Saturday, May 7, 2011

Complaint Free Relationship---Бухимдалгүй ертөнц

Complaint Free Relationship---Бухимдалгүй ертөнц
Энэ номны Хятад хэл дээрхи хувилбарыг нь би 2010 онд анх худалдаж аваад ер уншиж амжихгүй явсаар саяхнаас л ь уншиж эхэллээ. Хэрэв та бухимдалтай байгаа бол, бухимдал тань таныг сэтгэл амар байлгахгүй байгаа бол, яах ч учир нь олдохгүй тайван бус байгаа бол энэ номыг олж уншаарай. Энэ ном бухимдал хэнд ч хэрэггүй зүйл гэдгийг нотолгоотойгоор баталж чадна. Энэ номыг уншсанаар би гэр бүлийнхэндээ бухмдлаа тайлдаг байснаа эрс багассай шүү. Мэдээж маш олон хүн ажил дээрээ гаргаж чадахгүй абйгаа бухимдал, нийгэмд бухимдаж байгаа бухимдлаа гэр бүлдээ гаргадаг болов уу. Энэ хамгийн буруу шүү. Албан Ёсны вэб хуудас нь: (www. Acomplaintfreeworld.org) За тэгээд энэ номыг уншсанаар юуг олж мэдэж авсан бэ гэдгээ та нартай хуваалцая.
1. Тэгэхээр хүн амьтнаас ялгарах нэг чухал зүйл бол маш ээдрээтэй харилцаанд өдөр бүр орж байдаг. Тэр нь сайхан харилцаа байж болно, муу муухай дурсамж үлдээх ч харилцаа байж болно. Гэхдээ тэрхүү харилцаанд та бүгдэд нь оролцож байдаг гэдгийг хамгийн их анзаарах хэрэгтэй. Хэдийгээр та хэн нэгэнтэй харилцахдаа энэхүү харилцааг сайн руу нь явуулах уу? муу руу нь явуулах уу гэдгийг ердөө л та өөрөө шийддэг гэдгээ мэддэг үү? Ихэнх хүн энэ яасан ч надаас болоогүй, тэр нэг тэнэг юм л намайг ингэхэд хүргэсэн гэх мэтээр бухимддаг. Гэтэл альваа харилцааг та юу гэж бодно, юу гэж харна яг тэр үр дүнд хүрдэг байхнээ.
2. Хүн бүр өөр өөр ертөнц. Өөр хоорондоо ялгаатай хүмүүс, ялгаатай ертөнцүүд яг ижилхэн зүйлийг ч ялгаатайгаар харна. Тиймээс л үзэл бодлын зөрүү гарч ирдэг байхнээ. Гэтэл тэр зөрүүг заавал өөрийнхөө бодож байгаагаар эргүүлэх гэж бид их зүтгээд түүндээ бухимддаг. Түүнээс болж нэг бол баярлана, хөөрнө, сэтгэл хангалуун болно, эсвэл бүр эсрэгээрээ гомддог, гоморхдог, уурладаг, бухимддаг... Энэ хоёр төрлөөс аль нэг нь тохиодох бөгөөд өөр сонголт байхгүй. Тэгэхээр та уурласан бол илүү мэдрэг хүлээж авах бөгөөд үүнд бухимдсанаас танаас муу энерги ялгарч энэ нь таныг улам л их ядраасаар байх болно. Тиймээс та альваа харилцааг улам муутгах хэрэггүй, тэрхүү харилцааны сайн сайхан тал байж л байгаа. Тэрийг л олоод харчихад болно шүү дээ. Яагаад ийм байдгийг та энэ номноос илүү сайн уншиж болно шүү.
3. Уур бухимдалыг үүсгэдэг бас нэг зүйл нь та өөрийн илэрхийлэх гэж байгаа санаагаа зөв, бүрэн илэрхийлж чаддаггүй явдал юм. Тиймээс нэг арга байдаг. SAY, REPLAY, OK гэсэн 2 хүний хоорондоо хийх дасгал. Эхлээд хэлэх гэж байгаа зүйлээ хэн нэг нь хэлнэ, дараа нь нөгөө тал нь чи ингэж хэлсэн үү гээд өөрийнхөө ойлгосон зүйлээ давтаж хэлнэ. Хэрэв таны хэлснийг зөв ойлгосон бол та ОК гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл та дотроо босоноо зөв бүрэн илэрхийлж чадаагүй мөртлөө хэн нэгнээс ямар нэг зүйл хүсч байсныг тань бүрэн гүйцэлдүүлсэнгүй гэж ихээр бухимддаг байна. Жаахан хүүхэд хэлэх гэж байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй үедээ уйлдаг шүү дээ, та тийм л үйлдэл хийгээд байна гэсэн үг. Туршаад үзээрэй.
4. Таныг бухимдуулах зүйл гарсан үед та юу юуны духанд хүрэлгүй шууд уурлах хэрэггүй. Учир нь тэгснээрээ та асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр барахгүй асуудлыг улам л хүндрүүлж эцсийн үр дүн мэдээж танд л таагүй байх болно. Бухимдал гэдэг нь хасах цэнэгтэй энерги ялгаруулж хэлсэн үг өгүүлбэрээс улбаатай байдаг байхнээ. Тиймээс гал дээр тос нэмэхгүйн тулд “Та магадгүй мэдэхгүй байна.......” гээд л хэлэхэд болохнээ. Хэн нэгэн олон нийтийн газар тамхи татаад танд таалагдахгүй байвал, та “Чи одоо тамхиа татхаа болиоч” гэж хэлэхийн оронд “Та магадгүй мэдэхгүй байна, Энд тамхи татахыг хориглодог юм шиг байна”гээд л хэлэхэд хангалттай.
5. Харин та яагаад бухимддаг вэ? Дараахи шалтгаанууд байдаг байна. Үүнд:
- хэн нэгний анхаарлыг татахын тулд. Жишээ нь, Өнөөдөр ёстой гэрээсээ гараад таксинд суусан заваан гэж чигтэйхэн.... гэх мэтээр
- Хариуцлагыг бусдад тохохын тулд. Жишээ нь, Энэ улсын их хурлын гишүүд гэж балай юмнууд, ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн хаана байна. Тэрнээс болж бид ч гэсэн орлого багатай байна... гэх мэт
- Бусдаар атаархуулах гэсэн дээ. Жишээнь, Хүмүүс яахаараа ийм удаан байдаг байнаа... (Өөрийгөө хурдан шаламгай гэж бодогдуулах л нэг арга)
- Бусдад эрхшээлдээ оруулж, атгах гэж. Гитлер ерөөсөө л олон хүнийг зэрэг бухимдуулж чадсанаараа л энэ дэлхийн хамгийн том дайныг өдөөж чадсан, тэр олон хүнийг зэрэг нэг зүйлийн төлөө бухимдуулж чадсанаараа өөрийнхөө хүч чадлыг бусдад мэдрүүлж чадсан байна.
- Дутуу дулимаг байдалдаа ямар нэг шалтаг шалтгаанаар нөхөх гэж бухимддаг байхнээ. Тэгэхээр та аль болох бухимдахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж хичээгээрэй.
Үргэлжлэл бий----

No comments:

Post a Comment