Monday, April 11, 2011

Хятадын нүүрсний зах зээлийн талаар - 2009 оны мэдээлэл

Хятадын нүүрсийг хэрэглээгээр нь 2 ангилдаг. Үүнд: дулааны нүүрс болон металлургийн нүүрс. Дулааны нүүрсийг шууд хэрэглэх боломжтой бөгөөд хамгийн их хэрэглээ нь цахилгаан станц, төрөл бүрийн үйлдвэрүүд, ахуйн хэрэгцээнд болон барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэж буй.

Хятадын эрчим хүчний салбарын гол түүхий эдийн зах зээлд ерөнхийдөө нүүрс хангалттай, газрын тос дутмаг, бага хувийг нь хийн түлшээр хангах бүтэц оршин тогтнож буй. Тиймээс Хятадын эрчим хүчний салбарт нүүрс ойрын жилүүдэд зонхилох түүхий эд хэвээр байх нь ойлгомжтой.

Харин хятадын нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо, дотоодын үйлдвэрлэлийг харвал 2008-2009 онд нүүрс үйлдвэрлэгчид эрс багассан. Энэ нь Хятадад нүүрсний уурхайнуудад өнгөрсөн жилүүдэд их аваар осол гарснаас Засгийн газрынх нь зүгээс нүүрсний уурхайнуудад тодорхой стандарт тогтоож, стандартад нийцээгүй уурхайн үйл ажиллагааг зогсоосноор уг салбарын үйл ажиллагаа ихээхэн жигдэрсэн боловч дотоодын үйлдвэрлэл нь тодорхой хувиар багасч дотоодын хэрэгцээг хангах үүднээс экспортын хэмжээ эрс нэмэгдсэн.

Мөн Хятадын нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой хятадын нүүрсний экспорт эрс багасч, импорт эрс нэмэгдэж буй. 2003 оны экспортын хэмжээ 93.88 сая тонн байсан бол 2008 онд 45.43 сая тонн болсон бөгөөд цаашид экспорт багасах хандлагатай байгаа. Харин Хятадын нүүрсний импортын хэмжээ 2003 онд 10.76 сая тонн байсан бол 2008 онд 40.78 сая тонн болсон байна.

2009 онд Хятадын нүүрс импортлосон хэмжээ 100 сая тоннд хүрч, 2010 онд урдчилсан тооцоогоор олон улсын нүүрсний үнийн өсөлт хятадын эрэлт хэрэгцээг хязгаарлах ба Япон, Солонгос, Европ, Энэтхэгийн эрэлт хэрэгцээ буцаж хэвэндээ орсноор Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээний өсөлтийг багасгах юм. Урьдчилсан тооцоогоор 2010 онд дэлхийн коксжсон нүүрс далайгаар тээвэрлэх гадаад худалдааны хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 6%-иар өсөн, дулааны нүүрсний гадаад худалдааны хэмжээ 3%-аар өснө. Коксжсон нүүрс импортлогч улс болон дулааны нүүрс импортлогч улс үндсэндээ ган төмөр үйлдвэрлэгч том улс учир нүүрсний далайн тээвэрлэлтийн хэмжээний өсөлт нь дэлхийн ган төмөр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний өсөлтийн нөхцөлтэй уялдан, урьдчилсан тооцоог давах магадлалтай

Нүүрсний төрлөөр нь хуваавал, бүх төрлийн нүүрсний импорт нэмэгдсэн бөгөөд түүн дотроо металлургийн нүүрс, энгийн утаатай нүүрсний импорт хамгийн ихээр нэмэгдсэн байна. 2009 оны 1-9 сарын байдлаар нүүрс тус бүрийн импортын хэмжээг доорхи хүснэгтээс харна уу (сая тонн).
Blind coal Коксжих нүүрс Энгийн утаатай нүүрс Бусад нүүрс
2008 оны 1-9 сар 16.31 5.26 8.2 273
2009 оны 1-9 сар 26.03 25.92 23.07 1144
Өсөлтийн хэмжээ 9.72 20.66 14.87 871
Өсөлтийн хувь 59.6 392.8 181.3 319

No comments:

Post a Comment