нь ажилаа гэртээ авч ирж хийх нь тийм ч сайн зуршил гэж би бодооггүй. Тэртээ тэргүй таныг гэртээ ажилаа хийж байгаа гээд цалинг тань нэмдэггүй. Бас гэртээ ажилаа хийлээ гээд таны ажил дуусчихгүй. Тэгэхээр ажлын цаг дээр ажилаа хийгээд, бусад үед амрах нь зөв.

Арав. Хүн таныг авилгалдах гэж оролдоно. Энэ үед та эхлээд үгүй гэж хэл. Энэ бол ажлын этик гэдэг зүйл. Та авилгалыг авлаа бол сэтгэл түгшээд ажилаа хийж чадахгүй, тэгээд ч тийм мэдээлэл хэзээ нэг цагт тардаг учираас эхнээсээ татгалзсан нь дээр. Тэгээд татгалзсан тухайгаа даргадаа эвтэйхэн үед нь хэлвэл таны оноо нэмэгдэнэ. Хэрэв жижиг сажиг зүйл өгнө энээ тэрээ гэвэл авчих, тэр нээх гэмгүй, тэгээд авсан өгсөн талаараа харин хүнд ярих нь дэмий л байх.

Арван нэг. Авилгал өг гээд байвал, худлаа хэл гээд байвал яах вэ? Энэ үед даргынхаа талд жүжиглэх гээд буруу зүйл хийж огт болохгүй. Учир нь дараа нь хэрэгт орвол дарга чинь чамайг гээд нээх гүйгээд байхгүй. Тэгэхээр тийм зүйлээс шууд татгалзсанаараа та даргадаа муу үзэгдэхгүй. Харин ч чамайг үнэлнэ. Учир нь тэр бол даргын чинь шалгалт шүү. Одоо цагт үнэнч шударга, туйлбаргүй хүнийг Монголын бүх компани хайгаад өндөр цалинг тэдэнд л өгдөг юм. Тэрнээс муу цалин аваад гайгүй орлого олох аргаар хулчгар, чадваргүй хүмүүс л амьдардаг нь батлагджээ.

Арван хоёр. За тэгээд мэдэхгүй зүйл гарвал гэмгүй зүйл дээр бол мэдэхгүй ч байсан түрүүлээд хариулт өгчиж бай. Энэ таныг гүйлгээ ухаан сайтайг харуулж байгаа хэрэг. Харин чухал зүйлийг мэдэхгүй бол сайн асуу, ойлгоогүй бол дахин дахин асуухад буруудахгүй.

За ингээд одоогоор санаанд дээрхи зүйлүүд л орж байна, санаанд өөр зүйл орвол бичээд байнаа.

Saturday, July 30, 2011

Барилгын зарим үг хэллэг Хятад-Монгол

砌筑 - өрлөг

钢筋 - атматур

抹灰 -замаск

焊接 -гагнуур

模板 -хэв хашмал

脚手架 -тулаас

混凝土 -бетон

水泥 -замаск

电缆线 -цахилгаан утас

切割机 -таслагч

弯曲机 -матагч

拉弯机 -сунгагч

组铁 -ширэм

皮带轮 -шкив

刷油漆 - будах

螺栓 -боолт

塔吊 -кран

吊车 кран дээр байдаг жижиг машин

平衡机 -тэнцвэржүүлэгч

钢丝绳 -трос

浇筑 - цутгах

剪力墙 -цутгамал хана

地板 -суурь хавтан

绑扎 -зангидах

地下室 -суурь

支模板 -хэв хашмал


挪管道 –усны сувагны байршилыг шилжүүлэх

承包 - ерөнхий гүйцэтгэх

分包 -туслан гүйцэтгэх

钉子 - Хадаас

复合铺 parket

Santehnik - 供暖

Банк санхүүгийн хэллэгүүд:Англи-Хятад-Монгол тайлбар

Ban Ser Corp- 班色公司- ban se gong si

1974 онд байгуулагдсан, Хадгаламжийн банк өөрийн ажилчид, хадгаламж эзэмшигчид, барьцаалагчид даатгалын үйлчилгээ үзүүлэхэд зориулсан компань юм. Энэ компань нь энгийн даатгалын, нөхөн төлөх өргөдлийн үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд харин шинэ даатгалын төлөвлөгөө боловсруулахад хадгаламжийн банкны тасралтгүй өөрчлөгдөн буй хэрэгцээг хангах зорилготойгоор хадгаламжийн банк болон даатгалын компанийн хооронд арбитрын үүрэг гүйцэтгэн, одоо явуулж байгаа даатгалын төлөвлөгөөний үнэлэлт, үйлчилгээ, нөхөн төлөтийн түвшин зэрэгт хяналт тавьдаг.Ban Ser нь хадгаламжийн байгууллагад бүхэл цогц дааьгалын зөвлөгөөний үйлчилгээ үзүүлдэг.

Bar- 同业交易- tong ye jiao yi

Банкны нэг төрлийн гүйлгээний зах зээл дээрх 1 саяаас илүү фаундын гүйлгээг хэлнэ.

Barren money- 无息货币- wu xi huo bi

Хүү болон бусад ашиг олох боломжгүй мөнгөн тэмдэгт.

Barter- 易货交易- yi huo jiao yi

Мөнгөн тэмдэгтээр биш бараагаар барааг солих арилжааг хэлнэ.

Barter agreement- 易货协定- yi huo xie ding

2 улсын хоорондох тодорхой хэмжээний тоо ширхэгийн тодорхой үнэтэй тодорхой барааг солилцох гэрээ.

BASE (Bank Americard Service Exchange)- 美洲银行信用卡服务交换网- mei zhou xin yong ka fu wu jiao huan wang

Улсын итгэмжлэгдсэн электрон гуйвуулгын сүлжээ ба АНУ-ын банкны кредит картын гүйлгээг зохицуулахад ашигладаг.

BASE central – BASE中心- BASE zhong xin

Виза кредит картын АНУ-ын үйл ажиллагааны төв ба BASE 1, BASE2 болон төв сүлжээний үйлчилгээг үзүүлдэг.

Basel agreement- 巴塞尔协定- ba sai er xie ding

Англи болон барууны гол улсууд 1967 онд хийсэн гэрээ ба энэ нь английн фаундын хямралын үед англид төлөх ёстой өрийг төлөх талаар гэрээ юм. Энэ нь анх удаа нэг улсыг төлөөлөн АНУ-ын доллараар өөрийн улсад өртэй байгаа улсуудын өрөнд баталгаа гаргахыг зөвшөөрсөн мэдэгдэл усраас нэрд гарсан юм.

BASE 1- BASE 1数据处理网- BASE 1 shu ju chu li wang

VISA кредит картын сүлжээний АНУ дахь тоот зохицуулах сүлжээ юм. Энэ нь мэдээлэл боловсруулж, итгэмжлэгдсэн үйлчилгээ, архивийн үйлчилгээ үзүүлдэг.

BASE 1 activity file- BASE 1活动档案- BASE 1 huo dong dang an

BASE төвд хадгалдаг баримт ба агуулга нь буцаан мэдэгдсэн итгэмжлэгдсэн дансны дугаарын тэмдэглэл юм. Энэ төрлийн буцаан мэдэгдэл нь BASE 1-ээр 4 хоногт гардаг.

BASE 1 exception file- BASE 1 例外档案- BASE 1 li wai dang an

BASE төвд хадгалдаг баримт ба агуулга нь карт түгээсэн банкны урьдчилан тодорхойлсон итгэмжлэгдсэн хариуны карт эзэмшигчийн дугаар болно.

BASE 1 user- BASE 1用户- BASE 1 yong hu

Итгэмжлэгдэн болон өөр үйлчилгээгээр тооцоолон бодогч төхөөрөмжийн туйлыг нэвтэрсэн BASE 1-тэй холбоотойгоор ажилладаг түүний итгэмжлэгдсэнгишүүд болно / BASE 1 хэрэглэгч нь бүх АНУ-ын салбар байгууллагууд болон гүйлгээний тоот хүснэгтэд жагсаасан салбар байгууллагууд багтана./

BASE 2- BASE 2电子汇票数据传输系统- BASE 2 dian zi hui piao shu ju chuan shu xi tong

АНУ-ын Виза картын зөвлөлөөс бий болгосон электрон гуйвуулгын тоот дамжуулах систем ба АНУ-ын виза карт болон виза олон улсын слирингийн зөвлөлийн гишүүд гуйвуулга хийхэд ашигладаг. Энэ нь BASE 2-ийн бүх тоног төхөөрөмж, уян диск, боловсруулах программ, технологи, төсөлүүд, АНУ-ын визагийн зөвлөл болон энэ системд холбоотой ашигладаг бүх мэдээлэлүүд багтана.

