Showing posts with label Уул уурхай / Төмөр. Show all posts
Showing posts with label Уул уурхай / Төмөр. Show all posts

Wednesday, October 10, 2012

9-р сард төмрийн хүдрийн зах зээл


Төмрийн хүдрийн Зах зээл ямар байдалтай байна вэ?   
5 сар гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ унасаар 9 сарын 6-ний өдөр тонн тутамд 88 доллар (CFR Tяньжин нөхцлөөр) болсон нь сүүлийн 3 жилийн хугацаанд тохиосон хамгийн доод үнэ байв. Энэ нь энэ жилийн хувьд одоог хүртэл хугацаанд үнэ 36% буурсан, ялангуяа 8 сард 24% буурсан гэсэн үг бөгөөд 2011 оны 10 сард үнэ 32% буурснаас хойш хугацаан дах хамгийн муу үзүүлэлт юм.  
Хятадын төмрийн хүдрийн импорт өсч байна
·         7-р сарын сүүлчээр үнэ хямд байснаас захиалга ихэссэн тул Хятадын төмрийн хүдрийн импорт 8-р сард өмнөх сарын төвшнөөс огцом өссөн байна.
·         9-р сарын 10-нд гаргасан Хятадын гаалийн урьдчилсан мэдээгээр хилээр орж ирсэн төмрийн хүдрийн хэмжээ 7-р сарын төвшнөөс 7.9%-иар огцом өсч 62.45 сая метр тонн болжээ.
·         Үүнээс үзэхэд Хятадын худалдан авагчид төмрийн хүдрийн үнэ 7-р сарын сүүл үед хангалттай хэмжээнд буурсан гэж үзээд захиалгаа нэмэгдүүлсэн байна.
-          Өмнө нь илүү өндөр үнээр материал худалдан авч байсан зах зээлийн оролцогчид ерөнхий зардлаа бууруулах үүднээс хямд үнэ бүхий тээвэрлэгдэн ирсэн түүхий эдийг илүүтэй худалдан авч байсан байх боломжтой.
·         Metal Bulletin-ий 62%-ийн төмрийн (Fe) агуулгатай Төмрийн Хүдрийн Индекс 7-р сарын 31-ний байдлаар нэг тонн нь 118.36 ам. доллар (CFR China – ачих боомт хүртлэх тээвэр, ачилт болон Хятадын боомт хүртэл тээврийн зардлыг оруулан) байсан нь өмнөх сарынхаас 12.6%-иар бага байна.
·         Гэсэн хэдий ч төмрийн хүдрийн спот үнэ улам доошилж 9-р сарын 6-ны байдлаар гурван жилийн хамгийн доод төвшинд хүрэн CFR 88 ам. доллар/тонн болсон байна.
-          9-р сард импорт цаашид өсөх боломжтой байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд үнийн өсөлтөд бас дэмжлэг болно .
·         2012 оны эхний найман сарын байдлаар нийт хилээр орж ирсэн төмрийн хүдрийн хэмжээ 486 сая метр тонн болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7%-иар өсчээ.
 Хятадууд зүгээр суусангүй, гэвч энэ нь бодит ажил болох нь болоогүй л байна.
Гэхдээ дээр дурьдсан хугацаанаас хойш хэд хэдэн ахиц дэвшил гарсан бөгөөд энэ нь төмрийн хүдрийн салбарын хэтийн төлөвт нааштай хандлага гарч болохыг харуулж байна.
§  9 сарын 6: Европын Төв Банкны (цаашид “ЕТБ” гэх) Ерөнхийлөгч Марио Драги нааштай мэдэгдэл хийв.
§  Мөнгөний нэг бодлоготой байх, еврог хамгаалахын тулд ЕТБ эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж Драги мэдэгдэв.            
§  9 сарын 6: БНХАУ-ын Засгийн газар 800сая+ юанийн стимуляцийн багцын талаарх дэлгэрэнгүйг гаргав.
§  9 сарын 10: Энэтхэг төмрийн хүдрийн олборлолтод шууд хориг тавьсан тухай зарлав.
§  Хятадын гангийн үйлдвэрүүд дэх төмрийн хүдрийн нөөц буурч байна.
§  Хятадын төмрийн хүдрийн усан замын импорт өсч байна.
Төмрийн хүдрийн үнэ ийм доод түвшинд хүрч, Хятадын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн зардал ихээхэн нэмэгдсэн явдал төмрийн хүдрийн үнэ өсөхөд дэмжлэг болсон. Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 88 доллар байхад төмрийн хүдэр үйлдвэрлэгчдийн дунджаар 40%-д үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь хасах (-) гарна.
Ийм төрөл бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр ойрын хэдэн өдрүүдэд төмрийн хүдрийн үнэ өсч, тонн тутамд 100 доллар (CFR Tяньжин нөхцлөөр)-аас дээш болов.   Forward pricing одоогоор 1 тонныг 106-107 ам.доллараар худалдаалж байна.



 Хятадын стимуляцийн төлөвлөгөө


§  9 сарын 5-нд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (цаашид “ҮХШХ” гэх) 19 хотын  төмөр замын транзитийн 25 төслийг батлав.
§  Үүнд Шэнжэн, Нинбо, Гуанжу, Тяньжин зэрэг эргийн хотууд ороод зогсохгүй Шиан, Чендау, Тайюэнь зэрэг төвийн хотууд багтана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум юанаас доошгүй байна.
§  ҮХШХ-ийн харьяа China Association of Metros-ийн мэдээлснээр Хятадын метроны системийн нийт урт 2020 он гэхэд одоогийнхоосоо 4,3 дахин урт буюу 7,000км хүрнэ.
§  9 сарын 6-нд ҮХШХ хөрөнгө оруулалтын 20 төслийг баталсан бөгөөд үүний 13 нь нийт 2,000км гаруй урттай замын төслүүд байна.
§  Эдгээр замын төслүүдийн ихэнх нь Чинхай, Шинжиан, Хунан зэрэг төвийн болон баруун бүсүүдэд байршилтай байна. Мөн хэд хэдэн контэйнер ачих буулгах зогсоол, навигацийн /усан замын/ сувгийн төслүүд батлагдсан байна.
§  9 сар гарснаас хойш Гуанжу, Ханжоу, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад газрын нийлүүлэлт нэмэгдсэн.
§  9 сарын 3-нд Гуанжу 4 газар худалдсан. Бээжин 9 сард нийт 1,7mm2 талбай бүхий оршин суух зориулалттай 14 газрыг оролцуулан 27 газар худалдана. Шанхай нийт 0,9mm2 талбай бүхий 26 газрыг 9 сард нийлүүлнэ. Ханжоу нийт 0,85 mm2 талбай бүхий 26 газрыг худалдах газрын жагсаалтанд оруулжээ. Уг жагсаалтанд оршин суух зориулалтын 11 газар, холимог зориулалтын 4 газар, худалдаа арилжааны зориулалттай 9 газар, нийтийн зориулалттай 1 газар, аялал жуулчлалын зориулалттай 1 газар багтсан байна.
§  Төв засгийн газраас газар худалдаалах явдлыг ойрын үед нэмэгдүүлсэн нь шинэ орон байр нийлүүлэх шинэ бодлогод үндэслэсэн.
§ Энэхүү бодлогын зохицуулалт/стимуляцийн 2 дахь үе нь (5 сарын дунд үеэс 7 сарын эхэн хүртэл үргэлжилсэн нэг дэх үеийн дараах) 2 зүйлд голлон анхаарна. Үүнд: хот суурин газрын дэд бүтцийг сайжруулах болон газрын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.

 
Энэтхэг улс төмрийн хүдрийн олборлолтод хориг тавив
·         9-р сарын 10-нд Гоа мужийн Ахлах сайд (мужийн засаг захиргааны тэргүүлэгч) тус муж дахь нүүрс олборлох бүх үйл ажиллагааг (жилд 40-45 сая метр тонн нүүрс экспортлодог) хууль бус олборололтын байдлыг бүрэн хянан шалгаж дуустал зогсоолоо.
-          Энэхүү хориг нь 1-3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид сунгагдах магадлалтай
·         Энэтхэгт энэ үеэр борооны улирал тохиож байгаа тул дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
·         Гэсэн хэдий ч тус муж нь 10-р сарын сүүлч гэхэд экспортоо сэргээнэ гэж үзэж байгаа, учир нь хориг тэр хүртэл үргэлжилвэл мужийн экспортод эрсдэл учруулах боломжтой. Хэрэв уг хориг цаашид үргэлжилсэн тохиолдолд 40-45 сая метр тонн нь дэлхийн далайгаар тээвэрлэгдэх нүүрсний зах зээлийн   ̴4%-тай тэнцэх тул төмрийн хүдрийн үнийг нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болно гэж үзэж болно.
Хятадын төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц багасч байна
·         Өнгөрсөн сарын туршид Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн төмрийн хүдрийн нөөц багасч өнөөгийн байдлаар хэвийн төвшнөөс доошлоод байна.
·         Mysteel-ийн мэдээнээ үзэхэд Хятадын жижиг-дунд үйлдвэрүүд өнөөгийн байдлаар (<5 19="19" 2011="2011" 26="26" 36="36" 7="7" 9="9" font="font">
·         Mysteel-ийн судалгаанд мөн томоохон үйлдвэрүүд (>4 сая метр тонн) 34 хоногийн түүхий эдийн нөөцтэй байгаа бол жижиг үйлдвэрүүд (<2 12="12" 17="17" 43="43" font="font">
·         Үүнээс гадна саяхан хийгдсэн судалгаанаас үзэхэд Хятад улсад зээлийн олдоц багассанаар худалдаалагчдийн нөөц мөн нилээд хэмжээгээр багассан байна.
·         Зах зээлийн байдал сайжрахад гангийн үйлдвэрүүд дахин түүхий эд нөөцлөж эхэлснээр үнийн өсөлтөнд мөн нөлөөлнө гэж үзэж байна. 

