Wednesday, October 24, 2012

Tөмрийн хүдрийн үнэ 2012.1012-2012.10.25

Төмрийн хүдрийн салбартай илүү ойрхон ажилладагийн хувьд та бүхэндээ 2 долоо хоног дутам төмрийн хүдрийн зах зээлийн үнийн мэдээг блог дээрээ нийтлэхээр төлөвлөж байна. Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол бидэнд хандаж болно шүү.

Wednesday, October 10, 2012

9-р сард төмрийн хүдрийн зах зээл


Төмрийн хүдрийн Зах зээл ямар байдалтай байна вэ?   
5 сар гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ унасаар 9 сарын 6-ний өдөр тонн тутамд 88 доллар (CFR Tяньжин нөхцлөөр) болсон нь сүүлийн 3 жилийн хугацаанд тохиосон хамгийн доод үнэ байв. Энэ нь энэ жилийн хувьд одоог хүртэл хугацаанд үнэ 36% буурсан, ялангуяа 8 сард 24% буурсан гэсэн үг бөгөөд 2011 оны 10 сард үнэ 32% буурснаас хойш хугацаан дах хамгийн муу үзүүлэлт юм.  
Хятадын төмрийн хүдрийн импорт өсч байна
·         7-р сарын сүүлчээр үнэ хямд байснаас захиалга ихэссэн тул Хятадын төмрийн хүдрийн импорт 8-р сард өмнөх сарын төвшнөөс огцом өссөн байна.
·         9-р сарын 10-нд гаргасан Хятадын гаалийн урьдчилсан мэдээгээр хилээр орж ирсэн төмрийн хүдрийн хэмжээ 7-р сарын төвшнөөс 7.9%-иар огцом өсч 62.45 сая метр тонн болжээ.
·         Үүнээс үзэхэд Хятадын худалдан авагчид төмрийн хүдрийн үнэ 7-р сарын сүүл үед хангалттай хэмжээнд буурсан гэж үзээд захиалгаа нэмэгдүүлсэн байна.
-          Өмнө нь илүү өндөр үнээр материал худалдан авч байсан зах зээлийн оролцогчид ерөнхий зардлаа бууруулах үүднээс хямд үнэ бүхий тээвэрлэгдэн ирсэн түүхий эдийг илүүтэй худалдан авч байсан байх боломжтой.
·         Metal Bulletin-ий 62%-ийн төмрийн (Fe) агуулгатай Төмрийн Хүдрийн Индекс 7-р сарын 31-ний байдлаар нэг тонн нь 118.36 ам. доллар (CFR China – ачих боомт хүртлэх тээвэр, ачилт болон Хятадын боомт хүртэл тээврийн зардлыг оруулан) байсан нь өмнөх сарынхаас 12.6%-иар бага байна.
·         Гэсэн хэдий ч төмрийн хүдрийн спот үнэ улам доошилж 9-р сарын 6-ны байдлаар гурван жилийн хамгийн доод төвшинд хүрэн CFR 88 ам. доллар/тонн болсон байна.
-          9-р сард импорт цаашид өсөх боломжтой байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд үнийн өсөлтөд бас дэмжлэг болно .
·         2012 оны эхний найман сарын байдлаар нийт хилээр орж ирсэн төмрийн хүдрийн хэмжээ 486 сая метр тонн болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7%-иар өсчээ.
 Хятадууд зүгээр суусангүй, гэвч энэ нь бодит ажил болох нь болоогүй л байна.
Гэхдээ дээр дурьдсан хугацаанаас хойш хэд хэдэн ахиц дэвшил гарсан бөгөөд энэ нь төмрийн хүдрийн салбарын хэтийн төлөвт нааштай хандлага гарч болохыг харуулж байна.
§  9 сарын 6: Европын Төв Банкны (цаашид “ЕТБ” гэх) Ерөнхийлөгч Марио Драги нааштай мэдэгдэл хийв.
§  Мөнгөний нэг бодлоготой байх, еврог хамгаалахын тулд ЕТБ эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж Драги мэдэгдэв.            
§  9 сарын 6: БНХАУ-ын Засгийн газар 800сая+ юанийн стимуляцийн багцын талаарх дэлгэрэнгүйг гаргав.
§  9 сарын 10: Энэтхэг төмрийн хүдрийн олборлолтод шууд хориг тавьсан тухай зарлав.
§  Хятадын гангийн үйлдвэрүүд дэх төмрийн хүдрийн нөөц буурч байна.
§  Хятадын төмрийн хүдрийн усан замын импорт өсч байна.
Төмрийн хүдрийн үнэ ийм доод түвшинд хүрч, Хятадын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн зардал ихээхэн нэмэгдсэн явдал төмрийн хүдрийн үнэ өсөхөд дэмжлэг болсон. Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 88 доллар байхад төмрийн хүдэр үйлдвэрлэгчдийн дунджаар 40%-д үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь хасах (-) гарна.
Ийм төрөл бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр ойрын хэдэн өдрүүдэд төмрийн хүдрийн үнэ өсч, тонн тутамд 100 доллар (CFR Tяньжин нөхцлөөр)-аас дээш болов.   Forward pricing одоогоор 1 тонныг 106-107 ам.доллараар худалдаалж байна.



