Saturday, May 28, 2011

БНХАУ-ын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани Шинжианд 5 тэрбум юаниар нүүрс, цахилгаан станц бүхий нэгдсэн төв байгуулахаар болов

Өнөөдөр Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани 5 тэрбум юанын хөрөнгө оруулан Или нүүрс, цахилгаан станцын нэгдсэн төв байгуулахаар албан ёсоор нээлтээ хийж, 3 жилийн дараа нүүрс, цахилгаан, ус, тээврийг нэгтгэсэн нүүрс, цахилгаан станцын нэгдсэн үйлдвэрлэлийн төв байгуулахаар болов. Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий захирал, намын нарийн бичгийн дарга Ван Хуй хэлэхдээ Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани Илигийн баялаг нөөцийг нээн ашиглах тал дээр хангалттай хөрөнгө оруулахын зэрэгцээ Шинжианы эдийн засаг, нийгэмд улам их хувь нэмэр оруулах болохоо илэрхийлэв.
Шинжианы өөртөө засах орны намын дэд нарийн бичгийн дарга, удирдагч Нүр, Байкэли нэр хэлэхдээ Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани Илид томоохон нүүрс, цахилгаан станцын нэгдсэн төв байгуулахаар болсон нь улсын ашигт малтмалын стратегийн аюулгүй байдал, Шинжианын шинэ үйлдвэрлэлийн хөгжилийг хурдасгах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ззрэгтэй гэжээ.
Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компанийн Шинжианы төлөөлөгчийн газрын төлөөлөгч Жоу Вэй Лиан танилцуулахдаа, 2004 оны сүүлд Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани болон өөртөө засах орон хамтран ажиллах хэлэлцээрийг үзэглэснээс хойш Улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын компани нь Шинжианд нүүрс, цахилгаан, нүүрс боловсруулах, төмөр замын бүтээн босголт зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 11-р, 12-р 5 жилд хөрөнгө оруулалтын хэмжээ 4 тэрбум юанаас давахаар байна.
www.umetal.com 2010-04-27

No comments:

Post a Comment