Шанхайгаар аялах нь номоос
ШАНХАЙН ЭКСПО 2010
Дэлхийн хамгийн том гэгддэг 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ удаагийн "ЭКСПО-2010" үзэсгэлэн “Сайхан хот, Сайхан амьдрал” (Better city, Better life) уриатайгаар 2010 оны 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ны хооронд 6 сарын турш БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах гэж байна. “ЭКСПО-2010”-д 192 гаруй улс орон, 50 олон улсын байгууллагууд оролцож, уг үзэсгэлэнг 75 сая хvн vзэхээр таамаглаж байна. Дэлхийн хэмжээний энэ vзэсгэлэнд улс орон бүр оролцон өөрийн улсын онцлог, тэр тусмаа хотжилтын талаархи үзэл бодлоо илэрхийлэн, шинэ техник технологийг олон улсын хэмжээнд сурталчилахаас гадна энд дэлхийн улс орнуудын амьдралын хэв маяг, ирээдvйн талаархи төсөөлөл, техник технологийн хєгжил дэвшил, ололт амжилт, хvн тєрєлхтний хамтын ажиллагаа зэргийг нэгэн дор үзэх ховор боломж олдож байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд БНХАУ нийт 45 тэрбум юаны хөрөнгө оруулалт оруулсан нь 2008 оны Бээжингийн олимп үзүүлэлтээс давсан буюу дэлхийн түүхэнд хамгийн том цар хүрээтэй хөрөнгө оруулалт болж байна.
Зохион байгуулагдах хугацаа 2010.05.01-2010.10.31 буюу 184 хоног
Зохион байгуулагдах газар Шанхай хотын төв Хуанпү мөрний хоёр эрэг, урд мөрний гүүр болон Лүпү гүүрний хоорондох Бинжиан гудамж
Уриа
Сайхан хот, Сайхан амьдрал
Better city, Better life
Дэд сэдэв Хот-Соёлын хэв шинжvvд
Хот-Эдийн засгийн хєгжил, цэцэглэлт
Хот-Шинжлэх ухаан, технологийн шинэ санаачилга
Эвсэг нийгэм - Дахин тєлєвшилт
Хот ба тосгодын уялдаа, холбоо
Гол зорилго 1. Хvн нийгмийн тvvхэнд хотын соёл иргэншилд шvvмжлэлтэйгээр хандах зvйлvvд их байдаг боловч хот суурин газрын амьдралыг илvv сайхан болгох боломжийг нээж єгєх
2. Хотын үзвэр, үлдвэрийг хамгаалах, хүн ардыг эрүүл хотын хөгжилд хөтлөх
3. Тасралтгүй үргэлжлэх хотжилтын амжилттай жишээ болон шинэ технологийг сурталчилах, хөгжиж буй хотууд хөгжлийн шинэ загварыг эрэлхийлэхэд туслах
4. Хүн төрөлхтний нийгмийн харилцан шүтэлцээг сайжруулах
Гол утга санаа Хот бол хүний бий болгосон бөгөөд энэ нь тасралтгүйгээр хөгжин өөрчилөгддөг нэг төрлийн органик систем юм. Хүн бол энэхүү органик системд хамгийн амьд, хамгийн шинэлэг зүйлийг бүтээх чадвартай эд эс нь юм. Хүний амьдрал, хотын аж байдал болон хөгжил хоорондоо салшгүй холбоотой. Хот хөгжихийн хирээр хотын органик систем болон дэлхийн биологийн хүрээлэл, баялгийн систем хоорондоо өдөр ирэх тутам уялдаа холбоотой болж байна. Тиймээс хүн, хот, дэлхий гэсэн ойлголтууд хотын хөгжлийн түүхэнд улам тодорхойлох үүрэг гүйцэтгэж байгааг уг “ЭКСПО- 2010” харуулахыг зорисон болно.
Бэлэгдэл Гар гараасаа барилцсан “Та, Би, Тэр” гэсэн 3 хvнийг дvрслэн, хvн тєрєлхтний аугаа гэр бvлийг илэрхийлсэн. Энэхvv бэлэг тэмдэг нь дэлхий (世) гэсэн хятад ханзыг дvрсэлсэн.
