Friday, August 31, 2012

Хүний амьдралын утга учир-- Очир огтлогч номоос

Өгхүй хэмээвээс өөртөө байгаа бүгдийг өгмой
Өргөхүй хэмээвээс бусдын төлөө сайныг үйлдмой
Тэвчхүй хэмээвээс уур хилэнг дарахыг хэлмой
Хичээхүй хэмээвээс сайныг арвитгах баяр болъю
Тогтхуй гэвээс муу бодлоос ангид нэгэн цэг болъю
Үзэхүй гэвээс үнэнийг ялгаж харъю
Хайрлахуй гэвээс хамаг амьтныг хайрлах

Өгөхүй нь баялгийг авчирмой, өргөхүй сайн ертөнц ирмой
Тэвчхүй нь сайхныг авчирмой, хичээхүй эрхэм дээдийг төрүүлмой
Тогтхуйг энхийг авчирмой, үзхүйгээс эрх чөлөө төрмой
Хайрлахаас хүмүүн бүхний хүсэл бүхэн бүтмой.

Энэ долоон чанарыг бүгдийг авч
Эгнэгт өөртөө шингээсэн хүмүүн
Ертөнцийг хамгаалагчаас ч илүү
Ер бусын эрдмийн сан болмой.

Wednesday, August 1, 2012

Амьдрал сайхан шүү

Чи хүчтэй.
Яагаад гэвэл чи сул талуудаа мэднэ.
Чи үзэсгэлэнтэй.
Яагаад гэвэл чи төгс биш биеэ хайрладаг..
Чи зоригтой.
Яагаад гэвэл чи сөрөг төсөөллөөсөө айж ухардаггүй.
Чи хайрлаж чаддаг.
Яагаад гэвэл чи хэн нэгнийг үзэн ядаж үзсэн.
Чи инээж чаддаг.
Яагаад гэвэл чи гуниглах ямар байдгийг мэддэг.
Хүчтэй, үзэсгэлэнтэй, зоригтой, хайрлаж, инээж чаддаг