Friday, June 24, 2011

Чичиргээт тэжээгч

Чичиргээт тэжээгч

Чичиргээт тэжээгч нь металлург, нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, барилгын материал, хими, тээрэм, усан цахилгаан станц зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг. Тэжээлийн орох хурд болон тасралтгүй орох байдлыг удирдах чадвартай. Идэвхитэй болон шууд чичиргээт тэжээгч нь туузан шигшүүр байрлуулсан бөгөөд туузан шигшүүрийг өнгөрөхөд чулуулагт анхан шатны шилшилт хийнэ. Ингэснээр чулуулаг бус бусад материалыг ялгах бөгөөд үүнтэй зэрэгцээ харьцангуй жижиг ширхэглэлтэй чулуулгийг анхан шатны бутлах шугамаар оруулахгүй шууд дараагийн шатны бутлуур луу явуулна. Энэ нь үр дүнтэйгээр бутлах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадна.

Бүтцийн онцлог:

1. Тохиромжтой бүтэцтэй, бат бэх гангаар хийсэн, даралт тэсвэрлэх чадвар өндөр, ажиллагаа тогтмол

2. Чичиргээ нь тогтмол, ажиллах ашигтай талбай томтой, тэжээлийг буулгахад хялбар, хэрэглэх хугацаа урт

3. Дамжуулж буй тэжээлээс шалтгаалан, суурьлуулахдаа 0-15 градусын өнцөгтэйгээр тохиргоо хийж болно.

4. Цахилгаан соронзон болон тогтмол давтамжаар хурд тохируулдаг бүтэцтэй /сонголт хийх/ бөгөөд энэ нь дамжуулах тэжээлийн хэмжээг өөрчилөхөд хялбар болгож өгдөг

No comments:

Post a Comment