Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Saturday, October 1, 2011

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хөгжлийн боломжийн талаар энэ салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс, байгууллагаас авсан зарим нэг судалгааны дүн, танилцуулга материалыг доорхиос сонирхоно уу.

image

Танилцуулга-1. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, тоогоор

Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 (!) дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэж явах бололцоо бидэнд байна.

Доорх танилцуулгыг Монголын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч NewCom групп -ээс авсан болно.

NewCom групп Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт монголын анхны Салхин парк буюу 20MВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих ажлаа эхлээд байна.

image

Танилцуулга-2: Дэлхийн нар, салхины эрчим хүчний хөгжил

image

Танилцуулга-3: Монголын Говийн нар, салхины эрчим хүчний нөөц, харьцуулахад

image

Танилцуулга-4: Монголын нарны эрчим хүчний нөөц

image

Танилцуулга-5: Монголын салхины эрчим хүчний нөөц

Нүүрс, уран, нефтийн хэчнээн их нөөц байлаа ч нэг л өдөр дуусна. Харин Монгол нутгийн нар, салхины нөөц бол бидний дуусашгүй, мөнхийн их баялаг билээ. Тэгээд ч эрчим хүчний энэ эх үүсвэр нь утаа тортог, нүүрс хүчлийн хий ялгаруулж, агаар, орчин бохирдуулахгүй, асар их ус хэмнэдэг.

Монгол улс маань 2050 он гэхэд байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй хөгжлийн замаар замнаж буй Азийн тэргүүний орон болчихсон байгаасай, бидэнд тийм боломж бүрэн бий гэж би боддог.

Ирээдүй өчигдөр эхэлчихсэн гэж үг байдаг. Харин тэр ирээдүйг бид өнөөдөр ногоон өнгөтэйгээр харж байна.

Sunday, September 11, 2011

Монголын 7 гайхамшиг


1. АРХАНГАЙ АЙМАГ

  1. Чулуутын гол

  2. Хоргын тогоо

  3. Тэрхийн цагаан нуур

  4. Суварга хайрхан уул

  5. Тамирын гол

  6. Булган уул

  7. Тайхар чулуу

  8. Хар балгас

  9. Билгэ хааны цогцолбор

2. БАЯН - ӨЛГИЙ АЙМАГ

  1. Ёлтын сав газар

  2. Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

  3. Потаны мөсөн гол

  4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

  5. Бага Түргэний хүрхрээ

  6. Толбо нуур

  7. Ачит нуур

3. БАЯНХОНГОР АЙМАГ

  1. Цагаан агуй

  2. Бичигт хад

  3. Шатар чулуун хөшөө

  4. Түрэгийн үеийн бичээс

  5. Бүгийн цавийн хоолой

  6. Шаргалжуутын халуун рашаан

  7. Их Богд уул

4. БУЛГАН АЙМАГ

  1. Хөгнө тарна байгалийн цогцолборт газар

  2. Уран тогоо уул

  3. Шивээт улааны цогцолбор

  4. Хар бухын балгас

  5. Чин толгойн балгас

  6. Бий булгын балгас

  7. Могойн шинэ ус

5. ГОВЬ - АЛТАЙ АЙМАГ

  1. Ээж хайрхан уул

  2. Бурхан буудай уул

  3. Сутай хайрхан уул

  4. Цагаан голын хадны зураг

  5. Монгол элс

  6. Хасагт хайрхан уул

  7. Аж Богдын нуруу

  8. Эрээн нуур

  9. Шаахар толгой

6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ

  1. Чойрын Богд уул

  2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

  3. Цагаан дарь эх

  4. Дагвасүндэл бурхан

  5. Хүүхдийн овоо

  6. Дугар мээрэнгийн хөшөө

  7. Цоорхойн рашаан

7. ДАРХАН - УУЛ АЙМАГ

  1. Тахилгат их дархан уул

  2. Дурлалын мод

  3. Шарын голын зосон зураг

  4. Буурал уулын булш

  5. Дүрс нарс

  6. Лам Дондовын рашаан

  7. Хүйтний голын хадны бичээс

8. ДОРНОГОВЬ АЙМАГ

  1. Хамрын хийдийн цогцолбор

  2. Цагаан дарь эх

  3. Сүйхэнт, Өлгий хийд

  4. Цонжийн чулуу

  5. Бүрдэнэ булаг, Мөнхийн ам

  6. Эргэлийн зоо

  7. Нүдэнгийн хонхор

9. ДОРНОД АЙМАГ

  1. Чингисийн хэрмэн цав

  2. Хэрлэн Барс хотын туурь, цамхаг

  3. Буйр нуур

  4. Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

  5. Их бурхант чулуун бурханы цогцолбор

  6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

  7. Хамар даваа дээрх ялалтын хөшөө

  8. Халх гол

  9. Вангийн цагаан уул

10. ДУНДГОВЬ АЙМАГ

  1. Их газрын чулуу

  2. Дэл уул

  3. Бага газрын чулуу

  4. Онгийн хийдийн туурь

  5. Морин хуур

  6. Өөш манхан

  7. Дэлгэрхангай уул

11. ЗАВХАН АЙМАГ

  1. Отгонтэнгэр хайрхан

  2. Хар нуур

  3. Загастайн давааны хүн чулуу

  4. Бор хярын элсэн манхан, Мухартын гол

  5. Тэсийн гол Нисэхийн шугуй

  6. Их хайрхан уул

  7. Дааган дэлийн буган чулуун хөшөө

  8. Идэр голын буган хөшөөт дурсгал

  9. Сангийн хэрмийн туурь

12. ОРХОН АЙМАГ

  1. Зэргэлээ

  2. Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар

  3. Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

  1. Арц богд

  2. Хужиртын рашаан

  3. Монгол түмний морины их шүтээн

  4. Хархорум хот

  5. Эрдэнэ зуу хийд

  6. Тэвш уул

  7. Төвхөн хийд

14. ӨМНӨГОВЬ АЙМАГ

  1. Говь гурван сайхан

  2. Баянзаг

  3. Нэмэгт, Хэрмэн цав

  4. Галбын говь

  5. Ноён богд, Толь хад

  6. Алгуй улаан цав

  7. Хонгорын элс

  8. Сангийн далай

  9. Галбын гурван хийд

15. ХОВД АЙМАГ

  1. Сэнхэрийн агуй

  2. Хар-Ус нуур

  3. Мөнххайрхан уул

  4. Баянзүрхийн буган хөшөө

  5. Төрийн тахилгат Алтан Хөхий уул

  6. Харуул овоо

  7. Ямаан усны хадны сүг зураг

  8. Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

  9. Ишгэн толгойн хадны зураг

16. УВС АЙМАГ

  1. Увс нуур

  2. Хяргас нуур, хэцүү хад

  3. Алтан элсний дархан цаазат газар

  4. Хан хөхий уулс

  5. Чандмань уулын дурсгал

  6. Гоожуурын хүрхрээ

  7. Мөнгөт цахир уул

  8. Дэглий цагаан уул

  9. Зураагийн улаан хадны зураг

17. ХӨВСГӨЛ АЙМАГ

  1. Соёны бүс нутаг

  2. Хөвсгөл нуур

  3. Даян дээрхийн агуй

  4. Уушгийн өврийн буган хөшөө

  5. Улаан толгойн буган хөшөө

  6. Дархадын 13 овоо

  7. Цаатны нутаг

18. СЭЛЭНГЭ АЙМАГ

  1. Амарбаясгалан хийд

  2. Соронзон хад

  3. Хувьсгалын өлгий Алтанбулаг

  4. Халуун рашаан

  5. Тужийн нарс

  6. Дуут хад

  7. Сайханы хөтөл

19. СҮХБААТАР АЙМАГ

  1. Алтан овоо

  2. Шилийн богд

  3. Монголын хүн чулууд

  4. Таван толгойн археологийн цогцолбор

  5. Ганга нуур, Оргихын булаг

  6. Хунгийн чуулган

  7. Егүзэрийн хийд

20. ХЭНТИЙ АЙМАГ

  1. Бурхан Халдун уул

  2. Балдан Бэрээвэн хийд

  3. Чингисийн гэрэлт хөшөө

  4. Дэлүүн болдог

  5. Хар зүрхний хөх нуур

  6. Хэрлэнгийн хөдөө арал

  7. Өглөгчийн хэрэм

  8. Рашаан хад

  9. Дуурлиг нарсны Хүннүгийн булш

21. ТӨВ АЙМАГ

  1. Манзушир хийдийн туурь

  2. Хустайн байгалийн цогцолборт газар

  3. Гүнжийн сүм

  4. Зоргол хайрхан уул

  5. Чингис хааны морьт хөшөө

  6. Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

  7. Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Friday, June 24, 2011

Яагаад машинаар хийсэн элсийг хэрэглэдэг вэ?

