Энэ 2010 онд хийж байсан судалгаа, магадгүй жаахан хоцрогдсон байх. Гэхдээ илүү их мэдээлэл завтай болохоороо тавинаа.
1.1 Дэлхийн төмрийн зах зээлийн онцлог, хөгжил, чиг хандлага
Дэлхийн төмрийн эрэлт эрс нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн өргөтгөлд болон дэд бүтцийн бүтээн байгуулалтанд хэрэглэх хэрэгцээ нь нэмэгдсэн байна.
“ Олон улсын ган төмрийн институт ”-с гаргасан судалгаанаас үндэслэвэл 2007 онд дэлхийн гүйцэд боловсрлуулаагүй ган төмрийн үйлдвэрлэлт нь 1343.5 сая тонн, 2006 онд 8.3% нэмэгдэж, 2003 оноос 2007 он болтол 7% байсан үзүүлэлтээр давсан байна. Томхон эрэлт ихтэй улс болох Хятад, Энэдхэг, Бразили, Орос зэрэг улсын дэлхийн нийт эрэлт хэрэгцээний 43% -г эзэлнэ.
Дэлхийн 10 тэргүүлэгч улсын гүйцэд боловсруулаагүй төмрийн 2007 оны үйлдвэрлэл
Улс Тэргүүлэгч 2007 /сая тонн / 2006 /сая тонн / Нэмэгдэл /%/
Хятад 1 489.0 422.7 15.7
Япон 2 120.2 116.2 3.4
АНУ 3 97.2 98.6 -1.4
ОХУ 4 72.2 70.8 2.0
Энэтхэг 5 53.1 49.5 7.3
Солонгос 6 51.4 48.5 6.0
Герман 7 48.5 47.2 2.8
Украни 8 42.8 40.9 4.7
Бразили 9 33.8 30.9 9.3
Итали 10 32.0 31.6 1.2
UNCTAD-с гаргасан таамаглалаар 2010 оны төмрийн хүдрийн нийлүүлэлт нь 300-400 сая тонноос давсан үзүүлэлтэй болно. Энэ нь Америк, Европ, Япон, Солонгосын эдийн засаг сэргэж, ган төмрийн үйлдвэрлэл тэр дундаа боловсруулаагүй төмрийн хэмжээ нэмэгдсэнээр төмрийн хүдрийн эрэлт эрс нэмэгдэх чиг хандлагатай байна.
WSA-н тоон үзүүлэлтэнд 2009 оны өмнө 10 сарын 66 улс орны нийт боловсруулаагүй төмрийн үйлдвэрлэл нь 982 сая тонн болж өмнөх жилээс 13.5%-р буурсан байна. Өнгөрсөн жилийн сүүлчээр эдийн засгийн хямралын нөлөөгөөр боловсруулаагүй төмрийн үйлдвэрлэл буурах хандлагатай ч энэ жилийн 1-10-р сард нэмэгдэх үзүүлэлттэй болж, 10-р сард 3.62 сая тоннд хүрсэн сайн үзүүлэлтэй болов. Өнгөрсөн жилийн 3.96 сая тонны үзүүлэлтээс 8.6% бага ч 12 сарын 2.65 сая тонн үзүүлэлтээс хавьгүй их 36.6%-н өсөлттэй байна.
Төмрийн Салбарт компаниудыг нэгтгэн төвлөрлүүлэх үйл явц явагдаж байна.
2007 оны дэлхийн 20 төмрийн тэргүүлэгч компанийн үйлдвэрлэл нь 1995-2000 оны 32-37% байснаас нэмэгдээд 39%-д хүрч, харин тэргүүлэгч 10 компани нийт үйлдвэрлэлтийн 1996 онд 20% байснаас 2007 онд 26.7 % болжээ.
PWC-н “ металл үйлдвэрлэлийн салбарын компануудыг нэгтгэлийн тайлан ”-г үндэслэлвэл, 2007 онд металл үйлдвэрлэлийн салбарт нийт 411 удааны нэгтгэх үйл ажиллагаа явагдаж, үйл ажиллагааны үнэ 144700000000 ам,долларт хүрч үүнд ган төмрийнх 249 байж, нийт 60900000000 ам.долларт хүрсэн байна.
2007 онд Энэтхэгийн “ India's Tata Iron and Steel ” компани Англи улсын “ Cruise Group ”- ыг 62000000000 фунтаар худалдан авч, нэгдсэн шинэ компани 2007 оны гүйцэд боловсруулаагүй ган төмрийн үйлдвэрлэл нь 270 сая тонн хүрч, дэлхийд 5-р байранд орсон байна.
Түүхий материалын үнэ нэмэгдэж том оврын ган төмрийн үйлдвэрийн эрэлт эрс нэмэгдэж байна
1 тонн ган төмрийг боловсруулахад 3 тонн түүхий материал буюу 60-80%-н өртөгийг зарцуулдаг болно. Иймээс ойрын жилүүдэд ган төмрийн салбарын хөгжлийг дагалдан түүхий материалын / кокс нүүрс, төмрийн хүдэр, хаягдал төмөр, төмрийн нийлмэл / эрэлт эрс нэмэгдэхийг дагаад үнэ ч нэмэгдсэн байна. 2005-2008 онд дэлхийн төмрийн хүдрийн гэрээний үнэ тус тус 71.5%,19%,9.5% болон 65-96.5% нэмэгдсэн байна.
