Showing posts with label Хятадын зах зээл. Show all posts
Showing posts with label Хятадын зах зээл. Show all posts

Wednesday, April 13, 2011

"Шанхайгаар аялах нь" номын тухайд

Миний бие “Шанхайгаар аялах нь” номыг бичиж Шанхай хотын талаарх мэдээллийг цуглуулан олны хүртээл болгохдоо та бүхэнд аялал жуулчлалаар дамжуулан танин мэдэхүйн сан хөмрөгийг тань тэлж, хятадын европ гэгдэх Шанхай хотын амьдралын хэв маягтай өөрсдийнгөө харьцуулаасай гэж бодсон билээ. “Шанхайгаар аялах нь” ном Шанхай хотын талаар олон арван аялал жуулчлалын газруудыг танилцуулахаас гадна 2010 онд зохиогдож буй Шанхайн Экспогоор аялахад тань хөтөч болж чадах гарын авлага болох болов уу.

Шанхайгаар аялагч танд хэлэхэд Шанхай үнэхээр уйдахааргүй, мартагдашгүй, гайхамшигт хот юм. Шанхайчуудын урлагт хайртай учир олон арван орчин үеийн урлагийн галлерей, уран зургийн урлангууд Шанхайд төвлөрсөн байдаг. Ингээд Шанхайгаар аялахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй бол гэж та бодож байгаа байх. Өнгөц аялая гэвэл хамгийн багадаа 2-3 хоног хэрэгтэй болов уу. Тиймээс та Шанхай хотыг зорихоор шийдсэн бол энэхүү бяцхан номоор хөтөч хийн, өөрийн сонирхож буй газартаа заавал очиж үзэж, Шанхай хотын гайхамшигтай танилцаарай.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр улаан аялал жуулчлал, томоохон цанын бааз, амралт зугаалгын цогцолбор газрууд, энгийн зоогийн газраас эхлээд өвөрмөц шийдэл бүхий хуучин, шинэ Шанхайн өнгө төрхийг илэрхийлсэн ресторан зоогийн газар, орчин үеийн урлагийг гайхамшигтайгаар хослуулсан Мо Янь баар зэрэг нь хойч үедээ зөв хүмүүжил, үзэл суртлыг залуучуудын сонирхдог арга хэлбэрээр нь дамжуулан сурталчилж, хотдоо олон жуулчдыг татан дэлхийд нэр хүндтэй “Экспо-2010” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авч чаджээ.

Уг номонд орсон агуулгыг товч дурдвал:
1. Шанхай хотын тухай
2. Шанхайн экспо 2010
3. Зочид буудал
4. Шанхай хотын гайхамшигууд /дүүрэг бүрээр/
5. Шилдэг их сургуулиуд
6. Шилдэг эмнэлгүүд
7. Хавсралт

Ингээд “Бээжингээр аялах нь” номын маань цуврал болох “Шанхайгаар аялах нь” номыг шимтэн уншиж, шинэ санал бодол шүүмжээ бидэнд харамгүй илгээнэ гэдэгт итгэж байна.
Энхтайваны Хулан

Monday, April 11, 2011

"Бээжингээр аялах нь" номын тухай


Энэхүү ном нь Бээжин хотоор аялаггчидад тэдэнд хэрэгтэй бүхий л мэдээллийг эмхэтгэн гаргасан ном юм. Бид Бээжин хотын түүх соёлын дурсгалт газруудыг Хориотой хот, Тиан Ан Мины талбай, Цагаан хэрэм, Зуны ордон зэргээр төсөөлдөгч, эдгээрээс гадна олон зуун түүх соёлын үзвэрүүдтэй. Бээжинд үзэх зүйл маш их, тэдний төрөл зүйл маш олон учраас ч Хятаддаа түүх соёлын хамгийн их өв уламжлалтай хотуудын нэг яах аргагүй мөн юм. Энд олон арван бүрэн бүтнээр нь хадгалж авч үлдсэн сүм хийд, эртний цамхагууд байдаг ба тэдний орчин тойроныг маш сайхан цэцэгжүүлэн засварлаж авч үлдсэн байдаг. Тиймээс бид энэхүү номондоо хятад улсын иргэдээс гадна гадаадын иргэдийн олноор очиж үздэг гол гол түүх соёлын үзвэрийн тухайд монголчууд маань очиж үзээсэй гэсэн үүднээс товч танилцуулсан билээ.

