Thursday, June 10, 2010

Хүний амьдралаа гэж

Нэгэн энгийн айлын 2 охины талаар бодож санаснаас бичье гэж бодлоо. Охидыг Нараа, Сараа гэдэг. Нараа айлын том гэхдээ сурлага сайтай, идэвхитэй, хаана ч байсан амьдралаа аваад явахаар охин. Харин сараа бол хэдийгээр тийм онц сурдаггүй ч маш сэргэлэн, хэний ч эвийг олчдог бас л дажгүй охин. Тэд сайн эцэг эхийн буянд гадаадад сургууль төгсөөд хүнтэй суугаад одоо нэг нэг хүүхэдтэй. Гэхдээ Тэдний амьдрал бусадтай л адил жаргал, зовлон ээлжлээд л, тэд жаргалтай байх еедээ ээж аавдаа талархаад л , жаахан тиймэрхүү байх үедээ өмнө нь төсөөлж байснаас амьдрал өөр болохыг хоорондоо ярилцдаг.

Сараа эгчээсээ арай эрт гэрлэсэн, өөрөөсөө арай боломжийн амьдралтай айлын бэргэн болсон. Гэвч хадмуудтайгаа амьдрана. Мөнгөтэй хүмүүс л юм болсон хойно жаахан мөнгөндөө харамчдуу, даанч нөхөр нь тийм ч амьдралд биеэ даагаагүйгээс ч үү Сараа охин хадмуудтайгаа амьдарсаар л... Мэдээж хэцүү үе байна, гараад явчмаар ч санагдана, гэхдээ л айлын бэр болсон хүн тэвчээд л амьдраад байна. Хадмууд нь харин Сараагийн эцэг эхтэй харьцаа тун гайгүй, тийм болохоор гэр бүлийнхэндээ юу ч ярихгүй, хааяа Нараатай сэтгэлээ онгойтол ярилцана. Түүнд хамгийн хэцүү нь нөхөр нь биеэ даагаагүй, амьдралдаа гээд ямар нэг зоригтой алхам хийдэггүй, бас санаачилгагүй. Учир нь эмэгтэй хүн бүр сайн нөхрийн тулах түшиг доор сайхан амьдрана даа гэж хүнтэй суухаасаа өмнө мөрөөддөг, тиймээс ч яараад суучдаг.

Харин хадмуудтайгаа амьдардаг Сараа санхүүгийн хувьд ачаалал арай бага, цалин буухаараа түүгээрээ ээждээ хааяа бэлэг аваад өгчихнө. Аавдаа хааяа дуртай Х.О-г нь ч аваад өгчихнө. Өөрөө ч гэсэн 2 сард нэг удаа шоппинг хийчихнэ. Нуулгүй хэлэхэд хааяаа Сараа яагаад ийм хүнтэй гэрлэсэндээ гайхдаг, гэхдээ нэгэнт гэр бүл болчихсон хүүхэдтэй хүн хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө гэж бодоод л хоолой хөндүүр болвол шүлсээ залгиад л амьдарана даа.

Харин Нараа бол арван жилийнхээ хүүхэдтэй суугаад нэг хүүхэд гаргасан. Тухайн үедээ түүнтэй суухуу гэж их л эргэлзэж байгаад зориг гаргаад суучихсан. Хадмууд нь танихгүй хүн шиг л жилдээ нэг цагаан сараар уулзана. Нэг бодлын амар ч юмуу, альваа явдалд оролцохгүй, өөрсдийнхөөрөө амьдрана. Гэхдээ л хүн л юм чиний Нараад байр хэрэгтэй, машин хэрэгтэй. энэ бүгдийг Нараагийн эцэг эх охиныхоо төлөө тэдэнд гаргаж өгсөн. Хоёр охин алагчилсандаа биш өрөвдсөндөө л. Нараагийн нөхрийн хувьд биеэ даасан, илүү дутуу зангүй, энгийн л нэг залуу, гэхдээ ажилдаа л яваад байдаг нэгэн цагаан зангиат. Тэдний амьдралын хувьд хэрэгцээ мундахгүй, тэр бүгдийг өөрсдийн хүчээр давах гэж хичээнэ.

Нараагийн эцэг эх хүргэндээ шаардлага жаахан өндөр. Бизнес хийгээч, өөрсдөө амьдралаа сайжруулаач гэж Нараагийн ээж өдөр болгон шахуу л Нараад үглэнэ. Тэгэхээр нь Нараа тэрийг нь нөхөртөө хэлэхээр нөхөр нь би зүгээр суугаагүй ажлаа хийгээд л байгаа биз дээ. яасан яадаргаатай юм, намайг яалгах гээд байгаа юм гэнэ. Харин Нараа бас л түүнтэй суухаасаа өмнө сайхан амьдрана л гэж бодсон, хайр сэтгэл энээ тэрээ гэж боддог байсан, гэтэл тэдний амьдрал санхүүгээс болж бас л зовлон жаргал ээлжлээд л .....

Энэ хоёр бүсгүйн амьдрал бүсгүй хүний амьдралын нэгээхэн л хэсэг, хүн бүрийн амьдрал өөр гэхдээ л гэр бүл гэж ер нь юу юм бэ түүний аврахын тулд ер нь яах ёстойн бэ? Хүн бүр энэ талаар боддог, гэхдээ л ихэвчилэн хэрэлдээд эсвэл нэг нэгэндээ тунирхаад л өнгөрдөг. Гэр бүл яг л цэцэг тарихтай адил, өдөр бүр услаад, хааяа бордох хэрэгтэй,наранд гаргах хэрэгтэй. Тэр тусмаа бүсгүй хүн эрэгтэй хүний хайр халамж, түшиг тулгыг маш их хүсдэг, гэтэл жинхэнэ амьдрал дээр хаана ч тийм юм байдаггүйм шигээ.. Энэ яг бодит байдал л юм даа. Та бүгд юу гэж бодож байна??

No comments:

Post a Comment