Энэ удаа та бүхэнд БНХАУ-ын бутлуурын шугамны гол үйлдвэрлэгч бүс нутаг Шанхайд үйлдвэрлэсэн бутлуурын шугам, элс хийгч шугам, ТООС СОРОХ СИСТЕМ болон холбогдох бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Дараахи дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай. Бид таныг мэргэжлийн баг хамт олон, яг үйлдвэрлэгчтэй нь холбож өгөх боломжтой.
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:
· Хацарт бутлуур
· Цохилтот бутлуур
· Конусан бутлуур
· Босоо тэнхлэгтэй импакт бутлуур
· Элс угаагч
· Тоос сорох систем
· Чичиргээт тэжээгч
· Чичиргээт шигшүүр
Бүхэл бутлуурын шугам нь чичиргээт тэжээгч, хацарт бутлуур, цохилтот бутлуур, эсвэл роторт бутлуур, чичиргээт шигшүүр, конвейр, тоос сорох систем, цахилгааны удирдлагын хайрцаг, соронзон сеператор, дизель генератор зэргээс бүрдэнэ. Тоног төхөөрөмжид сонголт хийж, нийлүүлснээр бид үйлдвэрлэлийн хүчин чадал 50 тн/цаг-аас 1500 тн/цаг хүртэлхи бутлуурын шугамны төслийг зохион бүтээж болно.
Ихэвчилэн чичиргээт тэжээгч нь ширхэглэл томтой материал пункерээр жигд дамжуулж хацарт бутлуурт хүргэдэг. Хацарт бутлуур нь анхан шатны бутлалт хийх бөгөөд конвейр нь анхан шатны бутлалт хийсэн материалыг цохилтот бутлуурт эсвэл конусан бутлуурт хүргэж хоёр дахь шатны бутлалт хийлгэнэ. Хоёрдугаар шатны бутлалт хийгдсэн материал конвейраар дамжин чичиргээт шигшүүрт очиж шигшигдэнэ. Шигшүүрээр орсны дараа, ширхэглэлийн шаардлага хангасан материал нь эцсийн материал болж тээвэрлэж явахад бэлэн болно. Ширхэглэлийн шаардлага хангаагүй материал нь буцах конвейраар дамжин цохилтот бутлуур дээр дахин очиж бутлагдана. Ийнхүү бүтэн эргэлт бий болно. Харилцагчийн тодорхой хэрэгцээний дагуу, бид янз бүрийн ширхэглэлтэй бүтээгдэхүүнийг нийлүүлж эсвэл ялгаж болно. Бид мөн тоос сорох системийг нийлүүлж хүрээлэн байгаа орчинг хамгаалж болно.
Эдгээр тоног төхөөрөмж нь чулуу бутлах шугам нь шохойн чулуу, гантиг чулуу, хайрга, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг бутлахад ашиглаж болно.
Дээрхи бүтээгдэхүүнтэй хамт та үйлчилгээг худалдан авах боломжтой. Жишээ нь:
1. Инженер болон бизнес хариуцсан ажилтны баг талбай дээр таньд зориулан төлөвлөлт хийн, хамгийн сайн технологийн схем болон хамгийн зүй зохистой хөрөнгө орулалтын төсвийг боловсруулж өгнө. Ингэснээрээ таны хөрөнгө оруулалт бүрийг хамгийн үр ашигтай болгож чадна.
2. Эхэн үеийн талбай дээрхи төлөвлөлтийн дагуу инженерүүд барилгын суурийн зургийг зурж, технологийн нарийвчилсан материалыг бэлтгэж өгнө. Борлуулалтын дараахи инженерүүд талбай дээр очиж барилгын гүйцэтгэлд зааварчилгаа өгч нийт барилгажилтын явцыг бататгадаг.
3. Үйлдвэрлэлийн хэлтэс гэрээний агуулгыг чанд хатуу сахин үйлдвэрлэх хугацаанд багтаан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, үйлдвэрээс гарах хяналтыг тавиж, хайрцаглах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
4. Хатуу чанд, нарийвчлал сайтайгаар үйлдвэрийн доторхи туршилт, чанарын сорилтыг хийдэг тул тоног төхөөрөмжийн чанар найдвартай.
5. Хэрэглэгчийн техникийн мэргэжилтэнг манай компанийн үйлдвэрлэлийн явцад ирүүлж үйлдвэр дээр суралцуулдаг.
6. Компанийн борлуулалтын дараахи техникийн мэргэжилтэн бүх процесст дагаж, суурьлуулах, тохиргоо хийх, талбай дээр мэргэжилтнүүдэд зааварчилгаа өгч, засвар, арчилгаа болон хөдөлмөр хамгааллын талаар анхаарах зүйлсийг тайлбарлан, тоног төхөөрөмжийн одоогийн болон цаашдын хэвийн ажиллагааг хангах тал дээр анхаарал тавьдаг.
7. Хугацаа товлохгүйгээр хэрэглэгчидийг эргэж, таны үйлдвэрлэлийн явцад гарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тусална.
No comments:
Post a Comment