Tuesday, July 5, 2011
World №1 bestseller Robert T.Kiyosaki
Сургууль хүүхдэд мөнгөний тухай заадаггүй, зөвхөн схоластик мэргэжлийн хичээл үзэж боловсрол олгодог, харин тэд эцэг эхээсээ л мөнгөний талаар мэдлэг олж авдаг. Хэрэв эцэг эх нь ядуу бол тэд хүүхдэдээ мөнгөний тухай ямар ойлголт өгч зөвлөх вэ? Тэд зүгээр л сургуульдаа яв, маш сайн сур гэж зөвлөдөг. Сургуулиа сайн дүнтэй, амжилттай төгссөн ч санхүүгийн асуудалд хандах хандлага, мөнгөний талаарх мэдлэг тун ядмаг хэвээр байна. Чадварлаг эмч, нягтлан, банкны ажилтан коллеж, их дээд сургуулийг сайн дүнтэй дүүргэсэн ч тэд бүхий л амьдралынхаа турш санхүүгийн асуудалтай тэмцсээр л байдаг.
Хэн нэгэн бэрхшээлтэй нүүр тулгарахад үүнийг би даван туулж чадахгүй гэснээр өөрийгөө гарцгүй болгож, тархиа ажиллахыг зогсоодог, харин үүнийг би хэрхэн чадах вэ гэж асуулт болгосноор тархиа ажиллуулж эхэлдэг. Тархиа ажиллуулснаар хүний оюун ухаан тэлж, өдрөөс өдөрт хөгжиж байдаг. Тархи хүчтэй байна гэдэг нь илүү их мөнгө олох боломж юм. Би үүнийг чадахгүй гэж шууд хэлэх нь оюуны залхуурал(mental laziness). Мөнгөтэй холбоотой ямар нэг асуудал гарч ирэхэд тархиа шууд унтуулдаг зуршилтай хүн байхад зарим нь эсрэгээрээ тархиа дасгалжуулж байдаг. Энэ хоёрын үр дүн нь урт хугацааны туршид санхүүгийн хувьд аливааг сөрөн зогсож чаддаг нь хүчирхэгжиж байхад нөгөөх нь доройтож байсан. Өөрөөр хэлбэл өдөр бүр биеийн тамирын клубд очиж дасгал хийдэг, харин буйдан дээрээ тухлан зурагт үзэж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөж буй амьдралтай ижил. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь эрүүл мэндийг сайжруулдаг бол оюуны дасгал хийх нь эд хөрөнгөтэй байх боломжыг ихэсгэдэг. Харин залхуурал нь эрүүл мэнд, эд хөрөнгө хоёуланг нь доройтуулдаг байна. Ядуу хүн баячууд нийгэмд илүү их татвар төлөх ёстой түүгээр гэр оронгүй, гуйлгачин, ядуусыг харж хандах хэрэгтэй гэж боддог харин баячуудын хувьд өндөр татвар бол үйлдвэрлэгчдийг гэсгээн цээрлүүлж, үйлдвэрлэгч бус хүмүүсийг урамшуулж буй хэрэг юм.
Ядуу Баян
Маш сайн сурснаар чи сайн компанид ажилд орж чадна
Миний баян биш байгаа шалтгаан нь хүүхэд байгаа учраас
Оройн зоогны үед хоолны ширээний ард мөнгөний тухай хэзээ ч яридаггүй цээрлэдэг
Мөнгөтэй болгоомжтой харьцаж, аз туршсан зүйл бүү хий
Манай байшин бол бидний хамгийн том хөрөнгө оруулалт, маш гайхалтай хөрөнгө
Асуудлаа цэгцлэхээсээ өмнө төлбөр тооцоог цагтаа төлдөг.
