Та мөрөөдөлтэй юу? Миний мөрөөдөл ер нь юу юм бэ? гээд бодсон чинь Мөнгө их олох юм уу? Гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах юм уу? Хайр дурлал юм уу? Хүүхдүүдийнхээ төлөө л амьдрах юм уу? Өөрийн гэсэн бизнес эрхлэх юм уу? гээд олон асуултыг би ойрын үед их бодлоо. Тэгсэн хүн юуны төлөө амьдардаг вэ? гэсэн асуулт эцэст нь урган гарч ирлээ. Гэтэл мэдээллийн энэ орон зайд хэт их мэдээллийн урсгалаас болоод ч тэр үү? өөрөө өөрөөсөө яаж ч асуугаад хариулт олдсонгүй. Тэгсэн харин нэг ном уншсан тэр номон дээр хариулт нь байнаа. Ерөөсөө хоёр зүйл, тэр нь аз жаргалтай байх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх. Үүний л төлөө амьдардаг гээд биччихэж, нээрээ л бодоод байсан тийм санагдлаа.
Харин яаж хөгжих вэ? Би 2 сарын өмнө өөрийгөө хөгжүүлэхийн тулд эсвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг бизнес эрхэлье гэж бодлоо. Бизнесээ толгойдоо бодоод л байлаа, маргаашнаас л жинхэнээсээ эхэлж нарийн төлөвлөгөөгөө гаргаад ажиллая, маргааш нь болохоор ер нь сайн судлах хэрэгтэй гээд судлаад л байлаа. Судалж байгад нэг юм тооцоо хийсэн жаахан л саад бэрхшээл таарвал за ер бүтэхгүйн байна гэж бодно. Бизнесийнхээ тухай гэр бүлийнхэндээ ярьлаа, тэд сонсчихоод дорвитой хариу, урмын үг хэлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй болохоор нь гомдоод хэд хоног орхиж үзлээ. Ингэсээр яваад нэг л мэдэхэд 2 сар өнгөрчихжээ. Тэгэхээр хөгжихийн тулд зорилттой бай, тэвчээртэй бай гэж өөрийгөө ятгаж үзлээ. Гэтэл нэг л болж өгсөнгүй, яагаад вэ гэхээр МӨРӨӨДЛӨӨ өөрийн болгоогүй. Яг сэтгэл зүрхээрээ хүсээд үзвэл арай л өөр байх. Тэгэхээр миний туйлын хүсэл бас биш дэгээ. Мөрөөдөл чинь хэдийчинээ оргилно, та түүнийхээ төлөө төдийчинээ зүтгэнэ. Мөрөөдөл чинь хэдийчинээ тодорхой болно, та түүндээ төдийчинээ хурдан хүрч амжилт олно гэдгийг сая л нэг ухаарлаа.
Тэгэхээр миний өөртөө тавьсан хөгжих зорилт бол эхний шатанд ерөөсөө АНГЛИ ХЭЛ, дараачийн шатанд өндөр хөгжилтэй оронд МАСТЕР хамгаалах. Эхлээд энэ хэлийг сурахын тулд яах вэ?
· Англи хэлээ сайжруулах/үүний тулд төлөвлөгөөтэйгээр нэг номыг судлах хэрэгтэй/
· Тэтгэлэг судлах хэрэгтэй
· IELTS өгөх хэрэгтэй
· Англи хэлээр ярих нилээд олон найзтай болоод өдөр бүр нэг хүнтэй 1 цаг харилцах, долоо хоногт 1 хамтрагчтайгаа нийлж хичээлээ хийх
· Тогтмол орлогын эх үүсвэрийг одооноос бий болгох хэрэгтэй
Ингэх ёстойгоо мэдлээ. Үүнийг 6.20 гэхэд төлөвлөгөө гаргаад эхний шатанд хэвшисэн байх амлалтыг өөртөө өглөө. Гэтэл энэ явцад гэрт тань зочид ирнэ, эсвэл хүүхдүүд чинь тоглоё гээд хичээл хийлгэхгүй гээд янз бүрийн асуудал гарах тул, та энэ бүгдээс урьдчилан сэргийлж төлөвлөгөөгөө гэр бүлийнхэндээ сайн танилцуул, өөртөө орчинг бий болго. Төлөвлөгөө тасалдсан ч гэсэн үргэлжлүүл, болж өгвөл нөхөөд хий.
