Tuesday, June 22, 2010

2009 онд Хятадын импортын төмрийн хүдэр

2009 оны төмрийн хүдрийн үнийн хэлэлцээр: 2009 оны 5 сарын 25-нд шинэ Ниппон болон Rio хэлэлцээр хийхдээ 2009 оны урт хугацааны гэрээний үнэ 32.95%-аар буурсан бөгөөд хятад тал энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч дахин үнэ буурах шаардлага тавьсан. 2009 оны хувьд Хятад талаас уул уурхайн компаниудтай хийсэн хэлэлцээр үр дүнгүй болсон. Тиймээс хятадын ган төмөрлөгийн үйлдвэрүүд түр зуурын үнээр урт хугацааны гэрээг үргэлжлүүлж байгаа бөгөөд гэхдээ хэлэлцээр үр дүнгүй байгаагаас хоёр тал гэрээг цуцалж болно. Ийм асуудал хэлэлцээрийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй юм. 2008 онд төмрийн хүдрийн үнийн хэлэлцээрт Бразил, Австрали хоёр улсын үнэ өөр өөрөөр тогтоогдсон бөгөөд 2009 онд бусад талаар уламжлалт урт хугацааны гэрээний жишгээр хийгдсэн.
Импортын хэмжээ эрс нэмэгдэж, төмрийн хүдрийн эрэлт нийлүүлэлт боломжийн болсон. 2009 оны 1-11-р сард хятадын импортын төмрийн хүдрийн хэмжээ 566,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38,2%-аар өссөн байна. 2009 оны импортын төмрийн хүдрийн хэмжээ 610-620 сая тонн хүрэх урьдчилсан тооцоо байна. 1-11-р сарын хятадын импортын төмрийн хүдрийн хэрэгцээний өсөлт 13%-аар өссөн болон улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 7.7%-аар өссөн байгаа нь олны анхаарлыг татахаар байгаа. Энэ нь хятадын төмрийн хүдрийн импорт болон дотоодын үйлдвэрлэлд бүтэцийн өөрчилөлт орж байна.
2009 оны 1-11-р сарын Хятадын дундаж агуулга 25%-тай түүхий төмрийн хүдрийн үйлдвэрлэл 779,63 сая тонн, бүтээгдэхүүн болсон хүдрийн үйлдвэрлэл 296,25 сая тонн, импортын төмрийн хүдэр 566,09 сая тоннтой нэмвэл нийт 862,34 сая тонн байгаа. 1-11-р сарын үйлдвэрлэлийн хэрэгцээ 789 сая тонн байсан бөгөөд нийлүүлэлт 70 сая тоноор илүүдэлтэй байсан нь нийлүүлэлт харьцангуй боломжийн байсан нь харагдаж байна.
Импортын үнийн огцом хэлбэлзэл: 2009 онд Хятадын импортын төмрийн хүдрийн үнийн 2008 оны хэлбэлзэлтэй байдал үргэлжилж байсан ч өөрчилөлтийн хэмжээ багассан. 2009 оны 1,2-р улиралд бэлэн төмрийн хүдрийн үнэ урт хугацааны гэрээний үнээс бага байсан бөгөөд үнэ ойролцоогоор 60-80 ам.доллар/тонны хооронд хэлбэлзэж байв. Боомт дээрхи Австралын урт хугацааны гэрээний үнэ 70-80 ам.доллар/тонн, Бразил үнэ 80-100 ам.доллар/тонн байсан.
2009 оны 3, 4-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлт хурдсан, ган төмөрлөгийн зах зээл өсөлттэй болж, ган төмөрлөгийн үйлдвэрлэл нэмэгдэн, боомт болон үйлдвэрийн агуулахын үлдэгдэл бага хэмжээтэй байж, агуулахын хэрэгцээг хангах үйл ажиллагаа эрчимжин, төмрийн хүдрийн хэрэгцээ эрс ихэссэн. 2009 оны сүүлийн 4 сард бэлэн төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсч, 12-р сарын үнэ сүүлийн 16 сарын хамгийн өндөр үзүүлэлт CIF125 ам.доллар/тонн болж 2009 оны эхэн үеэс 56%-аар өссөн байна.
Бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн эзлэх хувь эрс нэмэгдэв. 2009 оны бас нэг анхаарал татсан өөрчилөлт нь хятадын импортын төмрийн хүдрийн худалдааны төрөлд өөрчилөлт орж, улам олон хятад компаниуд өөрсдөө эсвэл шаардлагаар хуучин урт хугацааны гэрээ хийж жилд нэг удаа үнэ тохирдог тогтолцооноос татгалзаж эхлэв. 2009 оны 1-11-р сард бэлэн бүтээгдэхүүний худалдааны аргаар импортолсон бараа хятадын төмрийн хүдэрт нийт 60%-ийг эзлэх болов. Энэ үзүүлэлт 5 жилийн өмнө ердөө 38% байсан.
VALE, RIO, BHP хувьд өнгөрсөн жилүүдэд, тэр тусмаа 2008-2009 онд 3 том уул уурхайн компанийн бэлэн бүтээгдэхүүний зах зээлд хийсэн борлуулалт их хэмжээгээр өссөн. 2009 онд RIO компани Хятад руу экспортлох бүтээгдэхүүнийхээ 20-30%-ийг бэлэн бүтээгдэхүүний аргаар хийсэн тооцоо байгаа. 2009 оны 1-11-р сард худалдааны компаниар дамжин орж ирсэн төмрийн хүдрийн харьцаа 47%-д хүрсэн нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ үзүүлэлт 2008 оны мөн үед 32% байсан байна. Үнийн хэлэлцээр амжилтгүй болж уламжилалт урт хугацааны гэрээний тогтолцоо нь ээдрээтэй эдийн засгийн орчинд, бэлэн бүтээгдэхүүний худалдааны аргыг илүүтэйгээр сонгох болсон. Өөрөөр хэлбэл 2009 онд Хятадын төмрийн хүдрийн зах зээл урт хугацааны гэрээ голчилдог хэлбэрээс бэлэн бүтээгдэхүүний хэлбэр лүү хазайж байна.
Импортын төмрийн хүдрийн баяжмал, хорголжин баяжмалын хэмжээ эрс өсч байна. 2008 онд хятадын импортын sintering баяжмал (0,8-6,3мм) 23,6%-аар өссөн бөгөөд импортын хэмжээ 15%-ийн өсөлтөөс давсан байгаа нь төрөл тус бүрээс хамгийн их өсөлттэй байгаа. 2009 оны хувьд өөрчилөлт бий болсон буюу sintering баяжмалын импорт голлох бүтээгдэхүүн хэвээр байсан ч хорголжин болон түүнийг хийдэг төмрийн хүдрийн баяжмалын өсөлт мэдэгдэхүйц өссөн байна. 1-11-р сард хятадын импортын төмрийн хүдрийн баяжмал (≤0.8мм) 64 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 74,8%-аар өссөн, хорголжин 27,37 сая тонн, 45%-аар өсөлттэй байв. Харин sintering баяжмалын хувьд 33.9%-аар л өссөн байгаа нь нийт өсөлтийн 38%-аас бага байв. Төмрийн lump хүдрийн хувьд 34%-ийн өсөлттэй байсан. 2009 онд Хятадын импортын sintering баяжмалын эзлэх хувь 2008 оны 67%-аас буурч 64% болсон байна. Хорголжин баяжмал, төмрийн хүдрийн нунтаг баяжмалын эзлэх хувь өссөн нь 2008 онтой харьцуулахад хятадын ган төмөрлөгийн үйлдвэрүүд өртөгөө багасгахад биш, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон байна.
Энэтхэгийн төмрийн хүдрийн гаалийн татварын бодлого: 2009 оны 4-р улиралд бэлэн төмрийн хүдрийн үнэ эрс нэмэгдсэн нь энэтхэгийг гаалийн татварын бодлогоо өөрчилөх алхам хийхэд хүргэсэн буюу 2009 оны 12 сарын 25-наас төмрийн нунтаг баяжмал татваргүй байсанг 5% болтол өсгөсөн байна. Төмрийн lump хүдрийн гаалийн татвар 5% байсныг 10% болгосон байна. 2008 оны 12 сарын 7-нд төмрийн хүдрийн үнэ багассанаар Энэтхэгийн засгийн газар нунтаг баяжмалын 7%-ийн татварыг тэглэж, lump-ийн гаалийн татварыг 15%-аас 5% болтол багасгасан. 2009 оны 12-р сард бэлэн төмрийн хүдрийн үнэ 2008 оныхоос 71%-аар өссөн бөгөөд Энэтхэгийн энэ татварын бодлого үнийн өсөлтөд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, мөн 2010 оны үнийн өсөлтийн таамгийг улам нэмэгдүүлж буй.


