Saturday, May 14, 2011

TEMASEK HOLDINGS болон HOPE INVESTMENTS MANAGEMENT CO., LTD.

TEMASEK HOLDINGS

Уг компани нь Сингапурт толгой компани нь байдаг нийт шууд хамааралтай 23 охин компани, хөрөнгө оруулсан 2000 охин компанитай бөгөөд тэднээс 14 нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани, 7 нь хөрөнгийн зах зээлд гарсан компани, 2 нь ХХК юм. Нийт 380 олон үндэстний ажилчидтай.

Компанийн зохион байгуулалт нь энгийн бус буюу Сингапурын ЗГ-ийн үүрэг гүйцэтгэгч боловч компанийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Уг компани 120 тэрбум ам.долларын хувьцааны багцад менежмент хийдэг бөгөөд түүний ихэнх нь Ази Сингапурт байдаг.

Хөрөнгө оруулдаг салбарууд:
1. Эдийн засгийн шилжилтийн явцад байгаа улс орны аж үйлдвэрийн салбарт
2. Нийгмийн дунд ангийнханд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд худалдан авалт нэмэгдэж байгаагаас нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа компаниудад
3. Өрсөлдөх давуу тал ихтэй буюу өрсөлдөөний чадамжтай байр сууринд байгаа компаниудад
4. Бүсийн болон дэлхийн шинээр гарч ирж буй шилдэг компаниудад

HOPE INVESTMENTS MANAGEMENT CO., LTD.
Goldman Sachs Group Inc компанийн хятад талын хамтрагч Фан Фэн Лэйгийн үүсгэн байгуулсан компани юм. 2.5 тэрбум долларын хөрөнгөнд менежмент хийдэг.
Хөрөнгө оруулалт хийдэг салбар: цахилгааны салбар, байгалийн баялгийн салбарын өсөж хөгжиж буй мөн байр сууриа олсон компаниудад хөрөнгө оруулдаг.
Уг компани 2007 онд Хятадын хамгийн том Hopu Fund хэмээх фондыг үүсгэн байгуулаад байгаа. Уг фондод Temasek Holding, Goldman Sachs Group Inc зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулаад буй. Энэхүү фонд нь Monmilk, Bank of China-ийн хувьцааг эзэмшдэг.

No comments:

Post a Comment