Monday, May 9, 2011

Шанхай хотын тухай

Шанхайгаар аялах нь номоос....

Шанхай хот нь хойноос урагш 120 км орчим урт, баруунаас зүүн тийш 100 км орчим өргөн, ойролцоогоор 6340м2 талбайтай БНХАУ-ын шууд харъяа хотуудын нэг, эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот юм. Хотоын төвийн эзлэх талбай нь 2643.06 м2 буюу нийт хятадын нутаг дэвсгэрийн 0.06%-ийг эзлэх бөгөөд хотын харьяа тосгоных нь эзлэх талбай нь 3697.44 м2 юм. 2008 оны байдлаар Шанхай хотын хүн ам 18.88 сая байсан ба түүнээс 13.72 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч юм. Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой.

Шанхайн иргэд мандарин хятад хэлийг албан ёсоор хэрэглэдэг бөгөөд түүнээс гадна өөрсдийн Шанхай нутгийн аялгаар ярьдаг.
Цаг агаар: 4 улиралтай, нарлаг, чийглэг уур амьсгалтай азийн дулаан бүсэд хамаардаг. Өвөл, зуны улирал нь харьцангуй урт, хавар, намрын улирал нь богино. Жилийн дундаж агаарын хэм нь 15-16С, 7-8-р сард хамгийн халуун байдаг ба дундаж агаарын хэм нь 28С, өвлийн улирлын дундаж агаарын хэм нь 4С байдаг. Жилийн дундаж хур тунадасын хэмжээ 1200 мм ба хур тундасын 60% нь борооны улирал буюу 6-9-р сард ордог. Тиймээс 9-11 сар болон 3-5 сар бол аялахад хамгийн тохиромжтой улирал юм.
Зам харилцаа: Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр хятадын бүх хотуудтай холбогддог хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.
Метро:Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро юм. 2010 оны Шанхай Экспод зориулж шинээр олон метроны шугам бариж байгаа бөгөөд нийт 13 шугам баригдахаар төлөвлөгдөж буй. Метрогоор зорчих үнэ нь зочих замын урт богиноос шалтгаалан нийт 2-7 юань байдаг.

Автобус: Шанхай хотын автобусыг өдрийн автобус, 2-оор эхэлсэн өглөө оройн оргил цагийн нэмэгдэл автобус, 3-аар эхэлсэн шөнийн автобус гэж ангилдаг. Үнийн хувьд кондукторгүй энгийн автобус нь 1 болон 1.5 юань, агааржуулагчтай автобус нь 2 юань байдаг.
Авто тээрвэр ба такси: Шанхай хот ойролцоогоор 50000 такситай. Такси нь 12 юаниас эхлэх /3 км/ ба 3 км-ээс хэтэрвэл 1 км явах бүрд 2.4 юаниар өсдөг, харин 10 км-ээс хэтэрвэл 1 км тутамд 50%-ийн нэмэгдэлтэй байдаг. Шөнийн цагт буюу 11 цагаас үүрийн 5 цаг хүртэл 30%-ийн нэмэгдэлтэй байдаг.
Хурдны зам: Шанхай хотод олон хурдны зам байдаг. Хэрэв та эдгээр хот руу нийтийн автобусаар зорчих бол тасалбар түгээх газрын утас, хаягийг хавсралтаас харна уу.

Галт тэрэг: Шанхай хотод Шанхайн галт тэрэгний буудал, Шанхайн баруун галт тэрэгний буудал, Шанхайн урд галт тэрэгний буудал гэсэн 3 галт тэрэгний буудал бий. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй нь Шанхайн галт тэрэгний буудал юм. Шанхайгаас хятадын бүх хот руу зорчих галт тэрэгний тасалбарыг 7 хоногийн өмнөөс зарж эхэлдэг бөгөөд эрэлт ихтэй байдаг тул хамгийн багадаа 2-3 хоногийн өмнөөс захиалах шаардлагатай. Бээжин-Шанхай-Бээжин галт тэрэгний хуваарь болон Шанхай хотын галт тэрэгний тасалбар түгээх газруудын хуваарийг хавсралтаас харна уу.

Онгоц: Шанхайд Пүдун, Хун Чиау гэсэн 2 онгоцны буудал байдаг. Пүдун олон улсын онгоцны буудалд гадаадын нислэгийг ихэвчлэн хүлээж авдаг. Харин Хун Чиау онгоцны буудалд дотоодын нислэг үйлддэг. Та Бээжин-Шанхай-Бээжин онгоцны нисэх хуваарь болон Шанхайн онгоцны тасалбар худалдаалах цэгүүдийн холбогдох хаяг зэрэг мэдээллийг хавсралтаас харна уу. Мөн онгоцны буудал руу хүрэх нийтийн автобусны талаарх мэдээллийг хавсаргав.


Усан онгоц: Шанхай нь хятадын хамгийн том боомт хотуудын нэг юм. Эндээс дэлхийн 400 гаруй боомт руу очих шугамууд байдаг бөгөөд зорчигч тээврийн Дальян, Солонгос, Япон руу тус бүр замууд бий. Шанхайд томоохон усан онгоцны боомт нилээд хэд байдаг. Эдгээрээс Ян Шан /洋山港/ боомт нь Европ, АНУ-ыг холбосон шугамаар, Вай Гао гүүр /外高桥/ боомт нь Австрали, Латин Америкийг холбосон шугамаар, Жан Хуа Бин /张华滨码头/ усан боомт нь Япон, Солонгосыг холбосон шугамаар их хэмжээний ачааг далайгаар тээвэрлэдэг. Харин Лун Ү /龙吴码头/ болон Бау Шан /宝山码头/ усан боомт нь зорчигч тээвэр болон жижиг ачаа тээвэрлэдэг шугам юм.

No comments:

Post a Comment