Сайн ажилласных нь төлөө компани болон засгийн газар өөрийг нь харж үзнэ гэж боддог. Доорх зүйлсийг чухалчлан үздэг:
-цалингийн өсөлт
-тэтгэвэрийн төлөвлөгөө
-цалинтай амралт
-эрүүл мэндийн даатгал
-өвчтэй үед олгох цалин хөлс
Хэдхэн $ хадгалахын төлөө тэмцдэг
Хүүхдээ сайн ажил олох талаар бод гэдэг
Маш сайн сурснаар чи худалдаж авах сайн компани олж чадна
Миний баян байх ёстой шалтгаан гэвэл хүүхэд байгаа учраас
Хоолны ширээний ард байхдаа мөнгө бизнесийн талаар ярьдаг
Бэрхшээлээс бүү зугат, хэрхэн даван туулах талаар суралц
Хэрэв чиний байшин чинь хамгийн том хөрөнгө оруулалт бол чи асуудалтай байна
Асуудлаа цэгцлэсний дараа төлбөрөө цагтаа төлдөг.
Бие даасан санхүүгийн баталгаатай байдалд итгэдэг. Тиймээс цалингийн өсөлт гэх мэт зүйлүүд юч биш
Хөрөнгө оруулалт хийдэг
Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, хүчирхэг бизнес эхлэж, шинээр ажлын байр бий болгохыг заадаг
Жич: Дээр өгүүлсэн ядуу гэдэг нь мөнгөний хувьд бус санхүүгийн мэдлэгээр ядмаг гэдгийг илэрхийлж байна.
Хүмүүсийн бодож буй бодол нь амьдралд биелэлээ олж байдаг. Санхүүгийн мэдлэгээр ядуу нь би хэзээ ч баян амьдрахгүй гэж хэлдэг байсан нь бодит амьдралд биелэлээ олсон. Харин мэдлэгтэй нь өөрийгөө баян хүн шиг бодож, баян хүн хэзээ ч ийм зүйл хийдэггүй гэдэг байв. Ядуу хүн санхүүгийн асуудалтай хүн хоёр нь ондоо ойлголт юм. Мөнгөний асуудал бол түр зуурынх харин ядуу нь мөнхийнх. Би мөнгөнд дургүй мөнгө бол асуудал биш гэж ядуу үздэг байхад баян нь мөнгө бол хүч чадал гэж боддог. Мөнгө нь нэг төрлийн хүч юм. Гэхдээ мөнгөнөөс илүү хүчирхэг зүйл бол санхүүгийн боловсрол. Мөнгө ирж, явж байдаг ба түүнийг хэрхэн ажилладаг талаар мэдлэгтэй, боловсролтой байвал чи түүгээр хүч чадал, эд хөрөнгийг бий болгож чадна. Зөвхөн эерэг бодлыг өөртөө агууллаа гээд мөнгөний талаарх мэдлэггүй бол хүмүүс сургууль дүүргэж, боловсрол эзэмшсэн ч мөнгөний төлөө ажилласаар л байдаг.
Saturday, June 4, 2011
Миний Бяслаг хаачив

Энэ ном хүн бүхний мэддэг ном, би энэ номыг 3 дахиа уншилаа. Эл бяцхан түүхийг уншихад цаг хүрэхгүй хугацаа орох боловч түүний хосгүй үнэт нөлөө насан туршид өгөөжөө өгсөөр байх болно. Тиймээс завтай үеэрээ дахиад нэг уншаарай.
Энэхүү номыг уншаад би өөрийгөө хэн бэ? Миний бяслаг юу юм бэ? гэж бодлоо. Би нэг жижигхэн ч болтугай өөрийн гэсэн бизнес эрхэлье гэж боддог юм л даа. Гэтэл олон санаа орж ирээд тэрийгээ хийх гэхээр айдастаа дийлдээд эхэлдэггүй, тэгэсгээд хэдэн хоног мөрөөдчихөөд л хаячихдаг муу зуршилтай. Одоогоор миний амьдрал болоод л байгаа л даа, гэвч би өөрчилөгдөхгүй байж ерөөсөө болохгүй, өөрчилөлтийг өөртөө авчирах ёстой. Мөн хэн хурдан хөдөлнө тэр илүү их бяслагтай болдог. Тэгэхээр би ер нь хэн бэ? Тожгор л болж таарлаа. Гэхдээ МОЖГОРоос суралцахад оройтохгүй. Харин миний бяслаг бол “шинэ бизнес” буюу “цалингаас өөр тогтмол орлого”. Тэгэхээр шинэ бизнес эрхэлье гэвч зориглохгүй байгаа найз нартаа зориулан “Миний бяслаг хаачив” номын ТОЖГОРын ханан дээр бичиж үлдээсэн сургамжуудыг нэгтгэлээ. Та бүхэнд хэрэг болох нь дамжиггүй бөгөөд та өөртөө 1 цагийн хугацаа зарцуулан энэ асуултууд сургаалиудыг амьдралтайгаа холбоод үзээрэй.
1. Бяслагтай хүн аз жаргалтай
2. Бяслаг чамд хэдийчинээ их хэрэгтэй байна, түүнийг олох хүслэн төдийчинээн хүчтэй оргилно.
3. Өөрчилөгдөхийг хүсэхээ боливол чи дуусч байгаа нь тэр
4. Хэрвээ чи айж бэргэдэггүйсэн бол чи юу хийх байсан бэ?
5. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.
6. Зөвхөн шинэ зүгт урагшилж байж л шинэ бяслаг олно.
7. Айдсыг сөрөн давснаар л чи эрх чөлөөг мэдэрч чадна.
8. Шинэ бяслагаа хараахан олоогүй ч түүнийг амтархан идэж байгаагаа төсөөлмөгц хайх хүсэл улам их оргилно.
9. Хуучин Бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинийг төдийчинээ хурдан олно.
10. Хоосон газар сахиж суухаар мэдэхгүй ч гэлээ газар хайж явсан нь дээр
11. Хуучин үзэл бодлоор шинэ бяслагийг олохгүй.
12. Шинэ бяслаг олдох нь тодорхой болмогц зүгээ өөрчилөөрэй.
13. Жижиг өөрчилөлтийг тухайн үед нь мэдэрснээр том өөрчилөлтөд бхрьц алдахгүй.
Харин МОЖГОР хамгийн сүүлд хана дээр юу гэж бичсэн бэ гэвэл:
Үе үе өөрчилөлт болдог. Өөрчилөлт болгон л бяслагийг чинь хөдөлгөөд байдаг юм.
Өөрчилөлтийг урьдчилан харж сур. Бяслаг байраа өөрчилчихөж мэднэ шүү.
Өөрчилөлт нэг бүрийг сайн ажигла. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.
Альваа өөрчилөлтөд хурдан дасан зохицож сур. Хуучин бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинэ бяслагийг төдийчинээн хурдан хүртэнэ.
Өөрчилөгд, бас өөрчил! Бяслагныхаа араас хурдал.
Өөрчилөлтөд баярла! Адал явдалд баярлан хөөрч, шинэ бяслагаа амтархан зоогло.
Дахин хурдан өөрчилөгдөхөд бэлэн байж, өөрчилөлтийг баяртайгаар хүлээж ав!
Өөрчилөлтүүд бяслагийг чинь байран дээр нь ер байлгахгүй шүү!
Monday, May 23, 2011
Complaint Free Relationship---Бухимдалгүй ертөнц-2
7. Энэ хорвоод хүн яах гэж ирсэн бэ? Мөнгөтэй болох гэж үү? Сэтгэл хангалуун байх гэж үү? Харин хариулт нь “аз жаргалтай байж мөн өсөж хөгжих гэж ирдэг”. Харин альваа харилцаа нь өсөж хөгжих боломжийг өгч байгаа. Өсөж хөгжинө гэдэг нь нэг үсрээд л хүрдэг оргил биш тул та байнга тэмцэх шаардлагатай. Харин тэмцэхдээ гэрэл гэгээтэй чиглэл рүү тэмцэх хэрэгтэй.
