Friday, June 24, 2011

Арван хоёр. Гидро роликон бутлуур

Арван хоёр. Гидро роликон бутлуур

2PGX гидро төрлийн роликон бутлуур нь манай үйлдвэрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд зориулан зохион бүтээсэн шинэ бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь уламжлалт роликон бутлуурын талбай бага эзэлдэг, хөдөлгөөний үр ашиг өндөр, үндсэн бүтээн босголтын хөрөнгө оруулалт бага зэрэг онцлогийг багтаасан. Түүнчилэн импортын том хэмжээний роликон машины ажиллах зарчим болон механик, цахилгаан, гидро системийг бүрэн хэмжээгээр нэгтгэж уг тоног төхөөрөмжийн бутлах ашигт үйл болон тогтмол ажиллагааг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж чадсан. Гидро системийн даралт тогтмол, тохиргоо хялбар. Мөн дамжуулах технологийг ашигласан тул хэт их ачихаас хамгаалсан илүү аюулгүй ажиллагааг анхаарсан. Даралтын ролик дээр том хэмжээний роликон машины гагнуурын технологийг ашигласан. Роликны гадаргууны бат бэх HRC60. Энэхүү гидро роликон төрлийн бутлуур нь зах зээлд нийлүүлэгдсэн цагаасаа хэрэглэгчидээс өндөр үнэлгээ авсан. Гарцийн дундаж ширхэглэлийн хэмжээ 3mm чулуулаг 90%-ийг эзэлдэг, нийт тоног төхөөрөмжийн өртөг нь роликон машины 1/5-1/10 тэнцдэг, БНХАУ-ын жижиг, дунд хэмжээний цементийн үйлдвэр, нунтаглагааны цехийн нэн тэргүүний хэрэгцээ болж байгаа бүтээгдэхүүн юм.

Бүтцийн онцлог:

1. Гидро ажиллагаа: Хятадын дэвшилтэт дараалалтай хавхлагаар буцах замыг удирдах зарчмыг ашигласан, чулууны хатуулгаас хамаарч өөр өөр даралтыг сонгож болдог. Ингэснээрээ тоног төхөөрөмжийн хүчний ажиллагааг улам бүрэн болгож үр бүтээлтэйгээр нунтаг чулууг түлхэж гаргах боломжтой.

2. Хамгаалах тоноглол: Дамжуулах технологи ашигласнаараа даац хэтэрсэн тохиолдолд буулгадаг тул тоног төхөөрөмжийг аюулгүй байлгаж чадна.

3. Роликны бүтэц: Тусгай төрлийн ролик бөгөөд гадна тал нь олон улсын дэвшилтэт бат бэх технилогийг ашигласан. Ингэснээрээ хэрэглэх хугацааг их хэмжээгээр уртасгасан.

4. Дамжуулагчийн зарчим: нефтийн үйлдвэрлэлд хэрэглэдэг олон үйлдэлт нугасыг сонгож хэрэглэсэн, эргэлт даах чадвар сайтай, бат бэх, суурьлуулалт, засвар хийхэд хялбар.

5. Хэрэглээний хүрээ: барилгын материал, уул уурхай, нүүрсний уурхай, химийн үйлдвэрлэл, төмөр зам зэрэг салбарын хатуулаг чулууг нунтаглах процесст өргөн ашигладаг.

No comments:

Post a Comment