Энэ ном хүн бүхний мэддэг ном, би энэ номыг 3 дахиа уншилаа. Эл бяцхан түүхийг уншихад цаг хүрэхгүй хугацаа орох боловч түүний хосгүй үнэт нөлөө насан туршид өгөөжөө өгсөөр байх болно. Тиймээс завтай үеэрээ дахиад нэг уншаарай.
Энэхүү номыг уншаад би өөрийгөө хэн бэ? Миний бяслаг юу юм бэ? гэж бодлоо. Би нэг жижигхэн ч болтугай өөрийн гэсэн бизнес эрхэлье гэж боддог юм л даа. Гэтэл олон санаа орж ирээд тэрийгээ хийх гэхээр айдастаа дийлдээд эхэлдэггүй, тэгэсгээд хэдэн хоног мөрөөдчихөөд л хаячихдаг муу зуршилтай. Одоогоор миний амьдрал болоод л байгаа л даа, гэвч би өөрчилөгдөхгүй байж ерөөсөө болохгүй, өөрчилөлтийг өөртөө авчирах ёстой. Мөн хэн хурдан хөдөлнө тэр илүү их бяслагтай болдог. Тэгэхээр би ер нь хэн бэ? Тожгор л болж таарлаа. Гэхдээ МОЖГОРоос суралцахад оройтохгүй. Харин миний бяслаг бол “шинэ бизнес” буюу “цалингаас өөр тогтмол орлого”. Тэгэхээр шинэ бизнес эрхэлье гэвч зориглохгүй байгаа найз нартаа зориулан “Миний бяслаг хаачив” номын ТОЖГОРын ханан дээр бичиж үлдээсэн сургамжуудыг нэгтгэлээ. Та бүхэнд хэрэг болох нь дамжиггүй бөгөөд та өөртөө 1 цагийн хугацаа зарцуулан энэ асуултууд сургаалиудыг амьдралтайгаа холбоод үзээрэй.
1. Бяслагтай хүн аз жаргалтай
2. Бяслаг чамд хэдийчинээ их хэрэгтэй байна, түүнийг олох хүслэн төдийчинээн хүчтэй оргилно.
3. Өөрчилөгдөхийг хүсэхээ боливол чи дуусч байгаа нь тэр
4. Хэрвээ чи айж бэргэдэггүйсэн бол чи юу хийх байсан бэ?
5. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.
6. Зөвхөн шинэ зүгт урагшилж байж л шинэ бяслаг олно.
7. Айдсыг сөрөн давснаар л чи эрх чөлөөг мэдэрч чадна.
8. Шинэ бяслагаа хараахан олоогүй ч түүнийг амтархан идэж байгаагаа төсөөлмөгц хайх хүсэл улам их оргилно.
9. Хуучин Бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинийг төдийчинээ хурдан олно.
10. Хоосон газар сахиж суухаар мэдэхгүй ч гэлээ газар хайж явсан нь дээр
11. Хуучин үзэл бодлоор шинэ бяслагийг олохгүй.
12. Шинэ бяслаг олдох нь тодорхой болмогц зүгээ өөрчилөөрэй.
13. Жижиг өөрчилөлтийг тухайн үед нь мэдэрснээр том өөрчилөлтөд бхрьц алдахгүй.
Харин МОЖГОР хамгийн сүүлд хана дээр юу гэж бичсэн бэ гэвэл:
Үе үе өөрчилөлт болдог. Өөрчилөлт болгон л бяслагийг чинь хөдөлгөөд байдаг юм.
Өөрчилөлтийг урьдчилан харж сур. Бяслаг байраа өөрчилчихөж мэднэ шүү.
Өөрчилөлт нэг бүрийг сайн ажигла. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.
Альваа өөрчилөлтөд хурдан дасан зохицож сур. Хуучин бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинэ бяслагийг төдийчинээн хурдан хүртэнэ.
Өөрчилөгд, бас өөрчил! Бяслагныхаа араас хурдал.
Өөрчилөлтөд баярла! Адал явдалд баярлан хөөрч, шинэ бяслагаа амтархан зоогло.
Дахин хурдан өөрчилөгдөхөд бэлэн байж, өөрчилөлтийг баяртайгаар хүлээж ав!
Өөрчилөлтүүд бяслагийг чинь байран дээр нь ер байлгахгүй шүү!
No comments:
Post a Comment