Өдөр дутам өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн барилгажилтын ажил нь байгалийн элсний дутагдлыг бий болгож, энэ нь биднийг орлуулах бүтээгдэхүүн хайхад хүргэж байна. Харин байгалийн элсний орлуулах бүтээгдэхүүн бий болгох хамгийн хэмнэлттэй, хялбар арга бол байгалийн чулууг бутлан шаардлагатай ширхэглэлтэй элсийг бий болгох бөгөөд машинаар хийсэн элс нь бусад хольц байдаггүй. Өндөр чанартай элс маш чухал хэрэгцээтэй байгаа баригын гүйцэтгэгчид бол машинаар хийсэн элсний хэрэглэгчид болно. Голын элсний нэг давуу тал нь бетон зуурмагт маш сайн холилдож, бусад хольцуудтай барьцалдахдаа сайн байдаг. Харин нөгөө талаас авч үзвэл байгалийн элсний хэт их олборлолт нь хүрээлэн байгаа орчинд хохирол учируулдаг. Энэ нөхцөлд машинаар хийсэн элс нь байгалийн элсний хамгийн сайн орлуулагч бүтээгдэхүүн мөн юм.
Саньёо компанид нэг санаа төрсөн бөгөөд энэ нь төрөл бүрийн чулуугаар түүхий эд хийж элс хийдэг элс хийгч машин юм. Элс хийгч машин нь хоёр зэрэглэлийг таньд сонголт болгон танилцуулж байна. Үүнд: 1-3 мм ханын нунтаг элсэнд, 3-5 мм нь суурийн барилгажилтанд хэрэглэнэ. Машинаар хийсэн элс нь хоёр удаагийн угаалтын дараа шаваргүй байгаа тохиолдолд бетон зуурмагт хэрэглэхэд маш сайн барьцалддаг бөгөөд голын элснээс илүү хурдан барьцалддаг.

Saturday, June 4, 2011

Миний Бяслаг хаачив


Энэ ном хүн бүхний мэддэг ном, би энэ номыг 3 дахиа уншилаа. Эл бяцхан түүхийг уншихад цаг хүрэхгүй хугацаа орох боловч түүний хосгүй үнэт нөлөө насан туршид өгөөжөө өгсөөр байх болно. Тиймээс завтай үеэрээ дахиад нэг уншаарай.

Энэхүү номыг уншаад би өөрийгөө хэн бэ? Миний бяслаг юу юм бэ? гэж бодлоо. Би нэг жижигхэн ч болтугай өөрийн гэсэн бизнес эрхэлье гэж боддог юм л даа. Гэтэл олон санаа орж ирээд тэрийгээ хийх гэхээр айдастаа дийлдээд эхэлдэггүй, тэгэсгээд хэдэн хоног мөрөөдчихөөд л хаячихдаг муу зуршилтай. Одоогоор миний амьдрал болоод л байгаа л даа, гэвч би өөрчилөгдөхгүй байж ерөөсөө болохгүй, өөрчилөлтийг өөртөө авчирах ёстой. Мөн хэн хурдан хөдөлнө тэр илүү их бяслагтай болдог. Тэгэхээр би ер нь хэн бэ? Тожгор л болж таарлаа. Гэхдээ МОЖГОРоос суралцахад оройтохгүй. Харин миний бяслаг бол “шинэ бизнес” буюу “цалингаас өөр тогтмол орлого”. Тэгэхээр шинэ бизнес эрхэлье гэвч зориглохгүй байгаа найз нартаа зориулан “Миний бяслаг хаачив” номын ТОЖГОРын ханан дээр бичиж үлдээсэн сургамжуудыг нэгтгэлээ. Та бүхэнд хэрэг болох нь дамжиггүй бөгөөд та өөртөө 1 цагийн хугацаа зарцуулан энэ асуултууд сургаалиудыг амьдралтайгаа холбоод үзээрэй.

1. Бяслагтай хүн аз жаргалтай

2. Бяслаг чамд хэдийчинээ их хэрэгтэй байна, түүнийг олох хүслэн төдийчинээн хүчтэй оргилно.

3. Өөрчилөгдөхийг хүсэхээ боливол чи дуусч байгаа нь тэр

4. Хэрвээ чи айж бэргэдэггүйсэн бол чи юу хийх байсан бэ?

5. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.

6. Зөвхөн шинэ зүгт урагшилж байж л шинэ бяслаг олно.

7. Айдсыг сөрөн давснаар л чи эрх чөлөөг мэдэрч чадна.

8. Шинэ бяслагаа хараахан олоогүй ч түүнийг амтархан идэж байгаагаа төсөөлмөгц хайх хүсэл улам их оргилно.

9. Хуучин Бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинийг төдийчинээ хурдан олно.

10. Хоосон газар сахиж суухаар мэдэхгүй ч гэлээ газар хайж явсан нь дээр

11. Хуучин үзэл бодлоор шинэ бяслагийг олохгүй.

12. Шинэ бяслаг олдох нь тодорхой болмогц зүгээ өөрчилөөрэй.

13. Жижиг өөрчилөлтийг тухайн үед нь мэдэрснээр том өөрчилөлтөд бхрьц алдахгүй.

Харин МОЖГОР хамгийн сүүлд хана дээр юу гэж бичсэн бэ гэвэл:

* Үе үе өөрчилөлт болдог. Өөрчилөлт болгон л бяслагийг чинь хөдөлгөөд байдаг юм.

* Өөрчилөлтийг урьдчилан харж сур. Бяслаг байраа өөрчилчихөж мэднэ шүү.

* Өөрчилөлт нэг бүрийг сайн ажигла. Бяслагаа ойр ойрхон үнэрлэж байвал муудаж эхлэнгүүт нь л мэдэх болно.

* Альваа өөрчилөлтөд хурдан дасан зохицож сур. Хуучин бяслагаа хэдийчинээ хурдан орхино, шинэ бяслагийг төдийчинээн хурдан хүртэнэ.

* Өөрчилөгд, бас өөрчил! Бяслагныхаа араас хурдал.

* Өөрчилөлтөд баярла! Адал явдалд баярлан хөөрч, шинэ бяслагаа амтархан зоогло.

* Дахин хурдан өөрчилөгдөхөд бэлэн байж, өөрчилөлтийг баяртайгаар хүлээж ав!

* Өөрчилөлтүүд бяслагийг чинь байран дээр нь ер байлгахгүй шүү!

Monday, May 23, 2011

Шанхайн шилдэг их сургуулиуд

Шанхайгаар аялах нь номоос...