Орчин үеийн Бээжин хот нь дээр дурдсан түүх соёлын үзвэрүүдээс гадна орчин үеийн өндөр өндөр барилгууд, дэлгүүр, зах, олон сайхан шөнийн үзэмжээрээ бид бүхний нүдийг булаадаг билээ. Тиймээс монголчууд бид Улаанбаатраас хөдлөхөөс авхуулаад буудаллах зочид буудлаа сонгох, Бээжинд очоод аль түүх дурсгалын газруудаар явж үзэн, ямар ямар дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээт бараагаа авч болох талаар, мөн амтат хоолны газар, анхилам цайны газрууд, Бээжингийн топ 10 сургууль, шилдэг эмнэлгүүд, залуучууддаа Бээжин хотын баар цэнгээний газруудыг ч мөн товч танилцуулахад гэмгүй боловуу гэж бодсон юм. Эдгээрээс гадна энэхүү номд маань онгоц галт тэрэгний цагийн хуваариуд, даатгалын компаниуд, анхаарах зүйлс, болон хамгийн хэрэгцээт 150 өгүүлбэр байгаа болно.

Түүнчлэн тухайн улсын түүх соёлыг илтгэн харуулдаг арвин баялаг үзвэртэй музей, урлаг соёлын газрууд, сүм хийдүүд, Бээжинчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг бүхий л газрыг энэхүү номдоо багтаахыг хичээсэн билээ.

"Бээжингээр аялах нь" ном маань Бээжин хотод зорчих Монгол хүн бүхний хамгийн сайн туслагч болж, уншигчдын ажил, цаг хугацаа, мөнгийг хэмнэхэд бага ч болов тус болох болно гэдэгт найдаж байна.

Одоогоор монгол хэл дээр Бээжин хотын тухай танилцуулсан эмхэтгэл хэвлэгдээгүй байгаа тул энэхүү эмхэтгэлээс цааш олон олон чанартай эмхэтгэлүүд гарна гэдэгт найдаж байна.

Friday, April 8, 2011

Хятад улс, Хятад хүний тухай

Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ?
Манай Монгол улсаас хамгийн ойр бид бүгдийн өдөр бүр харицах шаардлага гардаг зах зээл бол Хятад улс. Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ? гэхээр төрөл бүрийн сэдэв хөндөн ярилцаж болно л доо. Тэгэхээр эдгээр сэдвүүдээс өөрийн бодлоо хуваалцая.


1. Хятад орон гэж ямар улс вэ?
http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D2%AF%D0%B3%D0%B4_%D0%9D%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D1%85_%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4_%D0%90%D1%80%D0%B4_%D0%A3%D0%BB%D1%81
Дээрхи линкээс мэдээлэл авч болно. Гэхдээ миний хувьд товчхон ДҮГНЭХЭД МАНАЙ ХӨРШ ОРОН, МАШ ТОМ ЗАХ ЗЭЭЛТЭЙ, ЭНЭ НЬ БИДНИЙ ХУВЬД АСАР ТОМ БОЛОМЖ, гэхдээ бид тэднээс азтай улс. Бид тэднээс суралцах зүйл их байгаа учраас Хятад хэл сурч байгаа залуустаа хэлэхэд Хятадуудыг түүх соёл, юутай ийтэй нь сайн судлаарай гэж захия.
2. Хятад хүн ер нь ямар вэ?
Бас л миний бодлоор Хятад хүн гэхээр л өмхий муу санаатай тийм муу хүн бишээ. Би 10 жилийн турш төрөл бүрийн л Хятадуудтай харилцаж явлаа. Надтай харилцаж байсан Хятадууд сайн хүн нь олон шүү. Ингээд Хятадууд сайн чанараас нь дурдвал,
- Хөдөлмөрч- нийгэм нь тэднийг хөдөлмөрлүүлдэг, үгүй бол үгэйгүй хоосон л хэвээрээ байна
- Түүх соёлоо хүндэлдэг- аугаа их түүх соёлтой улс, харин бид ч гэсэн дутахааргүй түүхийг бүтээсэн үндэстэн мөртлөө тэдэнтэй харьцуулахад түүхээ мэддэг залуус цөөн байна.
- Холыг хардаг- тэр тусмаа томоохон бизнес эрхэлдэг улсууд нь
Муу чанараас нь хэлвэл:
- Хувийн соёл муутай: өмхий амтай, гэртээ куртиктай суудаг, чанга ярьдаг, хуруугаа чичилдэг
- Хулхи юм их хийцгээдэг, тэрийгээ бас зарцгаадаг- гайгүй юм байх нь байна, харин гадны улсын бүтээлтэй харьцуулахад хэзээч гүйцдэггүй
- Дуурайна гэж чигтээхэн- энэ сайн ч байж магадгүй, муу ч байж болно. Гэхдээ хүний юмыг авч ашиглахдаа зөвшөөрлийг нь авах хэрэгтэй.
- Шар толгойтой улсуудыг хараад чигтэйхэн хөөрнө... Монгол гэхээр мэддэггүй ч юмуу нэг л ойшоохгүй. Харин хэрэгтэй бизнесийн түнш бол мэдээж хөл алдаад гүйнэ л дээ.