 
Хятадын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байна.
§  Хятадын төмрийн хүдэр үйлдвэрлэлийн зардлууд их хэмжээгээр өссөн. Үүнд нөлөөлөх бүтцийн хүчин зүйлсэд Хятадын бага оврын уурхайнууд, бага агуулгатай хүдрийг эрчимтэй боловсруулах шаардлага, гүнд байгаа хүдрийн биетүүдийг ашиглах зарим уурхайнуудын хэрэгцээ, болон зарим нарийн нийлмэл хүдрийн  химийн шинж чанарууд багтана.
§  Илүү сайн байрлалтай уурхайнуудын хувьд ч гэсэн зардал өндөр болсон. 2011 онд, том ил уурхайнууд нь (Хятадын стандартуудын дагуу) RMB-ийн харьцаагаар, жилээс жилд 7-9 % өссөн.
·         Мөнгөн тэмдэгтийг өндөр үнэлсний нөлөөгөөр, US долларын харьцаагаар 12-14% хүртэл өөрчлөгдөөд байна.
§  Өндөр зардалд хүргэсэн бусад гол зарим зүйлсэд дараахь багтана:
·         Хүдрийн агуулгын бууралт бүтээмжид хурдацтай тархаж байгаа ба энэ нь бага агуулгатай хүдэр (<2 e="e" span="span"> болон түүнчлэн (<10 e="e" span="span">ядуу хүдэр ашиглахад хүргэсэн.
·         Зардлын инфляци – уул уурхайн хөдөлмөр, цахилгаан, дизелийн үнэ маш ихээр нэмэгдсэн.
·         Төмрийн хүдрийн олборлолтонд хэрэглэгдэх асар их татвар, хураамжууд нэмэгдсэн -Хятадын Металлургийн уурхайн холбооноос, татварууд үйлдвэрлэлийн зардлын 20-30%-аас дээш дундажтай байна гэж тооцож байна. Эдгээрт дараах багтана:
§  Төв засгийн газраас ноогдуулсан 1.80$-3.20$/тонн ROM (боловсруулаагүй хүдэр)-ийн төмрийн хүдрийн баялгийн татвар нь баяжмалын тонн тутмыг хэмжихэд 3.5-ын үзүүлэлтээр 10 (эсвэл түүнээс дээш) хүртэл нэмэгдэж байна.
§  Орон нутгийн засгийн газраас төмрийн хүдрийн уурхайнуудад ноогдуулах  татварын15 категори, үүнд хөрс, усны төлбөр болон уурхайн аврах ажлын төлбөр багтана.
 
 §  Metalytics-ээс гаргасан тооцоогоор, Хятадын дотоодын баяжмалын үйлдвэрлэлийн эхний 25% -д нь зардал дунджаар 95$US/тон байна,  ~40%-д $120/тон хүртэлхи дундаж зардалтай, 17%-д дунджаар $135/тон хүртэл байна. 10%-аас дээш хувьд 150 $US эсвэл түүнээс арай илүү дундажтай байхад хамгийн сүүлийн 5% нь 150$/т-аас дээш зардалтай байна.
§  Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн өндөр зардалтай бүтэц одоогоор хамгийн хязгаарт тулаад байна. Дараагийн таваас арван жилүүдэд олон улсын зах зээлд илүү өрсөлдөөнтэй нийлүүлэлт боломжтой болвол, муруйны өндөр цэг дэхь дотоодын үйлдвэрийн хэсгүүд – бага агуулга, далд бүтэц, болон бусад бүтцийн өндөр зардалтай үйл ажиллагааг халах болно.
·         Ялангуяа BHP, Rio Tinto, FMG зэргээс зарласан гол өргөтгөлүүд нь зардлын муруйг их хэмжээгээр тэнцүүлэхээр байна.
§  Үүнийг үл харгалзан, дээшилж байгаа зардлын дарамтын суурь болох хүчин зүйлс хэвээр байх бөгөөд улам эрчимжих болно:
·         Ашиглагдаад дуусч байгаа ордууд нь агуулгыг тасралтгүй тогтмол бууруулна.
·         Эдийн засгийн хэмжүүр өсөхөд, хөдөлмөрийн зардал нэмэгдэн, эрчим хүч, түлшний зардлууд өсөн нэмэгдсээр байх болно.
§  Үр нөлөөтэй сайжруулалт болон хөрөнгө оруулалт нь тухайн зардлын инфляцын эсрэг байж болох хэдий ч үйлдвэрийн өндөр хэмжээнд хуваагдсан бүтэц нь сайжруулалтад саад хийх болно.
§  Хятадын мөнгөн тэмдэгтийн өндөр үнэлгээг тогтоосноор, USD –дахь зардлыг нэмэгдүүлэн, өрсөлдөөнт чадварыг бууруулах ба ялангуяа Австрали долларыг үнэгүйдүүлнэ. Газар ашиглалт, байгаль орчны нөлөө, болон орон нутгийн засгийн газрын орлогыг өсгөх хэрэгцээ шаардлага нь янз бүрийн татвар, хураамж, төлбөрийг нэмэгдүүлэх магадлалтай. 

