АРВАН ДОЛОО.НАРИЙН ШИРХЭГЛЭЛТЭЙ ЭЛС ЦУГЛУУЛАХ МАШИН
Хэрэглэх хүрээ:
Нойтон аргаар элс үйлдвэрлэх шугаманд, элс угаагчаар элсний усыг соруулах үед зарим хэсэг элс (тэр тусмаа <0.63 мм нарийн ширхэглэлтэй элс) устай хамт урсдаг бөгөөд ихэвчилэн 8-15% нь урсдаг. Энэ нь нэг талаасаа элсний чанарыг муутгаж байгаа, нөгөө талаасаа элсний ширхэглэлийн фракцийг нэмэгдүүлж байгаа, түүнчилэн хэрэглэх явцад цементийн хэрэглээг нэмэгдүүлж, бетон зуурмагийн насосны тэжээлийн хэмжээг багасгадаг. SX маркийн нарийн ширхэглэлтэй элс цуглуулах машин нь шаврын агуулгыг нэмээгүй нөхцөлд устай хамт урссан элсний 90%-ээс багагүй хэсгийг дахин цуглуулж үйлдвэрлэсэн элсний овоолгод хольж чаддаг. Ингэснээр элсний үйлдвэрлэл болон чанарыг нэмэгдүүлэх бөгөөд мөн дангаар нь хадгалж дээд зэрэглэлийн засал чимэглэлд хэрэглэх элс болгон ашигласан ч болно. Түүнчилэн тоосны бассейны ажил, цэвэрлэгээний өртөгийг багасгаж чаддаг. Бусад тоног төхөөрөмж нь өөрчилөлт ороогүй үйлдвэрлэлийн шугаманд энэхүү тоног төхөөрөмжийг нэмэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 15%-аар нэмэгдэнэ. Тиймээс SX маркийн нарийн ширхэглэлтэй элс цуглуулах машин нь бүх нойтон аргаар элс угаах үйлдвэрийн заавал ашиглах тоног төхөөрөмжийн нэг юм.
SX маркийн нарийн ширхэглэлтэй элс цуглуулах машин дараахи давуу талтай:
1. Тоног төхөөрөмжийн ажиллагаа тогтмол, хялбар, засвар арчилгаа хялбар
2. Дамжуулах насосны их бие болон дотор хэсэг өндөр хромын найрлагатай металлаар цутгасан тул дээд зэргийн бат бэх
3. Чичиргээт мотор нь Италийн технологи ашигласан, хэлбэлзэл тогтмол, хэрэглэх хугацаа урт
4. Шигшүүрийн өнцөг нь материалынхаа онцлогт тааруулан өөрчилж болдог
5. Шигшүүрийн тор нь шинэ гарсан, полеритини ашигласан тул ашиглах хугацаа урт, хурдан бөглөрдөггүй.
6. Усаар угаадаг онцгой эргэлтийн системтэй, шавар болох процессийг бүрэн удирдах боломжтой.
Технологийн онцлог:
SX маркийн нарийн ширхэглэлтэй элс цуглуулах машин нь элс дамжуулах насос, шавар өтгөрүүлэгч, өндөр үр ашигтай усгүйжүүлдэг шигшүүр, материал хадгалах сав, хаягдал хадгалах сав зэргээс бүрдэнэ. Элс угаагчийн гаргасан шавартай усыг хадгалах сав руу ороход элс дамжуулах насосоор өтгөрүүлэгчийг шахаж, харин өтгөрүүлэгч нь төвөөс зугтах хүчний үйлчилэлээр нарийн ширхэглэлтэй хэсгийг өндөр үр ашигтай усгүйжүүлэх шигшүүрт оруулна. Ингэж усгүйжүүлсний дараа усгүй элс ремин дээр очино.
No comments:
Post a Comment