Хятадын нүүрсийг хэрэглээгээр нь 2 ангилдаг. Үүнд: дулааны нүүрс болон металлургийн нүүрс. Дулааны нүүрсийг шууд хэрэглэх боломжтой бөгөөд хамгийн их хэрэглээ нь цахилгаан станц, төрөл бүрийн үйлдвэрүүд, ахуйн хэрэгцээнд болон барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэж буй.
Хятадын эрчим хүчний салбарын гол түүхий эдийн зах зээлд ерөнхийдөө нүүрс хангалттай, газрын тос дутмаг, бага хувийг нь хийн түлшээр хангах бүтэц оршин тогтнож буй. Тиймээс Хятадын эрчим хүчний салбарт нүүрс ойрын жилүүдэд зонхилох түүхий эд хэвээр байх нь ойлгомжтой.
Харин хятадын нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо, дотоодын үйлдвэрлэлийг харвал 2008-2009 онд нүүрс үйлдвэрлэгчид эрс багассан. Энэ нь Хятадад нүүрсний уурхайнуудад өнгөрсөн жилүүдэд их аваар осол гарснаас Засгийн газрынх нь зүгээс нүүрсний уурхайнуудад тодорхой стандарт тогтоож, стандартад нийцээгүй уурхайн үйл ажиллагааг зогсоосноор уг салбарын үйл ажиллагаа ихээхэн жигдэрсэн боловч дотоодын үйлдвэрлэл нь тодорхой хувиар багасч дотоодын хэрэгцээг хангах үүднээс экспортын хэмжээ эрс нэмэгдсэн.
Мөн Хятадын нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой хятадын нүүрсний экспорт эрс багасч, импорт эрс нэмэгдэж буй. 2003 оны экспортын хэмжээ 93.88 сая тонн байсан бол 2008 онд 45.43 сая тонн болсон бөгөөд цаашид экспорт багасах хандлагатай байгаа. Харин Хятадын нүүрсний импортын хэмжээ 2003 онд 10.76 сая тонн байсан бол 2008 онд 40.78 сая тонн болсон байна.
2009 онд Хятадын нүүрс импортлосон хэмжээ 100 сая тоннд хүрч, 2010 онд урдчилсан тооцоогоор олон улсын нүүрсний үнийн өсөлт хятадын эрэлт хэрэгцээг хязгаарлах ба Япон, Солонгос, Европ, Энэтхэгийн эрэлт хэрэгцээ буцаж хэвэндээ орсноор Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээний өсөлтийг багасгах юм. Урьдчилсан тооцоогоор 2010 онд дэлхийн коксжсон нүүрс далайгаар тээвэрлэх гадаад худалдааны хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 6%-иар өсөн, дулааны нүүрсний гадаад худалдааны хэмжээ 3%-аар өснө. Коксжсон нүүрс импортлогч улс болон дулааны нүүрс импортлогч улс үндсэндээ ган төмөр үйлдвэрлэгч том улс учир нүүрсний далайн тээвэрлэлтийн хэмжээний өсөлт нь дэлхийн ган төмөр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний өсөлтийн нөхцөлтэй уялдан, урьдчилсан тооцоог давах магадлалтай
Нүүрсний төрлөөр нь хуваавал, бүх төрлийн нүүрсний импорт нэмэгдсэн бөгөөд түүн дотроо металлургийн нүүрс, энгийн утаатай нүүрсний импорт хамгийн ихээр нэмэгдсэн байна. 2009 оны 1-9 сарын байдлаар нүүрс тус бүрийн импортын хэмжээг доорхи хүснэгтээс харна уу (сая тонн).