BASE 2 request- BASE 2请求- BASE 2 qing qiu

BASE 2-ийн явуулсан өөр банкны кредит картын төвөөс яг тогтоосон худалдах гуйвуулгыг хийх тухай хүсэлтийг хувилан хуулж авах.

BASE 2 sales draft- BASE 2销售汇票- BASE 2 xiao shou hui piao

4-өөр эхэлсэн дугаараар кодлогдсон худалдан авах үйлдэл.

Base-year analysis- 基年分析- ji nian fen xi

Нэгэн төрлийн санхүүгийн тайланг шинжилдэг арга. Энэ арга нь дараалсан онуудын сангүүгийн үзүүлэлтүүдийг үйндсэн жилийн үзүүлэлттэй харицуулдаг арга юм.

Basic balance- 国际收支基本余额- guo ji shou zhi ji ben yu e

Гадаад худалдааны тэнцэлийн холбоо бүхий дансуудын үлдэгдэл дээр урт хугацааны эргэлтийн хөрөнгийг нэмсэн ниййлбэр.

Basic IS-LM Model- 基本IS-LM模型

IS-LM model-аас үз.

Basic rating- 基本等级- ji ben deng ji

Тоон сонголтоор эрсдэлийн төрлийн түвшинг ангилдаг ангилал.

Basic reserve position- 基本准备金状况- ji ben zhun bei jin zhuang kuang

Холбооны фондоос тооцоолсоны үндсэн дээр зах зээлийн үлдэгдэл эсвэл холбооны хадгаламжийн банкинд зээлдүүлж суурь мөнгөнд тооцож болдог, тухайн хөрөнгийн зах зээлийн банк эсвэл бүхэл корпорацид үзүүлдэг дарамт.

Basic yield- 基本收益- ji ben shou yi

Цэвэр ашигтай ойролцоо ойлголт ба эрсдэлгүй хөрөнгө оруулалтын /Жишээ нь урт хугацааны АНУ-ын ЗГ-ын бонд/ хувиар илэрхийлсэн үзүүлэлт. Pure interest-ээс үз.

Basle agreement- 巴苏协定- ba su xie ding

1961 онд төв банкнаас сар бүр хуралдан хийсэн нэгэн албан бус хэлэлцээр юм. Энэ нь вальютын зах зээл дээр хамтран ажиллах хэлэлцээр байлаа.

Basle Сoncordat- 巴苏契约- ba su qi yue

1975 онд Олон улсын клирингийн банкны хүрээнд хяналтын асуудлаар төв банкнаас хийсэн хэлэлцээр.

Batch- 批处理, 一批- pi chu li, yi pi

Нэг төрлийн гүйлгээний үйл ажиллагаагаар нэг багц үйлчилгээг тулгах. Block-оос үз.

Batch number- 批号- pi hao

Тулгах хэсгийн тулгалт дууссаны дараа нэг багц гүйлгээнд тавьсан дугаар юм. Энэ дугаарыг тулгаж гарын үсэг зурсан дансны дугаар дотор болон үлдэгдэлийн хойно нь бас бичиж өгдөг.

Batch proof- 成批验证, 分批核对- cheng pi yan zheng, fen pi he dui

Хадгаламжийг тулгах нэг төрлийн арга ба ихэвчилэн дараах дарааллаар хийдэг.

  1. Хадгаламжийн хэмжээгээр нь ялган ангилна.
  2. Хадгаламжийн хуудсыг эмхлэн нэг багц болгоно.
  3. Чекийг ангилна. Жишээ нь, тооцоо хийсэн, дамжилгын явцад байгаа, тэмдэглэл хийсэн зэргээр.
  4. Бэлэн мөнгө болсон чекийн хуудсыг гүйлгээ хийсэн теллерээр нь ялган ангилна.
  5. Хадгаламжийн хуудас, чек, бэлэн мөнгө болсон чекийн хуудасыг багцын хүснэгтийн холбогдох нүдэнд бөглөн тэмдэглэнэ.
  6. Хадгаламж болон бусад өрийн нийлбэр дахин бөглөсөн чек, зээлийн нийлбэртэй тэнцүү гарах ёстой.

Batch sheet- 批单- pi dan

Багцаар тулган шалгах аргыг хэрэглэхэд ашигладаг хүснэгт. Энэ хүснэгт нь хадгаламжийн хуудас, төрөл бүрийн чекийн төрөл болон бусад өрийн тооцоо, бэлэн мөнгө олгосон хуудас зэрэг баганаас бүрдэнэ. Эдгээрийг цэгцэлсэний дараа багана бүрд нь нөхөн бичиж нийлбэр тоо зөв эсэхийг дахин нягтална. Үүний дараа энэ хүснэгт нь банкны үүрдийн архивт шилждэг ба аудит гүйлгээнд шалгалт хийхдээ ашигладаг.

Batch system- 批处理系统- pi chu li xi tong

Batch proof-ээс үз

Batch ticket- 批票- pi piao

Соронзот бэхээр систэмийг таниулдаг тохиолдолд, багцын тасалбар нь нэг багц хуудасыг нийлбэрээр код хийдэг удирдах баримт юм. Энэ нь онцлог гүйлгээний дугаараар стандартчлагдсан байдаг. Энэ багцын тасалбар нь багцын дугаар, эх үүсвэрийн дугаар, болон эсвэл багцын шалгагч машины дугаар зэрэг дугааруудаас бүрдэнэ. Энэ тасалбар нь энэхүү хуудастай хамт шалган хянах тасгаас баримт боловсруулах тасагруу шилждэг.

BD- bill discounted-аас үз.

B/E- bill of exchange-ээс үз.

Bearer- 持票人- chi piao ren

Бусдад дамжуулж болдог бонд эзэмшигч.

Bearer certificate- 无记名票证- wi ji ming piao zheng

Bearer check- 凭票支付支票- ping piao zhi fu zhi piao

Чек эзэмшигчид бэлэн мөнгийг өгч болдог чекийн төрөл.

Bearer instrument- 凭票支付票据, 无记名票据- ping piao zhi fu piao ju, wu ji ming piao ju

Тухайн үед нь төлбөрийн бичиг эзэмшигчид шууд бэлэн мөнгө болгож өгдөг бусдад дамжуулж болдог төлбөрийн бичиг ба гүйлгээ хийхэд төлбөрийн бичиг дээр баталгаа хийх шаардлагагүй байдаг.

Bearer paper- 无记名票据- wu ji ming piao ju

Төлбөрийн бичиг эзэмшигчид шууд бэлэн мөнгө болгож өгдөг бусдад дамжуулж болдог төлбөрийн бичиг ба бусдад дамжуулахад баталгаа хийх хэрэггүй байдаг. Хэрэв тухайн бичгийг энэхүү төрлөөр хийлгэвэл, дараа нь баталгаа хийлгэж болдоггүй.

Bear squeeze- 轧空头- zha kong tou

Төв банкны нэг төрлийн бодлого. Ямар ч баталгаагүйгээр арбитр мөнгөө бусдад худалдсанг мэдсэн хойно, түр зуур мөнгөний ханшийг хөөргөдөн, арбитр гэрээгээ зартал хүлээн гэрээг заруулж арбитр аргагүй хохирол амсах үйлдэл юм.

Bellevue project- 贝菜浮方案- bei cai fu fang an

Вашингтоны Белеву хөрөнгийн биржид нэгэн АТМ-ийг байршуулсан ба энэ нь банкны гүйлгээг судлах нэвтрүүлэхэд зориулагдсан юм. Энэ машин нь хамтарсан хадгаламжийн харилцагчид зориулагдсан ба бусад банкинд үлгэр болж чадсан юм.