Үргэлжлэл бий

Thursday, September 16, 2010

ХЯТАД УЛС ОРОС УЛСАД 6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ӨГЧ, НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТАЛ ДЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛОВ

Хятад улс Орос улстай ойрын хугацаанд Оросын алс дорнодын бүс нутгийн хот болох Благовешченск хотод эрдэс баялагийн тал дээр хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулав.
Хэлэлцээрт зааснаар, ирээдүйн 5 жилд Хятад улс нь Орос улсаас жил бүр 15 сая тонн нүүрс авах бөгөөд цаашид 20 жилд импортоор авах нүүрсний хэмжээг нэмэн 20 сая тонн болгох юм. Хятад улс харин Орос улсад нийт 6 тэрбум долларын зээл олгож байна.
Нүүрс нь Хятадын цахилгаан станц болон ган хайлуулах үйлдвэрийн гол түүхий эдийн 80%-ийг эзэлж байгаа бөгөөд Хятад одоогоор Монгол болон Австралийн баялагийн импортыг ихэсгэх байдлаар урт хугацааны хэрэгцээгээ хангаж байна. Орос улсын статистикаар 2009 онд Хятад Орос улсаас импортолсон нүүрсний хэмжээ 15 дахин нэмэгдэж, 12.09 сая тоннд хүрч, Хятадын гадаадаас худалдан авдаг эрдэс баялгийн 10%-тай тэнцэж байна. 2010 оны эхний хагас жилд, Хятад Оросоос худалдан авсан нүүрсний нийт хэмжээ 6 сая тоннд хүрч, Орос улс Хятад улсын гол нүүрс импортлогч орны нэг болов.
Orient Securities Ltd-ийн нүүрсний шинжээч Ү Жиэ хэлэхдээ: “Хятад улс хөрш зэргэлдээ орнуудын эрдэс баялгийн импортыг дэмжсэнээр эрдэс баялгийн аюулгүй нийлүүлэлтийг баталгаажуулахад чухал стратегийн ач холбогдолтой. Зөвхөн тохиромжтой өсөлтийг бодолцон, уг худалдааны гэрээ нь Хятадын дотоодын нүүрсний зах зээл болон үнэд томоохон нөлөө үзүүлэхгүй.” гэжээ.
Уг компанийн харилцагчийн мэдээллээс харахад, 2009 онд Хятад улс хөрш зэргэлдээ Орос улсаас импортолж буй нүүрсний үнэ тонн тутам нь 87 доллар, Австралиас импортоор авсан нүүрсний тонн тутмын үнэ 111 ам.доллар байна. Хятадын хувьд Орос улс аль хэдийнэ Австрали, Индонез, Ветнамын дараахи 4 дэхь нүүрсний нийлүүлэгч улс болсон байна.
Хэлэлцээрт хоёр тал хамтарсан компани байгуулах, хамтарч Оросын алс дорнодын Амур мөрний (хар мөрний эрэг) хэсгийн эрдэс баялгийг хамтран ашиглах зэрэг агуулга орсон байгаа. Түүнчилэн Оросын тал геологийн эрэл хагуулын ажлыг хурдасгах, баяжуулах болон дэд бүтцийн барилгажилт тал дээр Хятадын Шэнхуа групптэй хамтрана.