Blind coal Коксжих нүүрс Энгийн утаатай нүүрс Бусад нүүрс
2008 оны 1-9 сар 16.31 5.26 8.2 273
2009 оны 1-9 сар 26.03 25.92 23.07 1144
Өсөлтийн хэмжээ 9.72 20.66 14.87 871
Өсөлтийн хувь 59.6 392.8 181.3 319
Monday, April 11, 2011
Sunday, April 10, 2011
Дэлхийн нүүрсний зах зээлийн талаар-1
2.1 Дэлхийн нүүрсний зах зээл
Нүүрсний дэлхийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлтөөс нэлээд шалтгаалдаг. Дэлхий жил бүр 70-80 орчим сая хүнээр нэмэгдэж байна. Олон улсын эрчим хүчний холбооны мэдээгээр, 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс бараг 60 хувь нь хотын оршин суугчид байх гэнэ. Харин эрчим хүчний дэлхийн хэрэглээ 26.5 тэрбум тонноор нэмэгдэх аж. Тээврийн сүлжээ сайн хөгжиж байгаа тул шинэ эрин зуунд нүүрсний салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нүүрс бол өрсөлдөх чадвартай эрчим хүч аж. Нүүрсний жилийн хэрэглээний өсөлт нь нефтээс хоёр дахин их байгаа юм.
Нүүрсний дэлхийн худалдаа санхүүгийн хямралаас үл шалтгаалан 2007-2008 онд 23 сая тонноор нэмэгдэж, 930 сая тоннд хүрч байлаа. Харин нүүрсний үнийн хувьд 2009 оны эхний хагас жилд 2008 оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар буурсан байна.
2009 оны 11 сарын 27-ны байдлаар дулааны нүүрс Өмнөд африкийн Richard Bay боомт дээр 68,85 ам.доллар, Австралийн Newcastle боомтийн үнэ 81,03 ам.доллар, европын DEC ARA боомт дээр 78,12 ам.доллар байгаа нь цаашид өсөх хандлагтай байна.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, 2030 он хүртэл дэлхийд коксжсон нүүрсний томоохон экспортлогчид нь Австрали, Канад болон АНУ байх гэнэ. Индонез болон ОХУ хоёр нийлүүлэлтээ нэмэгдүүлж, харин Хятад болон ВьетДэлхийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлс
1. Дэлхийн эдийн засаг сайжирч нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Урьдчилсан тоо баримт үндэслэн энэ жилийн дөрөвдүгээр улиралд дэлхийн эдийн засаг 0.7% нэмэгдсэн буюу дөрөвдүгээр улиралд хумигдсан чиг хандлага гарч байна. Дэлхийн эдийн засгийн нааштайгаар эргэсэн өвлийн нүүрс нөөцлөх хөдөлгөөнд олон улсын нүүрсний эрэлт хэрэгцээ нааштайгаар эргэж байна. Ялангуяа ази номхон далайн бүс нутагт, Энэтхэг болон Хятадаас гадна импортын хэмжээ харьцангуй их Солонгос, Япон зэрэг улсын эрэлт хэрэгцээ бас сэргэж амь орж байна. 2009 оны 10 сард Солонгосын чулуун нүүрсийн импортын хэмжээ 11.5% нэмэгдсэн байна.
2. Өвлийн улирал болоход дэлхийн хойд хагасын онцлогоос нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. 10 сард дэлхийн хойд хагасын агаарын темпратур буурдаг улиралын онцлогоос шалтгаалж нүүрсний хэрэгцээ нэмэгдсэн байна.
3. Австралийн нийлүүлэлтийн хэмжээ буурсан байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт цаг агаарын байдлаас болж боомтод ачаалал үүссэн зэргээс болж, Австралийн зүүн хэсгийн боомтын чулуун нүүрсний экспортолсон хэмжээ буурсан байна. Австралийн хамгийн том Newcastle боомтын нүүрс гаргасан хэмжээ 2009 оны 10 сард 2150.000 тонноос буурч 1550.000 тонн болсон байна.

Friday, April 8, 2011
Хятад улс, Хятад хүний тухай
Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ?
Манай Монгол улсаас хамгийн ойр бид бүгдийн өдөр бүр харицах шаардлага гардаг зах зээл бол Хятад улс. Хятадын зах зээлд хэрхэн тоглох вэ? гэхээр төрөл бүрийн сэдэв хөндөн ярилцаж болно л доо. Тэгэхээр эдгээр сэдвүүдээс өөрийн бодлоо хуваалцая.