Том оврын ган төмрийн үйлдвэрийн дэлхийн дахинд явуулж байгаа бодлого:
• Гаададтай түүхий материалын тал дээр хамтран ажиллах
• Олон талын уул уурхайн төслийг боловсруулах
• Хуучин үйлдвэрийг худалдан авах буюу шинэ үйлдвэр байгуулах
• Ган төмрийн компанууд хоорондоо хамтран ажиллах
• Түүхий материалыг тээвэрлэх системийг байгуулах
Гол гол ган төмрийн үйлдвэр үйлдвэрлэл болон үйл ажиллагааны тал дээр тулгуурлан давхар ашиг олж байна.
Дэлхийд тэргүүлэгч 130 ган төмрийн компанид Хятадын 63 компани орж, тэргүүлэгч 10 дотор Хятадын baosteel, sha-steel , tangsteel, wisco орсон байна.
2007 оны тэргүүлэгч 10 ган төмрийн компанийн үйлдвэрлэл
Дараалал Компани Улс Үйлдвэрлэлт /сая тонн/
2007
2006 2007 2006 %
1 1 ,2 ArcelorMittal Luxembourg 116.40 117.98 -1.34
2 3 Nippon Steel Япон 34.50 33.70 2.37
3 4 Jester Япон 33.80 31.83 6.19
4 5 Pohang Steel Солонгос 32.78 31.20 5.06
5 6 Baosteel Хятад 28.58 22.53 26.85
6 51 Tata Steel Энэтхэг 26.52 23.95 10.73
7 17 sha-steel Хятад 22.89 14.63 56.46
8 9 Tangsteel Хятад 22.75 19.06 19.36
9 7 U. S. Steel
АНУ 20.54 21.25 -3.34
10 18 wisco Хятад 20.19 13.76 46.73
Үүнд: 1. Англи улсын Metal Bulletin-н мэдээллийг үндэслэвэл 2006 онд 51-д заагдаж байгаа Tata Steel-н 2007 оны үйлдвэрлэлд Cruise Groupын үйлдвэрлэлт багтаж байна.
2. U. S. Steel-н 2007 оны үйлдвэрлэлтэнд canadiansteel-н үйлдвэрлэлт багтахгүй байна.
3. wisco-н 2007 оны үйлдвэрлэлтэнд Kunsteel-н үйлдвэрлэлт багтаж, liuzhousteel-н үйлдвэрлэлт багтахгүй байна.
Ган төмрийн үйлдвэрлэл чиг хандлага, хөгжил
Ойрын жилүүдэд дэлхийн ган төмрийн үйлдвэрийн хөгжилийн чиг хандлага нь
A. Эдийн засгийн хөгжилтэй буюу нөөцтэй бүс нутагруу шилжиж байна. Хятад болон Энэтхэгрүү ган төмрийн үйлдвэрлэл хөгжиж байна.
B. Ган төмрийн үйлдвэрлэл нь эрдэс баялаг, эрчим хүчиний орд газрууд болон хэрэглээний улс оронлуу шилжиж байна. Үүнд Бразили, Латин Америка зэрэг улсруу
C. Далай, гол мөрний ихтэй бүс нүтагруу шилжиж, усан тээвэрлэлт нь газар дээрх тээвэрлэлтээс илүү ашигтай байдаг.
D. Уулын том оврын ган төмрийн үйлдвэрийн технологи,тоног төхөөрөмж болон үйлдвэрийн дамжлагыг худалдан авч байснаас түүхий материалын бүс нутагт өндөр хайлуулах тоног төхөөрмжтэй нэгдсэн болосруулах үйлдвэрийг байгуулахад хөрөнгө оруулалт хийдэг болжээ.
1.2 Дэлхийн төмрийн үйлдвэрлэлийн технологи
ойрын жилүүдэд дэлхийн төмрийн үйлдвэрлэлд бүтцийн торхирлуулга, мэргэжилийн ажлын хуваарь, технологийн дэвшилийг биелүүлжээ. Төмрийн хүдэр хайлуулах технологийн тал дээр тэслэх зуухны бага өртөг, их ашиг, байгальд ээлтэйгээр төмөр хайгуулж байна.
Их ашиг:
a) Том оврын зуух, Nippon Steel-н 4-р зуухны эзэлхүүн нь 5151 м”.
b) Японы тэслэх зуух 12 жилээс 20 жил удаан хугацаагаар ашиглаж байна.
c) Америк, Финляндийн тэслэх зуухны үзүүлэлт нь 3.0t/m3•d- 4.0t/m3•d байна.
Бага өртөг: тэслэх зуух нүүрс цацах, ажиллуулах, удирдах тал дээр шинэ технологийг ашиглаж, Хятад улсаас нэг тонн тутамд 150 юань бага өртөгөөр төмөр хайлуулж байна.