Оймс нэхэгч машин

HS 808 загварын оймс нэхэгч машин


Уг машин нь бүрэн компьютержсэн, бүх төрлийн зурагтай оймс нэхэж болох ба энгийн нэхээс, мушгирсан нэхээс, торон нэхээс, нүүр гарын алчурны мэт нэхээс, улыг зузаанаар нэхэх, баруун зүүн талдаа зурагтай зэрэг олон үйлдлийг хийж болно.

Машины онцлог:
 Үндсэн 8 өнгийн утасны зам, 5 туслах өнгийн утасны замтай ба нэг өнгийн утасны дамар дээр 18 зүү солигдон нэхэх боломжтой.
 Оймсны нүд, оймсны өсгийг оёхдоо хамгийн өндөр давтамжаар урагш хойш давтан нэхдэг.
 Автоматаар тос маслаа нэмдэг системтэй.
 Компьютер болон удирдах самбараас аль ч хэсгийн нягт, хурд, ажиллах хүчин чадлыг удирдах боломжтой.
 USB ашиглан зургаа оруулж болно.
 Зургийг өндөр нягттайгаар харуулж, алдаа гасан тохиолдолд алдааг тэр дор нь тодорхой байдлаар команд өгөх тул ажиллуулж буй хүнд маш хялбар
 Хадгалах багтаамж нь их тул олон төрлийн зургийгхадгалах боломжтой.
 Энгийн компьютерийн Windows95/98/2000/me/XP орчинд зургийг оруулж хадгалах бүрэн боломжтой.

Хүчин чадал, үзүүлэлт:
 Зүүний дискийн диаметр: 3+3/4"
 Зүүний тоо: 84N~220N
 Нэхэх хурд: 350~400
 3 автомат шийдтэй, 50/60HZ220/380V
 Өдөрт/24 цагт/ эрэгтэй 330 хос оймс. Эмэгтэй 360 оймс нэхнэ.
 Гадна хэлбэр: 150*120*240 см /урт* өргөн* өндөр/
 Жин 330 кг

Tuesday, July 5, 2011

World №1 bestseller Robert T.Kiyosaki

World №1 bestseller Robert T.Kiyosaki

Сургууль хүүхдэд мөнгөний тухай заадаггүй, зөвхөн схоластик мэргэжлийн хичээл үзэж боловсрол олгодог, харин тэд эцэг эхээсээ л мөнгөний талаар мэдлэг олж авдаг. Хэрэв эцэг эх нь ядуу бол тэд хүүхдэдээ мөнгөний тухай ямар ойлголт өгч зөвлөх вэ? Тэд зүгээр л сургуульдаа яв, маш сайн сур гэж зөвлөдөг. Сургуулиа сайн дүнтэй, амжилттай төгссөн ч санхүүгийн асуудалд хандах хандлага, мөнгөний талаарх мэдлэг тун ядмаг хэвээр байна. Чадварлаг эмч, нягтлан, банкны ажилтан коллеж, их дээд сургуулийг сайн дүнтэй дүүргэсэн ч тэд бүхий л амьдралынхаа турш санхүүгийн асуудалтай тэмцсээр л байдаг.

Хэн нэгэн бэрхшээлтэй нүүр тулгарахад үүнийг би даван туулж чадахгүй гэснээр өөрийгөө гарцгүй болгож, тархиа ажиллахыг зогсоодог, харин үүнийг би хэрхэн чадах вэ гэж асуулт болгосноор тархиа ажиллуулж эхэлдэг. Тархиа ажиллуулснаар хүний оюун ухаан тэлж, өдрөөс өдөрт хөгжиж байдаг. Тархи хүчтэй байна гэдэг нь илүү их мөнгө олох боломж юм. Би үүнийг чадахгүй гэж шууд хэлэх нь оюуны залхуурал(mental laziness). Мөнгөтэй холбоотой ямар нэг асуудал гарч ирэхэд тархиа шууд унтуулдаг зуршилтай хүн байхад зарим нь эсрэгээрээ тархиа дасгалжуулж байдаг. Энэ хоёрын үр дүн нь урт хугацааны туршид санхүүгийн хувьд аливааг сөрөн зогсож чаддаг нь хүчирхэгжиж байхад нөгөөх нь доройтож байсан. Өөрөөр хэлбэл өдөр бүр биеийн тамирын клубд очиж дасгал хийдэг, харин буйдан дээрээ тухлан зурагт үзэж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөж буй амьдралтай ижил. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь эрүүл мэндийг сайжруулдаг бол оюуны дасгал хийх нь эд хөрөнгөтэй байх боломжыг ихэсгэдэг. Харин залхуурал нь эрүүл мэнд, эд хөрөнгө хоёуланг нь доройтуулдаг байна. Ядуу хүн баячууд нийгэмд илүү их татвар төлөх ёстой түүгээр гэр оронгүй, гуйлгачин, ядуусыг харж хандах хэрэгтэй гэж боддог харин баячуудын хувьд өндөр татвар бол үйлдвэрлэгчдийг гэсгээн цээрлүүлж, үйлдвэрлэгч бус хүмүүсийг урамшуулж буй хэрэг юм.

Ядуу Баян

Маш сайн сурснаар чи сайн компанид ажилд орж чадна


Миний баян биш байгаа шалтгаан нь хүүхэд байгаа учраас


Оройн зоогны үед хоолны ширээний ард мөнгөний тухай хэзээ ч яридаггүй цээрлэдэг

Мөнгөтэй болгоомжтой харьцаж, аз туршсан зүйл бүү хий


Манай байшин бол бидний хамгийн том хөрөнгө оруулалт, маш гайхалтай хөрөнгө



Асуудлаа цэгцлэхээсээ өмнө төлбөр тооцоог цагтаа төлдөг.

Сайн ажилласных нь төлөө компани болон засгийн газар өөрийг нь харж үзнэ гэж боддог. Доорх зүйлсийг чухалчлан үздэг:

-цалингийн өсөлт

-тэтгэвэрийн төлөвлөгөө

-цалинтай амралт

-эрүүл мэндийн даатгал

-өвчтэй үед олгох цалин хөлс


Хэдхэн $ хадгалахын төлөө тэмцдэг


Хүүхдээ сайн ажил олох талаар бод гэдэг








Маш сайн сурснаар чи худалдаж авах сайн компани олж чадна

Миний баян байх ёстой шалтгаан гэвэл хүүхэд байгаа учраас

Хоолны ширээний ард байхдаа мөнгө бизнесийн талаар ярьдаг

Бэрхшээлээс бүү зугат, хэрхэн даван туулах талаар суралц

Хэрэв чиний байшин чинь хамгийн том хөрөнгө оруулалт бол чи асуудалтай байна

Асуудлаа цэгцлэсний дараа төлбөрөө цагтаа төлдөг.

Бие даасан санхүүгийн баталгаатай байдалд итгэдэг. Тиймээс цалингийн өсөлт гэх мэт зүйлүүд юч биш











Хөрөнгө оруулалт хийдэг


Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, хүчирхэг бизнес эхлэж, шинээр ажлын байр бий болгохыг заадаг

Жич: Дээр өгүүлсэн ядуу гэдэг нь мөнгөний хувьд бус санхүүгийн мэдлэгээр ядмаг гэдгийг илэрхийлж байна.



Хүмүүсийн бодож буй бодол нь амьдралд биелэлээ олж байдаг. Санхүүгийн мэдлэгээр ядуу нь би хэзээ ч баян амьдрахгүй гэж хэлдэг байсан нь бодит амьдралд биелэлээ олсон. Харин мэдлэгтэй нь өөрийгөө баян хүн шиг бодож, баян хүн хэзээ ч ийм зүйл хийдэггүй гэдэг байв. Ядуу хүн санхүүгийн асуудалтай хүн хоёр нь ондоо ойлголт юм. Мөнгөний асуудал бол түр зуурынх харин ядуу нь мөнхийнх. Би мөнгөнд дургүй мөнгө бол асуудал биш гэж ядуу үздэг байхад баян нь мөнгө бол хүч чадал гэж боддог. Мөнгө нь нэг төрлийн хүч юм. Гэхдээ мөнгөнөөс илүү хүчирхэг зүйл бол санхүүгийн боловсрол. Мөнгө ирж, явж байдаг ба түүнийг хэрхэн ажилладаг талаар мэдлэгтэй, боловсролтой байвал чи түүгээр хүч чадал, эд хөрөнгийг бий болгож чадна. Зөвхөн эерэг бодлыг өөртөө агууллаа гээд мөнгөний талаарх мэдлэггүй бол хүмүүс сургууль дүүргэж, боловсрол эзэмшсэн ч мөнгөний төлөө ажилласаар л байдаг.