1. Фүданы их сургууль
复旦大学
1905 онд байгуулагдсан Фүданы их сургууль нь 2008 онд Хятадын шилдэг сургуулийн жагсаалтанд 6-р байранд орсон. Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бүх мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их сургууль юм. Уг сургуулийн гадаад оюутны танхим нь хэдийгээр байгуулагдаад 17 жил болж буй ч гадаад оюутан 50 жилийн өмнөөс авч сургаж байсан түүхтэй. Уг сургууль нь 1974 оноос өдийг хүртэл 100 гаруй улсын 10000 гаруй гадаад оюутанг хүлээн авч сургалт зохион байгуулжээ. Уг сургуульд бакалаврын зэргээр суралцахыг хүсвэл HSK-ийн 6 оноог шаарддаг.

Бүртгэлийн хураамж: Хятад хэлний анги 400 юань
Баклавр болон мастер 800 юань
Сургалтын төлбөр:
Нийгмийн ухаан Байгалийн ухаан Анагаах ухаан/ урлаг
Бакалавр 23000 юань/жил 26000 юань/ жил 42000 юань/ жил
Мастер 26000 юань/жил 30000 юань/жил 48000 юань/жил
Доктор 30000 юань/жил 37000 юань/жил 54000 юань/жил
Дээд түвшний мэргэжил дээшлүүлэх 30000 юань/жил 37000 юань/жил 54000 юань/жил
Энгийн мэргэжил дээшлүүлэх 25000 юань/жил 30000 юань/жил 48000 юань/жил
Хэлний мэргэжил дээшлүүлэх 21000 юань/жил, 10500 юань/семистер

Хятад хэлний богино хугацааны сургалт 2 долоо хоног 2500 юань
3 долоо хоног 2900 юань
4 долоо хоног 3300 юань, цаашид 1 долоо хоног нэмэгдэх бүрд 700 юань нэмж төлнө.
Мэргэжлийн богино хугацааны сургалт /багийн захиалгаар/ 4 долоо хоног 4900 юань, цаашид 1 долоо хоног нэмэгдэх бүрд 700 юань нэмж төлнө.
Судлаачдын баг 3600 юань/сар 4000 юань/сар
МВА /2 жил/ Фүданы МВА 143000 юань 2 жилийн сургалт
International MBA 157000 юань 2 жилийн сургалт
Англи хэл дээрх мастер /2 жил/ Хятадын улс төр болон олон улсын харилцаа 50000 юань/жил
Хятад хэл болон соёл 50000 юань/жил
Хятадын түүх болон соёл 50000 юань/жил
Хятадын нийгэм судлал 50000 юань/жил
Хятадын эдийн засаг 50000 юань/ жил
Оюутны байр:
Урт хугацаатай Богино хугацаатай
2 хүний өрөө 1 хүний өрөө 2 хүний өрөө 1 хүний өрөө
Хан Дан оюутны бүс 60 юань/өдөр/хүн 90 юань/өдөр/хүн 70 юань/өдөр/хүн 100 юань/өдөр/хүн
Фөн Лин оюутны бүс 50 юань/өдөр/хүн 70 юань/өдөр/хүн 70 юань/өдөр/хүн
Өрөөний тохижилт 00 өрөө, агааржуулагч, зурагт, утас, кабел, интернэтийн үзүүр. Зөвхөн богино хугацаагаар амьдрах оюутанд ор дэрний хэрэгслийг сольж өгнө.
Хаяг: 中国上海邯郸路220号
Утас: 0086-21-65642258, 65117628
Факс: 0086-21-65117298
Вэб хуудас: http://www.fso.fudan.edu.cn
E-mai1: fso@fudan.edu.cn

2. Тунжи их сургууль
同济大学

1907 онд анх Герман иргэний үүсгэн байгуулж байсан уг коллеж нь 1923 онд албан ёсоор их сургууль болсон Хятадын нэр хүндтэй их сургуулиудын нэг билээ. Энэхүү сургууль нь нийгэм, шинжлэх ухаан, соёл урлаг, анагаах ухаан, хуулийн чиглэлээр танхимуудтай байсан бөгөөд харин одоо 17 танхим, 81 бакалаврын зэргийн мэргэжил, 141 мастерийн сэдэв, 7 мэргэжлийн доктарантурын мэргэжлээр сургалтуудын зохион байгуулж өргөжин тэлжээ. Уг сургуульд баклаврын зэргээр суралцахыг хүсвэл HSK-ийн 6 оноог шаарддаг.

Бүртгэлийн хураамж: 410 юань
Сургалтын төлбөр:
Нийгмийн ухаан Байгалийн ухаан Анагаах ухаан/барилга
Баклавр 20000 юань/жил 24600 юань/ жил 28700 юань/ жил
Мастер 22960 юань/жил 28700 юань/жил 32800 юань/жил
Доктор 30000 юань/жил 41000 юань/жил 45000 юань/жил
Дээд түвшний мэргэжил дээшлүүлэх 2050 юань/кредит

Энгийн мэргэжил дээшлүүлэх 1230 юань/кредит
Хятад хэлний мэргэжил дээшлүүлэх 8200 юань/семистер

МВА /2 жил/ МВА 50000 юань/жил
International MBA 58000 юань/ жил
Оюутны байр: 1-р байр 50-60 юань/өдөр/хүн
2-р байр 70-80 юань/өдөр/хүн
Хаяг: 中华人民共和国上海市四平路 1239 号
Утас: 0086-21-65983611
Факс: 0086-21-65987933
Вэб хуудас: http://www.istju.com
E-mai1: istju@mail.tongji.edu.cn
yanyujin@mail2.online.sh.cn

3. Шанхайн зам харилцааны их сургууль
上海交通大学

Шанхайн зам харилцааны их сургууль нь 2008 онд Хятадын 4 шилдэг их сургуулийн тоонд орсон нэр хүндтэй сургууль юм. Уг сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл, 4-5 жилийн программ бүхий бакалаврын сургалт, мастер, доктарантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ сургууль HSK-ийн 5 оноо шаарддаг.

Бүртгэлийн хураамж: Хэлний бэлтгэл 450 юань
Бакалавр 800 юань
Сургалтын төлбөр: Хэлний бэлтгэл 9100 юань/семистер, 18200 юань/жил
Бакалавр 24800 юань/ жил
Оюутны байр:
Урт хугацаатай Богино хугацаатай
2 хүний өрөө /өрөөндөө 00-той/ 2 хүний өрөө /нийтийн 00-той/ 2 хүний өрөө /өрөөндөө 00-той/ 2 хүний өрөө /нийтийн 00-той/
Шү Хуй дүүрэг 45 юань/өдөр/хүн 35 юань/өдөр/хүн 80 юань/өдөр/хүн 60 юань/өдөр/хүн
Мин Шин дүүрэг 5400 юань/ семистер/хүн 4200 юань/ семистер/хүн
Өрөөний тохижилт 00 өрөө, агааржуулагч, зурагт, утас, кабел, интернэтийн үзүүр. Нийтийн гал тогооны өрөө, хөргөгчтэй.
Хаяг: 中国上海 华山路1954号(或番禺路655号)
上海交通大学国际教育学院(桃李苑二楼)
Утас: 0086-21-6293 2277 дотоод сүлжээ 101, 102, 103, 125
0086-21-6293 3667 /олон улсын танхимын оффис/
0086-21-3420 5156 /Мин Шин дүүргийн салбарын утас/
Факс: 0086-21-6281 7613 /Шү Хуй дүүргийн салбарын утас/
0086-21-3420 4288 /Мин Шин дүүргийн салбарын утас/
Вэб сайт: http://www.sie.sjtu.edu.cn
E-mail: iso@sjtu.edu.cn

4. Хуа Дун багшийн их сургууль
华东师范大学

Хуа Дун багшийн их сургууль анх 1951 оны 10 сарын 16-нд анх байгуулагдсан Шанхайд мэргэжлийн багш бэлтгэдэг чанар, нэр хүндээрээ тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл, 18 танхимд 4-5 жилийн программ бүхий бакалаврын сургалт, 3 дээд шатны судалгааны танхимд мастер, доктарантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ сургууль байгалийн шинжлэх ухаан, хятад хэлний ангидаа HSK-ийн 3 оноо, бусад мэргэжилдээ HSK-ийн 6 оноо шаарддаг.