Saturday, June 30, 2012

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт


Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт гэдэг бол Монголд шинэ гарч ирсэн мэргэжилүүдийн нэг, гэхдээ үүнийг 3 жил хийсний хувьд сурч авсан зүйлээ сийрүүлэхээр шийдэв. Монголд хамгийн өргөн байгаа уул уурхайн бүтээгдэхүүн бол мэдээж нүүрс, дараа нь зэс, төмрийн хүдэр гэх мэт. Миний хувьд төмрийн хүдэр борлуулж байсан ба энэ бүтээгдэхүүн маань нүүрсний адил гангийн үйлдвэрт хэрэглэгддэг тул Монгол хамгийн хэрэгцээтэй, бас ур чадвар шаардсан ажлуудын нэг гэж ойлгодог. Ингээд та бүхэнтэй мэдлэгээ хуваалцъя.
1.      Эхлээд борлуулалт хийх гэж байгаа хүн юу борлуулах гэж байгаа, энэ борлуулах гэж байгаа зүйлээр ямар бүтээгдэхүүнүүд хийдгийг хамгийн сайн ойлгох шаардлагатай. Манайхан төмрийн хүдэр, нүүрс тонн нь 200-300 доллар байхад манайхан 100 хүрэхгүй доллараар зараад байна зарим нь аман дээрээ 38 доллараар зараад байна гэдэг. Гэтэл энэ чинь ялгаатай, чухам ямар ялгаа байдгийг, яагаад ийм үнийн зөрүү байдгийн бид маш сайн мэдэх учиртай. Жишээ нь төмрийн хүдэр бол олон төрөл байдаг, тэр нь шууд ган хайлуулах зуух руу ордоггүй, төмрийн хүдрээр синтер, хорголжин гэсэн бүтээгдэхүүн хийж тэр нь зуух руу орохдоо тодорхой орцоох ордог, зуух бүрийн холих орц өөр байна. Нүүрсний хувьд нүүрс өөрөө 13 төрөл, түүнээс хамгийн өргөн хэрэглээтэй нь коксжих нүүрс нь гэхэд угааж, дараа нь кокс химийн үйлдвэрт боловсруулж ган хайлуулах зуух руу орно. Харин үүний дараа энэ мэдээллийг ашиглан одоогоор түүхийгээр нь зарж байгаач цаашид  ямар бүтээгдэхүүн болгож борлуулах нь ашигтай талаар судлах нь маркетинг юм. Хэдийгээр угаасан нүүрс болон, нойтноор баяжуулсан төмрийн хүдэр үнэ өндөр байдаг ч тэд өөрийн давуу тал, сул талтайг бас зайлшгүй харгалзах шаардлагатай. Учир нь дээрхи бүтээгдэхүүн өвөл хөлддөг, өвөл тээвэрлэж болдоггүй байна. Энержи Ресурсийг хар.
2.      Дараагийн асуудал бол бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт. Үнэ бол яах аргагүй эрэлт, нийлүүлэлтээс шалтгаална. Хоёр жишээ татъя, нэгдүгээр жишээ нь , Өмнөговийн уурхайнуудын зах зээл олон гангийн үйлдвэртэй бол өрсөлдөөн ихтэй, худалдан авагч ихтэй, үнээ өсгөх боломж ихтэй, гэвч энэ боломжийг ойр хавийн уурхайнууд андахгүй, таньтай өрсөж үйлдвэрлэж борлуулж эхэлнэ, нийлүүлэлтийг чинь ихэсгээд ирэхээр таны үнэ улам л унаад байх болно. Хоёр дахь жишээ нь, өвөрмөц шинэ зах зээлүүд, энэ бол цөөн гангийн үйлдвэртэй, гэвч тэдгээр нь 1-3 бол хоорондоо хуйвалдаад үнэ өсгөхгүй тоглоомыг зохионо, гэхдээ тэр зах зээлд 4 дэх гангийн үйлдвэр, 5 дахь гангийн үйлдвэр гарч ирж л таараа, тэд өрсөлдөөнийг бий болгоод энэ зах зээл цаашид сайн үнэтэй сайхан зах зээл болж хувирна. Гэхдээ тэр хүртэл маш сайн тунг нь тааруулахгүй бол болохгүй.
3.      Бидний хувьд цөөн гангийн үйлдвэртэй зах зээлд тоглодог. Бидний амссан туршлага бол 2 тал хоёул хожихгүй бол тоглоом хэцүүдэхийг мэдэрсэн. Бид хооронд нь өрсөлдүүлэн, тогтворгүй үнийн бодлого баримталж, зах зээлийн үнэ хамгийн гайгүй байхад үнээ маш сайн болгосон. Гэтэл айлууд мэдээж дургүйцэнэ, тэгээд хоёр том гангийн үйлдвэр өрсөрдөгчид мөртлөө нэгдээд салахгүй болсон, түүнээс хойш хүссэн үнээрээ тоглолт хийдэг болсон.
4.      Мөн Хятадууд манай уул уурхайн бүтээгдэхүүнийг эхлээд дажгүй санал тавьж биднийг хөл дээр нь босгодог, бидний үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг, дотоодынх нь үнээс жаахан өндөр байсан ч авсаар байдаг. Шалтгаан нь дотоодынх нь үйлдвэрлэгчид одоогоор импортын баяжмалын үнээс хямд байгаа ч хэрэв импортын баяжмал байхгүй бол тэдний үнэ үүнээс ч өндөр болохоос сэргийлж байгаа юм. Гэвч үйлдвэрлэлийн хэмжээ боломжийн хэмжээнд хүрсэн бол түүний дараа жинхэнэ тоглолт эхэлдэг. Учир нь ийм их үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зарж л таараа гээд, үнийг буулгаж эхэлнэ. Энэ үед дотоод, гадаадын үнэ ойртож ирээд, гадаад нь ч багасна, дотоод нь ч багасна гэсэн дүрэм үйлчилж, жинхэнэ өрсөлдөөн үүснэ. Тэгэхээр гангийн үйлдвэрүүдийг хэзээ ч цатгалан байлгаж болохгүй, өлсгөлөн байлгах нь л зүйтэй. Үүнтэй холбоотой нэг уул уурхайд ойрхон нэг жишээ татъя, хэрэв та машины дугуй авдаг байлаа гэж бодъё. Нэг айлаас хямдаар авдаг байлаа, гэхдээ та жаахан үнэтэй боловч чанартай айлаас авч эхэлбэл эхэндээ хямдаар нийлүүлж байгаа айл чинь яагаад үнэтэйгээс авч байгаа юм бэ? Манайхаас ав гэнэ. Харин үнэтэй нийлүүлдэг айл ашигтайг мэдээд, олонг нийлүүлэхийн тул нэг бол чанараа сайжруулна, нөгөө бол үнээ багасгана, эсвэл өөр хөнгөлөлт үзүүлнэ, энэ үед хямд айлд та энэ хар танайх ч гэсэн гээд хооронд өрсөлдүүлдэг биз дээ. Үүнтэй яг ижил.
5.      За энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэвэл BHP, Rio Tinto  зэрэг аврагууд бол бага үнээр Хятадын зах зээлд орж, өөрсдөөсөө хараат болгоод, авахаас өөр аргагүй болсон тэр үед нь л тоглолтоо эхлүүлсэн байдгийн. Энэ аргийг Хятадууд сүрхий суралцан, манай дээр хэрэглээд байгаа санагддын. Тиймээс шинэ зах зээл рүү орж байгаа бол та боломжийн үнээр эхлүүлэн гол нь тогтвортой нийлүүлэх л чухал болно.
6.      Мөн болж өгвөл 3 гангийн үйлдвэрийг баттай араанд нь хийж аваад, холоос авч байгаа айлуудадыг маркетинг хийх байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Энэ үед л тоглолт эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хараат байх угаасаа аюултай байдаг түүнээс хамгаалах арга хэмжээг ашиг багатай ч хийх ёстой, ингэж байж л худалдан авагчийн тоог нэмэгдүүлж чадна. Хятадууд эрсдэл хийх угаасаа дургүй хүмүүс тиймээс жижиг үйлдвэрүүд бидэнд итгэхгүй, өөрсөддөө итгэхгүй байх явдал байнга шүү дээ.
7.      Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын явцад тээвэр маш чухал. Монголын бүтээгдэхүүний онцлог бол Хятад доторхи тээврийн зардал маш өндөр, тиймээс манай хямд гэж байгаа үнэ, гангийн үйлдвэр дээр очихоор маш өндөр, алт шиг үнээр л очино. Тиймээс  тээврийн өрсөлдөөнт байдал, үүнд гарч ирдэг орон нутгийн дарга нарыг лоббидох чадвартай гангийн үйлдвэрүүдийг оруулж ирэх нь маш чухал. Миний амсаж байсан туршлага бол шинэ айл орж ирэх гэхээр хуучин айл нь тээврийн компаниудаа дарамтлан шинэ айлд тээврийн машин олдохгүй байдал үүсгэн боох явдал. Мөн шинэ компаниудад гадаад тээврийн эрхээ өгөхгүйгээр хамгаалж, аль болох их өртгийг нутаг дэвсгэртээ шингээх явдал байлаа.
8.      Экспортод хилийн асуудал маш чухал. Хил нээлттэй, асуудалгүй ажиллаж байж л экспорт хэвийн байна. Өмнөговьд бол сүүлийн үед гангийн үйлдвэр дургүйгээ хүртэл хил хаачих явдал байнга гардаг.
9.      Дараагийн асуудал бол гангийн үйлдвэртэй маш сайн харилцаатай байх хэрэгтэй. Энэ бол бизнесийн наад захын мэт дүрэм боловч зарим үед маш үгүйлэгддэг зүйл юм. Тэгэхээр техник тоног төхөөрөмжөөс илүү харилцаандаа хөрөнгө оруулах хамгийн чухал болохыг хамгаас их мэдэрдэг шүү.
10.   Зах зээл ямар байгааг хэн ч мэдэрч чадахгүй ч мэдрэмж бол чухал байдаг, бага үнэ, сайн үнэ аль алинд нь шантрахгүйгээр, хэт их ач холбогдол өгч худалдан авагчаа гомдоохгүй байх сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээр бол борлуулагч хүнд туйлаас хэрэгтэй байдгийг мэдэрсэн шүү. Зарим үед үнэ өндөр байхад гэрээ хийчихээд дараа нь экспорт эхлэхэд үнэ бууж байхад худалдан авагчид хэцүү байна. Энэ үед манайх хожлоо, за нэг гайгүйдээ гэж бодож байхад, дараагийн удаа худалдан авагч маань ямар нэг байдлаар үнээ буулгахад бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь бас л хэцүү юм билээ. Гэхдээ таньд зориг байхад та чаднаа.
11.    
Ингээд энэ бол зөвхөн санаанд орсон зүйл бөгөөд, хамгийн гол нь хийж үзэж байж л хамгийн сайн ойлгоно доо. Тийм ч болохоор хурдан экспорт эхлээсээ, асуудал гарах бүрд би олон зүйл суралуаж байгаадаа баярлах юм даа.  

