Тав. Гидро конусан бутлуур
Гидро конусан бутлуур бол манай компанийн өөр нэгэн томоохон технологийн бүтээл юм. Тоног төхөөрөмж бүхэлдээ гидро удирдлага ашиглаж байгаа нь нийлмэл конусан бутлууртай харьцуулахад арчилгаа хийхэд илүү олон талтай, уян хатан. Түүнчилэн гидро хамгаалалтын хайрцаг, гидро түгжээ зэрэг тоноглолыг нэмэж өгсөн нь тоног төхөөрөмжийг улам хялбар, хурдтай болгосон.
Онцлог чанар:
1. Бүтэц нь зүй зохистой, үйлдвэрлэлийн хүчин чадал илүү өндөр, илүү сайн чанартай
2. Дэвшилтэт гидро хамгаалалтын хайрцагтай тул бутлуурын хөндий доторхи бөглөрлийг автоматаар арилгадаг. Тиймээс бутлуурыг задлахгүйгээр бөглөрлийг арилгадаг.
3. Бутлуурын хана, хуяг нь нийлмэл металлаар хийгдсэн тул элэгдэл багатай.
4. Шинэ гидро тохиргооны систем ашиглан, дэмжих эд ангид гидро түгжээ суурьлуулснаар хамгийн хурдан хугацаанд гарцийн ширхэглэлийн хэмжээг тохируулдаг.
5. Дэвшилтэт тосолгооны системтэй тул тосыг хэт халсан эсвэл тосны урсах хурд хэт бага болсон үед автоматаар тоног төхөөрөмж унтардаг.
6. Буталгааны коэффицентийг мэдэгдэхүйц сайжирсан тул бүтээгдэхүүний гарц илүү куб хэлбэртэй болсон.
7. Дотор бүтцийн битүүмжлэл сайн тул үр бүтээмжтэйгээр тоног төхөөрөмжийн нунтаг зүйлээс болж эвдрэл гарах байдлаас хамгаалдаг.
8. Хэрэглээний амьдралын хугацаа урт, хэрэглэгдэх чанар сайтай.
Бүтцийн онол:
Гидро конусан бутлуур нь тоног төхөөрөмжийн ерөнхий бүтэц, дамжуулах эд анги, төвөөс зугтах хөдөлгөөний тоноглол, аяган тэнхлэг, бутлуурын конусан их бие, бутлуурын хана, хуяг, тулгуур тоноглол, гидро тохиргооны систем, гидро хамгаалалтын хэсэг, тоосноос хамгаалах холхивч, хуваарилагч тавцан, гарцын амыг тохируулагч гидро тоноглол зэрэг хэсгүүдээс бүтнэ. Тоног төхөөрөмж нь моторын хүчээр гол тэнхлэгийн дагуу байрлах тэнхлэгээр мөчлөгтэйгээр эргэлдэх хөдөлгөөн хийнэ. Энэ хөдөлгөөн нь бутлуурын хананы гадарга болон хуягны гадарга байн байн ойртож холдох зарчимаар даралт үзүүлэн материал бутлуурын их биед бутлагддаг. Тосны банпер нь хамгаалах ач холбогдолтойн зэрэгцээ тоног төхөөрөмж төмөртэй хавьралдах үед, эсвэл огцом зогсолт болсон үед гидро зарчимыг ашиглан, тулгуур тоноглол болон таглах хэсгийг өргөж автоматаар бутлуурын их бие доторхи бөглөрлийг арилгадаг. Ингэснээр тоног төхөөрөмжийг онгойлгохгүйгээр үр дүнтэйгээр бөглөрлийг арилгаж чадаж байгаа нь засвар хийх тоог үр дүнтэйгээр багасгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.
No comments:
Post a Comment