Бүртгэлийн хураамж: Бакалавр, доктарантур 400 юань
Сургалтын төлбөр:
Нийгмийн ухаан Байгалийн ухаан Урлаг
Баклавр 19700 юань/жил 23800 юань/ жил 23400 юань/ жил
Мастер 21800 юань/жил 29600 юань/жил 27900 юань/жил
Доктор 29600 юань/жил 42700 юань/жил
Хэлний бэлтгэл 9000 юань/семистер

Хаяг: 中山北路3663号
闵行区东川路500号
Утас: 0086-21-6223 3333
Вэб сайт: http://lxs.ied.ecnu.edu.cn/

5. Хуа Дун улс төр, хууль зүйн их сургууль
华东政法大学

Хуа Дун улс төр, хууль зүйн их сургууль нь хууль зүйг улс төр судлал, эдийн засаг, удирдлага судлал, хэл бичиг, байгалийн шинжлэх ухаантай хослуулан сургалт судалгааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг Шанхайн нэр хүндтэй сургууль юм. Уг сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл, 4-5 жилийн программ бүхий бакалаврын сургалт, мастер, доктарантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ сургууль HSK-ийн 6 оноо шаарддаг.

Бүртгэлийн хураамж: 450 юань
Сургалтын төлбөр: Мэргэжил дээшлүүлэх 12000 юань/семистер
Бакалавр 24000 юань/жил
Мастер 28000 юань/жил
Доктарантур 34000 юань/жил
Хаяг: 万航渡路1575号
Утас: 0086-21-6207 1643
Факс: 0086-21-6213 7121
Вэб хуудас: www.ecupl.edu.cn
E-mail: laijinsheng@ecupl.edu.cn

Saturday, May 21, 2011

БНХАУ болон Бээжин хотын тухай вэб хуудасууд


БНХАУ болон Бээжин хотын тухай вэб хуудасууд

№ Вэб хуудас Ямар хэл дээр Тайлбар
1 http://www.china.org.cn/
Англи болон бусад хэлээр Хятадын тухай
2 http://www.beijingpage.com/
Англи, хятад Бээжин хотын тухай
3 http://www.sina.com.cn/
Хятад хэл Бүх төрлийн мэдээлэл
4 http://www.ebeijing.gov.cn/
Англи, хятад Бээжингийн гадаад харилцаа
5 http://www.beijing.gov.cn/
Хятад Бээжин хотын удирдлагын мэдээлэл /хятад хэл дээр/
6 http://en.beijing2008.cn/
Англи 2008 оны Олимпын зуны наадам
7 http://www.cnta.com/
Англи, орос, хятад, япон Хятадын аялал жуулчлал
8 http://english.sohu.com/
http://sohu.com/
Англи, хятад Хятадын мэдээллийн томоохон сүлжээ
9 http://old.cnta.gov.cn/lyen/index.asp
Англи, хятад Хятадын аялал жуулчлал
10 http://www.chinaculture.org/gb/en/node_2.htm
Англи, хятад Хятадын соёл
11 http://english.gov.cn/
Англи, хятад Хятадын засгийн газрын вэб хуудас
12 http://en.ce.cn/main/
Англи, хятад, герман Хятадын эдийн засгийн вэб сайт
13 http://china.alibaba.com/
Хятад Электрон худалдааны вэб хуудас
14 http://www.chinavista.com/
Англи, хятад Хятадын шар хуудас
15 http://www.stats.gov.cn/english/
Англи, хятад Хятадын статистикийн мэдээлэл

Tuesday, May 17, 2011

Бээжингийн шилдэг сургуулиудаас танилцуулахад

Бээжингээр аялах нь номоос...



1. Бээжингийн их сургууль/北京大学/
1898 онд байгуулагдсан дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх мэргэжлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг, хятадын хамгийн алдартай, чанартай сургууль гэж хэлж болно. Энэ сургуулийн олон тэнхимүүдээс Бээжингийн их сургуулийн эмнэлгийн их сургуульд гадаад оюутнууд олноор суралцдаг. Бээжингийн их сургуулийн үндсэн ангид орох гадаад оюутанд тавих хэлний түвшиний шаардлага нь HSK-ийн 6 оноо.
Сургалтын төлбөр: 26000-40000 юань
Оюутны байр: 010-62752264, 62752218 утасаар буюу http://www.shaoyuan.com –оос лавлах.
Утас: 010 - 62752747, 62759398, 62751233, 62765543
Хаяг: 北京大学勺园3号楼留学生办公室100871
Гадаад оюутны вэб хуудас: http://www.oir.pku.edu.cn/oirEn/
Бээжингийн их сургуулийн эмнэлгийн их сургуулийн вэб хуудас: http://www.bjmu.edu.cn

2. Чинхуа их сургууль/清华大学/
1911 онд байгуулагдсан техник технологи, тэр тусмаа орчин үеийн өндөр технологийн сургалт судалгаагаараа Хятадад төдийгүй дэлхийд алдартай, Бээжингийн их сургуультай нэр хүндээрээ өрсөлдөхүйц их сургууль юм. Чинхуа их сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл, баклаврын зэргийн 4-5 жилийн программ бүхий сургалт, мастер доктрантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтууд зохион байгуулдаг. Чинхуа их сургуулийн үндсэн ангид орох гадаад оюутанд тавих хэлний түвшиний шаардлага нь HSK-ийн 6 оноо.
Сургалтын төлбөр: Хятад хэлний бэлтгэл анги нь 21000 юань, бусад анги нь 25000-45000 юань
Оюутны байр: 40-75 юань/өдөр
Утас: Баклаврын болон мэргэжил дээшлүүлэх сургалт 010-62784857
Мастерийн сургалт 010-62788503
Хятад хэлний бэлтгэл 010-62784621
Факс: 010-62771134
Хаяг:清华大学留学生工作办公室紫荆公寓22#一层办公区
Гадаад оюутны вэб хуудас: www.tsinghua.edu.cn/docsn/wb/lxs/lxs.htm

3. Ардын их сургууль/人民大学/
1937 онд сууриа тавиж 1950 онд албан ёсоор ардын их сургууль нэртэй болсон хятадын томоохон нийгэм шинжлэх ухааны цогц сургалт бүхий их сургууль юм. Ардын их сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл, баклаврын зэргийн 4-5 жилийн программ бүхий сургалт, мастер доктрантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтууд зохион байгуулдаг. Үндсэн ангид орох гадаад оюутанд тавих хэлний түвшний шаардлага нь HSK-ийн 6 оноо.
Сургалтын төлбөр: Хятад хэлний бэлтгэл анги нь 21500 юань, бусад анги нь 23000-29000 юань
Оюутны байр: 31-120 юань/өдөр
Утас:010-62511588
Факс:010-62515343
Хаяг:中关村大街59号中国人民大学留学生1号楼212, 221房间
Гадаад оюутны вэб хуудас: http://iso.ruc.edu.cn/index.htm

4. Бээжингийн багшийн их сургууль/北京师范大学/
Бээжингийн багшийн их сургууль нь 1902 онд байгуулагдсан багш боловсон хүчин бэлтгэх, нийгмийн ухааны судалгаа шинжилгээ хийх томоохон бааз бүхий хятадын алдартай их сургуулиудын нэг. Энд мэдээж хэлний бэлтгэл анги, баклаврын зэргийн сургалт, мастер, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтууд байдаг.
Оюутны байр: 45-95 юань/өдөр
Утас:010-58807986
Факс:010-58800823
Хаяг: 新街口外大街19号北京师范大学国际交流与合作处留学生办公室-京师大厦9910房间
Гадаад оюутны вэб хуудас: http://www.bnulxsh.com

