Thursday, October 6, 2011

Өөрийгөө хөгжүүлэх 25 арга

Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна. Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1. Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2. Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3. Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4. Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5. Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6. Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7. Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8. Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
9. Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10. Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11. Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12. Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13. Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14. Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15. Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ? 16. Муу зуршилаасаа сал.
17. Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18. Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19. Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20. Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21. Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22. 1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23. Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24. Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Эмх замбараагүй амьдрал таныг стрессүүлээд байгаа бол доорх тодорхой алхмуудаас нэг нэгээр нь хийж, цаашлаад өөртөө дадал зуршил болгоорой. Ямарвааг захаас нь барьж аваад хийвэл, амархан дуусна.
1. Амьдарч ажиллах орчноо цэгцэл. Зохион байгуулалттай байж сурах нь ч өөрөө бас зохион байгуулалт шаардсан ажил. Гэр, унтлагын өрөө, гал тогоо, оффис, компьютер, ажлын ширээ, шүүгээ, гар цүнх зэрэг “орон зай”-нууд үүнд хамаарагдана. Эндээс өөрт хэрэгтэй, болон хэрэггүй зүйлсийг ялгаарай. Цэгцлэнэ гэдэг нь зөвхөн цэвэрлэхийн нэр биш. Энэ нь олон эд дундаас “гараа нэг сунгаад” л өөрт хэрэгтэйгээ олж авч чадахуйц амархан, цаг хэмнэсэн зохион байгуулалттай болгохыг хэлнэ.
Жишээ нь: Хэрэв танд маш олон ном байдаг бол бүгдийг нь томоос нь жижиг хүртэл номын тавиур дээр өрчихвөл мэдээж цэгцтэй харагдана. Гэвч дараа нь та тэр дундаас түүхийн холбогдолтой номыг олохын тулд багагүй хугацаа зарцуулж, магадгүй зарим номыг нь өөр тийш нь түр тавих хэрэг гарах байх. Ингээд л таны түрүүнд нь өрж тавьсан номнууд буцаад замбараагүй болчихно. Үүний оронд бүх номнуудаа сэдэв болон агуулгын хувьд нь ангилаад, ангилал бүрт хамаарагдах номнуудыг тус тусад нь байрлуулвал хамаагүй амар. Хэрэв таны номын тавиур дээр тасалгаа байдаггүй бол ангилал бүрийн хооронд багахан хэмжээний зай үлдээж өрснөөр зааглаж болох юм. Гэрийн эд хогшил, оффисын баримт бичиг, хувцасны шүүгээний хувьд ч мөн адил. Ижил төрөлд хамаарагдах зүйлсийг ангилж ялгавал хэзээ ч танд юуг хаанаас эрэхээ мэдэхгүй, сандрах явдал тохиолдохгүй.
Гэхдээ хэтэрхий нарийвчлан ангилвал, харин ч замбараагүй харагдахаас гадна, ангилахад ч, олоход ч илүү их цаг зарцуулагдана. Ерөнхий нэг эд зүйлсийг 2-3 түвшинд ангилахад хангалттай. Түүнээс гадна, дэндүү олон категори хараад хүний толгой эргэх нь элбэг. Компьютерт байгаа зурагнуудыг ажил хэргийн, өөрийн, гэр бүлийн гэж ялгахад болох байтал дотор нь ахиад хэд хэдэн задаргаа хийчихвэл дараа нь нэг зураг олохын тулд нилээн хэдэн минутыг зарцуулах нь дамжиггүй. Ангилал болгоныхоо хажууханд шинээр эд зүйл нэмэхэд зориулагдсан хоосон зай үлдээвэл сайн.
Зарим зүйлсийг тодорхой нэг ангилалд нь хамааруулж тавихын оронд гарын доор, өөрт ойр байлгасан нь дээр юм. Жишээ нь та үргэлж хэрэглэдэг үзгээ, бичиг хэргийн шүүгээнд хийчихвэл байн байн гаргаж ирж, буцааж хийхэд цаг орно. Давсыг перец болон бусад амтлагчны саванд хийснээс, ширээн дээр ил байлгаж байх нь дээр юм.
Бүхнийг цэгцлэхийнхээ өмнө эхлээд хэрэггүй зүйлсийг гаргаж хаяхаа мартуузай. Тэгвэл та хий дэмий эд хогшлыг ч бас цэгцлэх гэж цаг алдах шаардлагагүй болно. Таны хаях ёстой зүйлсийн жагсаалтанд зай эзлэхээс цаашгүй, огт хэрэглэгддэггүй эд юмс, хуучирсан зүйлс багтана. Мөнгө төлсөн болон авсан баримтуудыг бүгдийг нь тусад нь нэг газар цуглуулж байгаарай.
2. Буцааж тавь. Яг одоо. Саяхан хүч хөдөлмөрөө зарцуулж, цэгцтэй болгосон зүйлсээ тэр хэвээр нь хадгалахыг хичээгээрэй. Ингэхийн тулд та хаанаас ч юуг ч авсан бай,тэр дор нь буцаагаад байранд нь тавьж занших ёстой. Хаа тааралдсан газраа үлдээхээ болигтун. Дараа нэг өдөр та л өөрөө түүнийгээ цэвэрлэнэ шүү дээ.
3. Календаранд найд. Нүдэнд тусахуйц газар календарь байрлуул. Хөргөгч, ширээ, эсвэл компьютерийн дэлгэц ч байсан болох юм. Түүн дээрээ тайлан өгөх сүүлийн хугацаа, илтгэл тавих өдөр, гэрлэсний ойн баяр, хүүхдийн эцэг эхийн хурал зэрэг чухал өдрүүдийг санасан даруйдаа тэмдэглэчих. Тэгвэл танд ямар нэг юмнаас хоцрох явдал тохиохгүй.
4. Төлөвлөгөөний дэвтэр хөтлө. Хэрэв та төлөвлөгөө хөтөлж заншсан бол баяр хүргэе! Хэрэв заншаагүй бол, төлөвлөгөөний ач тусыг биеэрээ мэдэрч үзэхийг аминчлан гуйя. “Цаасан дээр буулгаж бичихээс нааш тэр өдрийн ажлыг бүү эхлүүл” гэдэг үг бий. Цаг минуттайгаар, хийх ажлаа төлөвлөх нь таныг онцын шаардлагагүй дэмий зүйлд цаг алдахаас сэргийлж, ажил амьдралынхаа тэнцвэрийг барихад онцгой их нөлөөлнө. Ялангуяа ажилдаа дарагдаад, өөртөө цаг гаргаж чаддаггүй хүмүүс нарийвчилсан төлөвлөгөө гаргаж эхэлмэгц, сул цаг ямар их гардгийг хараад бүр гайхах вий. Өдөр бүр хийх зүйлсийнхээ жагсаалтанд 5-аас илүү чухал ажлыг оруулах хэрэггүй. Заримыг нь дараа өдөр нь хий. Та хоёр л гартай хүн шүү дээ. Өдөр тутмынхаас гадна, ням гариг бүрт дараа долоо хоногийнхоо нэгтгэсэн төлөвлөгөөг гаргачих. Цаашлаад сарын, жилийн, амьдралын төлөвлөгөөг ч энэ мэтээр гаргаарай.
5. Ижил төрлийн жижиг ажлуудыг нэг дор хий. Хүмүүс рүү утсаар ярьж, ямар нэг зүйлийн талаар дуулгах хэрэгтэй бол бүгд рүү нь дарааллуулж, нэг дор залга. Утасны төлбөр, байрны мөнгө зэргийг нэг дор тушаа. Хүнсний ногоогоо нэг дор цуглуул.
6. Жижиг зүйлийг өөр хүнд даалга. Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэх нь ажлыг цалгардуулахаас цаашгүй. Зарим чухал бус зүйлийг өөр хүнд даалга. Гэхдээ тэр хүнд таны даалгасан зүйлийг хийх нөхцөл бололцоо нь бүгд бүрдсэн эсэхийг шалгаарай. Нөхрөөсөө хүүхдээ цэцэрлэгээс нь авахыг хүсч, нарийн бичгээр хүмүүс рүү утсаар яриулах ажлыг хийлгэж болно. Хүүхдээрээ тоос арчуулж, дүүгээрээ гэртээ байгаа баримт бичгийг авчруулаарай. Тэд бүгд танд тусалсандаа баяртай байх ёстой тул эелдэг занг мартаж болохгүй.
7. Шийдвэр гаргаж сур. Заримдаа олон ажил нэг зэрэг давхцах нь тэдгээрийг тухайн үед нь шийдвэрлэж чадалгүй хойшлуулсанаас үүдэлтэй байдаг. Тиймээс цагийн юмыг цагт нь хийгээд сурчихвал, таны өмнө хэрээс хэтэрсэн ажлууд нэг дор овоорохгүй. Ихэнх зүйлийг хойшлууллаа гээд амархан болчихгүй, харин ч улам хүндэрдэг учраас илүү шийдэмгий байгаарай.
Эх сурвалж: Гоолингоо.мн

