Sunday, June 13, 2010

Хятад улс 2012 оноос эхлэн нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулдаг үйлдвэр аж ахуй нэгжид татвар ногдуулах төлөвтэй байна.

Хятадын Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамнаас хамтран байгуулсан ажлын хэсгээс судалгаа явуулсны эцэст “Хятадын нүүрс төрөгчийн татварын системийн ерөнхий төсөл” гэсэн нэртэй тусгай сэдэвт илтгэлийг нийтлэсэн байна.
Уг ажлын хэсгийн үзэж байгаагаар Хятад улс нүүрс төрөгчийн татварыг авч эхлэх хамгийн тохиромжтой хугацаа нь 2012 он байх ажээ. Энэ татварыг эхний ээлжинд үйлдвэр аж ахуй нэгжид ногдуулах юм байна. Харин одоогийн байдлаар хувь хүнээс уг татварыг авахгүй байхаар болжээ.
Саяхан Хөгжил Шинэтгэлийн хорооны нэгэн мэргэжилтний мэдэгдсэнээр Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамнаас хамтарсан ажлын хэсгийн зүгээс нүүрс төрөгчийн татварын системийн боловсруулах судалгааны ажил үндсэндээ дууссан бөгөөд Бүх улсын ардын их хурлаар хянуулах л үлдээд байгаа ажээ. Нүүрс төрөгчийн татвар гэдэг нь, бүтээгдхүүнийг үйлдвэрлэн боловсруулах явцад ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн их багаас шалтгаалан ногдуулах нэг төрлийн байгаль орчны татвар юм.
Холбогдох мэргэжилтнүүдийн тайлбарлснаар, манай улс одоогоор нүүрс хүчлийн татвар ноогдуулахдаа дараах хэм хэмжээг баримтладаг юм байна. Үүнд: үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад ашиглаж байгаа нефть химийн шатахуунаас байгаль орчинд шууд ялгаруулж байгаа нүүрс хүчлийн давхар исэл. Уг татварыг төлөгч нь байгаль орчинд уг хийг ялгаруулж байгаа байгууллага болон хувь хүн байдаг ажээ.
Байгаль орчныг хамгаалах яамны ажлын хэсгээс, нүүрс хүчлийн давхар исэлийг тонн тутамд нь 20 юаны татвар ноогдуулах ба, 2020 оны 50 юань болтол өсгөх санал дэвшүүлж байгаа аж. Тухайлбал : нүүрс тонн тутам, нефть тонн тутам, байгалийн хий куб метр тутам нь тус бүр 11,17,12 юаны нүүрс хүчлийн хийн татвар ноогдуулах юм байна.
Хөгжил Шинэтгэлийн хороо болон Сангийн яамны гаргасан судалгааны илтгэлд олон улсын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан, Хятад улсаас нүүрс хүчлийн хийд ноогдуулдаг татварын хөнгөлт үзүүлэх нөхцөл зэргийг үндэслэн уг татварын системийг боловсруулах ажээ. Хорт утааны ялгарлыг багасгах, нүүрс хүчлийн давхар ислийг буцаан ашиглах технологийг идэвхтэй нэвтрүүлж тодорхой стандартын болзлыг хангасан аж ахуй нэгжийг уг татвараас хэлтрүүлэх буюу хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Хятад улс үзэхдээ одоогийн байдлаар ард олны амжиргаа төдийлөн сайн биш байгаа байдлыг харгалзан үзэж жирийн ардын амьдралд хэрэглэгдэх нүүрс болон байгалийн хийнээс ялгарч байгаа нүүрс төрөгчийн давхар исэлд татвар ногдуулахгүй байхаар болжээ.
Нүүрс төрөгчийн давхар ислийн татвар нь ямар байгууллагад шилжих талаар орон нутаг, төв, төв болон орон нутаг хамтарсэн гэсэн 3 янзын хувилбарыг дэвшүүлээд байгаа ажээ.. Эдүгээ Хятад улсын орон нутгийн татварын орлого хэт бага байгааг харгалзан үзэж, орон нутгийн засаг захиргааны идэвхийг дээшлүүлэхийн төлөө уг татварыг төв болон орон нутаг хамтран авч 7:3-ын харьцаагаар хуваах төлөвтэй байна.
Хятадын Хөгжил Шинэтгэлийн хороо, Сангийн яамны судалгааны илтгэлд дурдсанаар төвийн сангийн орлогод төвлөрүүлэн хураасан татвараас эрчим хүч хэмнэх, шинэ энерги, нөхөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шинэ технологийн гаргах зэрэг чиглэлээр явагдах төслийн ажлуудыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм байна.

No comments:

Post a Comment