Бэлэг тэмдэг
Хайбао (Хай-далай, Бао-эрдэнэ) хэмээн нэрлэсэн хүн гэсэн (人) хятад ханзтай ижил дүрстэй усны цэнхэр өнгөтэй уг бэлэг тэмдэг 2007 оны 12 сарын 18-нд Шанхайн “ЭКСПО-2010" -ын бэлэг тэмдгээр шалгарсан байна.
Дэмжигч гишүүдийн баг
Дэмжигч гишүүдийн багийн бэлэг тэмдэг нь Хятадын зүрс сэтгэл (心) гэсэн ханз, англи хэлний “V” үсэг буюу “Volunteer” гэсэн утгыг илэрхийлэн сонгосон.
Дэмжигч гишүүдийн уриа нь “Дэлхий таны нүдний өмнө, Бид таны хажууд” буюу англиар “At Your Service at EXPO”
Төлөөлөгч одууд
Алдарт жүжигчин Жаки Чан
Төгөлдөр хуурч Лан Лан
Сагсан бөмбөгийн алдарт тамирчин Яу Мин
Тасалбар Тасалбарын үндсэн үнэ 160 юань бөгөөд уг үнээс хэлбэлзэх юм. Жишээ нь шөнийн хөтөлбөр буюу арай хямдаар 5 цаг үзэж болох тасалбарыг Шанхайн иргэдэд зориулан худалдаалж байгаа. Мөн тасалбарыг группын болон хувь хүний гэж ангилна.
Зарим вэб сайт www.expo2010.cn
www.expo.cn
http://www.globaltimes.cn/www/english/feature-template/2010-01/502210.html
http://www.shanghai.gov.cn/
http://www.shmet.com/
http://www.online.sh.cn/
http://www.china.com.cn/expo/node_7061362.htm
http://news.cctv.com/special/shsbh/shouye/
http://gb.cri.cn/news/other/expo/hezuo.htm
Хотжилтын тvvхэн хєгжлийн тодорхой vе шатууд буюу Эрт vе, Дундад зуун, Аж vйлдвэрийн хувьсал болон тvvний дараа хотууд нь хотжилтын сєрєг vр дагаваруудтай нvvр тулж байсан жишээ байдаг. Хотын амьдрал нь хvн тєрєлхтний бодож хэрэгжvvлж байгаа шиг тийм гайхамшигтай орон зай биш ч гэсэн XXI зуун нь хотын хєгжлийн зуун юм. 2020 он гэхэд Дэлхийн хvн амын 2/3 нь хотод амьдарна гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтэн судлаачид гаргажээ.
Дэлхий нийтийн уралдаан тэмцээн, альваа арга хэмжээ зохион байгуулахад хот ихээхэн vvрэг гvйцэтгэх ба эдийн засгийн хєгжил болон хотжилтын шинэ vе шат руу хvн тєрєлхтнийг хєтлєн аваачих юм. Сайхан хот босгох, хотын оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах нь зєвхєн хєгжингvй улс орнуудад тулгарч буй асуудал биш ч, хєгжиж буй орнуудын хувьд нэн тэргvvнд авч vзэх ёстой чухал асуудлуудын нэг юм. Тийм ч учраас Шанхайн “ЭКСПО-2010" нь хотжилт, тvvний иргэншлийг єєрийн vндсэн сэдэв болгон зарласан.
Уг сэдэв нь хvн тєрєлхтний сайхан амьдрах нийтлэг хvсэл эрмэлзлэлийн илэрхийлэл, мєн эдийн засгийн глобалчлалын vйл явц дахь хотын тvvхэн хариуцлагыг дэлхий даяар харуулахаар зорьж байна.
Vзэсгэлэнгийн зохион байгуулагч орон ЭКСПО дууссаны дараа улс орон бvрийн талаар, тэдгээрийн эдийн засаг, тvvх, соёл урлаг, шинжлэх ухаан, техник, технологийн тухай vзэсгэлэн гаргах бєгєєд vзэсгэлэнгийн хотхон болох цогцолборыг цаашид “World IT Centre” гэж нэрлэн байнгын vзэсгэлэн болгон vлдээхээр тєлєвлєж байгаа
I'd like to find out more? I'd like to find out more
ReplyDeletedetails.
my website - payday loans uk