Friday, June 24, 2011

ДӨРӨВ. НИЙЛМЭЛ КОНУСАН БУТЛУУР

ДӨРӨВ. НИЙЛМЭЛ КОНУСАН БУТЛУУР
Манай компани дэвшилтэт технологийг бодит үйлдвэрлэлийн туршлагатай хамтатган хэрэглэж шинэ төрлийн нийлмэл конусан бутлуурыг зохион бүтээсэн. Уг бүтээгдэхүүн нь зүй зохистой бүтэцтэй, үйлдвэрлэлийн хүчин чадал сайтай, үйл ажиллагаа нь найдвартай, боломжийн үнэтэй зэрэг давуу талтай. Тэр дундаа томоохон хэмжээний бутлуурын шугамны хоёр, гуравдугаар дамжлагын бутлах процесст ашиглахад тохиромжтой бөгөөд хатуулаг ихтэй эсвэл маш хатуу төрлийн чулуулаг дээр давуу тал нь илүү тодордог. Энэхүү төрлийн тоног төхөөрөмжийн маркууд бүрэн байгаа ба том ширхэглэлтэй бутлах, дунд зэргийн ширхэглэлтэй бутлах, нарийн ширхэглэлтэй бутлах болон маш нарийн ширхэглэлтэй бутлах зэрэг олон маркийн тоног төхөөрөмжүүдийн алийг нь ч та сонгож болно. Түүнчилэн манай бүтээгдэхүүн өргөн хэрэглээтэй, маш олон салбарт хэрэглэж болно. Маш нарийн ширхэглэлтэй бутлах (EF төрлийн) тоног төхөрөмж нь 5 мм ширхэглэлтэй хүртэл буталдаг бөгөөд энэ нь гангийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг бүтээгдэхүүний тээрэмд орохын өмнөх бутлах зэрэглэл болдог. Уг тоног төхөөрөмжийн технологийн давуу тал нь ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулашгүй юм.
Бүтцийн онцлог:
1. Дэвшилтэт технологийг ашигласан, бүтэц нь илүү зүй зохистой, нийт тоног төхөөрөмжийн гангийн найрлага маш бат бэх.
2. Шинээр тохиргоо хийсэн бутлах давтамж болон эксцентриситет нь хоорондоо зохицохдоо илүү тогтуун тул үйлдвэрлэлийн хүчин чадал сайтай байдаг.
3. Их биеийн хөндий нь нийлмэл, материалыг илүү куб хэлбэртэй болгох чадвартай.
4. Материал үе үеэрээ даралт үзүүлэх зарчмыг маш сайн ашигласан тул элэгдэл багатай, бутлах коэффицент илүү их.
5. Тоног төхөөрөмж бүхлээрээ гидро ажиллагаагаар тохиргоо хийгддэг, илүү хурдтай, илүү хүч хэмнэдэг.
6. Гидро бүтцийг ашиглан их биеийн хөндийг цэвэрлэдэг, хэдхэн минутын дотор бөглөрлийг цэвэрлэдэг.
7. Бутлуурын дотор ханыг маш нарийн боловсруулсан, солих үед цавуу ашиглах болон гол тэнхлэгийн гаднахыг арчих зэрэг ээдрээтэй ажиллагаа шаардлагагүй, солиход хялбар, зарцуулах хугацаа багатай.
8. Тоног төхөөрөмжийн тосны зам нь хөдөлгөөнт битүүмжлэл ашигласан тул ус болон тосоор битүүлэх шаардлагагүй, гол хөдөлгөөний систем нь найдвартай ажиллагаатай, ашиглах хугацаа урт.
9. Дагалдах удирдлагын систем болон хяналтын систем нь бүрэн тул бүх талаараа гол тоног төхөөрөмжүүдийг хамгаалдаг.

No comments:

Post a Comment