8. Та бидний ойлгох гээд байгаа хүнтэй харилцах харилцааны нууцыг та хаанаас олж болох вэ гэвэл ерөөсөө өөрөөсөө олох шаардлагатай. Өөрөөр хэлбэл альваа харилцаа нь та өөрөө өөртэйгөө харилцах харилцааны тусгал байдаг юм. Хэн нэгэн танийг бухимдуулж байвал танд дохио өгч байна, танд байдаг дутагдлыг танд сануулж байна, тиймээста өөртэйгөө ажилла. Бухимдлыг үүсгэж байгаа буруутанголох гэж чармай, бага насны амьдралаасаа хай, та өөрөө өөрөөсөө хай, бусдаас хайгаад ямар ч хэрэггүй. Үүнд хэрэгтэй зүйл нь өөрчилөлт, өөрчилөгдөхөд хэрэгтэй дасгалууд мөн энэ номон дээр байгаа шүү.
9. Та тэмцэл хийхэд айдас мэдрэгддэг үү, тийм бол үүнийг хайр эмчилнэ, та хайрлаад үз.
10. Та өөрийнхөө сайн тал, онцлог чанарыг жагсааж бичнэ үү. Хэн нэгэн таныг зэмлэсэн бол та энэ жагсаалтыг толгойдоо нэг эргүүлэхэд та олон авъяас чадвартайгаа ойлгон, тэр бүрдээ энэ давуу талууддаа талархаж бай. Ингэснээрээ таны амьдрал арвин баялаг хэвээрээ байх болно.
11. Альваа зэмлэл ихэвчилэн тухайн хүнд нь биш харин түүний үйлдэлд байдаг. Тиймээс хүнд анхааруулга хэлэхдээ тухайн хүний давуу талуудыг өөрт нь ойлгуулж, дараа нь харин зарим нэг үйлдэл засаж залруулах шаардлагатай байгааг нь анхааруулах хэрэгтэй. Мөн урьд нь яадаг байсных нь тухай ярилцах биш цаашид яаж өөрчилөгдөх хэрэгтэй байгааг нь хэлэх хэрэгтэй. Учир нь тэр хүн үүнийгээ өөрөө мэддэггүй. За эсрэгээрээ хэн нэгэн танийг зэмэлсэн тохиолдолд та үүнийг таны ямар нэг үйлдэл болохгүй байгааг анзаарах хэрэгтэй, тэр хүн ямар ч байдлаар хэлж болно, тэр хүн танид дургүйдээ хэлээгүй гэдгийг хамгийн сайн анхаараарай.
12. Өөрийгөө үнэл. Хэн нэгэн таныг үнэлэхийг оролдвол, та хэмжээлшгүй үнэтэйгээ өөртөө итгэлтэйгээр, эргэлзэхгүйгээр ухаарах болно.
13. Эцэст нь хэлэхэд та дуусашгүй нөөц боломжтой. Харин харилцаа бол амьдралын нэг хэсэг. Энэтхэгийн философич Жидди Кришнамурти ”Харилцаанд төгсгөл байхгүй. Ямар нэгэн тодорхой харилцаа дууссан байж болно, гэвч харилца бол төгсдөггүй.” Гэжээ. Харин та бол бүх харилцааны гол эрхийг нь атгаж байгаа. Харилцаж байхдаа та өсч хөгжиж байгаа, тиймээс та өөрчилөгдөх нь харилцааг өөрчилөх цорын ганц зам. Харилцаатай байнга хамт явж байдаг зүйл бол мэдээж хайр. Бухимдалгүй амьдрахад биднээс зориг шаарддаг. Зоригтой байгаарай залуусаа.
Saturday, May 7, 2011
Complaint Free Relationship---Бухимдалгүй ертөнц
Энэ номны Хятад хэл дээрхи хувилбарыг нь би 2010 онд анх худалдаж аваад ер уншиж амжихгүй явсаар саяхнаас л ь уншиж эхэллээ. Хэрэв та бухимдалтай байгаа бол, бухимдал тань таныг сэтгэл амар байлгахгүй байгаа бол, яах ч учир нь олдохгүй тайван бус байгаа бол энэ номыг олж уншаарай. Энэ ном бухимдал хэнд ч хэрэггүй зүйл гэдгийг нотолгоотойгоор баталж чадна. Энэ номыг уншсанаар би гэр бүлийнхэндээ бухмдлаа тайлдаг байснаа эрс багассай шүү. Мэдээж маш олон хүн ажил дээрээ гаргаж чадахгүй абйгаа бухимдал, нийгэмд бухимдаж байгаа бухимдлаа гэр бүлдээ гаргадаг болов уу. Энэ хамгийн буруу шүү. Албан Ёсны вэб хуудас нь: (www. Acomplaintfreeworld.org) За тэгээд энэ номыг уншсанаар юуг олж мэдэж авсан бэ гэдгээ та нартай хуваалцая.
1. Тэгэхээр хүн амьтнаас ялгарах нэг чухал зүйл бол маш ээдрээтэй харилцаанд өдөр бүр орж байдаг. Тэр нь сайхан харилцаа байж болно, муу муухай дурсамж үлдээх ч харилцаа байж болно. Гэхдээ тэрхүү харилцаанд та бүгдэд нь оролцож байдаг гэдгийг хамгийн их анзаарах хэрэгтэй. Хэдийгээр та хэн нэгэнтэй харилцахдаа энэхүү харилцааг сайн руу нь явуулах уу? муу руу нь явуулах уу гэдгийг ердөө л та өөрөө шийддэг гэдгээ мэддэг үү? Ихэнх хүн энэ яасан ч надаас болоогүй, тэр нэг тэнэг юм л намайг ингэхэд хүргэсэн гэх мэтээр бухимддаг. Гэтэл альваа харилцааг та юу гэж бодно, юу гэж харна яг тэр үр дүнд хүрдэг байхнээ.
2. Хүн бүр өөр өөр ертөнц. Өөр хоорондоо ялгаатай хүмүүс, ялгаатай ертөнцүүд яг ижилхэн зүйлийг ч ялгаатайгаар харна. Тиймээс л үзэл бодлын зөрүү гарч ирдэг байхнээ. Гэтэл тэр зөрүүг заавал өөрийнхөө бодож байгаагаар эргүүлэх гэж бид их зүтгээд түүндээ бухимддаг. Түүнээс болж нэг бол баярлана, хөөрнө, сэтгэл хангалуун болно, эсвэл бүр эсрэгээрээ гомддог, гоморхдог, уурладаг, бухимддаг... Энэ хоёр төрлөөс аль нэг нь тохиодох бөгөөд өөр сонголт байхгүй. Тэгэхээр та уурласан бол илүү мэдрэг хүлээж авах бөгөөд үүнд бухимдсанаас танаас муу энерги ялгарч энэ нь таныг улам л их ядраасаар байх болно. Тиймээс та альваа харилцааг улам муутгах хэрэггүй, тэрхүү харилцааны сайн сайхан тал байж л байгаа. Тэрийг л олоод харчихад болно шүү дээ. Яагаад ийм байдгийг та энэ номноос илүү сайн уншиж болно шүү.
3. Уур бухимдалыг үүсгэдэг бас нэг зүйл нь та өөрийн илэрхийлэх гэж байгаа санаагаа зөв, бүрэн илэрхийлж чаддаггүй явдал юм. Тиймээс нэг арга байдаг. SAY, REPLAY, OK гэсэн 2 хүний хоорондоо хийх дасгал. Эхлээд хэлэх гэж байгаа зүйлээ хэн нэг нь хэлнэ, дараа нь нөгөө тал нь чи ингэж хэлсэн үү гээд өөрийнхөө ойлгосон зүйлээ давтаж хэлнэ. Хэрэв таны хэлснийг зөв ойлгосон бол та ОК гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл та дотроо босоноо зөв бүрэн илэрхийлж чадаагүй мөртлөө хэн нэгнээс ямар нэг зүйл хүсч байсныг тань бүрэн гүйцэлдүүлсэнгүй гэж ихээр бухимддаг байна. Жаахан хүүхэд хэлэх гэж байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй үедээ уйлдаг шүү дээ, та тийм л үйлдэл хийгээд байна гэсэн үг. Туршаад үзээрэй.
4. Таныг бухимдуулах зүйл гарсан үед та юу юуны духанд хүрэлгүй шууд уурлах хэрэггүй. Учир нь тэгснээрээ та асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр барахгүй асуудлыг улам л хүндрүүлж эцсийн үр дүн мэдээж танд л таагүй байх болно. Бухимдал гэдэг нь хасах цэнэгтэй энерги ялгаруулж хэлсэн үг өгүүлбэрээс улбаатай байдаг байхнээ. Тиймээс гал дээр тос нэмэхгүйн тулд “Та магадгүй мэдэхгүй байна.......” гээд л хэлэхэд болохнээ. Хэн нэгэн олон нийтийн газар тамхи татаад танд таалагдахгүй байвал, та “Чи одоо тамхиа татхаа болиоч” гэж хэлэхийн оронд “Та магадгүй мэдэхгүй байна, Энд тамхи татахыг хориглодог юм шиг байна”гээд л хэлэхэд хангалттай.
5. Харин та яагаад бухимддаг вэ? Дараахи шалтгаанууд байдаг байна. Үүнд:
- хэн нэгний анхаарлыг татахын тулд. Жишээ нь, Өнөөдөр ёстой гэрээсээ гараад таксинд суусан заваан гэж чигтэйхэн.... гэх мэтээр
- Хариуцлагыг бусдад тохохын тулд. Жишээ нь, Энэ улсын их хурлын гишүүд гэж балай юмнууд, ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн хаана байна. Тэрнээс болж бид ч гэсэн орлого багатай байна... гэх мэт
- Бусдаар атаархуулах гэсэн дээ. Жишээнь, Хүмүүс яахаараа ийм удаан байдаг байнаа... (Өөрийгөө хурдан шаламгай гэж бодогдуулах л нэг арга)
- Бусдад эрхшээлдээ оруулж, атгах гэж. Гитлер ерөөсөө л олон хүнийг зэрэг бухимдуулж чадсанаараа л энэ дэлхийн хамгийн том дайныг өдөөж чадсан, тэр олон хүнийг зэрэг нэг зүйлийн төлөө бухимдуулж чадсанаараа өөрийнхөө хүч чадлыг бусдад мэдрүүлж чадсан байна.
- Дутуу дулимаг байдалдаа ямар нэг шалтаг шалтгаанаар нөхөх гэж бухимддаг байхнээ. Тэгэхээр та аль болох бухимдахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж хичээгээрэй.
Үргэлжлэл бий----
Wednesday, April 13, 2011
"Шанхайгаар аялах нь" номын тухайд
Шанхайгаар аялагч танд хэлэхэд Шанхай үнэхээр уйдахааргүй, мартагдашгүй, гайхамшигт хот юм. Шанхайчуудын урлагт хайртай учир олон арван орчин үеийн урлагийн галлерей, уран зургийн урлангууд Шанхайд төвлөрсөн байдаг. Ингээд Шанхайгаар аялахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй бол гэж та бодож байгаа байх. Өнгөц аялая гэвэл хамгийн багадаа 2-3 хоног хэрэгтэй болов уу. Тиймээс та Шанхай хотыг зорихоор шийдсэн бол энэхүү бяцхан номоор хөтөч хийн, өөрийн сонирхож буй газартаа заавал очиж үзэж, Шанхай хотын гайхамшигтай танилцаарай.
Мөн аялал жуулчлалын чиглэлээр улаан аялал жуулчлал, томоохон цанын бааз, амралт зугаалгын цогцолбор газрууд, энгийн зоогийн газраас эхлээд өвөрмөц шийдэл бүхий хуучин, шинэ Шанхайн өнгө төрхийг илэрхийлсэн ресторан зоогийн газар, орчин үеийн урлагийг гайхамшигтайгаар хослуулсан Мо Янь баар зэрэг нь хойч үедээ зөв хүмүүжил, үзэл суртлыг залуучуудын сонирхдог арга хэлбэрээр нь дамжуулан сурталчилж, хотдоо олон жуулчдыг татан дэлхийд нэр хүндтэй “Экспо-2010” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авч чаджээ.
Уг номонд орсон агуулгыг товч дурдвал:
1. Шанхай хотын тухай
2. Шанхайн экспо 2010
3. Зочид буудал
4. Шанхай хотын гайхамшигууд /дүүрэг бүрээр/
5. Шилдэг их сургуулиуд
6. Шилдэг эмнэлгүүд
7. Хавсралт
Ингээд “Бээжингээр аялах нь” номын маань цуврал болох “Шанхайгаар аялах нь” номыг шимтэн уншиж, шинэ санал бодол шүүмжээ бидэнд харамгүй илгээнэ гэдэгт итгэж байна.
Энхтайваны Хулан
Monday, April 11, 2011
"Бээжингээр аялах нь" номын тухай

Энэхүү ном нь Бээжин хотоор аялаггчидад тэдэнд хэрэгтэй бүхий л мэдээллийг эмхэтгэн гаргасан ном юм. Бид Бээжин хотын түүх соёлын дурсгалт газруудыг Хориотой хот, Тиан Ан Мины талбай, Цагаан хэрэм, Зуны ордон зэргээр төсөөлдөгч, эдгээрээс гадна олон зуун түүх соёлын үзвэрүүдтэй. Бээжинд үзэх зүйл маш их, тэдний төрөл зүйл маш олон учраас ч Хятаддаа түүх соёлын хамгийн их өв уламжлалтай хотуудын нэг яах аргагүй мөн юм. Энд олон арван бүрэн бүтнээр нь хадгалж авч үлдсэн сүм хийд, эртний цамхагууд байдаг ба тэдний орчин тойроныг маш сайхан цэцэгжүүлэн засварлаж авч үлдсэн байдаг. Тиймээс бид энэхүү номондоо хятад улсын иргэдээс гадна гадаадын иргэдийн олноор очиж үздэг гол гол түүх соёлын үзвэрийн тухайд монголчууд маань очиж үзээсэй гэсэн үүднээс товч танилцуулсан билээ.
Орчин үеийн Бээжин хот нь дээр дурдсан түүх соёлын үзвэрүүдээс гадна орчин үеийн өндөр өндөр барилгууд, дэлгүүр, зах, олон сайхан шөнийн үзэмжээрээ бид бүхний нүдийг булаадаг билээ. Тиймээс монголчууд бид Улаанбаатраас хөдлөхөөс авхуулаад буудаллах зочид буудлаа сонгох, Бээжинд очоод аль түүх дурсгалын газруудаар явж үзэн, ямар ямар дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээт бараагаа авч болох талаар, мөн амтат хоолны газар, анхилам цайны газрууд, Бээжингийн топ 10 сургууль, шилдэг эмнэлгүүд, залуучууддаа Бээжин хотын баар цэнгээний газруудыг ч мөн товч танилцуулахад гэмгүй боловуу гэж бодсон юм. Эдгээрээс гадна энэхүү номд маань онгоц галт тэрэгний цагийн хуваариуд, даатгалын компаниуд, анхаарах зүйлс, болон хамгийн хэрэгцээт 150 өгүүлбэр байгаа болно.
Түүнчлэн тухайн улсын түүх соёлыг илтгэн харуулдаг арвин баялаг үзвэртэй музей, урлаг соёлын газрууд, сүм хийдүүд, Бээжинчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг бүхий л газрыг энэхүү номдоо багтаахыг хичээсэн билээ.
"Бээжингээр аялах нь" ном маань Бээжин хотод зорчих Монгол хүн бүхний хамгийн сайн туслагч болж, уншигчдын ажил, цаг хугацаа, мөнгийг хэмнэхэд бага ч болов тус болох болно гэдэгт найдаж байна.
Одоогоор монгол хэл дээр Бээжин хотын тухай танилцуулсан эмхэтгэл хэвлэгдээгүй байгаа тул энэхүү эмхэтгэлээс цааш олон олон чанартай эмхэтгэлүүд гарна гэдэгт найдаж байна.