Saturday, May 21, 2011

Хятадын 2010 оны ган материалын экпорт импортын байдал болон цаашдын хэтийн төлөв

2011-01-11 10:19 мэдээллийн эх үүсвэр “Дазун” бизнесийн сүлжээ

Гаалийн газраас хамгийн сүүлд нийтлэсэн тоо баримтаас үзэхэд 2010 онд Хятад улс 42 сая 560 мянган тонн ган материал экпортлосон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 73%-аар өссөн байдалтай гарсан байна. Харин импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,8%-аар буурсан төлөвтэй байна. Экспортын сар тутмын тоо баримтаас харахад ган материалын экспорт оны эхнээс аажмаар дээшилж, 6-р сард хамгийн өндөр цэгтээ хүрч, 7-8-р саруудад их хэмжээгээр доошилж, дараагийн хэдэн сард сарын дундаж экспортын хэмжээ 3 сая орчим тоннд барьж байсан байна. Хэдийгээр тодорхой хэмжээний өсөлт харагдаж байгаа ч нэлээн доод түвшинд байсаар байна. Жилийн гангийн экспортын байдлыг дүрслэн хэлбэл хоёр талдаа буурсан дунд нь өссөн байдал хэвээр үргэлжилсээр байна. Импортын тал дээр хятад улсын сарын импортын хэмжээ 1 сая 300 тонн жилийн экспорт 10 сая тонн гэсэн хэмжээг удаан хугацаанд хадгалсаар байна.
2010 онд ган материалын экспортод нөлөөлсөн хүчин зүйлүүд нэлээн их байсныг энд онцлох нь зүйтэй. Дараах 3 зүйлийн хүчин зүйл экспортын хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгд: Олон улсын эдийн засгийн байдал Хоёрт: Улсын төрийн бодлого Гуравт: бүх дэлхий даяар протекционизм нэлээн газар авсан
Үүнээс гадна, ган материалын улсын дотоодын болон гадаадын үнийн зөрүү багасч, юаны ханш өссөн болон бүх дэлхийд бүтээгдэхүүний өртөгийн дарамт үүссэн зэргээс болж экспортын орчин өдөр ирэхүеэ муудаж, янз бүрийн хүчин зүйлүүд нөлөөлснөөс жилийн гангийн экспорт дундаа гүдгэр, хоёр талаараа хотгор болох үзэгдэл үүссэн байна.
1-р зураг ган материалын импорт, экспортын хэмжээ болон өнгөрсөн үеийнхтэй харьцуулсан өсөлт

Мэдээллийн эх үүсвэр: Гаалийн ерөнхий газар
Олон улсын нөхцөл байдал
Бүх дэлхийн эдийн засгийн сэргэлт түргэн явагдахын хирээр гадаад зах зээлд ган төмөрлөгийн хэрэгцээ өсөн нэмэгдэхэд нөлөөлж 2010 онд Хятад улсын ган материалын экспорт өнгөрсөн хугацаатай харьцуулахад өссөн байдалтай гарсан байна. Манай улсын ган материалын экспортын гол төвлөрсөн зах зээл болох Азийн шинээр хөгжиж байгаа орнууд бүс нутгуудад санхүүгийн хямрал дэгдэхэд, тэдгээр улсуудад дотоодын эдийн засаг сэргэж, ган материалын хэрэгцээ нэмэгдсэн нь хятадын ган материалын экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. 2010 оны 11-р сард Зүүн өмнөд азид гаргасан ган материалын нийт экспортын хэмжээ хуримтлагдсан тоогоор 7 сая 680 мянган тонн хүрч, энэ нь өнгөрсөн хугацаатай харьцуулахад 91,9%-аар өссөн байдалтай байна. Үүнээс гадна, Африк болон Өмнөд Америкт экспортлосон ган материалын хэмжээ өнгөрсөн хугацаатай харьцуулахад ихээр өссөн байдалтай байна.
Үүнээс үзэхэд, шинээр сэргэж байгаа орнууд хятадын экспортын өсөлтөд гол түлхэж үзүүлсэн байна. Хятадын ган материалын экспортын чиг хандлага хөгжиж байгаа болон шинээр сэргэж байгаа орнууд руу чиглэх нь тодорхой байна.
2-р зураг ган материалын экспортын бүсийн харьцуулсан зураг

