Monday, May 23, 2011

Complaint Free Relationship---Бухимдалгүй ертөнц-2

6. Бухимдлаа гаргах нь тийм ч сайн арга биш, ингэснээр танийг улам л бухимдуулна, таний сөрөг цэнэгийг улам л нэмэгдүүлнэ. Харин бухимдлыг шийдвэрлэх нь зүй зохистой. Яаж бухимдлыг шийдвэрлэх вэ? Альваа харилцаанд та 50% нь болж тоглодог боловч тэрхүү харилцаа яаж үргэлжлэх нь таниас 100% хамаардаг. Тэгэхээр бухимдал үүсгэж буй харилцааг шийдвэрлэхдээ хамгийн сайн хамтрагч олох хэрэгтэй. Тэр хүн таны хэлснийг тийм шүү гээд дагаад байдаг хүн биш, таны олж харахгүй байгааг танд үнэнээр хэлж чадах хүн байх ёстой. Тэгэж байж та бухимдлыг шийдвэрлэж чадна. Мөн бухимдсан үедээ чангаар биш аажуухнаар бухимдал үүсгэж буй нөгөө талтайгаа ярилцах ч бас нэгэн арга мөн юм.
7. Энэ хорвоод хүн яах гэж ирсэн бэ? Мөнгөтэй болох гэж үү? Сэтгэл хангалуун байх гэж үү? Харин хариулт нь “аз жаргалтай байж мөн өсөж хөгжих гэж ирдэг”. Харин альваа харилцаа нь өсөж хөгжих боломжийг өгч байгаа. Өсөж хөгжинө гэдэг нь нэг үсрээд л хүрдэг оргил биш тул та байнга тэмцэх шаардлагатай. Харин тэмцэхдээ гэрэл гэгээтэй чиглэл рүү тэмцэх хэрэгтэй.
8. Та бидний ойлгох гээд байгаа хүнтэй харилцах харилцааны нууцыг та хаанаас олж болох вэ гэвэл ерөөсөө өөрөөсөө олох шаардлагатай. Өөрөөр хэлбэл альваа харилцаа нь та өөрөө өөртэйгөө харилцах харилцааны тусгал байдаг юм. Хэн нэгэн танийг бухимдуулж байвал танд дохио өгч байна, танд байдаг дутагдлыг танд сануулж байна, тиймээста өөртэйгөө ажилла. Бухимдлыг үүсгэж байгаа буруутанголох гэж чармай, бага насны амьдралаасаа хай, та өөрөө өөрөөсөө хай, бусдаас хайгаад ямар ч хэрэггүй. Үүнд хэрэгтэй зүйл нь өөрчилөлт, өөрчилөгдөхөд хэрэгтэй дасгалууд мөн энэ номон дээр байгаа шүү.
9. Та тэмцэл хийхэд айдас мэдрэгддэг үү, тийм бол үүнийг хайр эмчилнэ, та хайрлаад үз.
10. Та өөрийнхөө сайн тал, онцлог чанарыг жагсааж бичнэ үү. Хэн нэгэн таныг зэмлэсэн бол та энэ жагсаалтыг толгойдоо нэг эргүүлэхэд та олон авъяас чадвартайгаа ойлгон, тэр бүрдээ энэ давуу талууддаа талархаж бай. Ингэснээрээ таны амьдрал арвин баялаг хэвээрээ байх болно.
11. Альваа зэмлэл ихэвчилэн тухайн хүнд нь биш харин түүний үйлдэлд байдаг. Тиймээс хүнд анхааруулга хэлэхдээ тухайн хүний давуу талуудыг өөрт нь ойлгуулж, дараа нь харин зарим нэг үйлдэл засаж залруулах шаардлагатай байгааг нь анхааруулах хэрэгтэй. Мөн урьд нь яадаг байсных нь тухай ярилцах биш цаашид яаж өөрчилөгдөх хэрэгтэй байгааг нь хэлэх хэрэгтэй. Учир нь тэр хүн үүнийгээ өөрөө мэддэггүй. За эсрэгээрээ хэн нэгэн танийг зэмэлсэн тохиолдолд та үүнийг таны ямар нэг үйлдэл болохгүй байгааг анзаарах хэрэгтэй, тэр хүн ямар ч байдлаар хэлж болно, тэр хүн танид дургүйдээ хэлээгүй гэдгийг хамгийн сайн анхаараарай.
12. Өөрийгөө үнэл. Хэн нэгэн таныг үнэлэхийг оролдвол, та хэмжээлшгүй үнэтэйгээ өөртөө итгэлтэйгээр, эргэлзэхгүйгээр ухаарах болно.
13. Эцэст нь хэлэхэд та дуусашгүй нөөц боломжтой. Харин харилцаа бол амьдралын нэг хэсэг. Энэтхэгийн философич Жидди Кришнамурти ”Харилцаанд төгсгөл байхгүй. Ямар нэгэн тодорхой харилцаа дууссан байж болно, гэвч харилца бол төгсдөггүй.” Гэжээ. Харин та бол бүх харилцааны гол эрхийг нь атгаж байгаа. Харилцаж байхдаа та өсч хөгжиж байгаа, тиймээс та өөрчилөгдөх нь харилцааг өөрчилөх цорын ганц зам. Харилцаатай байнга хамт явж байдаг зүйл бол мэдээж хайр. Бухимдалгүй амьдрахад биднээс зориг шаарддаг. Зоригтой байгаарай залуусаа.

No comments:

Post a Comment