Friday, July 1, 2011

Улс улсын бизнесменүүд

Энэ мэдээлэл их сонирхолтой санагдлаа....
эх сурвалж: http://biznetwork.mn/topic/show/2698
Америкчууд шулуун зантай, шударга, илэн далангvй хvнийг их vнэлдэг. Єєрсдєє нэлээд нээлттэй зантай бєгєєд элдэв асуудлаар цаг vрэх дургvй, гол яриандаа шууд орж ярьдаг. Энэ нь тэдний цаг бол алт гэдэг vзэл юм. Нєгєє талаар тэд богино хугацаанд их хэмжээний єнгє олох зорилготой, ажлын амжилтыг олсон мєнгєнийхєє хэмжээгээр тодорхойлох хандлагатай хvмvvс юм.

Америкчууд хэт цэмцгэр хувцаслалтанд дургvй, єєрт нь тохиромжтой энгийн, биед эвтэй єдєр тутмын хувцас ємсдєг. Хvмvvстэй нас, албан тушаалын ялгааг харгалзалгvй энгийн, албан бус байдлаар харьцах дуртай. Энэ байдлыг бусад орны бизнесменvvд vнэлдэг.
Америкийн бизнесменvvд амжилтанд хvрэх шунал хvсэлдээ бусдаас илvv автсан байдгаар єрнє дорноос эрс ялгардаг. Америкчууд vргэлж тєлєвлєгєєтэй, системтэй ажиллаж чаддаг, ажилсаг хvмvvс.
Тэд єндєр зорилготой, идэвхтэй, байнгын єєрчлєлт шинэчлэлтээрээ бусдыг араасаа дагуулж чаддаг. Тэд аливаа гэрээ хэлэлцээр хийхдээ мэдээллийг vнэлж чаддаг. Тэдэнд таны талаархи мэдээлэл уулзалтын байвал та бvv гайх.
Америкчууд цаг сайн барьж, байнга тэмдэглэл хєтєлж, єдрийн ажлаа тєлєвлєн зєвхєн хуваарийн дагуу явуулдаг. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх олон хувилбар тэдний нєєцєнд байдаг бєгєєд vргэлж шинийг эрэлхийлж, уулзалтад ирэхдээ аливааг давхар бодсон байдаг.
Тэд яриа хэлэлцээр зэрэг аливаа ажил хэрэгч харилцааны хvрээнд албан бус уур амьсгал буй болгохыг чармайж, хэт хvндэтгэл, ёсорхолыг аль болох бага хэрэглэхийг хичээдэг. Америкчууд уулзалтад шийдвэр гаргахад бvлэг, нэгжийн саналыг харгалзан vздэг.
Америк хvнтэй харилцан ойлголцоход харьцангуй амар. Азкийн бизнесменvvдийгб одвол илvv илэн далангvй, наргиан хєгжєєнт яриаг сайтар ойлгодог тул уулзалт дотно илэн далангvй явагддаг.
Америкчууд тоглож хэлсэн vгийг зєв ойлгож сайн хvлээн авдаг, илэн далангvй нєхєрсєг байдлаар уулзалтыг явуулдаг нь франц, япон, хятадуудыг бодвол гэрээ хэлэлцээрийн эцсийн шийдвэрийг гаргахад илvv чєлєєтэй, тєрєл бvрийн арга зам хайж нааштайгаар шийдвэрлэхэд тvлхvv анхаардаг улсууд гэж vздэг байна. Гэхдээ энэ тэднийг амар хялбар хоол гэж ойлгож болохгvй, цагтаа тулбал хэнд ч хатуу зан гаргаж чаддаг.
Энэтхэгийн бизнесменvvд

Энэтхэг нь Зvvн Өмнөд Азийн бусад орноос өөр, давтагдашгvй соёлтой. Энэтхэг бол аугаа эртний тvvхтэй орон.

Орчин vеийн Энэтхэг маш их өөрчлөгдөж байна. “Микрософт” зэрэг олон нэр хvндтэй пvvсvvд тэнд vйлдвэрээ барьж хөрөнгө оруулалт хийж байна.

Энэтхэгийн худалдаа арилжааны соёл, хэв маяг нь кастын системтэй холбоотой. Тэд гэр бvл болохдоо ч мэргэжлийн бvлэг дотроо хэлэлцээд гэрлэдэг. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаггvй бөгөөд баярлах, гомдох, гашуудах зэргээр илэрхийлэх нь элбэг.

Бизнест амжилт олох нь юунаас ч чухал. Yvнтэй холбоотойгоор нэр хvнд нь ч дээшилнэ гэж өөрсдөө боддог. Энэ учир тэд арилжаа наймаа хийхдээ чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Гэхдээ нөгөө талаар та тэдэнтэй худалдаа хийхгvй бол хятадууд шиг зан гаргаж чадах улс.

Гэрээ хэлэлцээрт тэд англи хэлийг хэнээс ч дутахгvй хэрэглэнэ. Мэдээж хэрэг энэ нь Английн колони байсантай холбоотой.

Энэтхэгийн нийгмийн байдал, эдийн засгийн хөгжил муж бvрт өөр байдаг. Тухайлбал: нэг мужид техник, технологи өндөр хөгжсөн байхад, нөгөөд нь vгvй байх

жишээтэй.
Энэтхэгчvvд аливаа туршилтанд эерэг ханддаг. Тэд нэр төрийг өөрийнхөөрөө л ойлгодог. Хувь заяандаа итгэж даатгах нь тэнд элбэг.
Тэнд хинди шашин голлодог, шатлан захирах ёсыг хvлээн зөвшөөрч vvнийг заавал байх ёстой зvйл гэж vздэг. Гэрийн аж ахуйд том хvv нь гол ажлаа зохицуулдаг. Эцэг нь халамжит багшийн vvрэг гvйцэтгэнэ.

Юуны тvрvvнд сайн боловсрол хэрэгтэй гэж vзнэ. Өөрөөр хэлбэл, тэд азийнхантай адилаар харилцааны чиглэл нь босоо бvтэцтэй байна гэсэн vг. Тийм учир энэ мөн л өрнийнхөнд тvвэгтэй санагдана.

Энэтхэгчvvдийн хөдөлмөрийн хvмvvжил, ёс зvй нь тэдний бизнест маш том vvрэг гvйцэтгэдэг. Тэд ажиллаж байгаа vедээ цагаа хардаггvй.

Yндэснийх нь гол зорилго геополитикийн бодлого бол хvн ам, эдийн засаг, санхvv, технологийн дэвшлээрээ Азийн хоёр их гvрэн болох Хятад, Японы өмнө гарах явдал юм.

Арабын бизнесменvvд

Итгэлцэл – арабын ертөнцийн хувьд их чухал зvйл юм. Арабын ертөнц аугаа бөгөөд энэхvv ертөнц нь vндэстнvvдийнхээ хувьд нэг цул биш гэдэг нь ойлгомжтой.

Арабын улс орнууд дотроо өвөрмөц нарийн онцлог бvхий харилцааны дэг жаягтай, тэдгээр нь тухайн улсынхаа хөгжил, нийгмийн байдлаас шалтгаалан асар ялгаатай байдаг гэсэн vг юм.

Ислам шашинтны ертөнцөд гадаадын хvмvvс арабын зөвхөн эрэгтэйчvvдтэй ажил төрлийн холбоо тогтоодог.

Тэд өөр хоорондоо мэндлэхдээ бие биенээ тэвэрч, бие биенийхээ хацарт хацраа хvргэж, нурууг нь зөөлөн алгадаж мэндэлдэг.