Saturday, October 1, 2011

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хөгжлийн боломжийн талаар энэ салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс, байгууллагаас авсан зарим нэг судалгааны дүн, танилцуулга материалыг доорхиос сонирхоно уу.

image

Танилцуулга-1. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, тоогоор

Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 (!) дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэж явах бололцоо бидэнд байна.

Доорх танилцуулгыг Монголын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч NewCom групп -ээс авсан болно.

NewCom групп Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт монголын анхны Салхин парк буюу 20MВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих ажлаа эхлээд байна.

image

Танилцуулга-2: Дэлхийн нар, салхины эрчим хүчний хөгжил

image

Танилцуулга-3: Монголын Говийн нар, салхины эрчим хүчний нөөц, харьцуулахад

image

Танилцуулга-4: Монголын нарны эрчим хүчний нөөц

image

Танилцуулга-5: Монголын салхины эрчим хүчний нөөц

Нүүрс, уран, нефтийн хэчнээн их нөөц байлаа ч нэг л өдөр дуусна. Харин Монгол нутгийн нар, салхины нөөц бол бидний дуусашгүй, мөнхийн их баялаг билээ. Тэгээд ч эрчим хүчний энэ эх үүсвэр нь утаа тортог, нүүрс хүчлийн хий ялгаруулж, агаар, орчин бохирдуулахгүй, асар их ус хэмнэдэг.

Монгол улс маань 2050 он гэхэд байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй хөгжлийн замаар замнаж буй Азийн тэргүүний орон болчихсон байгаасай, бидэнд тийм боломж бүрэн бий гэж би боддог.

Ирээдүй өчигдөр эхэлчихсэн гэж үг байдаг. Харин тэр ирээдүйг бид өнөөдөр ногоон өнгөтэйгээр харж байна.