Sunday, April 10, 2011

Дэлхийн нүүрсний зах зээлийн талаар-1

2.1 Дэлхийн нүүрсний зах зээл
Нүүрсний дэлхийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлтөөс нэлээд шалтгаалдаг. Дэлхий жил бүр 70-80 орчим сая хүнээр нэмэгдэж байна. Олон улсын эрчим хүчний холбооны мэдээгээр, 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс бараг 60 хувь нь хотын оршин суугчид байх гэнэ. Харин эрчим хүчний дэлхийн хэрэглээ 26.5 тэрбум тонноор нэмэгдэх аж. Тээврийн сүлжээ сайн хөгжиж байгаа тул шинэ эрин зуунд нүүрсний салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нүүрс бол өрсөлдөх чадвартай эрчим хүч аж. Нүүрсний жилийн хэрэглээний өсөлт нь нефтээс хоёр дахин их байгаа юм.

Нүүрсний дэлхийн худалдаа санхүүгийн хямралаас үл шалтгаалан 2007-2008 онд 23 сая тонноор нэмэгдэж, 930 сая тоннд хүрч байлаа. Харин нүүрсний үнийн хувьд 2009 оны эхний хагас жилд 2008 оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар буурсан байна.

2009 оны 11 сарын 27-ны байдлаар дулааны нүүрс Өмнөд африкийн Richard Bay боомт дээр 68,85 ам.доллар, Австралийн Newcastle боомтийн үнэ 81,03 ам.доллар, европын DEC ARA боомт дээр 78,12 ам.доллар байгаа нь цаашид өсөх хандлагтай байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, 2030 он хүртэл дэлхийд коксжсон нүүрсний томоохон экспортлогчид нь Австрали, Канад болон АНУ байх гэнэ. Индонез болон ОХУ хоёр нийлүүлэлтээ нэмэгдүүлж, харин Хятад болон ВьетДэлхийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлс
1. Дэлхийн эдийн засаг сайжирч нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Урьдчилсан тоо баримт үндэслэн энэ жилийн дөрөвдүгээр улиралд дэлхийн эдийн засаг 0.7% нэмэгдсэн буюу дөрөвдүгээр улиралд хумигдсан чиг хандлага гарч байна. Дэлхийн эдийн засгийн нааштайгаар эргэсэн өвлийн нүүрс нөөцлөх хөдөлгөөнд олон улсын нүүрсний эрэлт хэрэгцээ нааштайгаар эргэж байна. Ялангуяа ази номхон далайн бүс нутагт, Энэтхэг болон Хятадаас гадна импортын хэмжээ харьцангуй их Солонгос, Япон зэрэг улсын эрэлт хэрэгцээ бас сэргэж амь орж байна. 2009 оны 10 сард Солонгосын чулуун нүүрсийн импортын хэмжээ 11.5% нэмэгдсэн байна.
2. Өвлийн улирал болоход дэлхийн хойд хагасын онцлогоос нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. 10 сард дэлхийн хойд хагасын агаарын темпратур буурдаг улиралын онцлогоос шалтгаалж нүүрсний хэрэгцээ нэмэгдсэн байна.
3. Австралийн нийлүүлэлтийн хэмжээ буурсан байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт цаг агаарын байдлаас болж боомтод ачаалал үүссэн зэргээс болж, Австралийн зүүн хэсгийн боомтын чулуун нүүрсний экспортолсон хэмжээ буурсан байна. Австралийн хамгийн том Newcastle боомтын нүүрс гаргасан хэмжээ 2009 оны 10 сард 2150.000 тонноос буурч 1550.000 тонн болсон байна.

No comments:

Post a Comment