Бизнес бол тэдний хувьд нэр хvндтэй, чухал ажил гэж vнэлэгддэг. Арабуудтай худалдаа наймаа хийнэ гэдэг нь багахан хэмжээний театрчилсан тоглолт мэт байдаг. Юуны өмнө худалдаа наймааны талаархи төсөөлөл нь европын сэтгэлгээнээс тэс өөр бйдаг гэдгийг мартаж болохгvй.

Өрнө ба арабын ертөнцөд ертөнцийг vзэх vзлийн хувьд их зөрvv ойлголтууд байдаг. Жишээ нь: баруунд нийгмийн байгууллага тогтолцоонд итгэдэг. Арабууд бурхнаас заяасан манлайдагчид итгэдэг гэх мэт.

Исламын шашны сургааль нь өрнийнхөнд харилцан ойлголцоход хvндрэл байдлыг бий болгодог. Хамгийн чухал нь арабуудад гутамшигтай доромжлолтой санагдах vйлийг хийхгvй байх хэрэгтэй. Тэд хөлөө ширээн дээр тавих зэрэг барууны, ялангуяа америк хэв маягийн биеэ авч явах байдалд дургvй.

Арабчууд хэлэлцээр дээр илэн далангvй байдлыг vнэлдэг. Тэдний яриа нь маш их сэтгэл хөдлөлтэй бөгөөд чанга тvрэмгий. Тэд нэлээд хvvхэмсэг байж мэдэх ч та тэдний эхнэрvvдийн талаар санаа бvv тавь.

Тэд уран илтгэх урлагийг шvтэн бишрэгчид учир та тэдний дэргэд урнаар ярьж чадвал таныг vнэлж та амжилтад хvрнэ. Ялангуяа та наймаалцан vнэ хаяж, барааны vнэ буулгах тал дээр авьяастай бол тэд ийм зvйлд дуртай гэдгийг санаж яв.
Арабчууд анх танилцсан цагаасаа эхлэн их эелдэг, найрсаг, янз бvрийн амжилт, эрvvл энх хvссэн vг, ерөөл байнга хэлнэ.

Томоохон пvvс, компанийн захирлууд, ажил хэрэгч зарим хvн орчуулагчаар дамжуулан харьцдаг боловч тэд өөрсдөө хэд хэдэн гадаад хэлний мэдлэгтэй, хэд хэдэн томоохон дээд сургууль төгссөн хvмvvс бйдаг. Энэ тэдний элдэв зvйлд төрөлхийн авьяастайг илтгэнэ. Мөн тэдний мөнгөтэй холбоотой.
Арабууд маш сайн наймаачид. Гэрээ, хэлэлцээрээр яригдаж шийдвэрлэх асуудлыг урьдаас судлан дvгнэж өөрсдийн байр суурь, болзошгvй алхмуудыг төлөвлөсөн байдгаараа өрнийхнөөс огт дутахгvй.

Гэрээ хэлцэл, хvлээн авалт, уулзалтын цагийг маш ухаалгаар зохицуулж, тэдний шашны ёс заншлыг зөрчихгvй байх нь хамгаас чухал гэдгийг vргэлж санаж байх нь зvйтэй.
Лалын шашны мөргөлийн цагуудаар уулзалт хийх, эсвэл зоог барихаар тэднийг урихад ирэхгvй юм уу, хоцорвол тэднийг бvv буруушаа.

Арабууд архи дарсыг огт амсдаггvй. Энэ нь шашны хатуу ёс журамтай шууд холбоотой. Кофены өмнө хvйтэн ундаа уух эсэхийг асууж байвал уулзалтын хугацаа дуусч байгаа, эсвэл яриа өндөрлөх талдаа орж байна гэж ойлгох хэрэгтэй.
Хэрэв та тэдний итгэлийг нэгэнтээ олж, ажил хэргийг амжилттай болгож чадвал танд тэд өгөөмөр хандана. Нөгөө талаар та тэдний итгэлийг нэг л адсан бол ахин олж авахад хэцvv байх болно.
Арабууд хэлсэн vгэндээ эзэн болох нь ажил хэрэгч хvний нэр төрийн асуудал гэж vздэг ч олон улсын практикийн дагуу хэлэлцээрийг бичиглэсэн нь танд өлзийтэй байх болов уу.

Испанийн бизнесменvvд

Испани нь олон vндэстний орон учир зан заншил, хэл, соёлын ялгаатай байдал тод харагддаг.

Испанид ядуу хvнийг ядуу, баян хvнийг баян гэж ялгадаггvй. Тэдний бодлоор хvн өөр алдах юм юу ч vлдээгvй байлаа гэсэн хувийн давуу талаа алдах ёсгvй ажээ. Yгээгvй ядуу, байнга гачигдаж байдаг хvмvvсийг хvндлэх хэрэгтэй гэж ойлгодог бөгөөд иймээс ч төрөлхийн хvн чанартай хvмvvс ядуучуудын дунд байдаг гэж vздэг. Энэхvv vзэлд нь өөр олон улс орныхон атаархдаг. Жишээлбэл: Британичууд, Скандинавийнхан, Америкчууд дээрхийг тэдний сул доройгоо хамгаалах гэж тэмvvлэх жинхэнэ ардчиллын нэг хувилбар хэмээн хvндэтгэдэг. Энэ учир та тэндхийн ядуучуудад бvv хатуу ханд.

Тэдэнтэй ажил хэрэг явуулахыг хvсэгч хэн ч байсан тэд эхний шатанд арилжаа, бараанаас илvv таныг сонирхох болно гэдгийг сана. Та тэдэнд таалагдахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрэв vvнийг л хийж чадвал ажил чинь аяндаа бvтнэ.
Ихэнх испаничуудын хувьд “нэр төр” бол тэдний хувьд хамгийн чухал vг болох vнэнч шударга байдал бөгөөд тэд шударга, нөхөрлөлдөө vнэнч хvмvvс юм.

Италийн бизнесменvvд

Италичууд ухаалаг хvмvvс. Тэд зан аашийн хувьд дээрэнгvй бус, дөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өөрийгөө бусдаас хэзээ ч илvvд тавьдаггvй. Иймээс тэдэнтэй маш илэн далангvй байхыг хичээ.

Тэд уран vгтэй, тvргэн зантай бөгөөд энэ нь амьдралын хэв маяг нь юм. Тэдний хувьд ердийн зvйл нь танд жvжиглэж буй мэт санагдаж магад.

Италичуудын дохио зангаа болон гарын хөдөлгөөн нь тогтворгvй, найдваргvй зангийн илрэл гэж битгий бодоорой. Ийм учир ярилцах явцдаа нvvрний болон гарын хөдөлгөөнийг хэрэглэхэд илvvдэхгvй. Заримдаа тэд таны гарыг барьж, мөрөн дээр чинь гараа тавин, цаашилбал тэвэрдэг. Уулзах болон салахдаа хацар дээр чинь vнсдэг. Энэ нь та тэдэнд таалагдсан гэсэн vг бөгөөд та хариу талархал илэрхийлээрэй.

Италичууд цаг хугацааны тухай америк болон европчуудаас арай өөр ойлголттой байдаг. Тэд хэзээ ч болзсон цагтаа ирдэггvй.

Тэд хvйтэн хөндий байдалд тун дургvй. Уулзалт, гэрээ, хэлэлцээрийн явцад 5 секундээс илvv дуугvй байхыг тэвчдэггvй.

Тэд төлбөр хийхдээ заримдаа хойрго байдгийг мартаж огт болохгvй.
Чанга, удаан, сэтгэлийн хөөрөлтэй ярьдаг ба нэг дор хэд хэдэн хvн зэрэгцэж ярих нь элбэг.
Тэд гэрээ хэлцэл хийхдээ маш найрсаг, яриа хөөрөөтэй ханддаг. Италичууд санаа бодолдоо сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бол европчууд голчлон баримтанд тулгуурлан ханддаг.

Италичууд ямар нэг асуудлыг хэлэлцэхдээ их цухалдаж, хэдхэн минутын дараа гэхэд инээмсэглэж байдаг. Тэд эхлээд өндөр vнэ хэлэх боловч явцдаа буурдаг. Хэлэлцээрт оролцогч бvр vр дvнд сэтгэл хангалуун vлдэх нь чухал. Иймээс италичуудтай гэрээ хийхдээ vvнийг тоглоом мэтээр ойлгож, маш vр дvнтэй болгохыг чармайж тэдэнтэй харилцахдаа сэтгэл зvйн онцлогыг нь ойлгох хэрэгтэй.

