Saturday, June 30, 2012

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт


Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт гэдэг бол Монголд шинэ гарч ирсэн мэргэжилүүдийн нэг, гэхдээ үүнийг 3 жил хийсний хувьд сурч авсан зүйлээ сийрүүлэхээр шийдэв. Монголд хамгийн өргөн байгаа уул уурхайн бүтээгдэхүүн бол мэдээж нүүрс, дараа нь зэс, төмрийн хүдэр гэх мэт. Миний хувьд төмрийн хүдэр борлуулж байсан ба энэ бүтээгдэхүүн маань нүүрсний адил гангийн үйлдвэрт хэрэглэгддэг тул Монгол хамгийн хэрэгцээтэй, бас ур чадвар шаардсан ажлуудын нэг гэж ойлгодог. Ингээд та бүхэнтэй мэдлэгээ хуваалцъя.
1.      Эхлээд борлуулалт хийх гэж байгаа хүн юу борлуулах гэж байгаа, энэ борлуулах гэж байгаа зүйлээр ямар бүтээгдэхүүнүүд хийдгийг хамгийн сайн ойлгох шаардлагатай. Манайхан төмрийн хүдэр, нүүрс тонн нь 200-300 доллар байхад манайхан 100 хүрэхгүй доллараар зараад байна зарим нь аман дээрээ 38 доллараар зараад байна гэдэг. Гэтэл энэ чинь ялгаатай, чухам ямар ялгаа байдгийг, яагаад ийм үнийн зөрүү байдгийн бид маш сайн мэдэх учиртай. Жишээ нь төмрийн хүдэр бол олон төрөл байдаг, тэр нь шууд ган хайлуулах зуух руу ордоггүй, төмрийн хүдрээр синтер, хорголжин гэсэн бүтээгдэхүүн хийж тэр нь зуух руу орохдоо тодорхой орцоох ордог, зуух бүрийн холих орц өөр байна. Нүүрсний хувьд нүүрс өөрөө 13 төрөл, түүнээс хамгийн өргөн хэрэглээтэй нь коксжих нүүрс нь гэхэд угааж, дараа нь кокс химийн үйлдвэрт боловсруулж ган хайлуулах зуух руу орно. Харин үүний дараа энэ мэдээллийг ашиглан одоогоор түүхийгээр нь зарж байгаач цаашид  ямар бүтээгдэхүүн болгож борлуулах нь ашигтай талаар судлах нь маркетинг юм. Хэдийгээр угаасан нүүрс болон, нойтноор баяжуулсан төмрийн хүдэр үнэ өндөр байдаг ч тэд өөрийн давуу тал, сул талтайг бас зайлшгүй харгалзах шаардлагатай. Учир нь дээрхи бүтээгдэхүүн өвөл хөлддөг, өвөл тээвэрлэж болдоггүй байна. Энержи Ресурсийг хар.
2.      Дараагийн асуудал бол бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт. Үнэ бол яах аргагүй эрэлт, нийлүүлэлтээс шалтгаална. Хоёр жишээ татъя, нэгдүгээр жишээ нь , Өмнөговийн уурхайнуудын зах зээл олон гангийн үйлдвэртэй бол өрсөлдөөн ихтэй, худалдан авагч ихтэй, үнээ өсгөх боломж ихтэй, гэвч энэ боломжийг ойр хавийн уурхайнууд андахгүй, таньтай өрсөж үйлдвэрлэж борлуулж эхэлнэ, нийлүүлэлтийг чинь ихэсгээд ирэхээр таны үнэ улам л унаад байх болно. Хоёр дахь жишээ нь, өвөрмөц шинэ зах зээлүүд, энэ бол цөөн гангийн үйлдвэртэй, гэвч тэдгээр нь 1-3 бол хоорондоо хуйвалдаад үнэ өсгөхгүй тоглоомыг зохионо, гэхдээ тэр зах зээлд 4 дэх гангийн үйлдвэр, 5 дахь гангийн үйлдвэр гарч ирж л таараа, тэд өрсөлдөөнийг бий болгоод энэ зах зээл цаашид сайн үнэтэй сайхан зах зээл болж хувирна. Гэхдээ тэр хүртэл маш сайн тунг нь тааруулахгүй бол болохгүй.
3.      Бидний хувьд цөөн гангийн үйлдвэртэй зах зээлд тоглодог. Бидний амссан туршлага бол 2 тал хоёул хожихгүй бол тоглоом хэцүүдэхийг мэдэрсэн. Бид хооронд нь өрсөлдүүлэн, тогтворгүй үнийн бодлого баримталж, зах зээлийн үнэ хамгийн гайгүй байхад үнээ маш сайн болгосон. Гэтэл айлууд мэдээж дургүйцэнэ, тэгээд хоёр том гангийн үйлдвэр өрсөрдөгчид мөртлөө нэгдээд салахгүй болсон, түүнээс хойш хүссэн үнээрээ тоглолт хийдэг болсон.
4.      Мөн Хятадууд манай уул уурхайн бүтээгдэхүүнийг эхлээд дажгүй санал тавьж биднийг хөл дээр нь босгодог, бидний үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг, дотоодынх нь үнээс жаахан өндөр байсан ч авсаар байдаг. Шалтгаан нь дотоодынх нь үйлдвэрлэгчид одоогоор импортын баяжмалын үнээс хямд байгаа ч хэрэв импортын баяжмал байхгүй бол тэдний үнэ үүнээс ч өндөр болохоос сэргийлж байгаа юм. Гэвч үйлдвэрлэлийн хэмжээ боломжийн хэмжээнд хүрсэн бол түүний дараа жинхэнэ тоглолт эхэлдэг. Учир нь ийм их үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зарж л таараа гээд, үнийг буулгаж эхэлнэ. Энэ үед дотоод, гадаадын үнэ ойртож ирээд, гадаад нь ч багасна, дотоод нь ч багасна гэсэн дүрэм үйлчилж, жинхэнэ өрсөлдөөн үүснэ. Тэгэхээр гангийн үйлдвэрүүдийг хэзээ ч цатгалан байлгаж болохгүй, өлсгөлөн байлгах нь л зүйтэй. Үүнтэй холбоотой нэг уул уурхайд ойрхон нэг жишээ татъя, хэрэв та машины дугуй авдаг байлаа гэж бодъё. Нэг айлаас хямдаар авдаг байлаа, гэхдээ та жаахан үнэтэй боловч чанартай айлаас авч эхэлбэл эхэндээ хямдаар нийлүүлж байгаа айл чинь яагаад үнэтэйгээс авч байгаа юм бэ? Манайхаас ав гэнэ. Харин үнэтэй нийлүүлдэг айл ашигтайг мэдээд, олонг нийлүүлэхийн тул нэг бол чанараа сайжруулна, нөгөө бол үнээ багасгана, эсвэл өөр хөнгөлөлт үзүүлнэ, энэ үед хямд айлд та энэ хар танайх ч гэсэн гээд хооронд өрсөлдүүлдэг биз дээ. Үүнтэй яг ижил.
5.      За энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэвэл BHP, Rio Tinto  зэрэг аврагууд бол бага үнээр Хятадын зах зээлд орж, өөрсдөөсөө хараат болгоод, авахаас өөр аргагүй болсон тэр үед нь л тоглолтоо эхлүүлсэн байдгийн. Энэ аргийг Хятадууд сүрхий суралцан, манай дээр хэрэглээд байгаа санагддын. Тиймээс шинэ зах зээл рүү орж байгаа бол та боломжийн үнээр эхлүүлэн гол нь тогтвортой нийлүүлэх л чухал болно.
6.      Мөн болж өгвөл 3 гангийн үйлдвэрийг баттай араанд нь хийж аваад, холоос авч байгаа айлуудадыг маркетинг хийх байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Энэ үед л тоглолт эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хараат байх угаасаа аюултай байдаг түүнээс хамгаалах арга хэмжээг ашиг багатай ч хийх ёстой, ингэж байж л худалдан авагчийн тоог нэмэгдүүлж чадна. Хятадууд эрсдэл хийх угаасаа дургүй хүмүүс тиймээс жижиг үйлдвэрүүд бидэнд итгэхгүй, өөрсөддөө итгэхгүй байх явдал байнга шүү дээ.
7.      Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын явцад тээвэр маш чухал. Монголын бүтээгдэхүүний онцлог бол Хятад доторхи тээврийн зардал маш өндөр, тиймээс манай хямд гэж байгаа үнэ, гангийн үйлдвэр дээр очихоор маш өндөр, алт шиг үнээр л очино. Тиймээс  тээврийн өрсөлдөөнт байдал, үүнд гарч ирдэг орон нутгийн дарга нарыг лоббидох чадвартай гангийн үйлдвэрүүдийг оруулж ирэх нь маш чухал. Миний амсаж байсан туршлага бол шинэ айл орж ирэх гэхээр хуучин айл нь тээврийн компаниудаа дарамтлан шинэ айлд тээврийн машин олдохгүй байдал үүсгэн боох явдал. Мөн шинэ компаниудад гадаад тээврийн эрхээ өгөхгүйгээр хамгаалж, аль болох их өртгийг нутаг дэвсгэртээ шингээх явдал байлаа.
8.      Экспортод хилийн асуудал маш чухал. Хил нээлттэй, асуудалгүй ажиллаж байж л экспорт хэвийн байна. Өмнөговьд бол сүүлийн үед гангийн үйлдвэр дургүйгээ хүртэл хил хаачих явдал байнга гардаг.
9.      Дараагийн асуудал бол гангийн үйлдвэртэй маш сайн харилцаатай байх хэрэгтэй. Энэ бол бизнесийн наад захын мэт дүрэм боловч зарим үед маш үгүйлэгддэг зүйл юм. Тэгэхээр техник тоног төхөөрөмжөөс илүү харилцаандаа хөрөнгө оруулах хамгийн чухал болохыг хамгаас их мэдэрдэг шүү.
10.   Зах зээл ямар байгааг хэн ч мэдэрч чадахгүй ч мэдрэмж бол чухал байдаг, бага үнэ, сайн үнэ аль алинд нь шантрахгүйгээр, хэт их ач холбогдол өгч худалдан авагчаа гомдоохгүй байх сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээр бол борлуулагч хүнд туйлаас хэрэгтэй байдгийг мэдэрсэн шүү. Зарим үед үнэ өндөр байхад гэрээ хийчихээд дараа нь экспорт эхлэхэд үнэ бууж байхад худалдан авагчид хэцүү байна. Энэ үед манайх хожлоо, за нэг гайгүйдээ гэж бодож байхад, дараагийн удаа худалдан авагч маань ямар нэг байдлаар үнээ буулгахад бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь бас л хэцүү юм билээ. Гэхдээ таньд зориг байхад та чаднаа.
11.    
Ингээд энэ бол зөвхөн санаанд орсон зүйл бөгөөд, хамгийн гол нь хийж үзэж байж л хамгийн сайн ойлгоно доо. Тийм ч болохоор хурдан экспорт эхлээсээ, асуудал гарах бүрд би олон зүйл суралуаж байгаадаа баярлах юм даа.  

