Friday, June 24, 2011

НЭГ. ЭЛС ХИЙГЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

НЭГ. ЭЛС ХИЙГЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
1. VB маркийн элс хийгч тоног төхөөрөмж (чулуугаар чулууг бутлах бялхмал төрөл)
Бүтцийн онцлог:
1. VB маркийн элс хийгч тоног төхөөрөмж нь онцгой эргүүлэгтэйгээр зохион бүтээсэн бөгөөд үр бүтээлтэйгээр нарийвчлал сайтай хянан, дамжуулах тэжээлийн системийн цогц нэгдэл болж чадсан. Энэхүү нэгдэл нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон бүтээгдэхүүний чанарыг ихээхэн сайжруулсан. Түүнчилэн үйлдвэрлэлийн өртөг болон хурдан элэгдэх сэлбэгийн хэрэглээг багасгаж чадсан. Мөн VB маркийн элс хийгч тоног төхөөрөмжийн хурдан элэгдэх сэлбэгийг сайжруулсан тул засвар хийхэд хялбар болгож, сэлбэг солиход зарцуулах хугацааг багасгасан.
2. Автомат удирдлага болон гар удирдлагын системийн төгс нэгдэл нь хамгийн өндөр түвшинд тоног төхөөрөмжийн засвар арчилгааны ажлыг багасгаж чадсан. Өндөр хурдтай эргэгчийн давхар шахагч нь хамгийн их хэмжээгээр элэгдэх хугацааг багасган, эргэгчийн их бие хэт их элэгдлээс болж эвдрэхээс хамгаална. Хоёр дахь бялхмал үүсгэх систем нь өөр өөр эргэлтийн хурдаар зохицон ажиллаж, цогц байдлаар ширхэглэлийн хэмжээ болон гарцийн ширхэглэлийн тархацийг хянах боломжтой.
3. VB маркийн элс хийгч нь нарийвчилал болон онцгой сайн зохион бүтээсэн байдлын нэгдэл. Мөн PLC удирдлагын системийг (сонголтоор) нэмж хэрэглэх болсон нь хүн техник хоёрын энгийн ажиллагаа, хэрэглээний явцад гарах бэрхшээлтэй асуудал, операторын сургалтын хугацаа зэргийг багасгана.
4. PLC удирдлагын системтэй (сонголтоор) VB маркийн элс хийгч нь нарийвчлалтай тосолгооны системийг ашиглан, тэнхлэгийн ажиллах өндөр чанартай орчинг бүрдүүлж өгч байгаа бөгөөд иймээс илүү өндөр түвшний тогтвортой байдал болон урт хугацааны амьдрах чадварыг бий болгож байна. VB маркийн элс хийгч олон төрлийн аюулгүй ажиллагааны хяналт, хоёр төрлийн удирдлагын арга барил болон олон төрлийн аюулгүй ажиллагааны хамгаалах тоноглолтой учир эдгээр нь аюулгүй, тогтвортой, урт хугацаанд ажиллах баталгаа болох юм. Софт стартер ашиглаж асаах нь цахилгааны сүлжээний системд цохилт учруулахаас хамгаалж, харьцангуй бага ачаалал авах бөгөөд энэ нь моторын амьдрах хугацааг уртасгаж байгаа.
5. Таглаа нь гидро системээр дээш өргөгддөг, хялбар ажиллагаатай.
6. Агаарын автомат эргэлтийн систем нь тоос шороог багасгаж өгдөг.
7. Үйлдвэрлэлийн явцад чулуу нь хамгаалалтын дэвсгэр давхарга үүсгэдэг учир тоног төхөөрөмжийг элэгдэл багатай болгон хэрэглээг уртасгана.
8. Хэлбэрт оруулах коммандтай тул бүтээгдэхүүн куб хэлбэрт ордог учир овоолго нягтаршилтай болдог. Ингэснээр хүчний зарцуулалт бага, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, бутлах коэффицент их, хэмнэлттэй байдаг.
9. Гол тэнхлэг нь шингэн тосолгооны системээр тосолгоо хийдэг бөгөөд нөөцийн тосны насостой учир тоног төхөөрөмжийг тасралтгүй тосоор хангах явдлыг батлагаатай болгон автомат удирдлага болон аваарын дохиог өгнө.
Үйл ажиллагааны үндсэн зарчим:
VB маркийн элс хийгч нь үйлдвэрлэлийн явцад дотроо хуягтай эргүүлэг ашигладаг бөгөөд энэхүү эргүүлэг нь өндөр хурдтайгаар эргэдэг хуурай хайрганы насос мэт ажилладаг. Ингээд тэжээл тасралтгүйгээр орж бутлуур дотор бий болдог.
Дээд хэсгээр орсон тэжээл бутлуурын дотроо хуягтай эргүүлэг (патенттай) дотор орсноор хурдаа авч, эргүүлэгээс холдох үед гарцын хурд нэг секундэд 80 м хүрдэг. Эргүүлэг тасралтгүйгээр тэжээлийг бутлуур дотор оруулснаар, дотроо хуягтай эргүүлэг дахиад дүүрнэ. Энэ мэтээр яг нэг мөчид чулуугаар чулууг бутлах болон нунтаглах процесс үргэлжилэн явагддаг. Харин зарим хэсэг тэжээл нь тодорхой хяналттайгаар бутлуурын дотор урсан орж, ийнхүү урсан орсон тэжээл бутлуурын доторхи бутлагдаж буй чулуулагт нэмэлт даралт үзүүлж, хүчний эргүүлэгт оруулна. Энэ мэтээр эргүүлэгийн диаметр, эргэлтийн хурд болон тоног төхөөрөмжийн дотор тал зэрэг өөр хоорондоо ялгаатай бүрдлүүд нэгдэн, хөдөлгөөний үр дүнг нэмэгдүүлж, элэгдлийг багасгаж өгдөг. Үүн дээр үр дүнтэйгээр бутлуур болон үрэлтийн ажиллагааг удирдах аргаар бүтээгдэхүүн тохиромжтой ялгалтыг бий болгоно. Хяналттай урсгалын хавхлагаар дамжуулан хурдан хугацаанд нийт урсах бүтээгдэхүүний хэмжээг өөрчилөн, элс хийх болон хэлбэрт оруулах үйлдлийг амжилттай болгон, нэг тоног төхөөрөмж дээр олон үйлдлийг хийнэ.
Техник үзүүлэлт:
1. Эргүүлэгийн диаметр
2. Эргүүлэгийн эргэлтийн хурд
3. Моторын хүчдэл

No comments:

Post a Comment