Тэд өөрийн орны тvvх соёлоороо бахархдаг тул та тэдгээрийн талаар зохих мэдлэгтэй байх нь илvvдэхгvй.

Тэдэнтэй уулзаж ярилцахдаа гэр бvл, урлаг соёл зэрэг өөр бусад зvйлийн талаар илэн далангvй ярилц. Тэд ийм энгийн байдалд дуртай.

Германы бизнесменvvд

Ажил хэрэгч харилцаанд оролцох идэвх сайтай, сайтар төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу цагийг нарийн баримтлан ажлаа явуулах чадвартай, шийдвэрлэх асуудлыг товч тодорхой ярилцаж тохиролцдог, хамтран ажиллах тvншvvддээ өндөр шаардлага, хяналт тавьж чаддаг ард тvмэн бол германчууд.

Германы ажил хэрэгч хvмvvсийн гол зан чанар нь цагийг маш их барьдаг. Мөн тэд vvрэг даалгаврын дагуу ажиллах дуртай.

Германчууд яриа хэлэлцээрийн vед шударга байж өөрт таалагдахгvй байгаа зvйлийг шууд хэлж чаддаг. Энэ занг мэдэх зарим орны бизнесменvvд тэднийг оростой дvйцvvлдэг, гэхдээ тэд бол оросууд биш.

Тэдний харилцааны чиглэл нь босоо хандлагатай байдаг. Уг нь тэд азийнхан биш л дээ. Гэхдээ энэ нь тэднийг хэвтээ тvвшинд харилцдаг гэсэн vг биш гэдгийг ойлгоорой.

Германчууд өөрсөддөө болон тавилга, эд зvйлдээ маш хvндэтгэлтэй ханддаг. Мебель, автомашин, сайхан сууц, хувцас гэх мэт зvйлдээ маш их ач холбогдол өгдөг бөгөөд эдгээрээрээ танд сайхан сэтгэгдэл төрvvлэхийг хичээдэг. Энэ чиглэлээр тэдэнд бахархал олон бий. Жишээ нь л гэхэд “Мерседес Бенц”.

Иймд та тэдний сансаг, гойд сайхан зvйлvvдийг нvvрэн дээр нь магтаж байх хэрэгтэй. Гэхдээ хэтрvvлж болохгvй. Тэд ийм хандлагыг дор нь мэдэрдэг.

Тэдний хатуу ширvvн байдлаас нь эмээх хэрэггvй. Германчууд:
-маш их сахилга баттай
-мэдээлэл сайтай

-Америкчуудын нэг адил хэлэлцээрт олон хувилбарт саналаар оролцдог
-өөрсдийн баримт нотолгоондоо бат итгэлтэй, амархан бууж өгдөггvй
-дайчин шаргуу
-багаар ажиллах чадвар сайн

-хамт олны шvvмжлэлд хөндлөнгөөс ханддаг

-хаяг, нэр андуурахад дургvй

-хvмvvстэй харьцахдаа овог, цол хэргэмээр нь дуудахад дуртай
-ажил хэргийн уулзалт дээр тоглоом шоглоом руу туйлшрахад таагvй
-нууцлаг, шударга
-хөдөлмөрч, уйгагvй

-цагийн маш сайн ашигладаг, мөн барьдаг.

Францын бизнесменvvд

Францчууд нь эртний тvvх соёлтой, Европ тивийн уугуул улс юм. Францчууд нь эелдэг гэхээсээ цэмцгэр, тооцоотой, ухаалаг, сэргэлэн. Yvний зэрэгцээ итгэмтгий, өгөөмөр сэтгэлтэй, хөгжилтэй хvмvvс юм.

Тэдэнтэй харьцахдаа байгаагаасаа илvv албархаж, овгоор нь дуудаж, ахмад настныг илvv хvндлэх хэрэгтэй. Энэ талаар тэд азийнхантай илvv төсөөтэй.

Та франц хэл мэддэггvй, англиар ярьдаг чинь тэдэнд сайхан санагдахгvй. Ер тэд өөр бусад хэлээр ярих огт дургvй бөгөөд англи хэлийг тэд хамгийн бvдvvлэг хэл гэж тооцдог нь vvнтэй холбоотой. Хэрэв та хэлэлцээрийг амжилтанд хvргэхийг хvсвэл англичуудыг шvvмжилж болно. Харин та Напеолоныг огт шvvмжилж болохгvй.
Англичууд хоолны ширээний хооллох дэгийг дэлхийд зааж сургаж байдаг бол францчууд vvнийг нь хамгийн чадварлаг баримталдаг.

Францчууд гvн ухаан, урлагийн тvvх, францын тvvх, соёлыг судлахад онцгой анхаардаг бгөөд өөрсдийн тvvх соёлоор маш их бахархдаг. Та тэдний тvvх соёл, хэл, урлаг зэргийг өөрсдөөс нь илvv сайн мэддэг байлаа ч тэд танд хэзээ ч ингэж хэлэхгvй.
Францчууд ямарваа харилцаанд тvвэггvй амархан орох ба аливаа харилцааг шинээр тогтоохдоо санхvv, гэр бvл, танил найзын холбоо, бололцооны зуучлагчийг эрж хайдаг байна.

Францчууд болох гэж буй гэрээ хэлэлцээрт эртнээс нямбай бэлтгэдэг. Гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлуудыг эртнээс судлан бэлтгэж урьдчилсан уулзалт, яриагаар зохицуулж, аль болох тохиролцоонд хvрэхэд анхаарлаа хандуулдаг. Тэд тулгарч болзошгvй бvх асуудлын хариултыг бэлдчихсэн байдаг.
Францчууд өөрийн орны тvvх, соёл, хэлэндээ хайртай, тvvгээрээ бахархдаг учир тэдэнтэй хийх гэрээ хэлцэл, уулзалт франц хэл дээр байх нь чухал.
Анхны уулзалт дээрээ ажил хэргийн тvншдээ бэлэг дурсгалын зvйл гардуулдаггvй. Бэлэг дурсгалын зvйлд урлагийн бvтээл, уран зургийн альбом, сонгодог хөгжмийн бичлэгтэй пянз, хуурцаг байхад зvгээр. Тэднийд та айлчилж очих бол гэргийд нь цагаан өнгийн болон хатаасан цэцэг бэлэглэх хэрэггvй.

Эртний соёлт францчуудтай хийж буй уулзалт гэрээгээ vр дvнд хvргэхийн тулд тэдний ажил хэрэгт хандах хандлага болон сэтгэл зvйг нь судлах хэрэгтэй. Мөн тэд аар саар зvйлийг их анзаардаг зантай. Нэлээд зөрvvд, хvний хувийн хэрэгт их дурламтгай байдгийг анхаарах нь зvйтэй.

Харилцааны загварын бvтэц нь гадагшаа чиглэлтэй буюу нэлээд аминчирхуу байдаг.

Францчууд багаар ажиллахдаа тун тааруухан, их тооцоотой, ямарваа зvйлийг эдийн засагтай холбож тайлбарлахдаа гарамгай.

Японы бизнесменvvд

Япончууд хvнтэй гар барьж мэндчилдэггvй. Тэд бөхийн ёслох хэлбэрээр мэндчилдэг.

Хэн нэгэн хvнийг албан ёсоор танилцуулаагvй байхад тэд танилцдаггvй. Өөрсдийгөө танилцуулах тал дээр ч биднээс ялгаатай. Тэдний хувьд зэрэг зиндааны асуудал, ахмадаа хvндлэх соёл өндөр.

Японд бvр хvvхэд байх vеэс нь эхлэн хамт олон, бvлэг хэсгээрээ ямар ч зvйлийг бvтээж болно гэж хvмvvжvvлдэг. Энэ нь тэднийг багаараа ажиллаж амжилтад хvрэхэд нөлөөлдөг.