Ер нь англи хэл сурах ямар хэрэгтэйн бэ? Чи илүү ихийг олж унших, мэдэх , сонсоход тусална. Чиний ажлын кариерт чинь онцгойгоор нөлөөлнө. Зөвхөн хятад хэлтэй хүн, Англи Хятад хэлтэй хүн маш ондоо хандлага, өндөр түвшний хамтын ажиллагаа, илүү их цалин урамшуулал. Энэ сайхан сонсогдож байгаа биз дээ? Найз нөхдөө хар. Дахин хэлэхэд та одоогийн авч байгаа цалингаа нэмэгдүүлж, одоогийн албан тушаалаа сайжруулан, дэлхийн шилдэг номыг словарь барихгүй, таашаал эдлэн уншихийг хүсч байгаа биз дээ? Бас өөрийгөө ялахыг бүр ч их хүсч байгаа биз дээ?
Та айж байна уу? Ядрахаас ч юм уу? Яаж мөнгө олж явнаа ч гэдгиймуу? Яаж олон үг цээжилнээ ч гэдгиймүү? Тэгвэл энэ бүгд цаг хугацааны л асуудал гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа биз дээ? Та англи хэлээс хүнд хэцүү олон ханзтай Хятад хэлийг яаж сурч, хэрэглэж сурсанаа санаж байгаа биз дээ? Тэр бүхний дараа сайхан байдгийг та санаж байгаа биз дээ? Та өөрөөрөө бахархаж байсан биз дээ? Тэр хүн та хэвээрээ биз дээ? Түүний ард гарчихсан биз дээ? Тийм учираас та зоригтой бай, та чадна.
Тэгэхээр би яагаад энэ бүхнийг бичсэн бэ? гэвэл Англи хэл сурах идэвхи муудсан үедээ ч юм уу, зориг мохсон үедээ үүнийг уншиж өөрийнхөө мөрөөдлийн хиймрийн дарцгийг сэргээх гэж бичсэн юм. Харин та англи хэлийг сурчихаад хэдэн жилийн дараа өөрийгөө төгс сурчихсан гэж ханаж ерөөсөө болохгүй шүү. Би одоо ч гэсэн Хятад хэлийг гайгүй сайн сурчихсан гэж бодсон, гэтэл хуучнаасаа муудсан л байна. Тиймээс байнга хэл маань сайжирч байна уу үгүй үү? Гэж эргэцүүлээд шинэ мэдээ материал уншиж орчуулж байхгүй бол нэг л мэдэхэд өрсөлдөөнт нийгэмд хоцрогдоно, гологдоно. Тэр цагт амаа барих вий. Тиймээс үүнийг дадал зуршил богочихвол танд л амар байх болно.
Харин Хятад хэлтэй юм чинь Англи хэл сурах хэрэг байна уу? Мэдээж байгаа, шинэ хэл бол шинэ мэдрэмж, шинэ амьдрал, шинэ мэдээлэл, шинэ сэтгэхүй. Учир нь альваа хэл бол тухайн соёлыг агуулна. Та шинэ хэлийг сурснаараа дахин цоо шинэ ертөнцийг өөртөө нээж байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Наад зах нь л гэхэд ном бол ертөнцийг харах цонх гэдэг тул шинэ номын ертөнц таньд нээгдэж байна, шинэ ажлын санал таньд ирнэ, шинэ хангамж бий болно, та өөрөө өөртөө шинэ мэдрэмжээр хандах болно. Шинэ бүхэн сайхан шүү дээ.
Тиймээс одоо дотор чинь нуугдаж байгаа залхуурлыг даван туул, эхлээд өдөрт 10 үг өдөр бүр нэмэгдээд өдөрт 50 үг цээжил, өдөрт хамгийн багадаа 3 цаг зарцуулж хэл сур. Та сонирхолтой сериал үзэхийн тулд унтах нойроо хагаслан 2 цаг зарцуулдаг шүү дээ, Түүн дээрээ 1 цаг нэмчих л дээ. Та зорисон цагт амархан гэдгийг нь мэдрэх болно.