Байгальд ээлтэй: төмрийн шаарыг 100%-р ашиглаж , нэг тонн төмөр болосруулхад 6 тонн их үгүй ус зарцуулж, усыг 97%-тай дахин ашиглаж, бохир усыг 100%-тай буцаан ашиглаж байна.
1.2 Дэлхийн төмрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ
OECD-н мэдээллээр
Хятад улсын 2007 оны төмрийн материалын хэрэгцээ 13%-р нэмэгдэж, 51 сая тоннд хүрсэн байна / Үүнд үйлдвэрлэлжилтийн өргөтгөл болон дэд бүтцийн байгууламжинд хэрэгцээ ихтэй байна /
• Энэтхэг улсын 2007 оны төмрийн материалын хэрэгцээ 11.3%-р нэмэгдэж, 408 сая тоннд хүрсэн байна / Үүнд машин механизм, усан онгоцны үйлдвэрлэл болон барилгын салбарт хэрэгцээ ихтэй байна /
• Орос улс 2007 оны ган төмрийн хэрэгцээ 13.5%-р нэмэгдэж, 40 сая тоннд хүрсэн байна / Үүнд газрын тос, байгалийн хий олборлолт болон амьдрал дээшилснээс хэрэгцээ ихтэй байна /
• Бразили улс ган төмрийн хэрэгцээ 18.6%-р нэмэгдэж, 22 сая тоннд хүрсэн байна / Үүнд барилгын салбар, машины үйлдвэрт хэрэгцээ ихтэй байна /
• Дундад дорнот болон Африк төмрийн эрэлт хэрэгцээ тус тус 25 сая болон 44 сая тонн хүрдэг. / Газрын тос, байгалийн хийн төсөл дээр хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд эрэлт хэрэгцээ ихтэй байна. /
• Хойт Америк, Европ, Японы төмрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ тогтонги байдлаар үргэлжилж байна.
“ Олон улсын ган төмрийн институт ”-с таамагласнаар 2010 онд дэлхийн ган төмрийн эрэлт 1205580000 тонн байж, 09 оноос 9.2% -нэмэгдэх хандлагатай байна. Европ Америк, Япон эрэлт нь 30%-р буурсан ч Хятад улс 18.8% -р өндөр үзүүлэлттэйгээр өсч, Энэтхэг 2010 онд Хятад Америк-н дараа хамгийн их эрэлт хэрэгцээтэй улс болно.
Урт хугацааны гэрээний төмрийн хүдрийн үнэ:
Азинийн зах зээл дээр Нэр 2007он 2008он 2009он
RIO PB нунтаг 80.43 9.50% 144.66 79.88% 97.00 -32.95%
PB lump 102.63 9.50% 201.69 96.50% 112.00 -44.46%
Yandi хүдэр 80.43 9.50% 144.66 79.88% 97.00 -32.95%
Robe RVнунтаг 64.11 9.50% 115.32 79.88% 77.32 -32.95%
RV lump 81.70 9.50% 160.70 96.50% 107.75 -32.95%
IOC Carol Lake Төмрийн баяжмал 71.07 9.50% 117.27 65.00% 78.63 -32.95%
BHPB Newman/MACнунтаг 80.43 9.50% 144.66 79.88% 97.00 -32.95%
Newman/MAC lump 102.63 9.50% 201.69 96.50% 112.00 -44.46%
VALE SSFөмнөт хүдэр 72.11 9.50% 118.98 65% 85.43 -28.20%
Carajás хүдэр 73.20 9.50% 125.17 71% 89.87 -28.20%
Зүүн өмнөт lump 99.42 -44.47%
Өмнөт lump 100.94 -44.47%
BF Хорголжин 114.42 5.28% 213.58781 86.67% 110.43 -48.30%
MBR MBRнунтаг 73.51 9.50% 121.29 65% 87.09 -28.20%
MBR Төмрийн баяжмал 69.94 9.50% 115.40 65% 82.86 -28.20%
Ерөпийн зах зээл дээр Нэр 2007он 2008он 2009он
VALE Tubarão Хорголжин 117.96 5.28% 220.20 86.67% 113.84 -48.30%
Tubarão Хорголжин 129.76 5.28% 242.22 86.67% 125.23 -48.30%
São Luís Хорголжин 121.08 5.28% 226.02 86.67% 116.85 -48.30%
São Luís Хорголжин 133.19 5.28% 248.63 86.67% 128.54 -48.30%
SSF Өмнөт нунтаг 81.46 9.50% 134.41 65% 96.51 -28.20%
SSF Өмнөт lump 100.46 9.50% 197.40 96.50% 109.62 -44.47%
Carajás хүдэр 84.67 9.50% 140.60 66% 100.95 -28.20%
IOC Carol Lake Хорголжин 121.98 5.28% 228.82 86.67% 118.30 -48.30%
Carol Lake Төмрийн баяжмал 86.4 9.50% 145.80 68.75% 104.68 -28.20%
No comments:
Post a Comment