1. Хятад орон гэж ямар улс вэ?
http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D2%AF%D0%B3%D0%B4_%D0%9D%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D1%85_%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4_%D0%90%D1%80%D0%B4_%D0%A3%D0%BB%D1%81
Дээрхи линкээс мэдээлэл авч болно. Гэхдээ миний хувьд товчхон ДҮГНЭХЭД МАНАЙ ХӨРШ ОРОН, МАШ ТОМ ЗАХ ЗЭЭЛТЭЙ, ЭНЭ НЬ БИДНИЙ ХУВЬД АСАР ТОМ БОЛОМЖ, гэхдээ бид тэднээс азтай улс. Бид тэднээс суралцах зүйл их байгаа учраас Хятад хэл сурч байгаа залуустаа хэлэхэд Хятадуудыг түүх соёл, юутай ийтэй нь сайн судлаарай гэж захия.
2. Хятад хүн ер нь ямар вэ?
Бас л миний бодлоор Хятад хүн гэхээр л өмхий муу санаатай тийм муу хүн бишээ. Би 10 жилийн турш төрөл бүрийн л Хятадуудтай харилцаж явлаа. Надтай харилцаж байсан Хятадууд сайн хүн нь олон шүү. Ингээд Хятадууд сайн чанараас нь дурдвал,
- Хөдөлмөрч- нийгэм нь тэднийг хөдөлмөрлүүлдэг, үгүй бол үгэйгүй хоосон л хэвээрээ байна
- Түүх соёлоо хүндэлдэг- аугаа их түүх соёлтой улс, харин бид ч гэсэн дутахааргүй түүхийг бүтээсэн үндэстэн мөртлөө тэдэнтэй харьцуулахад түүхээ мэддэг залуус цөөн байна.
- Холыг хардаг- тэр тусмаа томоохон бизнес эрхэлдэг улсууд нь
Муу чанараас нь хэлвэл:
- Хувийн соёл муутай: өмхий амтай, гэртээ куртиктай суудаг, чанга ярьдаг, хуруугаа чичилдэг
- Хулхи юм их хийцгээдэг, тэрийгээ бас зарцгаадаг- гайгүй юм байх нь байна, харин гадны улсын бүтээлтэй харьцуулахад хэзээч гүйцдэггүй
- Дуурайна гэж чигтээхэн- энэ сайн ч байж магадгүй, муу ч байж болно. Гэхдээ хүний юмыг авч ашиглахдаа зөвшөөрлийг нь авах хэрэгтэй.
- Шар толгойтой улсуудыг хараад чигтэйхэн хөөрнө... Монгол гэхээр мэддэггүй ч юмуу нэг л ойшоохгүй. Харин хэрэгтэй бизнесийн түнш бол мэдээж хөл алдаад гүйнэ л дээ.
Үргэлжлэл бий

Tuesday, January 18, 2011
Тархи цэнэглэх дасгал нь оюуны чадамжийг 40 хувиар нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр тусмаа долоо хоногийн дотор тархиа цэнэглэх боломж бүрдсэн байна.
Шотландын Эдинбург их сургуулийн Амьд бие судлалын төвийн профессор Марк Литхиосийн үзэж буйгаар тархи нь олон тооны булчингаас тогтдог тул дасгал хийснээр хөгжүүлэх боломжтой гэнэ.
Тэрбээр "BBC" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа туршилтад хамрагдсан 100 хүний "IQ"-гийн төвшин 40 хувиар нэмэгдсэнийг өгүүлжээ. Судалгааны үр дүн сайн дурынхныг туршилтад хамрагдахаас өмнө нотлогдсон гэнэ.
Ингээд тархиа цэнэглэх дасгалуудтай танилцъя:
Даваа гариг: Оройн хоолондоо тослог ихтэй загас идэх хэрэгтэй. Ажилдаа явган эсвэл дугуйгаар яваарай. Хэрвээ ийм боломжгүй бол урьд нь хэрэглэж байгаагүй унаа хөлөглөж болно.
Мягмар гариг: Шинэ үгсийг цээжлэ. Энэ үгсээ өдөр тутмын яриандаа хэрэглэж заншвал илүү үр дүнтэй.
Лхагва гариг: Бясалгалын хичээлд суу. Шинэ хүмүүстэй танилцаж яриа өрнүүлээрэй.