 Хятадын стимуляцийн төлөвлөгөө


§  9 сарын 5-нд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (цаашид “ҮХШХ” гэх) 19 хотын  төмөр замын транзитийн 25 төслийг батлав.
§  Үүнд Шэнжэн, Нинбо, Гуанжу, Тяньжин зэрэг эргийн хотууд ороод зогсохгүй Шиан, Чендау, Тайюэнь зэрэг төвийн хотууд багтана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум юанаас доошгүй байна.
§  ҮХШХ-ийн харьяа China Association of Metros-ийн мэдээлснээр Хятадын метроны системийн нийт урт 2020 он гэхэд одоогийнхоосоо 4,3 дахин урт буюу 7,000км хүрнэ.
§  9 сарын 6-нд ҮХШХ хөрөнгө оруулалтын 20 төслийг баталсан бөгөөд үүний 13 нь нийт 2,000км гаруй урттай замын төслүүд байна.
§  Эдгээр замын төслүүдийн ихэнх нь Чинхай, Шинжиан, Хунан зэрэг төвийн болон баруун бүсүүдэд байршилтай байна. Мөн хэд хэдэн контэйнер ачих буулгах зогсоол, навигацийн /усан замын/ сувгийн төслүүд батлагдсан байна.
§  9 сар гарснаас хойш Гуанжу, Ханжоу, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад газрын нийлүүлэлт нэмэгдсэн.
§  9 сарын 3-нд Гуанжу 4 газар худалдсан. Бээжин 9 сард нийт 1,7mm2 талбай бүхий оршин суух зориулалттай 14 газрыг оролцуулан 27 газар худалдана. Шанхай нийт 0,9mm2 талбай бүхий 26 газрыг 9 сард нийлүүлнэ. Ханжоу нийт 0,85 mm2 талбай бүхий 26 газрыг худалдах газрын жагсаалтанд оруулжээ. Уг жагсаалтанд оршин суух зориулалтын 11 газар, холимог зориулалтын 4 газар, худалдаа арилжааны зориулалттай 9 газар, нийтийн зориулалттай 1 газар, аялал жуулчлалын зориулалттай 1 газар багтсан байна.
§  Төв засгийн газраас газар худалдаалах явдлыг ойрын үед нэмэгдүүлсэн нь шинэ орон байр нийлүүлэх шинэ бодлогод үндэслэсэн.
§ Энэхүү бодлогын зохицуулалт/стимуляцийн 2 дахь үе нь (5 сарын дунд үеэс 7 сарын эхэн хүртэл үргэлжилсэн нэг дэх үеийн дараах) 2 зүйлд голлон анхаарна. Үүнд: хот суурин газрын дэд бүтцийг сайжруулах болон газрын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.