5. Бээжингийн хэл соёлын дээд сургууль/北京语言大学/
1962 онд байгуулагдсан Хятадын хамгийн олон гадаад оюутантай, тэдэнд хятадын хэл соёлыг таниулахад хамгийн гол үүргийг гүйцэтгэж буй сургууль юм. Энэ сургууль 40 орчим жилийн туршид 160 улсын 100 мянга илүүтэй гадаад оюутанд хятад хэл, хятадын соёлыг таниулж мэргэжлийн олон арван боловсон хүчин бэлтгэн гаргажээ. Бээжингийн хэл соёлын дээд сургууль нь гадаад оюутнуудад зориулсан урт богино хугацааны хэлний бэлтгэл, баклаврын зэргийн 4-5 жилийн программ бүхий сургалт, мастер доктрантурын сургалт болон мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтууд зохион байгуулдаг.
Сургалтын төлбөр: 23200-30700 юань
Оюутны байр: 45-95 юань/өдөр
Утас: 010-82303086, 82303088
Хаяг: 海淀区学院路15号-100083
Гадаад оюутны вэб хуудас: http://www.blcu.edu.cn/lzb/lx/index.ASP

Sunday, May 15, 2011

Shanghai World Financial Center (SWFC)

Шанхайн Дэлхийн санхүүгийн төв
Shanghai World Financial Center (SWFC)
上海环球金融中心

ur
Шанхайн Дэлхийн санхүүгийн төв нь газраас дээш 101 давхар, газар доор 3 давхар нийт 492 м Японы “Forest Overseas” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан дэлхийд өндөрөөрөө 1-рт ордог шар айраг онгойлгогч мэт загвартай барилга архитекторын шилдэг бүтээл юм. Уг барилга нь 1997 оноос баригдаж дундаа олон шалтгаанаар зогсож байсан ч 2008 оны 8 сарын 28-нд баригдаж дууссан, дотроо худалдааны төв, ресторан, оффис, зочид буудал, хотыг харах тавцан зэрэг үйл ажиллагаа явагддаг цогц төв юм.


Хаяг: 浦东陆家嘴金融贸易区Z4-1号地块
www.swfc-shanghai.com
Хэрхэн хүрэх: М2 Лүжиазүй /陆家嘴站/ буудал 5 дугаарын хаалгаар гарч 5 минут алхана.

Tuesday, May 10, 2011

Шанхайн Экспо 2010

Шанхайгаар аялах нь номоос


ШАНХАЙН ЭКСПО 2010

Дэлхийн хамгийн том гэгддэг 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ удаагийн "ЭКСПО-2010" үзэсгэлэн “Сайхан хот, Сайхан амьдрал” (Better city, Better life) уриатайгаар 2010 оны 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ны хооронд 6 сарын турш БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах гэж байна. “ЭКСПО-2010”-д 192 гаруй улс орон, 50 олон улсын байгууллагууд оролцож, уг үзэсгэлэнг 75 сая хvн vзэхээр таамаглаж байна. Дэлхийн хэмжээний энэ vзэсгэлэнд улс орон бүр оролцон өөрийн улсын онцлог, тэр тусмаа хотжилтын талаархи үзэл бодлоо илэрхийлэн, шинэ техник технологийг олон улсын хэмжээнд сурталчилахаас гадна энд дэлхийн улс орнуудын амьдралын хэв маяг, ирээдvйн талаархи төсөөлөл, техник технологийн хєгжил дэвшил, ололт амжилт, хvн тєрєлхтний хамтын ажиллагаа зэргийг нэгэн дор үзэх ховор боломж олдож байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд БНХАУ нийт 45 тэрбум юаны хөрөнгө оруулалт оруулсан нь 2008 оны Бээжингийн олимп үзүүлэлтээс давсан буюу дэлхийн түүхэнд хамгийн том цар хүрээтэй хөрөнгө оруулалт болж байна.
Зохион байгуулагдах хугацаа 2010.05.01-2010.10.31 буюу 184 хоног
Зохион байгуулагдах газар Шанхай хотын төв Хуанпү мөрний хоёр эрэг, урд мөрний гүүр болон Лүпү гүүрний хоорондох Бинжиан гудамж
Уриа

Сайхан хот, Сайхан амьдрал
Better city, Better life
Дэд сэдэв Хот-Соёлын хэв шинжvvд
Хот-Эдийн засгийн хєгжил, цэцэглэлт
Хот-Шинжлэх ухаан, технологийн шинэ санаачилга
Эвсэг нийгэм - Дахин тєлєвшилт
Хот ба тосгодын уялдаа, холбоо
Гол зорилго 1. Хvн нийгмийн тvvхэнд хотын соёл иргэншилд шvvмжлэлтэйгээр хандах зvйлvvд их байдаг боловч хот суурин газрын амьдралыг илvv сайхан болгох боломжийг нээж єгєх
2. Хотын үзвэр, үлдвэрийг хамгаалах, хүн ардыг эрүүл хотын хөгжилд хөтлөх
3. Тасралтгүй үргэлжлэх хотжилтын амжилттай жишээ болон шинэ технологийг сурталчилах, хөгжиж буй хотууд хөгжлийн шинэ загварыг эрэлхийлэхэд туслах
4. Хүн төрөлхтний нийгмийн харилцан шүтэлцээг сайжруулах
Гол утга санаа Хот бол хүний бий болгосон бөгөөд энэ нь тасралтгүйгээр хөгжин өөрчилөгддөг нэг төрлийн органик систем юм. Хүн бол энэхүү органик системд хамгийн амьд, хамгийн шинэлэг зүйлийг бүтээх чадвартай эд эс нь юм. Хүний амьдрал, хотын аж байдал болон хөгжил хоорондоо салшгүй холбоотой. Хот хөгжихийн хирээр хотын органик систем болон дэлхийн биологийн хүрээлэл, баялгийн систем хоорондоо өдөр ирэх тутам уялдаа холбоотой болж байна. Тиймээс хүн, хот, дэлхий гэсэн ойлголтууд хотын хөгжлийн түүхэнд улам тодорхойлох үүрэг гүйцэтгэж байгааг уг “ЭКСПО- 2010” харуулахыг зорисон болно.
Бэлэгдэл Гар гараасаа барилцсан “Та, Би, Тэр” гэсэн 3 хvнийг дvрслэн, хvн тєрєлхтний аугаа гэр бvлийг илэрхийлсэн. Энэхvv бэлэг тэмдэг нь дэлхий (世) гэсэн хятад ханзыг дvрсэлсэн.
Бэлэг тэмдэг
Хайбао (Хай-далай, Бао-эрдэнэ) хэмээн нэрлэсэн хүн гэсэн (人) хятад ханзтай ижил дүрстэй усны цэнхэр өнгөтэй уг бэлэг тэмдэг 2007 оны 12 сарын 18-нд Шанхайн “ЭКСПО-2010" -ын бэлэг тэмдгээр шалгарсан байна.
Дэмжигч гишүүдийн баг
Дэмжигч гишүүдийн багийн бэлэг тэмдэг нь Хятадын зүрс сэтгэл (心) гэсэн ханз, англи хэлний “V” үсэг буюу “Volunteer” гэсэн утгыг илэрхийлэн сонгосон.
Дэмжигч гишүүдийн уриа нь “Дэлхий таны нүдний өмнө, Бид таны хажууд” буюу англиар “At Your Service at EXPO”
Төлөөлөгч одууд
Алдарт жүжигчин Жаки Чан
Төгөлдөр хуурч Лан Лан
Сагсан бөмбөгийн алдарт тамирчин Яу Мин