Пүрэв гариг: Энэ өдөр ажилдаа явахдаа шинэ замаар яваарай. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг үзэж сонирх.
Баасан гариг: Согтууруулах ундаа болон кофе агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Худалдаа хийхээр гарахдаа авах зүйлийнхээ жагсаалтыг цээжлэ.
Бямба гариг: Шүдээ угаасныхаа дараа нүдээ анин шүршүүрт ороорой. Чихэнд сонин сонсогдох ч үр дүнтэй арга.
Ням гариг: Үгийн сүлжээ бөглө. Үүний дараа богино замын явган аялал хийх нь тохиромжтой.
Б.Болортуул
www.olloo.mn-ээс............

Wednesday, January 12, 2011
Caйхан жил, Муухай жил
Нийтийн он тооллын нэгэн он өнгөрлөө. Байдаг л жил, манай эриний өмнөх 1000 онд ч байсан, манай үеэс хойшоо 1000 жилийн дараа ч байх тийм л мөчлөг.
Дэлхийн наранд хамгийн ойр даялах мөртлөө хойд хагаст нь өвөл болдог тэр л байрлал. Мөрөөрөө урсах он жилүүдэд сайхан ба муухай гэх нэрийг бид л өгдөг. Хүмүүс өөрсдөө сайхан муухай яваагаасаа, сайн ба муугаар төсөөлснөөсөө болоод жил гаригийг ээлтэй ээлгүйгээр нь дуудсаар ирсэн юм. Хоорондоо алалдаж алалдчихаад тэр цаг үеэ дайн дажин авчирсан он жилүүд гэж нэрлэнэ. Өөрт хожоо гараагүй цагийг хоосон ядуугаар нь дуудна. Чи өчигдөр хожиж болсон юм, өнөөдөр тэр хожиж болно оо доо. Өчигдөр чиний ялах ээлж таарахад олон таван үггүй ингэх л учиртай юм шиг хүлээн авч байсан даа. Өнөөдөр өрсөлдөгчийн чинь ялах ээлж ирэхэд "ингэх ёсгүй" мэт юунд гасалдаг нь юу билээ. Төгс бус юм зөндөө. Бидний оршин буй сансар угаасаа тийм бүтэцтэй. Бидний үйлийн үрийн хэмжээ төгс орших болзолд хүрээгүй учраас зовлон-жаргал хэмээх хоёр талтай орчлонд төрсөн. Гэхдээ ихэнхдээ "шударга бус"-ын тухай бидний төсөөлөл өөрөө шударга бус учраас тийм санагдаж байгаа юм. Уралдсан зуун чавганцын зөвхөн нэг нь л "шударга уралдаан боллоо" гэж бодно. Хоёрт орсон хөгшинд бариа яльгүй холдсон, эсвэл ойртсон гэх дургүйцэл үүснэ. Нарийн яривал үлдсэн 99-д нь ядаж л "уралдааны зам зохисгүй" байсан талаархи гомдол үлдэнэ. Бид насан туршдаа жаргал эрсээр, хайсаар дуусдаг. Өнгөрсөн хойно залуу байсан, хүүхэд байсан бүх юм жаргалтай санагдана. Өнгөрсөн хойно сайхан байсан нь мэдэгдвэл юуных нь жаргал байх юм бэ. Янаг амрагийн явдал дуусаад олон жил болсны хойно оргазм нь болсон мэт бодогдвол ямар байх билээ. Жаргалтай байна гэж бодох л өөрөө жаргал шүү дээ. Өглөө босоод тэнгэр харж "Мөн сайхан өдөр болох нь ээ" гэж сэтгэл сайхан болох, зүгээр л инээмсэглээд зөрөх, баярлаж талархсан сэтгэл нүдэнд дээр нь асах хүнд "Зүгээрээ хө, миний оронд чи байсан бол бас л ингэх л байсан шүү дээ" гэж хөөр дүүрэн хэлэх, хэдэн найзууд цуглаад ирэх зун цөмөөрөө тийшээ явцгаая гэж