Friday, June 24, 2011

Зургаа. Пүрштэй конусан бутлуур

Зургаа. Пүрштэй конусан бутлуур

Пүрштэй конусан бутлуур нь дундаас дээш хатуулагтай чулуулгийг буталхад зориулагдсан, маш өргөн хэрэглээтэй тоног төхөөрөмж юм. Марк бүр нь олон төрлийн бутлах их биетэй тул сонголт арвин. Бутлах их бие болон эксцентриситет сонголт олонтой тул төрөл бүрийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангадаг. Ерөнхийдөө стандарт төрөл нь бүдүүн ширхэглэлтэй дунд зэргийн чулууг буталдаг, дунд зэргийн төрөл нь дунд зэргийн ширхэглэлтэй чулууг буталдаг. Богино толгойтой бутлуур нь нарийн ширхэглэлтэйг бутлахад зориулагдсан. Харин хацарт бутлууртай хамтатган хэрэглэх бол хоёрдугаар шатанд эсвэл гурав, дөрөвдүгээр шатанд хэрэглэвэл тохиромжтой. Тоног төхөөрөмж бүхэлдээ цутгамал гангаар хийгдсэн, гангийн чанар сайнтай, тоног төхөөрөмжийн их бие бат бэх.

Онцлог чанар:

1. Түгээмэл хэрэглээтэй бүтээгдэхүүн тул чанар сайн, үнэ хямд

2. Хамгаалалтын тоноглолтой /бампер/ тул зогсолтын хугацааг ихээр багасгаж чадсан.

3. Их бие нь цутгамал ган бүтээц бөгөөд ачаалал өгдөг хэсэг дээр нь нэмэлтээр зузаатгасан

4. Гидро түлхэлтийн цилиндрээр тохиргоо хийдэг

5. Пүршин хамгаалах тоноглолтой

6. Бүрэн тосолгооны системтэй бөгөөд тос хэт халсан, урсгалын хурд хэт бага байгаа үед тоног төхөөрөмж автоматаар унтарна.

No comments:

Post a Comment