 
Энэтхэг улс төмрийн хүдрийн олборлолтод хориг тавив
·         9-р сарын 10-нд Гоа мужийн Ахлах сайд (мужийн засаг захиргааны тэргүүлэгч) тус муж дахь нүүрс олборлох бүх үйл ажиллагааг (жилд 40-45 сая метр тонн нүүрс экспортлодог) хууль бус олборололтын байдлыг бүрэн хянан шалгаж дуустал зогсоолоо.
-          Энэхүү хориг нь 1-3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид сунгагдах магадлалтай
·         Энэтхэгт энэ үеэр борооны улирал тохиож байгаа тул дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
·         Гэсэн хэдий ч тус муж нь 10-р сарын сүүлч гэхэд экспортоо сэргээнэ гэж үзэж байгаа, учир нь хориг тэр хүртэл үргэлжилвэл мужийн экспортод эрсдэл учруулах боломжтой. Хэрэв уг хориг цаашид үргэлжилсэн тохиолдолд 40-45 сая метр тонн нь дэлхийн далайгаар тээвэрлэгдэх нүүрсний зах зээлийн   ̴4%-тай тэнцэх тул төмрийн хүдрийн үнийг нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болно гэж үзэж болно.
Хятадын төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц багасч байна
·         Өнгөрсөн сарын туршид Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн төмрийн хүдрийн нөөц багасч өнөөгийн байдлаар хэвийн төвшнөөс доошлоод байна.
·         Mysteel-ийн мэдээнээ үзэхэд Хятадын жижиг-дунд үйлдвэрүүд өнөөгийн байдлаар (<5 19="19" 2011="2011" 26="26" 36="36" 7="7" 9="9" font="font">
·         Mysteel-ийн судалгаанд мөн томоохон үйлдвэрүүд (>4 сая метр тонн) 34 хоногийн түүхий эдийн нөөцтэй байгаа бол жижиг үйлдвэрүүд (<2 12="12" 17="17" 43="43" font="font">
·         Үүнээс гадна саяхан хийгдсэн судалгаанаас үзэхэд Хятад улсад зээлийн олдоц багассанаар худалдаалагчдийн нөөц мөн нилээд хэмжээгээр багассан байна.
·         Зах зээлийн байдал сайжрахад гангийн үйлдвэрүүд дахин түүхий эд нөөцлөж эхэлснээр үнийн өсөлтөнд мөн нөлөөлнө гэж үзэж байна. 