хөөрөлхөөд, үнэхээр л тэдэнтэйгээ орчлонгийн сайхныг үзэн нүд сэтгэл баясаж яваа мэт болоод ирэх, саяхан боссон барилгыг "Яасан сайхан байшин бэ" гэж бахдах, дэлгүүрт ороод "Ямар гоё дэлгүүр вэ" гэж баясах... ердөө л энэ шүү дээ. Оройд нь хүршгүй аз жаргал гэж хаа байгаа юм бэ? Чамаар дүүрэн л байна шүү дээ. Зовлонтой байна гэж бодох л зовлон шүү дээ. Зовлон гэдэг нь... өглөө босоод "Энэ тэнгэрийн байж байгаа царайг, өөдлөхгүй бололтой" хэмээн гонсойх, аргагүйн эрхэнд хүнд юм өгчихөөд "Хайран хөрөнгө минь нохойн хоол боллоо доо, энэнээс ч эргүүлж авна ч гэж байхгүй дээ" хэмээн гол харлах, инээсэн хүн хараад "Үхсэндээ инээсэн юм бол, аягүй бол намайг дооглож байгаа даа" хэмээн уурсах, сайхан барилга хараад "Хүмүүс ийм байшин бариад байхад миний байж байгааг" хэмээн гансрах, сайхан дэлгүүр хараад өөрөө тийм дэлгүүргүй гэж бодохоос үхмээр санагдах...ердөө л энэ шүү дээ. Зовлон гаднаас ирээд, хэн нэгэн чамд учруулаад байгаа нь хаана вэ? Бахдан сайшааж байгаа юм болгоныг чинь чиний хүсэл мөрөөдөл юм байна гэж Бурхан ойлгоно. Чамд нэг л өдөр тэднийг бэлэглэх болно. Чи хүн баярлуулах дуртай юм чинь чамайг хаа хамаагүй хүн ирээд баярлуулах л болно. Хараад баярлаж байсан тэр барилга, нүдийг чинь мялааж байсан дэлгүүрийг бурхан чамд бэлэглэх л болно. Учир нь чи түүнд дуртай байсан юм. Харин үзэн ядаж байсан юмыг чинь Бурхан чамаас ямагт зайлуулна. Чи өглөгт дургүй учраас хэн ч чамд өглөг өгөхгүй, Чи сайхан барилгыг үзэн ядсан учраас чамд сайхан байшин хэзээ ч ногдохгүй. Чи баян хүнийг үзэн яддаг юм чинь чамайг хэзээ ч баян болгож "зовоохгүй" нь лав. Тансаг дэлгүүр үзээд чи зовлонд учирч байсан болохоор тэнгэр чинь чамайг улам зовоохгүйн тулд тийм дэлгүүртэй болох замыг ямагт тойруулна. Муу хүн энд ч байна, тэнд ч байна хэмээн бид бухимддаг. Санаа нь бол "сайн хүн болох миний бие оршин байгаа хорвоод муу хүн байгаа нь зохисгүй" гэсэн гаргалгаа. Үнэхээр муу хүн байдаг нь үнээн, гэхдээ муу хүний тухай бидний тодорхойлолт өөрөө төгс биш учраас илүү олон муу хүн байгаа мэт харагддаг нь бас үнээн. Муу хүн оршин байгаад бүү бухимд. Тэр ондоо нэг муу хүнээ дарах гэж төрдөг юм. Дараа нь яах бол гэж үү? Өөр нэг муу хүн ирээд дараад өгдөг юм. Эргэн тойрноо хараарай, тийм л байгаа. Сайхан жил, муухай жил гэж угаасаа байхгүй. Чи яаж хүлээж авч байгаагаас л болж байгаа юм. Чи бусдын юмыг зүгээр авч болно гэж боддог төдийгүй авдаг бол нэг л өдөр чиний юмыг бусад хүмүүс зүгээр авах л болно, харин тэр өдөр уйлахгүй байх чухалтай. Амьдралын агшин бүрээ жаргал болго. Нэрсний үрээр чацаргана тарьдаггүй. Зовлонгийн үрээс жаргал ургахгүй. Жаргалын үрээс л жаргал