Sunday, January 1, 2012

2011 он ба 2012 оны 1 дүгээр сар 1


Өнөөдөр шинэ оны эхний өдөр. Миний хувьд 2011 он гэр бүлийн аз жаргалыг амталсан сайхан жил байлаа. Гэр бүлд маань шинэ хүн нэмэгдлээ, шинэ байртай боллоо, шинэ олон зүйл амьдралд маань нэмэгдлээ. Энэ бүгдэд хорвоо дэлхийдээ талархаж байна. Харин ажил мэргэжлийн хувьд шинэ сорилтууд урд минь байсан. Тэр сорилтуудыг давах гэж эхлээд ч мунгинасаан, харин одоо бол сорилтуудыг давна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Тиймээс ч 2012 оныг би ажил мэргэжлийн хувьд өссөн, өөрийгөө илүү дайчилсан жил байна гэдэгт итгэлтэй байна.
Харин 2010 онд эхлүүлсэн боловч 2011 онд нилээд идэвхитэй хөтөлсөн блогийн маань хувьд олон шинэ мэдээ мэдээллийг блог дээрээ тавьсан жил байлаа. Гэвч 2012 онд олон чанарын дэвшилттэй буюу мэдээллээ системтэй оруулан, та бүхнийг илүү сонирхолтой мэдээллийн орон зайгаар хөтөчилөн явах зорилт өөртөө тавиад байна. Тиймээс та бүхний санал бол эрхэм шүү уншигчидаа.
Ингээд 2012 онд янз бүрийн л зүйл болно гэж явилцах юм, миний хувьд та бүхэндээ нэгэн үгээр бэлэг барьяа.
“Олоод харсан зүйлсээс бүү ай, түүнийг даван туулах л болно, харин огт олж хараагүй зүйл л хамгийн эрсдэлтэй, хамгийн хэцүү, тиймээс олж хараагүй зүйлийг эрж хай олж харахыг хичээгээрэй”

ШИНэ онд хүн сүр сэтгэл хангалуун байж, нэг нэгэндээ тусалсан, сайхан жилтэй золгоно гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment