Wednesday, April 20, 2011

Нүүрсийг БНХАУ-д ямар төрлүүдэд хэрэглэдэг вэ?

Нүүрсийг хэрэглээгээр нь дулаан гаргах нүүрс, металлургийн нүүрс гэж ангилдаг бөгөөд дээрхи төрлүүдийг БНХАУ-д ямар зориулалтаар хэрэглэдэг, зориулалт бүрийн үзүүлэлт ямар байдаг талаар хүснэгт 1-ээс харна уу.
№ Хэрэглэх салбар Хятадад хэрхэн хэрэглэдэг Хятадад шаарддаг стандарт
Дулааны нүүрс 1 Цахилгаан станц Нүүрсний хэрэглээ 370гр/kw-h, нүүрсний дулааныг цахилгаан болгодог. Илчлэг: 5800-5600 ккал/кг, хамгийн бага хэмжээ: 5200 ккал/кг
Дэгдэмхий чанар: 24 var-аас их, хамгийн бага хэмжээ: 22 var
Aar: 14r-ээс бага, хамгийн их хэмжээ: 20r
Mt, ar: 11-ээс бага, хамгийн их хэмжээ: 18
Хүхэр: 0.8-ээс бага, хамгийн их хэмжээ: 1
2 Уурын хөдөлгүүрт машин механизм Нүүрсний хэрэглээ 100 кг/10000тн-км Тусдаа ном байна.

3 Барилгын материал Цементийн салбарт хамгийн их, дараа нь шил, тоосго, ваар 4500 ккал/кг-аас дээш илчлэгтэй, Үнсжилт 30-аас бага, Хүхэр 2-оос бага, ямар төрлийн цементэд хэрэглэхээсээ шалтгаалан дэгдэмхий бодисын шаардлага өөр өөр байдаг
4 Энгийн үйлдвэрийн зууханд Том цахилгаан станцаас гадна төрөл бүрийн үйлдвэрийн зууханд тодорхой хэмжээгээр хэрэглэдэг. Ном байгаа
5 Ахуйн хэрэгцээнд Энэ хэрэгцээ нь багаагүй хувь эзэлдэг Энгийн
6 Металлургийн үйлдвэрт Sinter хийхэд утаагүй нүүрсийг бага хэмжээгээр хэрэглэдэг. Холиж хэрэглэдэг. Металлургийн үйлдвэр бүр өөр өөр шаардлагатай байдаг.
металлургийн нүүрс 1 Нүүрсийг коксжуулдаг үйлдвэрт 1,3 тн металлургийн нүүрсийг хэрэглэн 1 тн коксжсон нүүрс гаргадаг. Ер нь 7000—аас дээш илчлэгтэй, хөөлт сайтай нүүрс хэрэглэдэг.
2 Төмөрлөгийн үйлдвэрт Төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг нь коксжсон нүүрс байдаг учир хэрэгцээ их байдаг. Ном байгаа.

No comments:

Post a Comment