төрнө. Улам жаргахын тулд, үрийн үрд жаргахын тулд одооноос жарга. Жаргалын үрийг хаанаас ч битгий хай, чамаар дүүрэн. "Ямар нэгэн зүйл хаа ч байхгүй бол тэр зөвхөн чамд л байгаа гэсэн үг" хэмээн гэгээн мэргэд сургасан юм. Чиний жаргалыг хэн ч булаахгүй, хэн ч хороохгүй. Хүний зовлонг булааж болдоггүйяа даа. Түүн шиг аз жаргалыг ч бас булаах аргагүй. Аз жаргал нь булаагдашгүй болохыг Гэгээрэх хэмээн буддистууд хэлдэг. Энэ зуур бидний сэтгэлд хорвоог орхин одсон сайн сайхан хүмүүс минь санаанд бууж байгаа. Хагацал хэцүү, учирч баяссаны маань нөгөө тал нь юм шүү гэж ухааран бодлоо ч хэцүү. Зуурдын сансрын үндсэн дүрэм нь төрлөө орхих. Амьд бүгд түүний дотор Гэгээрсэн Буддагийн ээж ч, Шагжаамунь ч өөрөө үүнийг туулсан гэдгийг бодлоо ч хэцүү. Гэхдээ тэд маань энэ удаагийн өвчин зовлонтой, түвэгтэй, магадгүй жаахан буруу эхэлсэн байж болох амьдралаа орхин дахин шинээр эхлэхээр явсан юм. Баяр хөөр дүүрэн хорвоод хөгшин байдлаар хэт удаан явах нь тээртэй санагдаад, хүүхэд болж, дэгж дэрвэмээр санагдсан байж мэднэ. Тэд чамд туслах, чамайг хайрлах илүү боломжтой төрөл олох гэж явсан ч байж болно. Бид энэ орчлонд хэн хэнээ танихгүй мэдэхгүй төрөөд бие биенээ олж хайрлан, эцэг эхээс ч дутахгүй халамжаар бие биеэ өлгийдсөөр хорвоог үддэг тавиланг бодохуйяа хаана зангидсан хайр энэрлийн үр хөврөл, хэзээ тавьсан тангарагийн биелэл билээ хэмээн бодогдохгүй байна гэж үү? Орхин одсон сайн сайхан хүмүүс маань дүрсгүй жаахан хүүхдийн дүрээр, эсвэл цаанаа л нэг сэтгэлд сайхан санагдах танил, андын төрлөөр бидэнтэй үргэлж л уулзан учирч яваа. Бид харин таньдаггүй юм. Огт танихгүй мөртлөө үгийг нь сонсоод л баймаар, бүр дагаад явчихмаар, хамаг байдаг юмаа бэлэглээд баймаар хүн зөндөө л таардаг шүү дээ. Тийм ч учраас Бурхан Будда " урьд өмнөх тоолшгүй олон төрөлдөө бид цөм хань ижил, ах дүүс, эх үр болж явсан барилдлагатай. Хүн бүрийг чи садан төрлөө гэж бодон хайрлаж бай" хэмээн учирласан билээ. Ойр дотныхноо хайрла, тэд урьд урьдын сайхан хайраа үргэлжлүүлэх гэж учирсан юм. Огт танихгүй хүмүүсийг ч хайрла, бид бие биедээ хайртай явснаа санахгүй л байгаа юм. Хорвоо үргэлж сайхан байсан. Галаар буцалж, галав юүлж байхдаа ч тэр. Үлэг гүрвэлийн сүүлчийн өдөр нь сүүн тэжээлтний эхний өдөр байсан юм шүү. Энэ хорвоод төрсөн жил ч сайхан. Ээлжээ дуусгасан нэг нь хэл амгүй буцсан байсан юм. Энэ хорвоогоос явах жил ч сайхан, ээлж нь ирсэн хэн нэгэнд зай чөлөө нь үлдэх юм.
Эх сурвалж: Өдрийн сонин. Нийтлэлч Б.Цэнддоо.

Friday, October 15, 2010
Танд хэрэгтэй нилээд хэдэн зөвлөгөө
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Subscribe to:
Posts (Atom)