APEX- амьдрал, сонголт, хүлээн зөвшөөрөлт


1.      Ямар амьдрах вэ гэдгийн, юунд хүрэх вэ гэдгийн юу тодорхойлох вэ?
2.      Жинхэнэ сонсолт гэж юу вэ?
Удирдагч хүн альваа шийдвэр гаргахад, харилцаа үүсгэхэд хамгийн чухал зүйл бол үнэн зөв сонсолт. Хүн альваа зүйлийг сонсохдоо сэтгэлийн хөдөлгөөнөөр, оюун ухаанаар, мөн жинхэнэ сонсдог. Сэтгэлийн хөдөлгөөнөөр сонсолтын нэг хэлбэр бол бид дуртай дуугаа мянган удаа сонссон боловч заримдаа үгийг нь санадаггүй явдал юм. Харин оюун ухаанаар сонсохдоо энэ бол зөв буруу гэж дүгнэлт өгөн, өөрийн шүүлтүүрээр шүүж сонсож байдаг. Харин жинхэнэ сонсолт бол тухайн зүйл хэлж байгаа хүний хэлэх гэсэн агуулгийн ямар нэг шүүлтүүргүйгээр, сэтгэл зүрхээрээ, бас сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр сонсох юм.
Хүн альваа зүйлийг сонсоод яагаад ихгэж хэлж байгаан бол гэх мэт ЯАГААД гэсэн бодолтой сонсож байвал заавал шүүмжлэл дагаж байдаг. Харин шүүмжлэлгүйгээр хүний хэлсэн үгийг зөвөөр ойлговол зөв шийдвэр гаргаж чадна.
3.      Хүлээн зөвшөөрөлт
Хүлээн зөвшөөрөлт бол хүлцэнгүй байдал биш. Харин хүлээн зөвшөөрөлт бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөр бусдыг хүлээн зөвшөөрөх явдал. Хүн хүнийг өөрчилөхийг хүсвэл эхлээд тухайн хүнийг хүлээн зөвшөөрч байж л, дараа нь өөрчилөх процесс боломжтой болно. Үүний өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрч байж л бусдыг өөрчилнө.  

