Friday, June 24, 2011

Элс угаагч

Элс угаагч

Элс угаагч нь олон жилийн практик хэрэглээний үр дүнд манай компани сайжруулан зассанаар элс угаах, элс үйлдвэрлэгч салбарын зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж болж чаджээ. Барилгын талбай, элс хайрганы карьер, бетон зуурмагийн бэлтгэлийн талбай, бетон зуурмагийн карьер, усан цахилгаан станц, цахилгааны шонгийн үйлдвэрт шаардлагатай тусгай элс хайрга болон цутгалтад хэрэглэгддэг “70” маркийн элс, шилний үйлдвэрийн өөхөн чулуу болон газрын тосны орд газрыг эргэн булахад шаардлагатай даралтат элсний боловсруулалт, зэрэглэл, хатаалт зэрэгт өргөн хэрэглэдэг.

Элс угаагч нь 2 төрөл байдаг. Нэгт, XSD маркийн элс угаагч нь дугуйт хэлбэрээр угааж баяжуулдаг тоног төхөөрөмж бөгөөд элсэн доторхи чулуу болон бусад материалыг угааж ялгаж элсний чанарыг сайжруулдаг. Хоёрт, LS маркийн элс угаагчийн усны савны доод хэсэгт 3 талт тавцангаар хүрээлж хурдас үүсгэсэн бөгөөд боолтны үзүүр нь уг хурдас дотор байрлана. Ийнхүү боолт эргэх хөдөлгөөнөөр түлхэлт өгөх зарчмаар элсийг угааж, усыг шавхдаг. Энэхүү маркийн тоног төхөөрөмж нь тодорхой өнцгөөр хазайлган байрлуулах шаардлагатай, мөн металлургийн салбарт ялгалт хийх үйлдэлд ашиглаж болно.

Онцлог чанар:

1. Зүй зохистой бүтэцтэй, ажиллаагаа тогтмол, засвар багатай, үйлдвэрлэлийн өртөг багатай.

2. Гол тэнхлэг болон ус, материалыг салангид байлгаж байгаа нь тоног төхөөрөмж бохирлоос болж зэврэлт үүсэх элэгдлээс сэргийлнэ.

3. Угааж буй материал урсаж алга болохдоо бага, ялган угаах ашигт үйлийн коэффицент өндөр, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний шаардлагад бүрэн нийцсэн.

4. Даиавчид хуягийг полетрилаар хийсэн, ашиглагдах хугацаа урт, хурдан элэгдэх сэлбэгийн хэрэглээ багатай.

No comments:

Post a Comment