Wednesday, April 13, 2011

Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн технологийн талаар товч

Хятад улсын эдийн засаг хөгжих тусам технологийн шинэчилэл хурдасч, шинэ технологийг тасралтгүй хэрэглэсээр ирсэн. Тйимээс хятадад хэрэглэж буй технологийг танилцуулахын хамт, энэ технологи нэвтэрснээр нүүрсний зах зээлд яаж нөлөөлж буй товч дурдая. Үүнд:
• Бэхжүүлэх аргаар коскжуулах технологийн нөлөө
Хятад улсын томоохон коскжуулах үйлдвэрүүд эртнээс тодорхой хольц хэрэглэн косксжуулах технологи ашиглаж байсан. Дэгдэмтгий бодис ихтэй нүүрсний хувьд 25%-ийг нь л эзэлдэг байсан бөгөөд коксжих чанар бүхий нүүрсний эзлэх хувь их өндөр байдаг. Эдгээр нүүрсийг хольсны дараа хатаан үнсжилт нь 25% орчим болдог. Харин ойрын хугацаанд Хятад шиг өндөр хөөлттэй нүүрсний олдоц багатай улсад шинээр ашиглалтанд орж буй коскжих үйлдвэрүүд энэхүү бэхжүүлэх технологийг ашиглаж буй. Энд хийн нүүрсний хольц 65% хүртэл өссөн бөгөөд хольсны дараа хатаан үнсжилт нь 29-34% болдог. Энэ технологи нь дэгдэмхий бодис өндөртэй, бага хөөлттэй нүүрсний хэрэглээг жилд 30 сая тонноор ихэсгэж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлага буй. Энэхүү хандлага нь хуучин бага хэрэглээтэй байсан дэгдэмхий бодис өндөртэй, бага хөөлттэй нүүрсний хэрэглээг металлургийн зах зээлд төмөрлөгийн үйлдвэрүүдэд их хэмжээгээр бий болгосон нь нүүрсний зах зээлийн бүтэцэд маш том өөрчлөлтийг авчирч байгаа.
• CFB технологийн зуух ашигласны нөлөө
CFB шатаах технологи нь ойрын 20 жил хөгжиж буй нүүрсийг цэвэрлэн шатаах технологи юм. Энэ технологи нь хэрэглэгдэх хүрээ өргөн, шаталтын ашигт коэффицент өндөр, азотын исэл ялгаруулалт бага, бага өртөгтэй шохойн чулуун зууханд хүхрийг ялгадаг, даацын хэмжээ их, даацын хурд их гэсэн давуу талтай. Энэ технологи нь дэлхийн түвшинд олноор хэрэглэгдэж буй, олон цахилгаан станц энэ технологийг ашиглаж буй. Энэ технологи нь бага өртгөөр хэрэгждэг ч хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөө нь хамаагүй ээлтэй, чанар муутай түүхий эдийг хэрэглэж болдогзэрэг ерөнхий үзүүлэлтүүдээрээ давуу талтай. Одоогоор хятадад 100-200 мянган КВ-ийн CFB зуухны технологи хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд 200-300 мянган КВ болох хөгжлийн түвшиндээ яваа гэж хэлж болно. Одоогоор Хятадын Сичуан Байма жишиг цахилгаан станц 300 мянган КВ-ийн CFB зуухтай технологи бүхий цахилгаан станц барисан.
Ер нь CFB технологи нэвтэрснээрээ зах зээлд нүүрсний төрлийн ялгаа гэдэг ойлголтыг багасгаж байгаа бөгөөд цахилгаан станцууд өөрсдийн нөөц бололцооноосоо хамаарч хамгийн ойрхон байгаа уурхайгаас түүхий эдээ авч буй. Тйимээс тээврийн зардал өндөртэй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвараа нэг алхмаар алдаж байна гэж ойлгож болно.
• Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи

Уг технологи Шэнжоу технологийн компаниас бүтээн гаргасан Хятадад ганц байгаа гадаад дотоодын олон хэрэглэгчийн талархлыг хүртсэн, одоогоор 10 төрөл , хэмжээтэй байгаа технологи юм. Уг тоног төхөөрөмжийг Хятадын 24 муж, гадаадад АНУ, ОХУ, Индонез, Филлипин, Хойд Солонгос, Монголд борлуулсан. Давуу тал нь:
• Баяжуулах нарийвчлал сайтай
• Ус хэрэглэхгүй
• Адил хүчин чадалтай нойтон баяжуулалтын 1/5-1/10 Хөрөнгө оруулалтын өртөг нь
• Үйл ажиллагааны зардал багатай, найдвартай, ойролцоогоор 1 тонн нүүрсийг баяжуулах өртөг 2 юань байдаг
• Хэмнэлттэй
• Ээдрээтэй үйлдэл байхгүй
• Эзлэх талбай багатай
• Хөрөнгө оруулалт хурдан
• Тоосжилт бага, хүрээлэн буй орчинд ээлтэй
• Хаягдал багатай, нүүрс угаах технологитой харьцуулахад нүүрсний шаар багатай
• Тоног төхөөрөмжийн угсралт хялбар, хугацаа бага ордог.
• Амархан элэгддэг сэлбэг бага, эвдрэл бага, үйл ажиллагаа нь харьцангуй тогтвортой.


• Нүүрсийг ашиглах томоохон технологийн хөгжлийн нөлөө
Ойрын жилүүдэд нүүрснээс шингэн түлш, этонол гаргах технологи нэвтэрснээр Хятадын нүүрсний томоохон группууд эдгээр төслийг хэрэгжүүлэхээр судлах болсон. Хэдийгээр хятадын хөгжил шинэчилэлийн хороо уг төслүүдэд тавих зохицуулалт их байгаа буюу одоо хэрэгжиж буй жишиг төслүүд амжилттай хэрэгжсэний дараа бусад групп компаниудыг нэвтрүүлэхийг шаардаж байгаач олон байгууллага төслийг эхлүүлж байгаа. Нүүрсний технологийн хүрээлэнгийн судалгаагаар томоохон нүүрсний группууд уг зах зээлийг ирээдүйтэй гэж үзэн нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийг эхлүүлсэн болон эхлүүлэх тал дээр хөрөнгө оруулалтын хэмжээ аль хэдийнэ 100 тэрбум юаний хүрээнд очсон байна. Энэ явцаараа 2020 онд шингэн түлш гаргах төслүүдэд нийт 400-500 тэрбум юаны хөрөнгө оруулалт орох буюу жилд 50 сая тонн шингэн түлш гаргана гэж тооцоолж буй. Шэнхуа групп 2007 оны сүүл үед шингэн түлш гаргах жишиг үйлдвэрт хөрөнгө оруулж эхэлсний дараа бусад үйлдвэрийн салбарыг дагуулж байгаа бөгөөд 2020 онд 50 сая тонн шингэн түлш гаргана гэж төлөвлөж буй. Шууд бус аргаар шингэрүүлэх технологийг ашигласнаар 1 тонн шингэн түлш гаргахад 4 тонн нүүрс хэрэглэнэ.

3 comments:

  1. Для все этого писаниеь Шикарно и классно.Поздравляюу друг мой.

    ReplyDelete
  2. bayarlala bi uul uurhain magistrant yum l daa diplomoo bichij bgaan...nuursnii eksportiin uniin sudalgaa sedweer nuurs bolowsruulah talaar medeelel oruulj ugch tuslaach tehu oldohguiinn

    ReplyDelete
  3. bayarlala bi uul uurhain magistrant yum l daa diplomoo bichij bgaan...nuursnii eksportiin uniin sudalgaa sedweer nuurs bolowsruulah talaar medeelel oruulj ugch tuslaach tehu oldohguiinn

    ReplyDelete