Saturday, June 23, 2012

APEX сургалт-та үр бүтээлтэй ажиллах нууц


APEX-    Achieving personal excellence-    Хувь хүнийг чадваржуулах нь

APEX- Inspiring Individuals- Transforming organizations  - Хувь хүн сэрэхүй ба байгууллагыг өөрчилөх нь
·         Ажлын өмнө чимээгүй хэсэг байх нь альваа ажлыг хийх сэтгэлийг тунгалаг болгоном
·         Ажлын дараа чимээгүй хэсэг байх нь сэтгэл ханамжийг бий болгоно
·         Сэтгэл болон сэтгэл ханамжийг мэдрэхгүй байх нь ямар ч ажлыг үнэ цэнэгүй болгодог.
Шри Шри Рави Шанкар
Танилцуулга:
Манлайлал гэдэг бол аугаа хүний тухай биш, аугаа багийн тухай байдаг.
APEX программ нь хамгийн сүүлийн үеийн хувь хүнийг хөгжүүлэх технологийн сургалт ба илүү сайн харилцааг хэрхэн бий болгох, хүчирхэг багийг хэрхэн бий болгох, үр бүтээлч манлайлагч болоход чиглүүлнэ.
Сургалтад маш сонирхолтой хэлэлцүүлэгүүд, группын даалгавар, амьсгалын техник зэрэг хувь хүн болон багийн амжилтанд амжилт авчирах мэдлэгийг өгнө. Энэхүү сургалт дэрхийн 200 гаруй компанийн олон салбарт зохион байгуулагдаж байсан тул та бүхийн хойш тавилгүй хамрагдаарай.
Сургалтын агуулга:
1.       Та ажлын үр бүтээл сайн муу ажиллахад таны зүгээс юу нөлөөлдөг вэ? Мэдээж та өөрөө нөлөөлнө. Тиймээс хүний бие ямар хэсгээс бүрддэгийг та маш сайн мэдэх хэрэгтэй? Тэдгээр нь ямар түвшинд байвал та үр бүтээлтэй ажиллах тухай та бас мэдэх хэрэгтэй. Үүнд:
·         Махан бие- махан бие эрүүл байх. Та юу иднэ, түүгээрээ амьдарна.
·         Сэтгэл- стрессгүй байх буюу 90% нь сайн сайхан зүйлд төвлөрөх. Стресс гэдэг бол өөртөө итгэлгүй байдлаас бий болдог.Өөрийгөө таниж мэдэхээс нааш өөртөө итгэлтэй байна гэж байхгүй.
·         Оюун ухаан – эргэлзээгүй
·         Ой ухаан- хурц (ихэвчилэн оюун ухаан 10 агуулгын , 9 нь сайн, 1 нь муу байвал, 1 мууг нь санаж үлддэг. Тиймээс хүний далд ухамсарт ой ухааны тогтоолт бий болвол сэтгэл, үйлдэл бүгд хамтдаа ой ухааны коммандаар явдаг)Ой ухаан нь оюун ухаанаас хүчтэй, ой ухаан өөрт тааламжтай зүйл рүү л таныг түлхсээр байдаг. Гэхдээ нь нь тэр бүр зөв зам байдаггүй.
·         Эго- хуураймч дүр- энэ миний зам эсвэл өөр хүний зам гэж ялгах чадвар
·         Амин сүнс
Дээрхи 7 зүйлээс та өөрөө бүтдэг тул эдгээрийн зохистой нэгдэл, тэнцвэртэй байдал нь таныг үр бүтээл сайтай ажиллуулна. Хэрэв та бие чинь өвдвөл үр бүтээл гаргаж чадахгүй, таны сэтгэлд элдэв бодол төрвөл та үр бүтээл гаргаж чадахгүй, таны оюун ухаанд эргэлзээ байвал мөн чадахгүй.
2.       Дээрхийн зохицол, тэнцвэрт байдлыг хадгалахын тул юу хийх вэ?
Хүн энергийн түвшингээ тэнцвэртэй байлгах шаардлагатай. Хүн дараахи зүйлсээс энергээ авдаг. Үүнд:
·         Амьсгалах
·         Унтах- 23 цагаас хүний амрах ёстой
·         Хоол- цэвэр шүүс, жимс, ус
·         Орчин- Танай байгууллагын төлөө ажиллаж байгаа хүмүүст ямар орчин бүрдүүлж өгөх бол маш чухал. Хүн бодит амьдрал дээр амьдралынхаа тэн хагас цагийг ажлын байр дээр өнгөрөөдөг. Тиймээс энэ орчин гэх хамт олны уур амьсгал зэрэг нь зөвхөн тухайн хүнээс гадна тухайн хүний гэр бүлд бас нөлөөлдөн болно.