Өрнийн бизнесменvvд тэдэнд vргэлж гомдоллож харилцахад тvвэгтэй хvмvvс гэж тодорхойлж байхад, энэ нь япончуудын хувьд тvншээ таньж мэдэх чухал vйл явц юм.
Тантай анх уулзсан төлөөлөгч нь хэлэлцээр дуусан дуустал тvvнд оролцдог. Хэлэлцээр хийхдээ янз бvрийн мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн багаар ордог. Yvнд оролцож байгаа хvний тоо нөгөө талаас ихэнхдээ даваа байдаг.
Төлөөлөгчдийн нэгж, багийн гишvvн бvр өөрийн мэргэжлийн хvрээний асуулт тавьдаг бөгөөд харин эцсийн шийдвэрийг гагцхvv багийн удирдагч гаргана. Шийдвэр гаргахдаа дандаа зөвшилцдөг.

Баг нь хичнээн ч хvнтэй байсан төвөөсөө байнга захирамж авдаг учир анхны буюу хоёр дахь уулзалтаар ямар ч шийдвэр гаргахгvй. Энэ тохиолдолд хоёр дахь уулзалтанд дахин шинэ баг ирдэг.

Хэлэлцээр хийхдээ тэд өрнийнхнийг бодвол нэг их уян хатан байж чаддаггvй. Төвтэйгөө зөвлөлдсөний дараа л шийдвэр гаргана. Энэ нь барууны ажил хэргийн хvмvvст их тvвэгтэй санагддаг.

Тэд нэлээд их болгоомжтой хvмvvс бөгөөд зөвшилцөхийн тулд яриа хэлэлцээрийг удаашруулдаг аргатай. Хэлэлцээр бvрт өөр өөр сэдвээр ярилцах нь элбэг. Гэхдээ энэ vед тэд ажлаа л бодож байдаг. Хэлэлцээрийг зохистой байлгахыг их хичээдэг. Мөн уулзалтын хооронд албаны бус харилцаа тогтоох дуртай.

Заримдаа тэд уулзалтанд том тушаалын хvн оруулж тvvнтэйгээ зөвлөлддөг нь нөгөө талыг тулгамдуулдаг. Ингэвэл та япончуудыг нэлээд бэрхшээлтэй тулгарч байна гэж ойлгож болно.

Сэтгэл хөдлөлөө тэд ил гаргадаггvй. Энэ чанарыг барууныхан хvйтэн хөндий гэж дvгнэж байхад, өөрсдөө vvнийгээ шал өөрөөр тайлбарладаг.

Япон vндэстний нийтлэг шинж чанар:

-хөдөлмөрч, шаргуу

-гоо зvйн нарийн мэдрэмжтэй

-ёс заншлаа сvсэглэн баримталдаг

-ямар нэг зvйлийг өөрийн болгон өөрчлөх

-өндөр сахилга баттай

-нэр хvндэд vн.энч

-vvрэг хvлээх хатуу хариуцлага

-эелдэг, нямбай

-дээд зэргийн даруу зан

-өөрийгөө эзэмдэх, биеэ барих чадвар

-аж ахуйч, хямгатай

-сониуч, бvтээлч эрэл хайгуул

-хамт олон, бvлгээрээ зохицон ажиллах тэмvvлэл зэргээрээ өрнө төдийгvй дорнынхоос ялгарч байдаг. Гэхдээ хамт олны дунд та өөрийгөө зvгээр оролцогч бус, харин манлайлагч, тэргvvлэгч, дор хаяад өөрийнхөө vvргийг гарамгай баатарлагаар гvйцэтгэгч байх ёстой гэж багаас нь номлодог.

Хэлэлцээр хийхдээ их соёлтой бөгөөд бусдыг тэвчээртэй сонсож чаддагаараа алдартай.

Япон компани нэгэнт шийдвэр гаргасан бол тvншээ яаруулдаг. Энэ талаар тэд их яаруу улс.

Тэдэнд хvндэтгэл vзvvлэн харьцаж эхэлбэл их дуртай. Хэрэв тэдэнд боломжийн шаардлага тавибал тэд ч асуудал, шаардлагаа эргэн харж нэлээд өөрчилдөг тал бий.

Өнгөрсөн зууны сvvлчийн арван жилд Япон улсын эдийн засгийн хөгжилдөө олсон гайхамшигт амжилт нь онцгой анхаарал татам бөгөөд Японы менежментийн аргуудыг

бvх дэлхийд ашиглаж байна.

Солонгосын бизнесменvvд

Тэдэнтэй харилцаа холбоо тогтоох гэж байгаа бол та эхлээд биечлэн уулзаж ярилцах нь илvv vр дvнтэй байдаг ч нөгөө талаар мөн танд зуучлагч хэрэгтэй болох vе бий.

Тэд ямар нэг асуудлыг шийдвэрлэхдээ заавал биечлэн уулзаж ярилцдаг. Энэ нь дорнын хэв маяг, кvнзийн сургааль, vзэл номлолын хэсэг бөгөөд биечлэн уулзах нь харилцааны дээд хэлбэр гэж vздэгт гол учир оршдог.

Солонгосчууд олны дунд нэлээд илэн далангvй, нөхөрсөг, эелдэг загнаж, Азийн бусад vндэстэнг бодвол харьцангуй чөлөөт байж мэднэ. Тэхдээ тантай эелдэг байдлаар харьцлаа гээд та яаран битгий баярла. Энэ бол тэдний албан харилцааны онцлог.
Тэд мэдээж азийнхан болохоор тэдэнд орны хэв шинж ажиглагдах болно. Солонгосчууд бусад санал нийлэхгvй тохиолдолд тvvнийгээ нэг их илэрхийлдэггvй нь дээрхийн нотолгоо болно. Энэ vед тэд “саналыг судлах шаардлагатай”, “бодох хэрэгтэй байна” гэх мэтийн хариуг өгдөг. Нөгөө талаар, та мөн тэдэнтэй харьцахдаа ийм утга аястай өгvvлбэр хэрэглэх гэсний хэрэггvй. Энэ vгнvvдийг тань тэд таныг энэ уулзалт, асуудлаар тодорхой шийдвэрт хvрээгvй татгалзсан хариу өгч байна гэж ойлгож болох талтай.
Уулзалт, гэрээ, хэлэлцээр, айлчлалын талаар тvvнд оролцсон нэгж болгонд талархлын захидал илгээх, офис, утас, факс өөрчлөгдөх тохиолдол болгонд, эсвэл томилолтоор явах зэрэг хөдөлгөөний тухай мэдээлэл өгдөг. Энэ тэдний хувьд зуршил болсон зvйл юм.

Дорны хэв маяг нэвт шингэсэн болохоор та солонгос тvншийнхээ дэргэд ахмадыг хvндлэхгvй, ёс зvйгvй vйлдэл болон эс vйлдэ хийвэл тэд танд тааламжтай хандахгvй гэдгийг ойлго.

Харилцах хэлний хувьд тэд англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай ба ямар ч нөхцөлд солонгос хэлний орчуулагчийг ашиглах нь буруудахгvй. Ер нь хэлний дуудлага болон тухайн харьцагчийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн онцлогтйо холбоотой заримдаа vл ойлголцох, эсвэл буруу төсөөлөл өгөх явдал нэлээд гардаг. Зарим талаар хэн нэг хvний дэргэд ярьж vл болох зvйл, элдэв хошигнол зэргийг орчуулагчид тэр бvр гаргаж чаддаггvйг анхаараарай.

Солонгосчууд цагийг нарийн баримталж, өдрийн дэглэмийг чанд сахиж хооллох цагийг зөрчихгvй байхад анхаардаг. Аливаа бизнест эрсдэл байхыг тэд хvлээн зөвшөөрдөг бөгөөд тvvнээс урьдчилан сэргийлж чаддаг.

