Friday, June 24, 2011

Ес. цохилтот бутлуур

Цохилтот бутлуур нь өнөө цагт хэрэглэх хүрээ өргөнтэй бүтээгдэхүүний нэг. Мөн дээд зэрэглэлийн замын материал, өндөр дээрхи төмөр зам зэрэг салбарт хэрэглэх дээд зэрэглэлийн бэлдэцүүдийн үйлдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Бутлах коэффицент ихтэй, үйлдвэрлэлийн хүчин чадал их, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох бэлдэц нь найрлагын дагуу, куб хэлбэрт сайн ордог зэрэг онцлогтой.

Бүтцийн онцлог:

Цохилтот бутлуур нь их бие/хайрцаг/, цохилтот хуяг, цохилтын рам, хуяг, эргүүлэгийн тулгуур, мотор зэргээс бүрдэнэ. Энэхүү тоног төхөөрөмж нь түлхэлтийн хүчийг ашиглан чулууг буталдаг. Материал хуягт хэсэгт орж ирэхэд хуягны өндөр хурдтай түлхэлтийн хүчээр бутлагддаг. Ингэснээр шидэгдэн дээд талд эргэлдэж байгаа цохилтот тоноглолын хэсэгт очиж бутлагдан дээд хэсгээс дахин доош ойн хуягт хэсэгт очиж дахин бутлагдана. Энэ байдлаар чулуу шаардлагатай ширхэглэлд хүрч тоног төхөөрөмжийн доор байрлах амаар гарах хүртэл давтан үргэлжилнэ. Цохилтын тулгуур болон эргүүлгийн тулгуур хоорондын завсарыг тохируулах байдлаар материалын гарцийн ширхэглэл болон хэлбэрийг тохируулж болно.

No comments:

Post a Comment