Би хэдийгээр одоохондоо эхний алхмаа хийгээгүй байгаа ч альваа зүйлийг хийж эхэлнэ гэдэг тухайн зүйлийг амжилттай дуусгахын 80% нь байдаг тул үг цээжлэхээс бүх алхмаа эхлэн, эрх чөлөөнд хүрэх замаа нээнэ гэж бодож байна. Та үг цээжлэхгүй бол яанаа гэж айж байна үү? Тэгвэл үг цээжил. Та хүнтэй яриад тэр хүн чиний яриаг ойлгохгүй байх вий гэж айж байна уу? Тэгвэл хүнтэй ярь. Та гадаадад очоод хүний яриа ойлгохгүй байх вий гэж айж байна уу? Тэгвэл хүний яриаг сайн чагна. Та англиар мэйл бичиж чадахгүй байгаадаа санаа зовж байна уу? Тэгвэл мэйл их бич.
За ингэж ухуулаад ч нэмэргүй бол та англи хэл сурчихаад одоогийнхоосоо 2 дахин их цалинтай ажиллаж байна гээд төсөөл дөө. Та англи хэлтэй учираас олон орноор ажлын шугамаар яваад л олон сайхан зүйл үзээд л, гоё байгаа биз дээ? Та санаа бодлоо англиар олон тэрбум хүмүүстэй хуваалцаж болно гэж бодохоор яасан их эрх чөлөөтэй болж байна вэ? Эцэст нь та зорьсондоо хүрч чадсанаараа өөртөө яасан их итгэлтэй болоовээ. Ямар мундаг вэ?
Тэгэхээр одоо та яг юу хийгээд хайран цагаа үрээд байна вэ? сайн бод... Сериал үзэж байна, гэртээ дэмий холхиж байна, ажил дээрээ шаардлагагүй зүйлд давхар хооронд гүйж байна, интернэтээр дэмий хов жив уншиж байна, Юу байна? Юмгүй дээ гэж чаталж байна, шоудаад өглөө нь босч чадахгүй унтаж байна. Энэ зуршилуудаа хаяад англи хэл сурах төрөл бүрийн оролдлогуудыг зоригтой, санаачилгатай хийвэл та хөгжих болно, та сэтгэл хангалуун байх болно, та аз жаргалд умбах болно.
Та магадгүй би угаасаа л завгүй хүн, надад мөнгө хэрэгтэй байгаа учираас ажилаа хийгээд энэ англи хэлийг чинь сурах зав олдохгүйн байна гэж бодож ч магадгүй. Тэгвэл таны шинэ зорилго бол Англи хэл, шинэ зорилгын дараа орлого чинь 2 дахин өсөхийг нэг эргэцүүлээд үз дээ. Эсвэл та гадаад явж сурахын тулд мөнгө л хэрэгтэй, түүнийг олох нь хамгийн эхний зорилт гэж бодвол, гадаад явахын өмнө жаахан ч гэсэн мэдлэг хураасан байвал очоод амар хялбар болохыг нэг бодоод үз дээ. Тэгэхээр яг одооноос л эхлэхгүй бол Монголын маргааш дуусдаггүй шүү. Маргааш гээд явж байтал энэ долоо хоногийн сүүл ирэнгүүт та нэг мөсөн 1 дэхээс гээд, Нэг дэх өдөр нь ирэхээр ажилдаа яваад л мартчихна. Тэгээд дараа нь дахиад л нөгөө маргаашаа хэлж эхэлнэ.
Харин англи хэл амжилттай сурсан хүмүүстэй илүү ойртож тэдний туршлагыг сайн сонсоорой, хэрэгжүүлээрэй. За энэ бол зөвхөн миний бодол өчүүхэн бодол, харин хийж эхэлнэ гэдэг бол хавьгүй том өөрчилөлт хавьгүй том ахиц, үр дүн....
This comment has been removed by the author.
ReplyDeleteHi ih goyo bolson bna. Ta chadnaa. Amjilt! :)
ReplyDelete