 
Хятадын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байна.
§  Хятадын төмрийн хүдэр үйлдвэрлэлийн зардлууд их хэмжээгээр өссөн. Үүнд нөлөөлөх бүтцийн хүчин зүйлсэд Хятадын бага оврын уурхайнууд, бага агуулгатай хүдрийг эрчимтэй боловсруулах шаардлага, гүнд байгаа хүдрийн биетүүдийг ашиглах зарим уурхайнуудын хэрэгцээ, болон зарим нарийн нийлмэл хүдрийн  химийн шинж чанарууд багтана.
§  Илүү сайн байрлалтай уурхайнуудын хувьд ч гэсэн зардал өндөр болсон. 2011 онд, том ил уурхайнууд нь (Хятадын стандартуудын дагуу) RMB-ийн харьцаагаар, жилээс жилд 7-9 % өссөн.
·         Мөнгөн тэмдэгтийг өндөр үнэлсний нөлөөгөөр, US долларын харьцаагаар 12-14% хүртэл өөрчлөгдөөд байна.
§  Өндөр зардалд хүргэсэн бусад гол зарим зүйлсэд дараахь багтана:
·         Хүдрийн агуулгын бууралт бүтээмжид хурдацтай тархаж байгаа ба энэ нь бага агуулгатай хүдэр (<2 e="e" span="span"> болон түүнчлэн (<10 e="e" span="span">ядуу хүдэр ашиглахад хүргэсэн.
·         Зардлын инфляци – уул уурхайн хөдөлмөр, цахилгаан, дизелийн үнэ маш ихээр нэмэгдсэн.
·         Төмрийн хүдрийн олборлолтонд хэрэглэгдэх асар их татвар, хураамжууд нэмэгдсэн -Хятадын Металлургийн уурхайн холбооноос, татварууд үйлдвэрлэлийн зардлын 20-30%-аас дээш дундажтай байна гэж тооцож байна. Эдгээрт дараах багтана:
§  Төв засгийн газраас ноогдуулсан 1.80$-3.20$/тонн ROM (боловсруулаагүй хүдэр)-ийн төмрийн хүдрийн баялгийн татвар нь баяжмалын тонн тутмыг хэмжихэд 3.5-ын үзүүлэлтээр 10 (эсвэл түүнээс дээш) хүртэл нэмэгдэж байна.
§  Орон нутгийн засгийн газраас төмрийн хүдрийн уурхайнуудад ноогдуулах  татварын15 категори, үүнд хөрс, усны төлбөр болон уурхайн аврах ажлын төлбөр багтана.
 
 §  Metalytics-ээс гаргасан тооцоогоор, Хятадын дотоодын баяжмалын үйлдвэрлэлийн эхний 25% -д нь зардал дунджаар 95$US/тон байна,  ~40%-д $120/тон хүртэлхи дундаж зардалтай, 17%-д дунджаар $135/тон хүртэл байна. 10%-аас дээш хувьд 150 $US эсвэл түүнээс арай илүү дундажтай байхад хамгийн сүүлийн 5% нь 150$/т-аас дээш зардалтай байна.
§  Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн өндөр зардалтай бүтэц одоогоор хамгийн хязгаарт тулаад байна. Дараагийн таваас арван жилүүдэд олон улсын зах зээлд илүү өрсөлдөөнтэй нийлүүлэлт боломжтой болвол, муруйны өндөр цэг дэхь дотоодын үйлдвэрийн хэсгүүд – бага агуулга, далд бүтэц, болон бусад бүтцийн өндөр зардалтай үйл ажиллагааг халах болно.
·         Ялангуяа BHP, Rio Tinto, FMG зэргээс зарласан гол өргөтгөлүүд нь зардлын муруйг их хэмжээгээр тэнцүүлэхээр байна.
§  Үүнийг үл харгалзан, дээшилж байгаа зардлын дарамтын суурь болох хүчин зүйлс хэвээр байх бөгөөд улам эрчимжих болно:
·         Ашиглагдаад дуусч байгаа ордууд нь агуулгыг тасралтгүй тогтмол бууруулна.
·         Эдийн засгийн хэмжүүр өсөхөд, хөдөлмөрийн зардал нэмэгдэн, эрчим хүч, түлшний зардлууд өсөн нэмэгдсээр байх болно.
§  Үр нөлөөтэй сайжруулалт болон хөрөнгө оруулалт нь тухайн зардлын инфляцын эсрэг байж болох хэдий ч үйлдвэрийн өндөр хэмжээнд хуваагдсан бүтэц нь сайжруулалтад саад хийх болно.
§  Хятадын мөнгөн тэмдэгтийн өндөр үнэлгээг тогтоосноор, USD –дахь зардлыг нэмэгдүүлэн, өрсөлдөөнт чадварыг бууруулах ба ялангуяа Австрали долларыг үнэгүйдүүлнэ. Газар ашиглалт, байгаль орчны нөлөө, болон орон нутгийн засгийн газрын орлогыг өсгөх хэрэгцээ шаардлага нь янз бүрийн татвар, хураамж, төлбөрийг нэмэгдүүлэх магадлалтай.