МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОН
Манай Улс хєгжиж буй орнуудад олгох талбайд баригдах vзэсгэлэнгийн павильонд 324 м.кв талбай ногдох ба албан ёсны оролцогчдийн А бүсэд Азийн улсуудын хамтарсан павильонд байрлана.
Монгол улсын павильон нь голдоо динозаврын өндөгөн байртай тойруулаад монгол үндэстний соёлыг илэрхийлсэн монгол үндэсний хувцас, морин хуур, монголын нууц товчоо, эмээл хазаар гэх мэт үзмэрүүд, Монголын газар нутгаас олдсон палентлогийн ховор үлдвэрүүд, Оюун ухааны музейн шилдэг үзмэрүүд, бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр, үзүүлэнгийн хэсэг зэрэг зүйлсээс бүтнэ. Динозаврын өндөгөн байранд зодолдож буй Просератоп болон Велосирап гэсэн хоёр төрлийн динозаврийн араг яс байна.
Мөн Монгол улсын павильонд үзүүштэй онцлох нэгэн үзвэр нь Монгол үндэсний нэг ч хадаас ороогүй оньсон гэр юм. Уг гэр нь нийт 234 ширхэг оньсон зангилаа орсон, 174 ширхэг монгол үндэсний сийлбэр орсон Монгол урчуудын 2 жил 6 сарын хөдөлмөрийн үр дүн юм. Уг оньсон гэр нь 180 см өндөртэй, дугуйны өндөр нь 90 см, дотроо хаан хатны суудал, иж бүрэн гал тогооны хэрэглэл, айрагны хөхүүр зэрэг иж бүрэн тоноглогдсон болно.
Монгол улсынхаа түүх соёлыг сурталчилах уг павильоныг та бүхэн тавтай ирж таалан соёрхоорой.
No comments:
Post a Comment