Thursday, September 16, 2010

ХЯТАД УЛС ОРОС УЛСАД 6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ӨГЧ, НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТАЛ ДЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛОВ

Хятад улс Орос улстай ойрын хугацаанд Оросын алс дорнодын бүс нутгийн хот болох Благовешченск хотод эрдэс баялагийн тал дээр хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулав.
Хэлэлцээрт зааснаар, ирээдүйн 5 жилд Хятад улс нь Орос улсаас жил бүр 15 сая тонн нүүрс авах бөгөөд цаашид 20 жилд импортоор авах нүүрсний хэмжээг нэмэн 20 сая тонн болгох юм. Хятад улс харин Орос улсад нийт 6 тэрбум долларын зээл олгож байна.
Нүүрс нь Хятадын цахилгаан станц болон ган хайлуулах үйлдвэрийн гол түүхий эдийн 80%-ийг эзэлж байгаа бөгөөд Хятад одоогоор Монгол болон Австралийн баялагийн импортыг ихэсгэх байдлаар урт хугацааны хэрэгцээгээ хангаж байна. Орос улсын статистикаар 2009 онд Хятад Орос улсаас импортолсон нүүрсний хэмжээ 15 дахин нэмэгдэж, 12.09 сая тоннд хүрч, Хятадын гадаадаас худалдан авдаг эрдэс баялгийн 10%-тай тэнцэж байна. 2010 оны эхний хагас жилд, Хятад Оросоос худалдан авсан нүүрсний нийт хэмжээ 6 сая тоннд хүрч, Орос улс Хятад улсын гол нүүрс импортлогч орны нэг болов.
Orient Securities Ltd-ийн нүүрсний шинжээч Ү Жиэ хэлэхдээ: “Хятад улс хөрш зэргэлдээ орнуудын эрдэс баялгийн импортыг дэмжсэнээр эрдэс баялгийн аюулгүй нийлүүлэлтийг баталгаажуулахад чухал стратегийн ач холбогдолтой. Зөвхөн тохиромжтой өсөлтийг бодолцон, уг худалдааны гэрээ нь Хятадын дотоодын нүүрсний зах зээл болон үнэд томоохон нөлөө үзүүлэхгүй.” гэжээ.
Уг компанийн харилцагчийн мэдээллээс харахад, 2009 онд Хятад улс хөрш зэргэлдээ Орос улсаас импортолж буй нүүрсний үнэ тонн тутам нь 87 доллар, Австралиас импортоор авсан нүүрсний тонн тутмын үнэ 111 ам.доллар байна. Хятадын хувьд Орос улс аль хэдийнэ Австрали, Индонез, Ветнамын дараахи 4 дэхь нүүрсний нийлүүлэгч улс болсон байна.
Хэлэлцээрт хоёр тал хамтарсан компани байгуулах, хамтарч Оросын алс дорнодын Амур мөрний (хар мөрний эрэг) хэсгийн эрдэс баялгийг хамтран ашиглах зэрэг агуулга орсон байгаа. Түүнчилэн Оросын тал геологийн эрэл хагуулын ажлыг хурдасгах, баяжуулах болон дэд бүтцийн барилгажилт тал дээр Хятадын Шэнхуа групптэй хамтрана.

No comments:

Post a Comment