2009 оны 1-11-р сарын Хятадын төмрийн хүдрийн эрэлт нийлүүлэлтийн тоон үзүүлэлт /сая тонн/
Хугацаа Төмрийн хүдрийн эрэлт Дотоодын үйлдвэрлэл(25% түүхий хүдрээр тооцоолсон) Импортын хэмжээ Эрэлт нийлүүлэлтийн зөрүү

2009 оны 1 сар 57,49 15,38 32,65 -9,46
2009 оны 2 сар 63,31 22,11 46,74 5,54
2009 оны 3 сар 69,15 23,45 52,08 6,38
2009 оны 4 сар 66,61 23,10 57,00 1,349
2009 оны 5 сар 72,68 24,91 53,46 5,69
2009 оны 6 сар 76,05 31,64 55,32 10,91
2009 оны 7 сар 77,61 29,21 58,08 9,68
2009 оны 8 сар 78,90 29,14 49,68 -0,08
2009 оны 9 сар 76,67 32,46 64,55 20,34
2009 оны 10 сар 78,83 31,87 45,47 -1,49
2009 оны 11 сар 71,70 32,98 51,07 12,35
Нийт 789,00 296,25 566,10 73,35

Улс бүрийн импортын төмрийн хүдрийн боомт дээрхи дундаж үнэ /$/тонн/
 Улс 2004 он 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 оны 1-11 сар
  Австрали 42.8 54.5 57.8 76.3 121.6 75.9
  Бразил 62.3 70.8 72.9 97.2 148.2 86.9
  Энэтхэг 80.7 76.3 64.5 98.8 147.4 63.1
 Өмнөд африк 61 66.8 65.1 83 131.0 80.4
  ОХУ 92.2 97.2 63.9 105.6 167.1 74.4
  Казакстан 62 84.7 72.3 82.2 138.9 71.7
  Украйн 102.2 103.2 81.2 118.4 177.1 81.5
  Перу 73.2 88.4 64.2 79.8 206.7 99.4
  Канад 111.1 119.3 95.1 114.9 127.2 68.7
  Венесвели 78.1 80.82 74.3 109.1 185.0 80.1
  Чили 79.6 84.2 74 98.2 154.2 72.2
  Иран 74.6 69.4 60.8 98.7 166.8 75.9

1 comment:

  1. hello my friend! warm greeting ^^!
    your blog looks nice 0_0

    by the way,
    if you need to find unique fonts, you can go to our website.

    best regards;

    ReplyDelete