Friday, June 24, 2011

Цахилгааны удирдлагын систем

Цахилгааны удирдлагын систем

Цахилгааны удирдлагын систем нь үйл ажиллагааны товчлуурт удирдлагын самбарыг ашиглан системийг бүхэлд нь удирддаг дэвшилтэт технологиор хийсэн, хялбар ажиллагаатай, хэрэглээ хялбар, чанарын хувьд тогтвортой зэрэг давуу талтай. Дизайны хувьд цогц үйлдвэрийн шугамыг суурь болгон унтраалгын дарааллын дагуу, бүх тоног төхөөрөмжинд холбоотой удирдлагыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл солих унтраалга, асаах товчлуур, зогсоох товчлуур зэргийг үйл ажиллагааны удирдлагын самбарт байрлуулсан. Контейнерэн удирдлага (сонголтоор) нь өргөн, бат бэх, битүүмжлэл сайтай, кондишн байрлуулсан, дуу чимээ, халуун, тоос, чийг, газардуулгаас хамгаалалттай, шал нь зурагдахаас сэргийлсэн бат бэх материалаар хийгдсэн, харахад цэлгэр тул бүхэл цогц тоног төхөөрөмжийн ажиллагааг удирдахад хялбар, тохь тухтай байх болно.

Экспортын төрлийн цахилгааны удирдлагын систем нь PLC программчилсан тоноглол ашиглан хийсэн, бүгд мэдрэгчтэй дэлгэцээр ажилладаг, нэг товчлуураар ажилладаг, тоног төхөөрөмжийн эвдрэлийг оношилдог, дараалалтайгаар асч унтардаг. Түүнчилэн системд цахилгааны гүйдэл хэмжигч, үйлдвэрлэлийн хүчин чадал хэмжигч зэргийг нэмж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хянах боломжтой. 3G интернэт хөгжсөн өнөө үед, манай цахилгааны удирдлагын систем 3G интернэттэй холбож болно. Ингэснээрээ хэрэглэгч хөдөлгөөнт сүлжээг ашиглан өрөөндөө суугаад талбайн үйл ажиллагаанд шууд хяналт тавих боломжтой.

No comments:

Post a Comment