Тэд хэдийгээр дорнын хэв маягийн vргэлжлэл ч япон, хятадыг бодвол шийдвэрээ тvргэн гаргадаг. Тэд япончуудаас илvv хөдөлмөрийн чадвартай, аж vйлдвэрийн зарим салбарт тэднээс илvv гардгаараа бахархдаг. Тийм болохоор Солонгосын vндэсний vйлдвэрийн амжилтын талаар уулзалт дээрээ цухас дурьдаад ав.
Хятадын бизнесменvvд

Хятадууд ямар ч хvнийг дээдлэн хvндлэх зан чанартай байдаг нь кvнзийн сургааль нєлєє юм. Єєрєєр хэлбэл тэдний гол философи ёс зvйн шинжтэй байдгаараа онцлог.
Хятадын тэрбум гаруй хvн амын хувьд янз бvрийн бvлгvvдийн хєгжилд хамгийн гол нь нэгдмэл байх явдал. Хятадын засаглал євєрмєц бєгєєд тvvнийг дээхэнтээ Хятадын удирдагчдын нэг Дэн Сяо Пиний “Хулгана барьж л байвал муур ямар єнгєтэй байх хамаагvй” гэсэн алдарт vгнээс нь ойлгож болдог. Єєрєєр хэлбэл “нэг улс – хоёр систем”.
Тэдэнд кvнзээс гадна даосизм, буддизм, эцэг євгєдєє хvндлэх, фэн шvй болон єрнийхєєс огт єєр, 12 жилээр нэрлэгдсэн зурхай зэрэг олон сонирхолтой зvйлс байдаг.
Америкчууд эрсдлийг байх ёстой зvйл гэж vзэн дампуурлаас vл айдаг бол, хятадууд нэр тєрєє эрхэмлэн нэг алдвал дахин олоход бэрх гэж vздэг. Ийм байдалд хэрвээ орвол маш их гутарч дахин нэр тєрєє эргvvлэн авахад маш их хугацаа шаардагддаг. Давуу талаа сэтгэл зvйн болон ёс зvйн талд маш их мэдэрдэг.
Даруу зан, тэвчээр, бие биенээ хайрлах, хамгаалах, хєгшчvvдээ хvндлэх, чин сэтгэлээсээ байх, гэр бvлсэг чанар, ёс уламжлалаа дагах, сайхан сэтгэл, эх оронч байх, авилгалд автахгvй, єєрийн гэсэн нэр тєртэй байхыг эрхэмлэдэг.
Хятадын бизнесменvvд ажил хэрэгч хувцаслахыг хичээдэг, албан тушаалын дарааллаар сууж, уулзалтаа эхэлдэг. Тєлєєлєгчдийн ахлагч нь тавь гаран насны хvн байвал бvv гайх, харин ч нэлээн залуу хvнээр удирдагчаа тавьсан байна.
Шийдвэрийг ихэвчлэн орлогч нь гаргадаг, асуудал уулзалт дээр шийдэгдэхгvй бол заавал цааш нь мэдэгдэн зєвшєєрєл эрдэг. Ер нь уулзалтыг маш удаан, жигд явуулдаг. Тэдний “хоёр алхам урагш, нэг алхам хойш” гэсэн зарчмыг уулзалтад харж болно. Тэд зальтай, єрєлдєгч талын тэвчээрийг нь барагдтал хvлээдэг.
Уулзалтаас ємнє их тєлєв цайлах бєгєєд хоолны vед чангаар ярьж янз бvрийн дуу чимээ гаргах, шал руу шvлсээ хаях, тамхи татах зэрэгт та гайхах хэрэггvй. Гэхдээ дээд зэрэглэлийн уулзалт, хvлээн авалтад тэд мэдээж ингэхгvй.
Шинэ зуунд Ази тив бvх талаар манлайлагч байх бєгєєд vvнд Хятад улс чухал vvрэг гvйцэтгэнэ. Тэдэнтэй харилцахдаа та мєнгєнєєс илvv сэтгэл санааны vнэ цэнийг дээлдэлдэг хvмvvстэй холбоо тогтоосноо мэдэх ёстой. Тэнд хvндлэх ёсыг мєрдєхгvйгээр та амжилтад хvрэх боломж бага.

Оросын бизнесменvvд

Оросууд хуучныг баримтлагчид бєгєєд ямар нэгэн зvйлийг хялбар хvлээн авдаггvй. Гэхдээ одоо харьцангуй єєрчлєгдєж байгааг анхаараарай.
Шинэ санал, тєслєє уулзалтын эхэнд яаран тулгах хэрэггvй. Уулзалтын явцад тэдэнд хатуухан идээ барих хэрэгтэй. Гэхдээ та бас тэдэнтэй адил ууж чадаж байж жаахан ч гэсэн амжилтад хvргэнэ. Тэд хичнээн их уусан ч ажлаа алдаггvй.
Та оросуудтай наргиж, сэтгэлээ онгойтол ярилц, vнэн сэтгэлээсээ ханд. Энэ нь харилцаа тогтоох хамгийн амархан арга. Тэд архи уугаад суух vедээ олон зvйлийг ярьж сэтгэлээ нээдэг. Яг энэ vед та гэр бvл, хvvхдийг нь асууж, нохой, муур зэрэг амьтдын талаар vг дурс, гэхдээ муугаар биш шvv.
Магтаалд их дуртай. Магтаал нь Оросын технологийн болон урлагийн агуу их амжилттай холбоотой байвал илvv зохимжтой.

Английн бизнесменvvд

Уинстон Черчилль, Тони Блейр – эд бол англичууд. Тэд юугаараа бусдаас давуу вэ?
Тэд гялалзсан судалтай гурван хослол бvхий сайн чанарын костюм ємсєж, тэргvvн дээрээ бvрх тавин, шvхэр барингаа сугандаа либерал сонин хавчуулсан байна. Энэ дvр зураг танд англичуудаас єєр хэнийг ч vл санагдуулна.

Тэдний алхаж гишгэх нь хvртэл эрхэмсэг. Анлид Хатан хааны эрх мэдэл давамгайлж байдаг. Адал явдал, шог ярианд тун дуртай. Тэд Жеймс Бонд, Харри Поттер, Шерлок Холмс зэрэг олон баатруудтай. Тvvнээс гадна англичууд крикет, нохой болон морин уралдаан тэмцээнд их цугладаг.
Тэд хэрхэн хооллохыг зааж сургах дуртай ч єєрсдєє тэр бvр vvнийгээ баримтлаад байдаггvй. Англичуудын хамгийн их уух дуртай ундаа бол шар айраг, виски, дарс юм. Ялангуяа шар айраг.
Архи дарс уух vедээ хундаганы vг хэлж, хундага тулгадаггvй ба тэд сайн чанарын архи, дарсыг хэнээс ч дутахгvй мэднэ. Тэд хооллох дэгийг зєрчихєд тун дургvй. Гэртээ зочин урих нь ховор. Хэрэв та тэдний гэрт уригдвал гэргийд нь заавал цэцэг, дарс аваачиж єгєєрэй.
Англичуудыг нэлээд цэмцгэрдvv, тохиролцсон зvйлээ биелvvлэх чадвартай хvмvvс гэж vздэг. Нэг ам єгсєн бол тvvнээсээ буцна гэж бараг байдаггvй.
Британичуудтай ажил хэрэг явуулж байх явцад хувь хvний зан тєлєв, соёл болвсрол нєлєєтэй. Энэ нь асуудлыг нааштай шийдэхэд тусалдаг. Тэд бас хэнээс ч дутахгvй егєєдєж чаддаг. Англи хvний ялгагдах чухал шинж бол ард нь бодит ажил хэрэг байхгvй ухаан зарсан тєсєлд дургvй байдаг явдал юм.
Англи хvний зан vйлд vндэсний, улсын, єрх гэрийн уламжлалт заншлыг гvнээ хvндэтгэх vзэл онцгой байр эзэлдэг. Угсаатны тодорхой тєвлєрлийг орхигдуулбал буруу болно. Америк хvнтэй харьцуулбал эл тєвлєрєл нь ихээхэн нууц хэлбэртэй оршино.
Англичуудын гол онцлог бол цэвэрч нямбай, аливаа асуудалд тэвчээртэй, бодитой ханддаг явдал юм.
Уулзалт яриаг эхлэхдээ шууд асуудлаасаа эхлэхгvй. Цаг агаар, спорт тэмцээн, соёл урлагийн сэдвээр яриа єрнvvлдэг заншилтай. Yvнээс vvдэн асуудлын шийдвэрийг ч мєн єєр хэлбэрээр илэрхийлдэг.
Posted in Business/Finance, Job and Career, World News.