Мэдээллийн эх үүсвэр: Гаалийн ерөнхий газар
2010 онд олон улсын зах зээл дээр галзуу хулгана мэт хэлбэлзэл үүсч, олон улсын ган материалын үнэ ханш оны эхэнд дээд цэгтээ хүрч цаашлан доошилсон байдалтай байгаагийн гол шалтгаан нь олон улсын эдийн засгийн сэргэлт тогтворгүй байсан мөн гангийн түүхий эдийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс хамаарсан болно. Гэхдээ дотоод, гадаадын зах зээлийн хэрэгцээ өсөхгүй, хуучных шигээ гүйлгээ сайтай байхгүй байгаа бөгөөд өвлийн улиралд мууддаг байдал үргэлжилсэн хэвээр байна. 11-р сард Европ, Америкийн зах зээлийн хэрэгцээ өсөж эхэлсэнээр Хятадын экпортын байдал бага зэрэг сайжирч байна. Гэхдээ Зүүн өмнөд Азийн зах зээлийн хэрэгцээ өсөхгүй байгаа нь 12-р сарын экспортод нөлөөлж байна. Гаалийн газраас өгсөн хамгийн сүүлийн тоо баримтыг үндэслэвэл 2010 оны 12 сард 2 сая 850 мянган тонн ган материал экспорлосон нь 11-р сарынхаас 60000 тонноор багасч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 14.7%-аар буурсан байдалтай байна. Үүний зэрэгцээ Хятад улсын экспортын бүс нутагт үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөж байна.
3-р зураг дэлхийн гол бүс нутгуудын түүхий гангийн үйлдвэрлэлийн бүтээмжийн өөрчлөлт

Мэдээллийн эх үүсвэр:MRI
Японоор гол болгосон ган үйлдвэрлэгч орнууд бүтцийн өөрчлөлтийг түргэвчлүүлж байна. Жнь: Япон улс төмөрлөг хайлуулах зуухыг хэт томсгож үүгээр дамжуулан үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх арга зам хайж, Солонгол, Энэтхэг, Асеаны орнууд төмөрлөгийн үйлдвэрлэлийн цар хүрээг өсгөхийг хичээж байна. Ялангуяа санхүүгийн хямралын дараа, Япон, ТУХН-ийн орнуудаас бусад Европын холбооны цэвэр импорт 7 сая 490 мянган тонн байснаас 12 сая 250 мянган тонн болж өөрчлөгдсөн байна. Америк улсын цэвэр импортын хэмжээ 17 сая 880 мянган тонн байснаас 6 сая 100 мянган тонн болгож, Солонгос 7 сая 490 тонн байснаас 100 тонн хүртэл бууруулсан байдалтай байна. Ийм их хэмжээний ган материал Хятадаас бусад олон улсын зах зээл дээр борлуулагдах хэрэгтэй болоод байна. Хятадын цэвэр экспортын хэмжээ ихээр буурснаар Япон болон Европын холбооны нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байдлыг зөөлрүүлсэн байна.
Төрийн бодлого
Төрийн бодлогын талаар ган материалын экспортоор голлохыг дэмжихгүй байгаа бөгөөд 7-р сарын 15-наас эхлэн зарим төрлийн бүтээгдэхүүнд экспортын татварын буцаан олгох журмыг хүчингүй болгосон байна. Энэ нь Хятад улсын зарим их хэмжээний эрчим зарцуулдаг бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Үүний зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг эрчтэй явуулахыг шаардаж байна. 2010 оны ган материалын экспорт оны эхнийхтэй харьцуулахад аажмаар өсч, 6-р сард оргилдоо хүрээд, цаашлан буурч экспортын татварын буцаан олголт хүчингүй болсноор 7, 8-р сарын экспортонд ихээр нөлөөлсөн нь харагдаж байна. Одоогийн байдлаар сардаа 3 сая тонныг гаргаж байгаа нь нэлээн доогуур үзүүлэлт юм.

