Sunday, May 1, 2011

Анхны бороо

Өнөөдөр 2011 оны 4 дүгээр сар 29-ний өдөр. Миний хувьд энэ өдөр 2011 оны анхны бороо. Жил бүрийн анхны бороо яагаад ч юм надад сайхан санагддаг. Яг л шинэ жилийн үдэш мэт, яг л нэг нас нэмж байгаа мэт, яг л шинэ зорилт тавьсан мэт, яг л цэвэрхэн цаас гаргаад зураг зурах гэж байгаа мэт.. . Хавар ирж байна, урь ирж байна, бүх л юм цэцэглэн дэлгэрэх цаг ойртож байна, үүнийгээ дагаад ч бид цаг хугацаа өнгөрөн буйг бодно, өнгөрсөн жилийн анхны бороог бодно, анхны бороо бүрийн бидэнд үлдээсэн дрсамжуудыг бодно, өнгөрсөн жилийн хийсэн бүтээснээ бодно, их ажлын талаар бодно, их зорилтын талаар бодно...
Гэхдээ хүний амьдралд жил бүр өөр, үе бүр өөр байдаг юм уу даа. Урдны жилүүдэд анхны бороог хараад хайр л бодогдоод байсан чинь энэ жил надад зорилт, тэмүүлэл бодогдох юм. Бодвол их л юм бүтээх насан дээрээ байгаа юм уу даа, эсвэл залуу насны эд дэврүүн байгаагийн шинж ч юм уу, эсвэл жинхэнэ хайртайгаа учирч сэтгэл хангалуун байгаа ч юм болов уу... Эсвэл хоёр хөөрхөн хүүхдийн маань надад бэлэглэсэн аз жаргал түрхэн зуур хайрыг мартагнуулсан ч байж болох юм. Бичээд байсан анхны бороо хайр бодогдуулахгүй байна гэсэн худлаа байгаа биз, тэгээд л хайр умбасан дэврүүн сэтгэл маань ил биш ч сэтгэлийн гүнд маань байгаа л юм байна.
Хүйтэн өвөл буцаад одоо урих хавар айлчилж байна, залуусаа хийх зүйл их байна, бодож санаж байгаа зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэцгээе. Газарт тусаж байгаа борооны туслыг харахаар нэг л тийм хатуужил биед мэдрэгдэж байнаь бас зориг зөс, бас анхны гэсэн шинэлэг зүйл... Хүн бодчихоод л хийдэггүй нэг тийм сонин зантай, тэр зангаасаа татгалзаад, залхуурлаа даваад зоригтойгоор хийцгээе. Учир нь хийж байж л ямрыг нь мэднэ, гэтэл бид хийхээсээ өмнө, ургуулан бодоод элдэв саадыг төсөөлөн бодоод хийхгүй, бодоод л өнгөрдөг. Тиймээ залуу насанд л альваа юмыг хийж бүтээдэг, маш их шинэлэг санаа гардаг шүү дээ. Мэдээж юу ч хийсэн бэрхшээл гарна, түүнд бүдрэхгүй, сэтгэлийн хаттайгаар түүнийг давах хэрэгтэй. Би чгэсэн энэ хүлээснээсээ гарах гэж өөрийгөө зоригжуулж байгаа нь энэ. Анхны бороо надад ямар ч байсан хатуужил, зориг тэвчээрийг авчирна гэдэгт итгэж байна. Хийх гэж бодсон зорилтоо биелүүлэхийн төлөө маргааш шинэ өглөө эхлэнгүүт л ханцуйгаа шамлаад дайрнаа....

No comments:

Post a Comment