Monday, February 20, 2012

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ТОЛИНД ХАРАХДАА ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шү

Saturday, February 18, 2012

Мөрөөдлийн шинэ бизнес



Мөрөөдлийн шинэ бизнес
Сургууль төгссөн хүүхдүүдийн эрхэлж байгаа шинэ компани болон ажиллаад туршлагатай болсон та шинээр бизнес эрхэлвэл ямар ялгаа гарах вэ? Энэ бол миний өөрөө туулсан зовлон жаргал. Тиймээс ч энэ сэдвийг жаахан бичье гэж бодлоо.
Би сургуулиа төгсөөд өөрөө бүхнийг хийж чадна гэсэн гэнэн сайхан эрмэлзлэлээр шинэ бизнесийг найзуудтайгаа эхлүүллээ. Бид энэ үед оргилүүн сэтгэл, эрч хүч байсан боловч, стратеги бодлого, эрсдэл үүрэх чадвар, боломжийг олж харах мэдрэмж, мэргэжлийн баг дутуу байсныг одоо буюу 5 жилийн дараа хардаг юм. Харин тэр үедээ жаахан халширсан боловч одоо тодорхой туршлага хуримтлууллаа, мөрөөдлийн шинэ бизнесээ эхлүүлж чадна гэдэгтээ бол бүрэн итгэлтэй байна.
  За эхлээд юун дээр алдсан талаараа жаахан бичье, магадгүй та ч гэсэн алдахаас сэрэмжлээрэй.
·         Шинээр орж байгаа бизнесээ судлаагүй, сэтгэлийн хөдлөлөөр, туршлагагүйгээр нэвтэрч орж ерөөсөө болохгүй.
·         Багаа бүрдүүлэх бол хамгийн чухал. Баг чинь дан амбиц хөөсөн хүмүүс бол ажил явахгүй, харин нэг тэмүүлэлтэй өөр өөр статусын хүн байвал тохиромжтой. Насны хувьд ч гэсэн ондоо байвал зүгээр. Мөн харш, ивээл жил чухал. Ямар төрлийн хүн бэ гэдэг бас чухал. Гэхдээ Монголчууд багаар тоглож чаддаггүй байж мэднэ, эсвэл би хэт тусгаар тогтносон хүн юм уу?
·         ТУЗ-ын гишүүн олон байх нь тохиромжтой бус. Нэг л хүн зөв ч буруу ч улирдлагыг гартаа авч шийдвэр гаргаж байх ёстой. Шийдвэр буруудсан бол түүндээ тэгэж их шаналах хэрэггүй, харин тэр алдааг л давтахгүй байх нь чухал.
·         Компанийн стратегийг зөв тодорхойлж, бусад зүйлсийг хойш нь тавьж, стратеги зорилтоо л урдаа тавь. Удирдагч хүний нэг гол ажил бол хийх ёсгүй ажилаа хийхгүй байх. Бүх зүйл рүү та гүйвэл амжихгүй, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг ч үзэхгүй, тэгээд л замхрах нь тэр.
·         Борлуулалт чухал, тэгэхээр борлуулалтын амин судсыг атга, борлуулалтыг хийж чаддаг хүнтэй түншил. Хамгамж хийвэл худалдаад авчиж болно, харин зарж чадах болов уу. Үйлчилгээг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол үйлчилгээг чинь хүссэн хүнийг яаж олох вэ? Хаанаас тэднийг яаж олох вэ? Тэрийг хэн хийх вэ? Энэ асуултыг л өдөр бүр бодоод бай даа.
·         Хувийн бизнес бол тийм амар ажил биш, харин та үүнийг амар ажил гэдгээр хүлээж авбал тийм ч хэцүү ажил биш. Та хүнд энэ бизнесийг хийж өгч л байсан шүү дээ. Гол нь хариуцлага, эрсдлийг өөр дээрээ үүрч байгаа л гэсэн үг.
·         Ер нь хүн бизнесээ уртаар, үнэт зүйлсээ тодорхойгоор харж чадвал энэ бизнесээ хийж чадна. Харин аар саар зүйлд анхаарлаа хандуулсаар байхад нэг мэдэхэд яахаа ч мэдэхгүй болдог. Үүнээс та сэргийлэх хэрэгтэй.
За ингээд таны мөрөөдлийн компани ямар байх вэ?
·         Мөрөөдлийн компанийн маань үйл ажиллагаа эко, грийн, байгаль орчинтой холбоотой байх болно. Учир нь энэ бол 21-р зууны хандлага, мөн Монгол улсын маань боломж, энэ бол бидний явах ёстой чиглэл. Гэхдээ эко бизнесийг мэдээлэл технологитой холбох нь амжилтын үндэс гэж үзэж байна. Мөн миний хийдэг ажлын эсрэг тэсрэг зүйл мэт боловч ямар ч байсан буйн болох эд зйүлс...
·         Эдгээрийг чадварлаг хүмүүс удирдана, гүйцэтгэнэ. Энэ хүмүүс миний эргэн тойронд байх болно.
·         Тэднийг зөв чиглүүлж удирдана, гол нь хэрэглэгчидэд ямар үйлчилгээ явуулахаа л бодоод сууна.
·