Арван зургаа.хэлбэрт оруулах өрдөр үр ашигтай нунтаглагч
Хэрэглээ:
DVSI маркийн хэлбэрт оруулах үр ашигтай нунтаглагч бутлуур нь дэвшилтэт ажиллах зарчим, технологийн өндөр түвшинг ашиглан өөрсдөө зохион бүтээсэн нунтаглан, хэлбэрт оруулагч тоног төхөөрөмж юм. Уг тоног төхөөрөмж нь олон улсын дэвшилтэт технологид хамаарна. Нунтаглах үйлдвэр, галд тэсвэртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цемент үйлдвэрлэл, өөхөн чулууны нунтаг, гангийн нунтаг, зуухны үнс, төмрийн хүдэр, алтны нунтаг, голын хайрга, бетоны бэлдэц, асфальтны бэлдэц, барилгын материал, металлург зэрэг олон материалыг бутлахад өргөн хэрэглэдэг. Тэр тусмаа дунд болон нарийн ширхэглэлтэй чулууг бутлахад ашигдалаг.
Бүтцийн онцлог:
1. Хүчний зарцуулалт багатай, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, мөн хэмнэлттэй, хүрээлэн байгаа орчинд ээлтэй.
2. Зөөлөн тосолгооны системтэй, гол тэнхлэг тос бялхах асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл ажиллагааг илүү найдвартай болгосон.
3. Алхны толгой дээр нийлмэл металлаар хийсэн хутганы ир байрлуулсан тул гол тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа тогтмол, хэрэглэх хугацаа урт.
4. Тоног төхөөрөмжийн гол тэнхлэг шингэн тосолгооны системээр тосолгоо хийгддэг, нөөц тосны насостой, гол тоног төхөөрөмжийг тасралтгүй ажиллах байдлыг өндөр түвшинд хангасан.
5. Тэжээл орох пүнкерийг тохируулж болдог тул уян хатан байдлаар тэжээлийн хэмжээг удирдах боломжтой.
6. Ажиллагаа нь өндөр хурдтай, тогтмол, үйлдвэрлэл маш нарийвчлалтай, хяналын систем нь бүрэн.
7. Таглаа нь гидро системээр өргөгддөг, ажиллахад хялбар.
8. Бутлах үр дүн өндөртэй, уламжлалт импакт бутлууртай харьцуулахад бутлах ашигт үйл 30-60%-аар нэмэгдсэн.
9. Бүтээгдэхүүн зөв куб хэлбэрт ордог бөгөөд үүний зэрэгцээ үр ашигтайгаар зүүн хэлбэртэй материалын хэлбэрийг засаж өгдөг.
Ажиллах зарчим:
DVSI маркийн хэлбэрт оруулах үр ашигтай нунтаглагч бутлуур нь мотор, тэжээл орох бункер, хуваарьлагч тавцан, тоног төхөөрөмжийн рам, бутлуурын их биеийн хөндий, буцаж түлхэлт өгөх хуяг, таглааг түгжих тоноглол, таглааг өргөх систем, реминийн цагираг, тосолгооны систем, гол тэнхлэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Материал шууд өндөр хурдтай эргүүлгийн далавчит хүрдэд орно. Дараа нь төвөөс зугтах хүчний үйлчлэлээр далавчит хүрдний дөрвөн талд байгаа хэсэг шүхрэн хэлбэртэй материалын урсгалтай мөргөлдөх процесс явагдаж, ингэснээр далавчит хүрд болон тоног төхөөрөмжийн гадна их биеийн завсар харилцан мөргөлдөн, үрэлт үүсч нунтаг болдог. Өөрөөр хэлбэл, материал материалын хооронд, материал хуягийн хооронд мөргөлдсөнөөр үр ашигтайгаар материалыг буталж чаддаг.
No comments:
Post a Comment