Тасалбар Тасалбарын үндсэн үнэ 160 юань бөгөөд уг үнээс хэлбэлзэх юм. Жишээ нь шөнийн хөтөлбөр буюу арай хямдаар 5 цаг үзэж болох тасалбарыг Шанхайн иргэдэд зориулан худалдаалж байгаа. Мөн тасалбарыг группын болон хувь хүний гэж ангилна.
Зарим вэб сайт www.expo2010.cn
www.expo.cn
http://www.globaltimes.cn/www/english/feature-template/2010-01/502210.html
http://www.shanghai.gov.cn/
http://www.shmet.com/
http://www.online.sh.cn/
http://www.china.com.cn/expo/node_7061362.htm
http://news.cctv.com/special/shsbh/shouye/
http://gb.cri.cn/news/other/expo/hezuo.htm


Хотжилтын тvvхэн хєгжлийн тодорхой vе шатууд буюу Эрт vе, Дундад зуун, Аж vйлдвэрийн хувьсал болон тvvний дараа хотууд нь хотжилтын сєрєг vр дагаваруудтай нvvр тулж байсан жишээ байдаг. Хотын амьдрал нь хvн тєрєлхтний бодож хэрэгжvvлж байгаа шиг тийм гайхамшигтай орон зай биш ч гэсэн XXI зуун нь хотын хєгжлийн зуун юм. 2020 он гэхэд Дэлхийн хvн амын 2/3 нь хотод амьдарна гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтэн судлаачид гаргажээ.

Дэлхий нийтийн уралдаан тэмцээн, альваа арга хэмжээ зохион байгуулахад хот ихээхэн vvрэг гvйцэтгэх ба эдийн засгийн хєгжил болон хотжилтын шинэ vе шат руу хvн тєрєлхтнийг хєтлєн аваачих юм. Сайхан хот босгох, хотын оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах нь зєвхєн хєгжингvй улс орнуудад тулгарч буй асуудал биш ч, хєгжиж буй орнуудын хувьд нэн тэргvvнд авч vзэх ёстой чухал асуудлуудын нэг юм. Тийм ч учраас Шанхайн “ЭКСПО-2010" нь хотжилт, тvvний иргэншлийг єєрийн vндсэн сэдэв болгон зарласан.
Уг сэдэв нь хvн тєрєлхтний сайхан амьдрах нийтлэг хvсэл эрмэлзлэлийн илэрхийлэл, мєн эдийн засгийн глобалчлалын vйл явц дахь хотын тvvхэн хариуцлагыг дэлхий даяар харуулахаар зорьж байна.

Vзэсгэлэнгийн зохион байгуулагч орон ЭКСПО дууссаны дараа улс орон бvрийн талаар, тэдгээрийн эдийн засаг, тvvх, соёл урлаг, шинжлэх ухаан, техник, технологийн тухай vзэсгэлэн гаргах бєгєєд vзэсгэлэнгийн хотхон болох цогцолборыг цаашид “World IT Centre” гэж нэрлэн байнгын vзэсгэлэн болгон vлдээхээр тєлєвлєж байгаа

Бээжин хотын тухай


Бээжингээр аялах нь номоос

Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Бээжин хот нь умардын тал газрын хойт хэсэгт 16800 км2 талбай эзлэн оршдог ба 13,082 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт хятад, хотон, манж, монгол зэрэг маш олон үндэстэн ястан оршин суудаг.
Бээжин хот 3000 жилийн өмнөөс буюу баруун Жоу улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юан гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдан Дээд нийслэл гэж нэрийдсэн билээ.
Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин гэж нэрийдэж, 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гvрэн ч Бээжинд нийслэлж байлаа. Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-д Бейпинг тайван замаар чөлөөлж, 10-р сарын 1-д Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон.
Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдацтай хөгжин, ойрын жилүүдэд хотын үзэмж, шинэ барилга байгууламж маш олноор бий болж буй. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжин гадаад дотоодын аялалыг маш олон хэлбэр төрлөөр зохион байгуулах болсон.
Ингээд орчин үеийн Бээжин хотын тухай товч танилцуулья.
Газрын гадарга
Бээжин хотын баруун, хойт хэсгээр нь уул нуруу үргэлжилдэг бол, зүүн өмнө талаараа тал газар цэлийнэ. Уулархаг газар нь хотын нийт талбайн 62%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 500-1500 метр. Тал газар нь 38%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь 44 метр. Нутгийн хамгийн өндөр цэг нь Дүн Лин шан уул далайн төвшнөөс дээш 2303м. Хотын баруун талаар нь Баруун уул, хойт талаар нь Ян Шан нуруу сүндэрлэдэг. Юүн Дин Хэ гол, Чао Бай Хэ гол, Умард татмал гол, Жvй Ма Хэ гол зэрэг томоохон гол мөрнүүдтэй ба тэд цааш урсан номхон далайд цутгадаг. Юүн Дин Хэ гол бол Бээжингийн хамгийн том гол юм. Бээжин хотын хамгийн том Ми Юүн цөөрөм нь Чао Бай Хэ голоос тасран үлдсэн юм.
Цаг агаар:

Төв сэрүүн бүсийн хагас чийглэг болон эх газрын хуурай уур амьсгалтай бөгөөд хавартаа төв азийн хуурай салхитай цаг ууртай бол, зундаа чийглэг бороорхог, харин намартаа цаг агаар нь сэрүүсэн, өвөл нь чийглэг хvйтэн боловч зөөлөн уур амьсгалтай байдаг. Хавар намартаа хэвийн тогтуун уур амьсгалтай. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан хаврын улиралд шороо, элсэн шуурга шуурах нь элбэг болсон. Иймээс намрын улиралд Бээжингээр аялахад хамгийн тохиромжтой бөгөөд тэр дундаа хамгийн тохиромжтой үе нь 5, 9, 10-р сарууд юм.
Агаарын дундаж хэм нь жилд 10-120С бөгөөд 1-р сард хамгийн хүйтэн буюу дундаж хэм нь -4.60С, 7-р сард хамгийн халуун байх ба сарын дундаж хэм нь 26.10С, өдөртөө 300С-аас дээш халах нь байдаг. Жилийн дундаж хур тундасын хэмжээ 640мм, манай улсаас харьцангуй чийглэг уур амьсгалтай. Жилийн бороогүй өдөр нь 180-200 хоног, цэлмэг байх хугацаа нь жилд 2000 гаруй цаг буюу 83 гаруй хоног байдаг.
Хөдөө аж ахуй
Ихэвчлэн хоёр жилд гурван удаа үр тариа, ургац авдаг. Буудай, эрдэнэ шиш, тутрага, төмсний таримал, шар буурцаг зэргийг тариалдаг. Хотын иргэд хүнсний ногоо тарьж, дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Жимс жимсгэний төрлөөс алим, лийр, чавга, самар зэргийг голлон тариалдаг. Бээжин хотын тариалан, ой мод, мал аж ахуйн нийт үйлдвэрлэлийн өртөг 2006 онд 17 тэрбум 658 сая юань болж, энэ салбарт ажил эрхлэгч хүн ам 712 мянгад хүрчээ.
Аж vйлдвэр
Шинэ Хятад улс чөлөөлөгдөхөөс өмнө тус орны аж үйлдвэрийн хөгжил сул дорой байсан. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараагаар, Бээжин хот нь аж үйлдвэрийг хурдацтайгаар хөгжүүлэн, өнөөдөр өөрийн гэсэн цар хүрээ, үндэс суурьтай, техникийн өндөр түвшинд хүрсэн хөгжлийг бий болгож чаджээ. Бээжинд металлург, нүүрс, механик, нефт, хими, цахилгаан эрчим хүч, нэхмэл, барилгын материалын үйлдвэрүүдээс гадна бусад олон төрлийн хөнгөн аж үйлдвэрүүд бий. Уламжлалт гар урлалын хувьд олон зуун жилийн түүхтэй бөгөөд уран нарийн хийцээрээ дэлхийд гайхагддаг. 2006 оны байдлаар Бээжинд нийт 27100 аж үйлдвэрт 2.205 сая хүн ажиллаж байсан байна. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ 201 тэрбум 702 сая юаньд хүрсэн.
Зам харилцаа:

Бээжин хот нь улсын нийслэл учир бvх Хятадын зам харилцааны төв юм.
Агаарын тээвэр- дотооддоо 40 гаруй агаарын шугамаар 70 гаруй хот руу нислэг хийж байна. Олон улсын 30 гаруй агаарын шугамаар 20 гаруй улс руу болон бүс нутгийн хотууд руу нислэг хийдэг ба агаарын нислэгийн 2 буудал байдгаас дийлэнх нислэг нь Бээжингийн “Нийслэл” нисэх буудлаар дамжин өнгөрдөг.
Төмөр зам- Бээжингээс Гуанжоу, Шанхай, Харбин, Бугат, Тай Юан, Чин дау, Чин Хуан Дао, Жэ Жиэн рүү хүрэх найман гол шугамтай.Төмөр замын нийт урт 1069 км. Нийтдээ галт тэрэгний 4 буудал байдаг нь Бээжингийн вокзал, Бээжингийн баруун вокзал, Бээжингийн урд вокзал, Бээжингийн хойд вокзал юм. Эдгээрээс Бээжингийн вокзал, Бээжингийн баруун вокзал нь маш олон чиглэлд явдаг. Мөн та хаашаа ч явсан аль вокзалаас явахыг маш сайн асууж лавлах хэрэгтэй, эс тэгвээс эндүүрэх тохиолдол олон гардаг.
Бээжин хотын зам харилцаа нь төвөөсөө тэгш өнцөгт хэлбэртэй 6 тойрогтой. Бусад хот муж руу 12 салаа холын замууд байдаг. Бүх чиглэлд нийтийн чиглэлийн автобус зорчдог ба автобусны үнэ нь 1-5 юань байдаг.
Такси- 10 юаниас эхлэх ба 1 км явах бүрд 2 юанаар өсдөг. Шөнийн цагт буюу 11 цагаас хойш энгийн үеэсээ 20%-ийн нэмэгдэлтэй үйлчилдэг. Мөн Бээжингээс Сижиажуан, Чанпин, Кайфэн хvрэх, Бадалин, Мүтианюү зэрэг рүү хvрэх авто зам засаж өргөтгөн байгуулсан. Бээжингээс Тианжин, Таншан, Сижиажуан, Шэн Яан, хотын төвөөс нийслэлийн нисэх онгоцны буудал, Бадалин хүрэх хурдны замтай. Засмал замын нийт урт 12 мянга 500 км.
Метроны нийт 1, 2, 8 ,13 гэсэн 4 шугам байдаг ба метро нь өглөө 5 цагаас орой 11 цаг хүртэл ажилладаг. Үнийн хувьд 1, 2-р шугамын метроны тасалбар нь 3 юань, бусад метроны шугам руу шилжих бол тасалбар нь 5 юань байдаг.
Соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, эрvvл мэнд:
Бээжин хот нь Хятад улсын хамгийн том шинжлэх ухаан, соёл боловсролын төв юм. Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн багшийн их сургууль зэрэг 63 их дээд сургууль болон 118 тусгай мэргэжлийн сургууль, 752 ерөнхий боловсролын дунд сургууль, 173 тусгай мэрэгжлийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг.
Бээжинд Хятадын шинжлэх ухааны академи, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг судалгааны байгууллага болон Техник хөгжлийн судалгааны байгууллага, Судар бичгийн судалгааны байгууллага зэрэг нийт 499 соёл шинжлэх ухааны байгууллага байдаг. Yүнд байгалийн шинжлэх ухааны салбарын байгууллага 413, нийгмийн шинжлэх ухааны салбарын байгууллага 54, шинжлэх ухаан технологийн мэдээлэл, судар бичгийн байгууллага 32 байна.
Нийгэм эрүүл мэндийн байгууллага 5722 байдаг ба үүнд 676 эмнэлэг байдаг. Эмнэлгийн байгууллага нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдсэн байдаг тул манай монголчууд олноор Бээжин хотод очиж эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг.

Monday, May 9, 2011

Шанхай хотын тухай

Шанхайгаар аялах нь номоос....

Шанхай хот нь хойноос урагш 120 км орчим урт, баруунаас зүүн тийш 100 км орчим өргөн, ойролцоогоор 6340м2 талбайтай БНХАУ-ын шууд харъяа хотуудын нэг, эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот юм. Хотоын төвийн эзлэх талбай нь 2643.06 м2 буюу нийт хятадын нутаг дэвсгэрийн 0.06%-ийг эзлэх бөгөөд хотын харьяа тосгоных нь эзлэх талбай нь 3697.44 м2 юм. 2008 оны байдлаар Шанхай хотын хүн ам 18.88 сая байсан ба түүнээс 13.72 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч юм. Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой.

Шанхайн иргэд мандарин хятад хэлийг албан ёсоор хэрэглэдэг бөгөөд түүнээс гадна өөрсдийн Шанхай нутгийн аялгаар ярьдаг.
Цаг агаар: 4 улиралтай, нарлаг, чийглэг уур амьсгалтай азийн дулаан бүсэд хамаардаг. Өвөл, зуны улирал нь харьцангуй урт, хавар, намрын улирал нь богино. Жилийн дундаж агаарын хэм нь 15-16С, 7-8-р сард хамгийн халуун байдаг ба дундаж агаарын хэм нь 28С, өвлийн улирлын дундаж агаарын хэм нь 4С байдаг. Жилийн дундаж хур тунадасын хэмжээ 1200 мм ба хур тундасын 60% нь борооны улирал буюу 6-9-р сард ордог. Тиймээс 9-11 сар болон 3-5 сар бол аялахад хамгийн тохиромжтой улирал юм.
Зам харилцаа: Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр хятадын бүх хотуудтай холбогддог хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.
Метро:Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро юм. 2010 оны Шанхай Экспод зориулж шинээр олон метроны шугам бариж байгаа бөгөөд нийт 13 шугам баригдахаар төлөвлөгдөж буй. Метрогоор зорчих үнэ нь зочих замын урт богиноос шалтгаалан нийт 2-7 юань байдаг.

Автобус: Шанхай хотын автобусыг өдрийн автобус, 2-оор эхэлсэн өглөө оройн оргил цагийн нэмэгдэл автобус, 3-аар эхэлсэн шөнийн автобус гэж ангилдаг. Үнийн хувьд кондукторгүй энгийн автобус нь 1 болон 1.5 юань, агааржуулагчтай автобус нь 2 юань байдаг.
Авто тээрвэр ба такси: Шанхай хот ойролцоогоор 50000 такситай. Такси нь 12 юаниас эхлэх /3 км/ ба 3 км-ээс хэтэрвэл 1 км явах бүрд 2.4 юаниар өсдөг, харин 10 км-ээс хэтэрвэл 1 км тутамд 50%-ийн нэмэгдэлтэй байдаг. Шөнийн цагт буюу 11 цагаас үүрийн 5 цаг хүртэл 30%-ийн нэмэгдэлтэй байдаг.
Хурдны зам: Шанхай хотод олон хурдны зам байдаг. Хэрэв та эдгээр хот руу нийтийн автобусаар зорчих бол тасалбар түгээх газрын утас, хаягийг хавсралтаас харна уу.

