Thursday, June 10, 2010

Өвөрмонголын нүүрсний ордын талаар....

Хятад улсаас хуучирсан технологийг шахах бодлогын дагуу, энэ хэдэн жилд Өвөрмонгол нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг үргэлжлүүлэн баталгаажуулахаар болж, нүүрсний үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоог багасгахаар болов.
Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг болохын хувьд ойрын жилүүдэд Өвөрмонголын нүүрсний салбарын хөгжил хурдацтай үргэлжилж байгаа бөгөөд 2009 онд түүхий нүүрний олборлолтын хэмжээ 600 сая тоннд хүрч Хятадад 2-т орж байна.
Өвөр монголын засгийн газраас ойрын хугацаанд гаргаж буй журмаас харвал, Өвөрмонгол нүүрсний олборлолтын хурдацтай хөгжилд хяналт тавих хандлагатай байгаа буюу доогуур түвшиний, үйлдвэрлэлийн хэмжээ багатай боловсруулах үйлдвэрлэлийг хязгаарлах гэж байгаа. Үүнд: Өвөрмонгол одоо байгаа нүүрсний байгууллагуудыг эд баялаг, хөрөнгийн хэмжээгээр нь шалгуур тавин дэмжиж, хамтран дахин нэгдэх зэрэг аргыг ашиглан, нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрсний групп компаниудыг хөгжүүлэх гэж байгаагийн зэрэгцээ, нөхцөл хангасан газруудад зохион байгуулалттай бүс нутгийн нүүрсний байгууллага группуудыг байгуулагдахаар дэмжиж байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэгтгэх зэрэг аргаар, Өвөрмонгол 2015 оны үед нийт өөртөө засах орны хэмжээнд одоогийн байгаа 350 илүүтэй байгууллагын тоог багасган 180 орчим компани болгож, одоогоор шинээр олборлож эхэлсэн уурхайн амны тоог 500-ийн хэмжээнд тогтвортой барихаар төлөвлөж байна.
Цаашид Өвөрмонгол нүүрсний байгууллагууд болон цахилгаан станц, металлургийн үйлдвэр, химийн үйлдвэр, зам тээврийн байгууллагуудтай харилцан хамтын ажиллагаатай хамтран ажиллахыг дэмжин ажилласаар байх бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хамаарал бий болгон зах зээлд бий болгох өөрчилөлтийн чадварыг нэмэгдүүлэх тал дээр чармайн ажиллаж, өртөгийг буулгах юм.
6-р сарын 1-нд, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 20 сая тонн бүхий Өвөр Монголын Бүленда нүүрсний орд үйлдвэрлэлээ явуулж байна. Ойрын хугацаанд, Нүүрсний салбарт нүүрсний амны хэмжээ бага, аюулгүй ажиллгааны түвшин бага, баялгийн ашиглалт муу зэрэг асуудлын эсрэг Өвөрмонгол Хятад улс даяар хамгийн эхэнд “Хаах арга хэмжээг цэгцлэх”, “технологийн өөрчилөлтийг нэгтгэх” бодлого явуулж буй. Нүүрсний уурхайн нийт тоо 2005 оны 1378-аас цэгцлэгдсэнээр одоо 501 болгосон, өөрөр хэлбэл 877-гоор багссан. Хаагдсан уурхайн хэмжээ 64%-д хүрсэн буюу 2 жилээр түрүүлж төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Технологийн өөрчилөлтийг нэгтгэх явцад, Өвөрмонгол нийт 80 тэрбум юань зарцуулж, нэг амнаас жилд олборлох хэмжээ дунджаар 140 мянган тонноос 1 сая тонн хүртэл нэмэгдсэн, нүүрсний гарцын хэмжээ 35%-аас 90%-д хүрсэн байна.

No comments:

Post a Comment