Үүнээс гадна үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа нь 8-р сарын сүүлчээр Хятад улсад үйлдвэрлэлийн бүтээмж буурч цахилгаан хязгаарлалтыг хийхэд хүргэж, үүнд хамгийн их өртөж байгаа нь дунд болон жижиг үйлдвэрүүд байна. Том үйлдвэрүүд үүнд бараг нөлөөлөгдөхгүй байна. 9-10-р саруудад утаа, болон эрчим хүчийг бууруулах арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор 9-10-р сард дотоодын боловсруулаагүй гангийн үйлдвэрлэл 2 сар дараалан буурч, дотоодын гангийн үйлдвэрлэл ихээр буурч байгаа экспортын хэмжээнд нөлөөлж, экспортын орчны муудалт нь эсрэгээрээ бүтээгдэхүүний гарцын нэмэгдэлтийг хязгаарлаж байна.
Ерөнхийд нь авч үзэхэд, улсаас төмөрлөгийн салбарын талаар авч хэрэгжүүлж байгаа төрийн бодлого бол үйлдвэрийн бүтэцийн өөрчлөлт өсөлтийн хэлбэрийг өөрчлөх тал руу чиглэж байгаа бөгөөд, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар бүтээгдэхүүний экспортын хэлбэрийг өөрчлөх тал руу зорьж байгаа гэж дүгнэж болно. Төмөрлөгийн үйлдвэрүүд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр их ажил хийх хэрэгтэй бөгөөд нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлийн өөрчлөлттэй нийцүүлж өрсөлдөх чадвараа сайжруулснаар л өөрийн байр суурийг эзэлж чадна.
Олон улсын протекшнизмийн дэлгэрэлт
Энэ удаагийн санхүүгийн хямрал бүх дэлхийн эдийн засагт том цохилт болсон. Олон ч улс гүрнүүд богино хугацаанд сүрдүүлэг зөрчлийг намжаахаас залхаж шинээр гаргасан төрийн бодлогонууд нь протекшнизмыг дэвэргэсэн хандлагатай байна. Үүнээс болж дэлхийн улс орнууд ч протекшнизмын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөж байна.
Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноос нааш протекшнизмтэй холбоотой хэрэг явдлуудын ихэнх нь хятадын бүтээгдэхүүнд зориулж жирийн бүтээгдэхүүнээс эхлэн автомашины сэлбэг, машин тоног төхөөрөмж зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг ч хамраад байна. 2006 оноос эхлэн Баган болон түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй холбоотой гарсан хэргүүд нийт 36 тохиолдол гарч үүнд: трубатай холбоотой хэргүүд 20, хавтгай материалтай холбоотой хэрэг 8 тус тус гарсан байна.
4 -р зураг 2006 оны Хятадын бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулахын эсрэг болон нөхөн олговор олгохын эсрэг хэргүүд


Мэдээллийн эх үүсвэр:MRI
Олон улсын эдийн засгийн байдлын сэргэлт нь баталгаагүй байгаагаас Европ, Америкийн эдийн засаг нэлээн бууралтын байдалтай байна. дотоодын үйлдвэрүүд болон үйлдвэрчний эвлэлийн зүгээс үзүүлж буй дарамт, шахалт ялангуяа хятадын бүтээдгдэхүүнд тавих хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Энх тайван арга замаар хөгжин босч ирж байгаа хөгжиж буй их гүрний хувьд тодорхой хугацаанд экспортын түвшин өндөр байх явдал нь гэхдээ цаашдын байдлыг ажилан харвал, манай улсын эдийн засгийн өсөлтийн хэлбэр нь нэмүү өртөг ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү шилжих хандаштай байна. Улсын дотоодын хэрэглээний өсөлт нь эдийн засгийн өсөлтөнд түлхэц үзүүлж буй тул олон улсын зах зээл дээрх эрх мэдэл улам өсч олон улсын зүгээс үзүүлж буй дарамт аажимдаа сулрах байдал харагдаж байна.
Үүнээс гадна, гадаад зах зээлийн эрэлт доор байгаа, олон улсын ган материалын үнэ үргэлжлэн унаж байгаа дотоод гадаад үнийн зөрүү буурч байгаа, юаны ханш өсч, үйлдвэрлэлийн өртөгийн дарамт үүсч байгаа нь төмөрлөгийн үйлдвэрүүдэд хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Юаны ханш өсөх, инфляц нэмэгдэх нь үйлдвэрүүдэд ирээдүйд тулгарах хэцүү асуудал байсаар байх болно. Энэ нь ган материалын экспортод тодорхой хэмжээгээр муу нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
2011 он нь 12-р таван жилийн төлөвлөгөөний эхний жил, энэ утгаараа төмөрлөгийн салбарын хувьд бүтцийн өөрчлөлт болон өсөлтийн хэлбэрээ өөрлчөх нь хамгийн гол ажил байх болно. Төрөөс гадаадад шууд их хэмжээний бүтээгдэхүүн экспортлохыг дэмжихгүй байгаа байдлыг харгалзан үзэж, экспорыг хязгаарлах юмуу, муу гарцтайг нь зах зээлээс гаргах бодлого үргэлжлэн хэрэгжих болно. 2011 онд хэрвээ олон улсын ган материалын эрэлт үргэлжлэн нэмэгдэх бол эцсийн бүтээгдэхүүний эрэлт тогтвортой байх ба импортын нийт хэмжээ 15 сая тонн хэвээрээ байх болно.