Галт тэрэг: Шанхай хотод Шанхайн галт тэрэгний буудал, Шанхайн баруун галт тэрэгний буудал, Шанхайн урд галт тэрэгний буудал гэсэн 3 галт тэрэгний буудал бий. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй нь Шанхайн галт тэрэгний буудал юм. Шанхайгаас хятадын бүх хот руу зорчих галт тэрэгний тасалбарыг 7 хоногийн өмнөөс зарж эхэлдэг бөгөөд эрэлт ихтэй байдаг тул хамгийн багадаа 2-3 хоногийн өмнөөс захиалах шаардлагатай. Бээжин-Шанхай-Бээжин галт тэрэгний хуваарь болон Шанхай хотын галт тэрэгний тасалбар түгээх газруудын хуваарийг хавсралтаас харна уу.

Онгоц: Шанхайд Пүдун, Хун Чиау гэсэн 2 онгоцны буудал байдаг. Пүдун олон улсын онгоцны буудалд гадаадын нислэгийг ихэвчлэн хүлээж авдаг. Харин Хун Чиау онгоцны буудалд дотоодын нислэг үйлддэг. Та Бээжин-Шанхай-Бээжин онгоцны нисэх хуваарь болон Шанхайн онгоцны тасалбар худалдаалах цэгүүдийн холбогдох хаяг зэрэг мэдээллийг хавсралтаас харна уу. Мөн онгоцны буудал руу хүрэх нийтийн автобусны талаарх мэдээллийг хавсаргав.


Усан онгоц: Шанхай нь хятадын хамгийн том боомт хотуудын нэг юм. Эндээс дэлхийн 400 гаруй боомт руу очих шугамууд байдаг бөгөөд зорчигч тээврийн Дальян, Солонгос, Япон руу тус бүр замууд бий. Шанхайд томоохон усан онгоцны боомт нилээд хэд байдаг. Эдгээрээс Ян Шан /洋山港/ боомт нь Европ, АНУ-ыг холбосон шугамаар, Вай Гао гүүр /外高桥/ боомт нь Австрали, Латин Америкийг холбосон шугамаар, Жан Хуа Бин /张华滨码头/ усан боомт нь Япон, Солонгосыг холбосон шугамаар их хэмжээний ачааг далайгаар тээвэрлэдэг. Харин Лун Ү /龙吴码头/ болон Бау Шан /宝山码头/ усан боомт нь зорчигч тээвэр болон жижиг ачаа тээвэрлэдэг шугам юм.

Saturday, May 7, 2011

Хятадын цеолитын зах зээлийн талаар

- Цеолитийн 150 ордтой
- Баталгаат нөөц 2,8 тэрбум
- Нийт нөөц 10 тэрбум
- Нөөцөөрөө дэлхийд 3-т ордог
- Гол агуулга нь клиноптилолит ба морденит
- Жилийн олборлолт албан бус тоогоор 8 сая тонн.
- Цемент, хөдөө аж ахуй, усны шүүлтүүр, эм химийн бодисын салбарт ашигладаг байна.

Monday, May 2, 2011

Цеолит гэж сонссон уу та?

Цеолитыг байгалийн цеолит ба нийлэг цеолит гэж ангилдаг. Хиймэл аргаар гаргасан нийлэг цеолит нь гол нь катализатор шинжээр нь хэрэглэдэг бөгөөд хэрэглээний талаарх гүн судалаад байгаа. Байгалийн цеолитыг 1976 онд Швейдын ашигт малтмал судлаач A.F. Cronsted анх нээсэн бөгөөд халуун барьх шинж чанар, хүчил даах шинж чанар, цацраг туяа даах шинж чанараар давуу талтай, мөн өртөг багатай, нөөцийн хэмжээ их зэргээрээ одоог хүртэл дэлхий дээр чухалчилан үздэг баялаг юм. Мөн улам илүү анхаарал татах болсон. Хятад улс бол байгалийн цеолитын баялагаар арвин улс юм. Одоогоор мэдэгдэж байгаа цеолитын эх газрууд бол 21 муж хот, өөртөө засах орон бөгөөд нийтдээ цеолит чулууны эх газар 150 гаруй байдаг. Бүрэн бус статистикын мэдээлэл боловч одоогоор цеолитыг жилд 8 сая тонн орчимыг үйлдвэрлэж байна. Цеолит бол цеолит аймагийн ашигт малтмалын ерөнхий нэр, литосефорээр нэлээд өргөн ангиладаг. Нэгэн төрлийн усны агууламжтай шүлт метальд тулгуурлан бүрдсэн цахиур туглагын хүчил юм. Одоогоор 40 гаруй байглийн цеолитыг олж нээгээд байгаа, үүнд түгээмэл байдаг нь: clinoptilolite, erionite, mordenite, stilbite, heulandite, chabazite зэрэг юм. Дотор нь олон нүх болон замтай. Цеолит хамгийн том харьцах гадаргуун талбай (400 м2/г - 800 м2/г), мөн цеолитын бүтэц дээр тэнцвэрт нэмэх ион нь бүтэцтэй нягт бусаар нэгдсэн байдагаараа хялбархан усанд уусаж ион солилцох үйлчилгээ үзүүлдэг, цеолитын сайн шингээгч бөгөөд солилцох шину чанартай.

Дани- Greenland (100 гаруй метр километр, хэдхэн мянган хүнтэй) –ын цеолит агууламж хамгийн өндөр, аммиак шингээх хувь нь хамгийн өндөр. Цаг агаарын хүйтэн уур амьсгалтай тул олборход, Канадын хойд талд байралдаг.
Япон –
1. Хятадын цеолитын өнөөгийн байдал
Хятад бол байгалийн цеолитаар баялаг нөөцтэй улсын нэг бөгөөд улс даяарх 400 гаруй эх газрыг (орд болон цэгийг оруулан) авч статистик тооцоо хийж үзхэд дунд зэргийн 31 газар, баталсан нөөц нь 2.78 тербум тонн, нөөцийн нийт хэмжээ 10 тербум гаруй тонн бөгөөд дэлхийд эхний 3т ордог. Хятад улс байгалийн цеолит clinoptilolite, mordenite –ыг гололдог ба энэ 2 төрөлийг дэлхий дээр түгээмэл хэрэглэдэг ба зарцуулалтын хэмжээ хамгийн их баялаг түүхий эд юм.
Хятад улсын цеолитын нөөц баялаг ихтэй, тархац ихтэй, үйлдвэрлэх хэмжээ их. Бүрэн бус статистик мэдээгээр одоогоор жилд 8 сая орчим тонн цеолит үйлдвэрлэдэг. Үүнээс ойролцоогоор 70-80 хувь нь цементийн үйлдвэрт ашигладаг, харин хөнгөн үйлдвэр, химийн үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчинг хамгаалах зэрэг хүрээнд харьцангүй бага хэрэглэдэг.
Цеолит ион солилцох, шингээх, катализатор зэрэг шинж чанараар байгаль орчинг хамгаалах бүтээгдэхүүний хөгжилд маш их нөөц бололцоотой ба өргөн зах зээлийн ирээдүйтэй. Байгал орчин хамгаалах тал дээр байгалийн цеолитыг аж үйлдвэрийн хэрэглээний ус ба ундны ус цэвэршүүлэхэд ашиглах, цацраг туяаны хаягдал цэвэршүүлэх, үнэр оруулагч бодисыг арилгах, амт оруулагч бодисыг арилгах, угаалгын нунтаганд гурван суурьт натри фосфат, фосфорын хүчил байгаль орчинг бохирдуулахаас зайлуулан, хаягдал усан доторх хүнд металын ион зэргийг арилган хүн төрлөхтөн байгаль орчинын хамгаалах ухамсар нэмэгдэхийг дагаад, байгалийн цеолитын хэрэглээ улам нэмэгдэж байна.
Үргэлжлэл бий